211-р сар2019

Шигтгээ нийтлэл

Шигтгээ нийтлэл
 

Цахим Өртөө сүлжээ

 

Холбооны гишүүн

 

Цахим өртөө блог

 

Дэлхийн Монголчууд

  • ja-news-1
  • ja-news-2
  • ja-news-3

Хэмнэл

SETTING

Хувьсгал гэдэг нийгмийг эмчлэх багаж

6 YEARS AGO
Хувьсгал гэдэг нийгмийг эмчлэх багаж

Хувьсгал гэхлээр манайхан халзан толгойтой Ленин багшийг Сүх жанжинтайгаа хамт толгойдоо дүрслээд, олон хүний амь нас хөнөөсөн айхавтар дайн байлдааны тухай санаандаа дүрсэлж “аллергитээд” байдаг шиг. 21 жилийн өмнөх Ардчилсан хувьсгал гэхлээр бас л үймээн шуугиан, өлсгөлөн тэмцэл зарласан үйл явдал...

Read more

Сонгууль хэмээх цусгүй тулалдаан

6 YEARS AGO
Сонгууль хэмээх цусгүй тулалдаан

Японы парламентын доод танхимын сонгууль өчигдөр болж үр дүн нь тэр даруй олны өмнө ил болов. Нийт 480 суудлаас ЛАН-Коомэй намын эвсэл 325, Засгийн эрх баригч асан АН 58, сонгуулийн өмнөхөн байгуулагдсан Ишинно-кай буюу Шинэчлэл нам 54 суудал авч, бусад жижиг нам, бие даагчид үлдсэн 43 суудлыг хамла...

Read more

Blues

SETTING

"Шинэ Монгол" сургуулиар орсон тэмдэглэл

6 YEARS AGO

Цахим Өртөө Холбооны анд Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн захирал П. Наранбаярын урилгаар тус сургууль дээр 1-р сарын 11-ны Баасан гаригт “Актуар мэргэжлийн танилцуулга” сэдэвт яриа, хэлэлцүүлгийг тус сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хийлээ. Уг хэлэлцүүлгийг хийхэд төрсөн сэтгэгдлээ та бүхэнт...

Read more

Хадгаламжийн даатгал санхүүгийн системийг бэхжүүлэх үү?

6 YEARS AGO
Хадгаламжийн даатгал санхүүгийн системийг бэхжүүлэх үү?

 

Хадгаламжийн даатгалтай холбоотой төрж буй зарим бодол, саналаа товч тэмдэглэл маягаар буулгалаа. Энэ бичвэр тухайлсан судалгааны ажил, эсвэл тогтолцоог тэр чигээр нь шүүж, асуудлыг томоор авч, базаж дүгнэх зорилготой тулхтай ажил, нийтлэл биш гэдгийг ойлгохыг хүсье. Хуулийн заалт, тогтолцооны бүтэ...

Read more

Хасбазарын Бэхбат: “Зөв л явбал зөөлөн зөөлөн замбуулин шүү”

6 YEARS AGO
Хасбазарын Бэхбат: “Зөв л явбал зөөлөн зөөлөн замбуулин шүү”

(Монгол улс-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 26 жилийн ойд зориулав)

Уулзалтыг хөтөлж, ярилцлагыг буулгасан Мягмарын Саруул-Эрдэнэ.

Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, доктор Хасбазарын Бэхбат үүрэгт ажлаа дуусгаад эх орондоо буцаж байгаа юм. Түүнийг Элчин сайдаар ажи...

Read more

Олимпийн тосгоноос мэдээлж байна

Анхны хоёр

Хулгана жилийн хуран сарын 30-ны өдөр Монголын багийн анхны хоёр төлөөлөгч (МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ж.Отгонцагаан, Монголын багийн эмч Ч.Насанбат) өмнөд хөршийн нийслэлийг зорьж, Монголын “Их цэрэг” Бээжинг зорихоос өмнө “сапёр” болон бүртгэлийн ажлаа амжуулав. Зуны XXIX  Олимпийн наадамд Монголын 29 тамирчин спортын долоон төрөлд өрсөлдөх бөгөөд дасгалжуулагч, эмч, илээч, штабын ажилтан, багийн удирдлагууд гээд 22, нийт 51 хүн Олимпийн тосгонд төвхнөхөөр эрхийн бичгээ тамгалуулав. Бүртгэлийн ажиллагаа үдээс өмнө 10.30 цагаас эхэлж нар жаргахын хэрд дууссан. Хамгийн сонирхолтой нь манай төлөөлөгчдийг Бай Оу буюу Цагаан-Овоо гэдэг нэртэй өвөр монгол залуу жолооч хүргэн өгсөн боловч мань эр ганц ч монгол үг мэддэггүй нэгэн ажээ.


Малгай тавьбал манай D-7

Олимпийн наадамд 1964 оноос хойш хойш “зодоглож” ирсэн Монголын баг тамирчид Бээжин хотын хойд биед орших Олимпийн тосгоны баруунтаа дүнхийх “Д-7” байрны гуравдугаар орцны 5,6,7 дугаар давхрыг эзэгнэхээрбууриа засав. Манай байранд одоогоор БНАСАУ, Венесуэл, Ирландын тамирчид айл буугаад байна. Мөн Испани, Франц, Япон, Мексикийн баг тамирчидтай хөрш боллоо.  


Тамирчдын түрүү ирлээ

Хамгийн эхний тамирчнаар хөнгөн атлетикийн Б.Сэр-Од, Б.Мөнгөнтуяа нар дасгалжуулагчийн хамт наймдугаар сарын нэгний орой Бээжинд хөл тавьлаа. Марафон гүйгч Б.Сэр-Од бол “Афин-2004” олимпийн наадамд “тоосоо өргөсөн” туршлагатай тамирчин агаад энэ жил Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэхийн нээлтэд зориулсан марафонд түрүүлэн, Монголынхоо далбааг Бээжинд өргүүлэн, Төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн нэгэн билээ. Энэ бэлгэ дэмбэрэлтэй мөч Бээжинд дахин олонтаа давтагдах болтугай! 


Монголын туг Бээжинд намирна 

Монголын багийн туг өргөх ёслол наймдугаар сарын дөрөвний 15 цагт Олимпийн тосгонд ёслол төгөлдөр болох бөгөөд түрүүлж ирсэн хөнгөн атлетик, хүндийг өргөлт, буудлага, боксын тамирчид, дасгалжуулагчид нийлсэн 20 орчим хүн уг ажиллагаанд оролцох юм. Мөн Бээжин дэх Монголын ЭСЯ-ны төлөөлөгчид урилгаар оролцохоор дэгэн дэрвэж байна.


Чукад тусалсан Лука

BOCOG буюу Бээжингийн Олимпийн зохион байгуулах хороонд Олимпийн наадмын хал үзсэн хашир олон ажилтнууд “гарын даа”-гаар  ажиллахаар уригджээ. Тухайлбал “Афин-2004” Олимпийн наадмын Спортын асуудал хариуцсан грек залуу Илиас Лукас энд бас л “хөлслөгдсөн” бололтой. Лукас “Доха-2006” Азийн наадмын үеэр манай чөлөөт бөхийн 96 кг-ийн тамирчин Чулуулбатын мэдүүлэг нь ихэд хоцорч тэмцээнд оролцож чадахгүйд хүрч байсан хүнд үед бидний хүсэлтээр эрхийн мандатыг нь чармайн хөөцөлдөж бүтээсэн тусч нэгэн билээ. Харамсалтай Чука маань тэр наадамд медальч “паг”, энэ наадамд нэр нь ч таг. “Лондон-2012”-д сайн барилдаарай!


Тосгоны амьдрал эхлэв 

Олимпийн тосгоны албан ёсны хэвлэл “Village life  сэтгүүлийн анхны дугаар уншигчдадаа хүрлээ. Энэхүү сэтгүүл нь олимпийн наадмыг дуустал өдөр тутам англи, франц, хятад хэл дээр хэвлэгдэн гарах юм.


Даргаа хүлээсэн туслахууд 

Монголын баг тамирчдад туслах дөрвөн ажилтан ажилдаа орлоо.Эд нар  BOCOG- ийн шугамаар сайтар бэлтгэгдсэн  ажилтнууд бөгөөд манай штабын ажилд туслах юм. ХХамгийн ахмад нь туршлагатай дипломатч Хуань Жиа Куй бөгөөд тэрбээр Монголд таван жил алба хаасан гэнэ. Нөгөө гурав нь болох Бээжингийн Үндэсний Их сургуулийн оюутан Тайван, Эндэнэцэцэг, Цэцгээ нар ар Монголын хэлний “шалгалт” өгөхөөр багаа хүлээн дэнслэн байна.


Айл айлын “арми” өөр

Олимпийн наадамд сойх “хурдан хүлгийн уяачид” Олимпийн тосгонд догдлон хүлээсээр. Кыргызстан 20 тамирчинтай бол Арабын Нэгдсэн Эмират улсын найман “дайчин” Дубайгаас иржээ. Манай “айл саахалт” Ирланд 55 тамирчинтай бол 58 чантуу тамирчин олимпод өрсөлдөнө гэж Узбекистаны ҮОХ-ны албаны хүн өгүүлэв.

БҮЛ НЭМЭВ

Монголын Олимпийн баг бүл нэмсээр байна. Өнөөдөр хүндийг өргөлтийн ганц дайчин Н.Баярмаа бүсгүй багш Б.Гансүхийн хамт, буудлагын Ц.Мөнхзул дасгалжуулагч Б.Алтанцэцэгийн цуг Олимпийн тосгонд ирсэн бол жүдо бөхийн багийн “толгойн сэргийлэх” М.Бөхбат мөн үүрийн таван жингээр өмнөд хөршид нэвтэрч амжжээ. Ийнхүү 1972 оны Мюнхений олимпийн жүдогийн  эрэгтэйчшшдийн шигшээ баг, 1992 оны Барселоны олимпийн эмэгтэй жүдочдын “торгон жолоог” атгаж байсан гавьяат дасгалжуулагч Ч.Машбат агсны хүү Бөхөө маань аавынхаа Олимпийн замналаар замнасан нь бахархалтай.

ДҮРС ,ҮСГИЙН ДАРААЛЛААР

Олимпийн нээлтийн ажиллагаан жагсах багуудыг хятад ханз үсгийн зурлагын дагуу дараалуулан жагсаах болсон байна. Тэгэхээр “Мэнг Гу” гэдэг Монгол Улсын анхны ханз нь 13 зурлагатай агаад аль хавиар орохыг одоогоор хэлэхэд бэрх ажээ. Өмнө нь “Сөүл-1988” олимпод Солонгос үсгийн “Ханг Гил”-ийн дагуу, “Афин-2004” –т грек цагаан толгойн дагуу багууд жагсаж байсан түүхтэй.

МОНГОЛ НЭРНИЙ ДАСГАЛ 

Одоогоор NBC-ийн Л.Ник, NH{-ийн К.Кудо зэрэг дэлхийд зартай ТВ-ийн тайлбарлагчид Монголын ҮОХ-ны штабтай холбогдон , Монголын багийн ахлагч, туг баригч, манайхны онцлогын талаар тасралтгүй асууж лавласаар байна. Тэдэнд хамгийн хэцүү нь монголчуудын нэр гэнэ. Данзандоржийн Баясгалан, Махгалын Баяржавхлан гэж хэлэхийн тулд цөөнгүй цаг хичээллэж байгаа гэсэн шүү!

МӨНГӨӨ ТӨЛ!

Олимпийн наадам бүрт Үнэсний Олимпийн Хороодын штабт нэг компьютерийг бүтэн ажиллагаатайгаар нь шуурхай угсарч өгдөг тогтсон уламжлал байдаг билээ. Гэтэл энэ удаа BOCOG (Бээжингийн олимпийг зохион байгуулах хороо) адайр зан гаргаж, оффисын компьютер холбуулах ҮОХ бүрийг 7712 юань буюу 1000 орчим америк доллар төлөхийг шаардав. Африк, Ази, Латин Америкийн буурай орнууд тэмцээд барсангүй, тэмцэл яриа өрнөсөөр, олимп ойртсоор.

ОЛИМПИЙН ӨВӨӨГИЙН “НАСАН БАЯР”

Ардаа 19 Олимпийг орхисон “Олимпийн өвөө” Ш.Магван бараа бологчдоо дагуулан , баахан туслах бужигнуулсаар “Бээжин” буурчийн газрын тансаг өрөөнд тухлан, маргаашнаас ОУОХ-ны чуулгандаа сууж эхлэх гэж байна. 1977 оноос ОУОХ-ны гишүүн хэмээх эрхэм хүндэт албыг нэр хүндтэй хашиж буй өвөө маань энэ наймдугаар сарын 20-нд нас сүүдэр 81 хүрэх юм. Олимпийн өвөөгийнхөө “насан баяр”-ыг Олимпийн медалиар угаах юмсан.

 ИРАКТ ТУСЛАСАН ЗҮТГЭЛТЭН

ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Т.Бах (Герман)-ын ачаар Иракийн тамирчдын төлөөлөл “Бээжин-2008” олимпод оролцохоор боллоо. Лозанн хотноо болсон уулзалтын үеэр Т.Бах Иракийн Засгийн газрын тэргүүн Н.Малкитай үр ашигтай яриа хэлэлцээ өрнүүлснээр ийн асуудал нааштай шийдэгдэж , ОУОХ-ны ерөнхийлөгч Ж.Роггегийн сэтгэлийг баясгав. Дашрамд дурьдахад Т.Бах нь Герман –Арабын Худалдааны танхимын дарга бөгөөд 1999 онд Улаанбаатарт айлчлахдаа МҮОХ-нд “Мерседес бенз” автобус хандивлаж байсан буянтан юм.

ОЛИМПИЙН МЭНДЧИЛГЭЭ

Одоогоор уулзсан хүн бүрийн яриа хөөрөөний гол үг бол “Танайх хэдэн тамирчинтай вэ?” гэх асуулт. Бид ч энэ маягаар анд нөхдийнхөө мэндчилгээнээс уламжилья. Армен-25, Катар-22, Австрали-433, Норвеги-85, Свазиланд-4, Туркменистан-10, Тайвань -82 тамирчинтай гэнээ. Удахгүй олимпийн мэндчилгээ “Танайх хэдэн медаль авсан бэ?” хэмээн өөрчлөгддөг уламжлалтай.

Х.ЭРДЭНЭТ-ОД ТЭМЦЭЭНД Ч, СОНГУУЛЬД  Ч “БАРИЛДАНА” 

Олимпийн наадмын үеэр өрнөдөг бас нэг том асуудал бол ОУОХ-ны Тамирчдын комиссын сонгууль. Орон орны шилдэг тамирчид тэдний эрх ашгийг ОУОХ-д хамгаалах дөрвөн төлөөлөгчөө санал өгөн сонгодог бөгөөд тэдгээр азтаныг Олимпийн хаалтын үеэр Ж.Рогге шууд тэмдгийг нь зүүн, ажилд нь оруулдаг билээ. Одоогоор таван тивийн 30 тамирчин албан ёсоор нэр дэвшин өрсөлдөж буй агаад манайхаас жүдоч Хишигбатын Эрдэнэт-Од “тоосоо” өргөх юм. Өмнө нь 1996 онд Монголоос гавьяат тамирчин Д.Мөнхбаяр мөн нэр дэвшиж байсан түүхтэй.


Алтан соёмбот туг Бээжингийн тэнгэрт мандлаа

2008 оны наймдугаар сарын дөрөвний өдрийн 15.00 цагт Монголын баг Замби улсын төлөөлөгчдийн хамт “Бээжин-2008” Олимпийн тосгонд алтан соёмбот төрийнхөө далбааг албан ёсоор мандууллаа. Эхний ээлжинд олимпийн тосгонд хүрэлцэн ирээд байгаа хөнгөн атлетик, хүндийг өргөлт, буудлага, жүдо, боксын багийн 16 тамирчин, мөн дасгалжуулагч албаны хүмүүс туг өргөх ёслолдоо жигдрэн жагсаж, МОНГОЛ УЛС  зуны Олимпийн наадамд 1964 оноос хойш 11 дэх удаагаа оролцож буйгаа албан ёсоор бүртгүүлэн, Төрийн дууллаа яруу тодоор эгшиглүүлэв. Энэ арга хэмжээнд оролцсон Олимпийн тосгоны орлогч дарга ноён Жань МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаанд баяр хүргэж, бэлэг дурсгалын зүйл солилцон, Монголын багт амжилт хүслээ. Мөн уг ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Г.Батсүх тэргүүтэй төлөөлөгчид урилгаар оролцов. 

“Их цэрэг” Юань гүрний нийслэлд хөл тавив

 

Монголын Олимпийн багийн хамгийн олон хүнтэй төлөөлөгчдийн хэсэг өчигдөр эртний Юань гүрний нийслэлд хөл тавьж, Олимпийн тосгоныг “дайлаар мордов”. Энэ хэсэгт анх удаа олимпод оролцож буй усан спортын хоёр залуу тамирчнаас авахуулаад 1980 оны Москвагийн олимпийн багш, шавь жүдогийн гавьяат Ч.Насантогтох, Ц.Дамдин нар хүртэл багтсан юм.

Монголын олимпийн хамгийн залуу  Chef-de-Mission

 

Chef-de-Mission  гэдэг бол “үүрэг хүлээсэн дарга” гэсэн утгатай франц үг билээ. Энэ бол хүлээн авалт хэсч, хүндэтгэл магтаал хүртэх гэсэн үг огт биш харин Team MONGOLIA-г уран чадварлаг удирдан, уралдаан тэмцээний талбарт гавьяа байгуулж, тэнгэрлэг “жанжин” байхын хувь заяа бөлгөө. Зуны спортын XXIX олимпийн наадамд Монгол Улсын багийг ахалж буй Данзандоржийн Баясгалан (МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч) өдгөө 40 настай бөгөөд хамгийн залуудаа  Chef-de-Mission цол хүртсэн хүнээр тодорлоо. 1964 онд Г.Балдоо, 1968 онд А.Равсал, 1972, 1976 онд Д.Цэрэндаш, 1980 онд Ц.Жамсранжав, 1988 онд А.Олзбаяр, 1992 онд Ч.Насантогтох, 1996 онд С.Жамц, 2000 онд Д.Загдсүрэн, 2004 онд Ж.Отгонцагаан нар энэ эрхэм нэр хүндтэй, нэн хариуцлагатай албыг хашиж, нийт 15 медалийн “ ургац” хураасан түүхтэй.

Technogym-ийн монгол чимэг

 

Дэлхийд зартай Италийн фитнессийн  TechnoGym компани энэ удаа аанай л Олимпод тоног төхөөрөмжөө нийлүүлэн, олон орны тамирчдын талархлыг хүлээсээр байна. Хамгийн сонирхолтой бөгөөд онцлог нь энэхүү компанийн танилцуулгын нүүр хавтсыг Монголын тамирчин, марафон гүйгч Дэмбээгийн ЦЭРЭНПИЛИЙН зургаар чимэглэсэн нь Олимпийн тосгоноор “ухуулах хуудас” мэт тараастай. Харин Цээпээгийн “ах” Б.Сэр-Од “дүүгийнхээ” чимэглэсэн аппарат хэрэгсэл дээр бэлтгэл сургуулиа базаагаастай. 

“Агч модны навч”-Ар Монголын Лхамаа

 

Монголын “мэргэн бууч” бүсгүй До.Мөнхбаяр Герман Улсын иргэн болоод зургаан жилийн нүүрийг үзэж, Германы  нэрийн өмнөөс “зодоглож” буй хоёр дахь олимпдоо Франкфурт хотоос нисэн ирж, немц “шувууны үүрэндээ” тухаллаа. Харин Канадын чөлөөт бөхийн шигшээ багийн албан ёсны багшаар Найдангийн Лхамсүрэн гэдэг “ганган” залуу “агч модны навчтай” хувцастай , алсын Ванкуверээс Бээжинд буулаа. Сиднейн олимпод зочноор уригдаж байсан , “Хүч” спорт хорооны “ганган” хэмээх Лхамаа хэдэн жилийн өмнө хоккейн эх орныг зорьсон агаад түүний клубын гурван шавь нь олимпийн эрхээ авч, ардчилалтай Канад орон ар Монголын багшийг олимпийн багийн эгнээндээ оруулсан нь энэ бөлгөө. Т.Зүүнбаян нарын олон шавь бэлтгэсэн Н.Лхамаа энэ удаа канад шавь нарынхаа дээлийн захыг мушгин, дэвжээний захад алба хаших нь ээ. 

Сонгуулийн дараахь сонгууль

 

Монголд одоо болтол хэрүүл нь дуусаагүй байгаа сонгуулийн дараа манай тамирчид ОУОХ-ны Тамирчдын комисст нэр дэвшсэн 30 тамирчны төлөө саналаа өгч эхлэв. Энэ сонгуульд Монголын Улсын гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од дэлхийн жүдочдыг ганцаараа төлөөлөн өрсөлдөж байна. Түүний төлөө жүдог шүтэгч олон арван тамирчин саналаа өгнө гэдгээ илэрхийлж байгаа билээ. Санал хураалтад хамгийн түрүүн боксын Э.Бадар-Ууган, З.Энхзориг нар дөрвөн гишүүнээ дугуйлав. 

Анхдагч

 

Монголын багаас “Бээжин-2008” Олимпийн наадмын “салхийг” хамгийн түрүүнд урт бууны тамирчин Зоригтын Батхуяг  хагална. Тэрбээр “Сидней-2000” олимпод “сумаа өргөж” явсан нэгэн агаад Дэлхийн цомоос хүрэл медаль зүүсэн “винтовчин” бүсгүй гэдгийг манай спорт сонирхогчид сайн мэдэх биз. Батхуягын өрсөлдөх төрөлд  медаль хүртэгсдэд ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге Олимпийн анхны медалийг гардуулах “протокол”-той гэнэ.

Жүдоч Консул

 

Саяхан урд хөршийн ЭСЯ-нд Консулаар тохоон томилогдсон Я.Ариунболд цагтаа шаггүй жүдоч байсан гэнэм. Тэр ч бүү хэл мань эр хүнд жинд улсын аварга цол хүртэл хүртэж байсан бөгөөд дараа нь цагаан кимоногоо цагаан “сорочка” цамцаар сольж, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэж, дипломатын албаа эхэлжээ.

Одод

 

 Олимпийн тосгонд “нохой шуугиулсан” хэд хэдэн од хэдийнээ тухлаад байгаагийн дотор Испанийн сагсанбөмбөгч, NBA-ийн “Лос Анжелес Лэйкерз” багийн төвийн тоглогч Пау Газоль, Германы шигшээ болон “Даллас” багийн тоглогч Дирк Новицки, Оросын “АК-47” хэмээн алдаршсан, “Юта жазз” багийн тоглогч Андрей Кириленко нар  “эрэлт хэрэгцээ” их байна. Харин хуучин оддоос Кубын домогт боксчин, Олимпийн гурван удаагийн аварга Теофило Стивенсон бас л “моодноос” гарах болоогүй ажээ.

 

 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter