1411-р сар2018

Баасан, 07 12-р сар 2012 16:30

Э.Батбаяр: Шийдвэр гүйцэтгэлийн тойргийн хуваарилалт шударга бус байна

Written by 
Rate this item
(2 votes)

Шударга шүүхийн баруун гар нь шийдвэр гүйцэтгэх байгууллага гэж болно. Шүүхийн шийдвэр гүйцэцтгэх байгууллагын өргөдөл гомдлын гол бай болж, хамаг л хар бор ажлыг нь нугалж явдаг газар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба юм. Өмнө нь хүүхдийн тэтгэлгийн мөнгө, өмч хөрөнгө завшсан хохирлын хойноос голчлон хөөцөлддөг байсан бол өдгөө компанийн хувьцаа хуваах, гишүүнээр бүртгэх, газар чөлөөлөх, хорихоос өөр төрлийн ялыг биелүүлэх, тушаал, акт журмыг хүчингүй болгох гэх мэт маргаан дагуулсан хэргүүд олширсоор байгаа ч эрх зүйн орчин нь өмнөх үеийн явцуухан хүрээндээ эргэлдэж байна. Шүүхийн шинэчлэлийн энэ цаг дор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хошууч Э.Батбаяртай уулзаж ярилцав.

Та шинэ албанд томилогдоод ажлаа юунаас эхлэв?

Мэдээж хийж хэрэгжүүлэх ажил их байна. Бүгдийг нэг амьсгаагаар хийнэ гэж юу байхав. Тийм болохоор албаны үндсэн ажил болох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, иргэдийн өргөдөл гомдол, шийдвэр гүйцэтгэлийн тойргийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх гэсэн гурван зүйлийг онцолж яримаар байна.

Манай албаны үндсэн үүрэг бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх явдал. Иймээс анхны тушаалаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх талаар гаргасан. Өнгөрсөн оны мөн үеийхээс энэ жил гүйцэтгэх хуудасны болон мөнгөн дүнгийн бодит биелэлт буурах ёсгүй гэдэгт анхаарч ажиллалаа. Энэ тушаалын дагуу өнгөрсөн сарын хугацаанд бодитой үр дүн гарлаа. Тухайлбал, гүйцэтгэх хуудасны бодит биелэлт зургаа, мөнгөн дүнгийн бодит биелэлт нэг хувиар өссөн дүн мэдээтэй байна.

Манай албаны үйл ажиллагааны онцлог бол албан өрөөндөө суугаад байх биш, төлбөр төлөгч, төлбөр авагчийн хаягийг тогтоох, биечлэн уулзах, нуугдмал эд хөрөнгийг олж тогтоох, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдаж борлуулах, албадан дуудлага худалдаа зохион байгуулах, зарим төлбөр төлөгчийн гадаад явах эрхийг түр хязгаарлах хүртэл гадуур явж ажиллах шаардлага маш их гардаг.

Гэтэл энэхүү үндсэн ажлынхаа хажуугаар захиргааны шинжтэй бичиг цаасны асар их ажилд дарагддаг. Иргэдийн оршин суугаа газар, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн лавлагаа гээд энд тэндээс авах лавлагаануудад ихээхэн цаг зардаг, төрийн болон бусад байгууллагууд руу олон төрлийн бичиг хүргэх, элдэв судалгаа, тоо мэдээ гаргаж өгөх ажил мунддаггүй. Тиймээс төрийн байгууллагуудын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан, цахим сүлжээтэй байх хэрэгтэй гэж санагддаг. Хэрвээ сүлжээгээр харилцаад байвал энэ ажилд тодорхой ахиц гарна.

Нөгөө талаар сарын хугацаанд ажиглагдсан нэг зүйл бол Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба судалгаа, статистикийн байгууллага шиг л ажиллах юм. Юу гэхээр яамнаас, шүүхээс, прокуророос бусад төрийн байгууллагаас олон янзын тайлан, тоо мэдээ, судалгаа нэхдэг. Гэтэл шүүх, прокурор, цагдаа гээд хууль сахиулах байгууллагууд дэргэдээ бие даасан бүртгэл, мэдээлэл судалгааны төвтэй шүү дээ. Харин ШШГЕГ-ын дэргэд бие даасан судалгааны төв байдаггүй. Тийм болохоор манайд шууд ханддаг, үүнээс болж бид ажлынхаа цагаас гарздахад хүрдэг. Энэ асуудлыг цэгцлэхэд Хууль зүйн яам, ШШГЕГ-ын удирдлага анхаарч дэмжих байх гэж найдаж байна.

Танай алба өргөдөл гомдолд байнга дарагддаг гэсэн, үүнд ямар учир шалтгаан байна вэ?

Хууль зүйн сайдын тушаалаар баталсан "Хууль зүйн салбарын нээлттэй бодлого"-ын баримт бичигт иргэдийн өргөдөл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж байх талаар тусгасан. Өмнө нь ч тэр, одоо ч ялгаагүй Хууль зүйн яаманд ирүүлж байгаа өргөдөл гомдлын 70 орчим хувь нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой байдаг. Тэдгээрийн 90 хувийг манай албаны үйл ажиллагаатай хамааралтай асуудал эзэлдэг. Яагаад ингэж их өргөдөл гомдол ирж байна вэ гэвэл хэд хэдэн шалтгаантай. Хоёр иргэн хоорондоо гэрээ хийж, мөнгө төгрөг өгч авалцах нь амьдрал дээр бишгүй байдаг ч маргаантай болоод ирэхээрээ л шүүхэд ханддаг шүү дээ. Шүүхийн шийдвэр нь төлбөр төлөгч, төлбөр авагч аль алиных нь талд адилхан тааламжтай гардаггүй. Өөрөөр хэлбэл, төлбөр авагч ихийг авч, төлөгч багыг төлөхийг хүсдэг. Аль нэг нь заавал гомдолтой үлддэг. Тэгтэл манай алба шүүхээс гаргасан шийдвэрийг л биелүүлж гүйцэтгэх үүрэгтэй болохоос биш, нэгэнт гарсан шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх эрх байхгүй.

Үүний нөгөө талд иргэд маань өргөдөл гомдлоо шууд л сайдад юм уу, эсвэл ШШГЕГ-ын даргад гаргахыг урьтал болгодог. Уг нь манай албан дээр шууд шийдчих боломжтой гомдол байдаг л даа. Өнгөрсөн сард тус албанд ирсэн 24 өргөдлийн 15-ыг газар дээр нь шийдвэрлэсэн байх жишээтэй. Үлдсэн хэсэг нь төлбөр төлөгчийн хугацаа хожих гэсэн зохиомол өргөдөл гомдол байсан. Бидний хувьд ШШГЕГ-ын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу өргөдөл гомдлыг заавал хуулийн 30 хоногийн хугацаанд гэлгүй өдөрт нь, ажлын тав хоногт, сунгавал 14 хоногт шийдвэрлээд эхэлчихсэн байгаа. Дээр нь иргэдэд зориулсан 70197019 гэсэн дугаарын нээлттэй утас ажиллуулж эхэлсэн. Мөн цахим хуудсаа шинэчилж, онлайнаар өргөдөл гомдол авах тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Би өөрөө болон манай албаны хоёр дэд дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч нар иргэдийг ажлын өдөр болгон хүлээн авч уулзаж байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчидтай холбоотой өргөдөл гомдол ирж байна уу?

Манай албан хаагчдын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дутуу дулимаг хийсэн, мэргэжлийн ур чадвар дутсан, зан харилцааны доголдол, ёс зүйтэй холбоотой гомдол гардгийг нуугаад яахав, үүнийг бүрэн хүлээн зөвшөөрнө. Ер нь албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, хандлага харилцаа, ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж болно гэж үзэж байгаа. Учир нь манай албаны ажилтнуудын 90 хувь нь 35 хүртэлх насны залуус байдаг. Би тэдэнд итгэж байгаа. Хэрвээ энэ хуучин хандлагаа, харилцаагаа өөрчилж чадахгүй бол төрийн алба буюу нийтийн албанд тэнцэхгүй байна гэсэн үг. Тиймээс ажлаас нь чөлөөлөх, хариуцлага тооцох асуудлыг дор бүр нь шийдвэрлээд явчихна. Ер нь хуулийг хэрэгжүүлэх албан хаагчдынхаа мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, соёлч боловсон харилцаа нэвтрүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх талаар төрөл бүрийн сургалт явуулах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд албан хаагчдыгаа Дэлхийн банкны төслийн хүрээнд ШШГЕГ-аас Сэтгэл судлалын үндэсний төв хамтран зохион байгуулсан “Ажлын байрны стрессийг удирдахуй”, “Бие хүний харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрууллаа.

Танай ажилтнуудын дунд ашигтай, амар хялбар шийдвэрийг түрүүлж гүйцэтгээд, саад бэрхшээл ихтэйг нь хойш тавьдаг хандлага байна уу даа гэж бодогддог.

Манай албаны ажил их хүнд шүү дээ. Төлбөр төлөгчийг олж уулзах гээд шөнө оройн цагаар айлын хаалга үүд балбаад, нохойд нь уруулах шахуу явах энүүхэнд. Шийдвэр гүйцэтгэгчдийн маань 70 хувь нь эмэгтэйчүүд. Яахав ажлын онцлогоос шалтгаалж зохих ёсны урамшуулал олгодог. Гэхдээ тэр нь гүйцэтгэлийн хэмжээнээс хамаарч хуульд зааснаар 0,5-10 хувь хүртэл байдаг. Их мөнгөнөөс бага хувь хүртэнэ, багаас бол арай илүү.

Гол нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажлын биелэлт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тойргоосоо их хамаарч байгаа юм. Манай НШГА-нд 71 тойрог харьяалагддаг. Засаг захиргааны нэгжээр долоон дүүрэг тус тусдаа тойргуудтай. Нэг тойрогт төлбөрийн чадвар сайтай аж ахуйн нэгжүүд төвлөрч, орон сууцны хороолол багтаж байхад нөгөөхийг нь дан гэр хороолол эзлэх жишээтэй. Ёстой нөгөө хуваарилалт нь шог юм гэдэг шиг. Тэгэхээр төлбөрийн чадвартай тойрогт ажиллаж байгаа нь урамшуулал аваад, нөгөө хэсэг нь юу ч авч чадахгүй хоцрох жишээтэй. Урамшууллыг сар бүр олгодог ч бүтэн хоёр жил болоход ганц ч төгрөгийн урамшуулал авч чадаагүй шийдвэр гүйцэтгэгч байна.

Иймээс нэн тэргүүнд шийдвэр гүйцэтгэлийн тойргийн зохион байгуулалтыг тэнцвэртэй болгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, нэг тойрогт орон сууцны болон гэр хорооллыг зэрэг багтааж өгөх хэрэгтэй. ШШГЕГ-ын удирдлагуудын зүгээс бидэнд саналаа боловсруулаад оруулж ирэхийг үүрэг болгосон байгаа. Тийм болохоор энэ асуудал тун удахгүй нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашид ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангахад энэ албыг удирдаж буйгийн хувьд онцгой анхаарч ажиллана.

Хадгаламж зээлийн хоршоодын битүүмжилсэн эд хөрөнгийн өнгөтэй өөдтэй нь эзэнтэй болж, тааруухан нь агуулах савны зай бөглөөд үлджээ гэх юм. Иргэдийн хохирлыг барагдуулахад хоёр гар гаргаад байна уу даа.

Манайх хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах ажлыг хариуцдаггүй. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба гэж тусдаа бий. Иргэдийн дунд энэ талаар ташаа ойлголт байдаг бололтой.

Харин үнийн санал тогтоох, дуудлага худалдаан дээр бүрхэг асуудал байсан. Биднийг эндээ хуйвалдаад хүмүүсийг оролцуулалгүй орон сууцны нэг байрыг хямдхан зарчихлаа гэх зэрэг хардлага байдаг. Нээлттэй биш байсан нь үнээн. Ганц сонинд зар тавьсныг нь хэдэн ч хүн уншаа билээ. Тэгвэл ирэх сараас аль болох олон уншигч, захиалагчтай хэд хэдэн сонин, хандалт ихтэй цахим хуудсууд дээр тавьдаг болно. Энэ сарын албадан дуудлага худалдааны зарыг өөрийн албаны фэйсбүүк, твиттер хаягаар олон нийтийн сүлжээгээр цацсан. Дуудлага худалдааг хэдийчинээ нээлттэй болгоно төдийчинээ хар дагуулахгүй. Үүнтэй холбогдуулж хэлэхэд албадан дуудлага худалдаа, эд хөрөнгийн үнэлгээтэй асуудлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна. Хуулийн заалт тодорхойгүй, нэг мөр ойлгох боломжгүйтэй холбоотойгоор бид шүүх дээр хариуцагчаар олонтаа татагддаг судалгаа байдаг. Тийм болохоор бид холбогдох хуулийн зарим зүйл заалтад тайлбар гаргуулахаар Дээд шүүхийн Иргэний танхимд хүсэлт гаргаад байна.

Та хууль зүйн ухааны доктор, профессор хүн. Судлаачийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчинд шинэчлэх шаардлагатай тулгамдсан ямар асуудлууд байна вэ?

2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн зарим зүйл заалт амьдралд авцалдахгүй, бусад хуультайгаа зөрчилдөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч байгаа гол хүчин зүйл энд л байгаа юм. Өмнө нь хүүхдийн тэтгэлгийн мөнгө, өмч хөрөнгө завшсан хохирлын хойноос голчлон хөөцөлддөг байсан бол өдгөө компанийн хувьцаа хуваах, гишүүнээр бүртгэх, газар чөлөөлөх, хорихоос өөр төрлийн ялыг биелүүлэх, тушаал, акт журмыг хүчингүй болгох гэх мэт маргаан дагуулсан хэргүүд олширсоор байгаа ч эрх зүйн орчин нь өмнөх үеийн явцуухан хүрээндээ эргэлдэж байна. Ялангуяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд төлбөр төлөгчид ашигтай заалтууд их байна. Ганцхан жишээ дурдахад, төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой үндэслэлгүй нэхэмжлэл гаргахад шүүх хуульд тусгайлан заасан гомдол гаргах хугацаа хэтэрсэн, урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн эсэхийг хянахгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлдэг. Энэ нь төлбөр төлөгчид төлбөрөө төлөхөөс зайлсхийх, хугацаа хожих боломжийг олгодог. Тэгээд манайд хандсан төлбөр авагчдын өргөдөл гомдлын тоо өсөхөд шууд нөлөөлдөг талтай.

Дахин хэлэхэд зайлшгүй өөрчлөх ёстой зүйл бол гүйцэтгэх баримт бичгийг түдгэлзүүлдэг хуулийн үндэслэлийг эргэн харах, олон шат дамжлагаар хугацаа хождог байдлыг өөрчлөх шаардлагатай байна. Шуудхан хэлбэл, төлбөр төлөгчид ашигтай байдлыг болиулах шаардлагатай. Төлбөр төлөгч нэхэмжлэл гаргахад л шүүх гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлчихдэг явдал их гарч байна.

Гадаадын зарим орны туршлагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хувийн хэвшлийн байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох уу?

Энэ бол бодлогын асуудал. Манай алба үндсэндээ хагас цэрэгжсэн байгууллага. Хууль зүйн яамны зүгээс шийдвэр гүйцэтгэх байгууллагыг иргэний чиглэлийн болгох бодлого баримталж байгаа. Бид яамны бaримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иргэдэд зайлшгүй хэрэгтэй асуудлаар илэн далангүй ярилцсан Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Ярилцсан Г.БОЛОР

Read 25129 times Last modified on Мягмар, 25 12-р сар 2012 11:45

36 comments

  • Comment Link Лхагва, 10 5-р сар 2017 20:33 posted by Tracykig

    wh0cd495155 cheap neurontin Alli

  • Comment Link Даваа, 08 5-р сар 2017 18:52 posted by BennyDwell

    wh0cd833755 found here Dapoxetine Without A Prescription cialis sale

  • Comment Link Даваа, 08 5-р сар 2017 00:28 posted by Aaronemess

    wh0cd952682 buy arimidex recommended site online effexor

  • Comment Link Даваа, 27 2-р сар 2017 10:17 posted by BennyDwell

    wh0cd769295 azithromycin metformin triamterene-hctz 75-50 ciprofloxacin hcl 500 mg helpful hints elimite cream

  • Comment Link Мягмар, 24 1-р сар 2017 03:46 posted by Tracykig

    wh0cd657241 clindamycin penicillin buy diflucan without a prescription generic acticin vermox nolvadex 10 mg read full article silagra online tretinoin cream view clonidine

  • Comment Link Ням, 08 1-р сар 2017 18:00 posted by Tracykig

    cost of benicar cytotec buy bentyl cipro medicine

  • Comment Link Даваа, 19 12-р сар 2016 08:23 posted by asMigl51a0m

    cipro zyloprim 100 mg apcalis without prescription quibron-t

  • Comment Link Ням, 18 12-р сар 2016 05:56 posted by asMigow5jek

    where to buy baclofen buy tadacip cheap arimidex generic caverta cheapest aygestin

  • Comment Link Баасан, 16 12-р сар 2016 04:21 posted by asMigi59dve

    generic diclofenac buy advair diskus buy toradol amitriptyline hcl buy clonidine Zithromax

  • Comment Link Ням, 12 6-р сар 2016 07:30 posted by Jeanna

    I have been browsing on-line greater than 3 hours as
    of late, yet I never discovered any attention-grabbing article
    like yours. It is beautiful price enough for me.
    In my view, if all website owners and bloggers made good content material as you did, the web will be a lot more helpful than ever before.

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter