216-р сар2018

Лхагва, 05 12-р сар 2012 12:09

Түүхэн зураг: Монгол морьтон XIV-XV

Written by 
Rate this item
(6 votes)

Хувийн нэгэн цуглуулагчид байдаг, торгон дээр бэхээр зурсан 14-15 зууны үед холбогдох морьтон монгол эрийн хөрөг зургийг та бүхнээ толилуулж байна. Харамсалтай нь үүнээс тод зураг надад олдсонгүй. Гэхдээ энэхүү зурагт буй монгол хүний онцлог шинжүүд бол бусад археологийн дурсгалуудаар батлагдсан билээ. Энэхүү шовгор оройтой малгай нь Чингисийн онгод хадгалагдаж буй Чингисийн зурагтай ав адил байх ба Хөхнуур хавийн монголчууд одоо ч өмсч байгаа. Өтгөн хөмсөг, том алаг нүд, ур унжуу хамар, уруул оочны сахал, хоёр салаа гөрмөл гэзэг гээд Их Монгол услын үеийн монгол хүний төрхийг бүрэн бодитоор харуулж чадсан байна. Эвэр нум, өдөт сум нь өнөөгийнхтэй нэн адил. Саадгийг барын арьсаар бүрсэн нь Сяньбийн Танг, өвөг монгол Хятан нарын уламжлал. Эртний баатар хүмүүсийн бүс авсаархан, ийм нарийхан, бөх бат байсныг энэ зураг мөн батална. Мөн сэлэмны бариул, балтаг нь энэ байдлаараа Манжид уламжлагдсан байх болох талтай. Морины хударга, хөмөлдрөг, дан хазаар их энгийн хийцтэй ажээ. Ийм гөлөм бол Хувилай хааны ан хийж яваа зурагт байна. Хятанууд яг л ийм гөлөмтэй байсан. Дөрөө нь нарийн тавагтай (манайхан жийжүү дөрөө гэдэг) байгаа нь эртний уламжлал хэвээрээ аж. Ширэн гуталынх нь түрүү болоод оймс нь омогтой байгаа нь нэн олзуурхууштай. Мориныхоо сүүлийг огшоож боосныг бодоход их хол газар довтолгож яваа элч мэт санагдана. Дээлийн гадуу өмссөн эсгий хантааз нь бэгтэр хуяг байж болох талтай. Гадна талдаа бол их л энгийн харагдаж байна. Юутай ч энэ хөрөг бол эртний монгол эрийг үнэн бодитоор харуулсан байна. Монгол хүн зурсан эсэхийг үл мэднэ. Ямартай ч нүүдэлчин соёлд их ойрхон хүн зуржээ. Эртний хятадын 3 зууны сударт "-Морь нохойг зурахад бэрх, яагаад гэвэл бүгд мэднэ, албин чөтгөрийг зурах их амар, яагаад гэвэл хэн ч үл мэднэ" гэж тэмдэглэсэн байдаг.

 

Read 25593 times Last modified on Лхагва, 09 1-р сар 2013 06:06

10 comments

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter