Түүх, соёл
2010/02/11, Пүрэв - 12:49 — Цахим Өртөө Холбоо
Боржигин (босоо Монгол бичгээр) болвоос Зүүн болоод Дундад Азийг сүүлийн 800 жилийн туршид, түүнчлэн Хятад, Оросыг 300 жил, Солонгос улсыг 200 орчим жил захирч байсан удирдагч гэр бүлийн овог юм. Энэхүү овог нь одоо цагт Монгол болон Өвөр Монголд Боржигин хэвээр, Казакстан Улсад Төре, Хятад Улсад Бо овгоор, Дундад Азийин зарим улсад Илханид, Шайбанид, Астраханид гэх мэтээр хрэглэгдэж байна. Түүнчлэн Жүрхин, Тайчууд, Киат гэх мэт нь мөн Боржигин овгоос гаралтай төрөл овгууд болох юм.
- Сэтгэгдэл: 14
- Дэлгэрэнгүй
- 975 уншсан
2009/11/16, Даваа - 17:24 — Цахим Өртөө Холбоо
Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ? Христийн тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв. Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.
- Сэтгэгдэл: 3
- Дэлгэрэнгүй
- 1554 уншсан
2009/11/16, Даваа - 17:24 — Цахим Өртөө Холбоо
Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ? Христийн тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв. Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.
Гэтэл нүүдэлчин, зэрлэг гэгдэн нүд үзүүрлэгдэж, технологийн хувьд Ромтой харьцуулашгүй доод түвшинд байсан Хүннүчүүд яаж тэрхүү хүчирхэг Ром гүрнийг сөгтгөн сөхрүүлж чадав? Хэрхэн хэдэн зууны турш Европ даяар түгэн дэлгэрсэн “Ромын дэг ёс”-ыг /Pax Romanica/ халж, “Хүннүгийн дэг ёс”-ыг тунхаглаж чадав аа? Хэрхэн яаж Төв болон Дорнод Европын олон аймаг, овгуудыг нэгэн тугийн дор нэгтгэн зангидаж, төмөр мэт хатуу сахилгад оруулан удирдаж байв? Хүннүгийн хаан Аттилаг юуны учир үеийн үед “Хаадын хаан”, хүн төрөлхтний гэм нүглийг гэсгээхээр тэнгэр бурханаас илгээсэн “Тэнгэрийн ташуур”, “Бурханы бэрээ” хэмээн нэрийдэн, ард түмнүүд домог түүхэндээ дурсаж ирэв?
Энэ бүхний нууц нь удирдахуйн ухаан юм. Хүннүгийн хаан, “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргийн жанжны удирдах жолоодох аугаа суу билэг, өргөн их мэдлэг, чадвар хэдий тэр цаг үеэс хойш 1600 орчим жил өнгөрсөн ч өнөөдөр өрнийхний сонирхолыг ихэд татсаар байна.
Өнөөдрөөс уншигчдад хүрч буй “Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц” номд Аттила хааны үр бүтээлтэй амжилттай удирдах удирдлагын арга ухааныг задлан тайлбарлажээ.
Хэзээ ч, хаана ч үнэ цэнэтэй байх хүнийг удирдах арга ухааны хамгийн шилдэг аргачлалыг Аттила боловсруулсан хэмээн уг номыг зохиогч Уэсс Робертс дүгнэжээ. Нөгөө талаар “балар цагийн сэлэм жад зөрөлдүүлсэн байлдаан” ч, өнөөгийн корпорацийн менежмент ч нэг л зарчимтай. Гэхдээ тэр “Балар цагийн байлдаан”-ыг сэлэм жад бариад алалцдагаас арай өргөн хүрээнд, стратеги бодлого, удирдлагын түвшинд ойлговол шүү дээ.
Аттилагийн улс төрийн бодлого, дипломат арга ухаанаас гадна удирдагч хүн ард түмэнтэйгээ, ялангуяа нэгэнт гаргасан зорилт бодлогыг нь гардан хэрэгжүүлэгч болсон шат шатны үүрэг гүйцэтгэгчидээ ямар шалгуураар сонгох, хэрхэн удирдах, зорилго, үзэл санаагаа итгүүлэн үнэмшүүлэх үндсэн дээр зорилтоо бүрэн төгс хэрэгжүүлэх арга нь өнөөгийн удирдлагын менежментийн хувьд анхаарууштай, санаа авчихмаар, судлууштай төдийгүй алхам тутамдаа мөрдлөгө болгох зүйл байсанд л Аттилагийн алдар суу, Хүннү гүрний мандал бадралын нууц байжээ. Өнөөдрийн маш олон компанийн удирдлагууд, улс төрчид, тухайлбал АНУ-ын армийн генерал Жон Бансен, General Мotors-ын дэд ерөнхийлөгч Паул Залески, American Airlines-ийн ерөнхийлөгч Р. Л. Грэндэлл, Creative Service Inc-ийн ерөнхий захирал Нидо Кибейн зэрэг маш олон алдар цуутай, нэр нөлөө бүхий хүмүүс энэхүү номын үзэл санааг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн амжилт олсноо дурджээ. Тэр ч бүү хэл Los Angeles Lakers-ийн дасгалжуулагч Пат Рилей хүртэл Аттилагийн стратеги, тактикаас суралцсан гэнэ.
Дашрамд, Эртний Хятадын Сүнзийн бичсэн “Дайтах урлаг” /The Art of War/ гэдэг Аттилагийн үетэй харьцуулбал жинхэнэ балар цагийн дайтах урлагийн номлолыг хичнээн олон төрөл янзаар тайлбарлан, янз бүр хэмжээгээр хэвлэсэн номууд АНУ-ын аль ч номын дэлгүүрт лангуу лангуу дүүрэн буйг үзэж болно. Энэ ном өдгөө дэлхийн хэдэн арван хэлээр орчуулагдаж, судлагдаж, олон ажил хэрэгч хүмүүсийн байнга уншдаг ном нь болж байдаг гэнэ. Энэ онд манай нэрт орчуулагч М.Чимэдцэрэн хятад хэлнээс Сүнзийн энэхүү алдарт “Дайтах урлаг” номыг орчуулан монгол түмнийхээ оюуны мэлмийд өргөн барьсан юм. Сүнз “Дайтах урлаг” гэдгийг өнөө цагийн хүнтэй харьцах урлагийн түвшинд боловсруулж орхижээ.
Аттилагийн удирдахуйн ухаан ч мөн түүн лугаа адил юм. Ямар ч цаг үед, ямар ч нийгэм оршиж буйгаас үл хамаарах мөнхийн зарчмуудыг тэрээр бүхий л үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож байжээ. Аттилагийн удирдахуйн ухаан, ялангуяа цэргийг засах, дайснаа ялах ухаан нь Чингис хааныхтай бүхий л талаар маш ойрхон байдгийг зориуд онцлох хэрэгтэй юм.
Ялангуяа өнөөдрийн манай төр засаг хямарч, эх адгаа, сайн муугаа сайтар ялгаж, салгаж чадахгүй болсон цаг үед Аттилагийн удирдахуйн арга ухаан, бодлого нь түүний удам салтар болсон бидэнд олон санаа өгч, шинэ сэргэг итгэлийг тэтгэх байх гэдэгт итгэж байна.
Ингэхэд Аттилаг монгол угсаатан мөн, биш гэсэн маргаан түгээмэл байдаг ч олонхи судлаачид Хүннүг эртний монгол угсааны аймаг мөн хэмээн үзсэн. Тухайлбал Мкговерн, Даниэл Кохен, Патрик Ховард, Жосеф Гүнэс, Прицах Омелжа, Нигэл Мэн, И.В. Константинов, Е.Болше, С.И.Руденко зэрэг өрнийн олон судлаачид ийм л байр суурийг илэрхийлдэг. Монголын маань толгой түүхчид болох А.Очир, Ч.Далай, Н.Ишжамц, Ш.Нацагдорж, Б.Ширэндэв, Ж.Болдбаатар, Л.Жамсран, Ц.Ишдорж, Д.Цэвээндорж нарын найруулан эмхэтгэсэн Монголын Улсын түүхийн I ботид түүх, угсаатны зүй, соёл, археологийн олдвор зэрэг олон судалгаанд үндэслэн Хүннүчүүдийг язгуурын монгол аймаг болохыг дурдан бичсэн байна. Ялангуяа нэрт түүхч Г.Сүхбаатар агсан “Монголчуудын эртний өвөг” номондоо “Хүннүд холбогдох антропологийн мэдээнээс үзэхэд Хүннү нарыг монгол угсаатан гэж бүрэн болно”, “Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл мөн гэх бүрэн үндэс байна” гэсэн байна.
Тэгэхээр Аттилагийн оюуны өв нь юутай ч монголчууд бидэнд юу юунаас илүү хүртээлтэй байх учиртай хэмээн бодож, энэхүү номыг яаравчлан хэвлүүлэхийг зорьсон билээ.
Аттилагийн тухай домог, тууль Европын нэлээд хэдэн оронд хэдэн зууныг дамнан үлджээ. Мажаруудын домогт эрт цагт Алтайн уулсаас нүүдэллэн ирсэн хүчирхэг овгийн тэргүүн Аттилагийн тухай маш тодорхой дүрсэлсэн нь бий. Кэйт Середийн “Цагаан буга” хэмээн домгийн номонд Аттилагийн тухай, Хүннү нарын анхны их нүүдлийн тухай, тэдний шүтээн, гарал үүслийн тухай өгүүлжээ.
Герман болон Скандинавын орнуудын дунд өргөн дэлгэрсэн “Небулингуудын дуулал” хэмээх ихэд алдартай туульд Аттила хааныг тод томруун дүрсэлсэн нь бий. Эртний Ромын түүхч Марселинус, Жорданис/Готын/, Прискус нар Аттилагийн түүх намтрыг бичин үлдээж, тэр цагаас хойш үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан ба одоо ч судалгаа шинжилгээ нь үргэлжилж, кино ч бүтээгдсээр байна. Өнөөдөр Берлин, Вена, Будапешт, Ром зэрэг европын төдийгүй хүн төрөлхтний соёлын томоохон төв болсон хотуудад Аттилагийн нэрэмжит талбай, гудамж, хөшөө бий. Мөн Хүннүгийн нэртэй тосгон, уул, ус цөөнгүй байдгаас гадна Ижил мөрний нэрийг Аттилагийн домгийн нэгэн нэр болох Этцилтэй холбосон домог ч байдаг байна. Дорнод болон Төв Европт хөх толботой хүүхдүүд төрөх үзэгдлийг судлаачид олон жил судалсны эцэст Төв азиас халин ирсэн Хүннү нартай холбоотой болохыг олж тогтоосон гэжээ. Ер нь Мажарт хөх толботой хүүхэд цөөнгүй төрдөг бөгөөд хэдэн жилийн өмнө өөрсдийгөө Хүннүгийн удам хэмээсэн хэдэн мянган унгарчууд холбоо байгуулж байсан төдийгүй Мажарын төрийн зүгээс тэдэнд онцгой анхаардаг талаар мэдээлэл сонсогдож байсан билээ. Францад ч хөх толботой хүүхэд төрдөг тохиолдол ч мэр сэр гардаг байна.
Хүннүчүүдийн Европт хийсэн цөмрөлт нь зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгуудыг баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрахад хүргэж, улмаар “Pax Romanica” –г бүрмөсөн нурааж, өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Зарим түүхчид Аттилагийн Хүннүгийн Европт орсон цөмрөлт нь энэ бүс нутгийн түүхэнд хожмийн Бат, Сүбээдэй нарын довтолгооноос хол илүү гүнзгий ул мөр үлдээсэн гэжээ.
Аттила хааны тухай бичсэн үй олон том, туурвилууд дотроос 1988 онд Уэсс Робертсийн бичсэн энэхүү “Хүннүгийн Аттила хааны удирдахуйн ухааны нууц” хэмээх ном хамгийн дээд амжилтанд хүрч, Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дахин дурдахад илүүдэхгүй.
Барууны ертөнц Өвөг Монголчуудын дундаас төрсөн нэгэн суутан Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг бахдан шагширч, үлгэрлэн дагаж байхад Монголчууд түүнээс хоцрох учир юу билээ. Үгүй ядахдаа сайтар танилцах нь зөв болов уу.
- Сэтгэгдэл: 3
- 582 уншсан
2009/10/17, Бямба - 16:48 — Ш.Баатар
XIX зууны дундуур монголчууд Англи, Францын цэрэгтэй байлдаж явсан үнэн түүх бий. Их Чин улс гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, дэлхийн хөгжлөөс хоцорсон тэр цагт колоничлогчдын флот Шар тэнгист нэгэнт зангуугаа хаясан байлаа. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.
- Сэтгэгдэл: 22
- Дэлгэрэнгүй
- 2364 уншсан
2009/05/27, Лхагва - 17:18 — Д.Сайнбаяр
Улаанбаатар-Улаан Yд-Манжуур-Хайлаар-Шэнэхээн
1.ЄЧИГДЄР, ЄНЄЄДЄР... МАРГААШ?
Бид дахиад л хил гарч байна. Орос, Монгол хоёр улсын хил. Угсаа гарал, хэл соёл адилхан, нэг ард тvмний хооронд сvлдэт багана, єргєст тор, цэрэг цуухаар тусгаарлаж, хил татсан нь ердєє хvний хэдхэн vеийн ємнєх явдал гэж бодохоор сонин ч юм шиг. Хойд ба Ємнєд Солонгос, Румын ба Молдав, Хятад ба Тайвань, Энэтхэг ба Бангладеш гээд нэг vндэстэн дундуур хил татсан хорьдугаар зууны тvvхийн шоглоомыг зєвхєн монголчууд амсаагvй юм даа гэх барьцамхай монгол зангаар уучлан бодож орос хилчинд паспортоо єглєє. "Дэлхийн монгол айл" баримтат киноны тєслийн баг энэ удаа монгол vндэстэн дотроос єнгєрсєн зуунд хамгийн бэрх зам туулсан буриад зоны тєлєєллийг сурвалжлан тодруулахаар "Монголын тємєр зам"-ынхаа галт тэргээр зорчин яваа нь энэ. "Монгол дуусахаар мод эхэлдэг" гэх vгийг батлах мэт галт тэрэгний цонхоор нарсан ой урсан vргэлжилнэ.
- Сэтгэгдэл: 18
- Дэлгэрэнгүй
- 4891 уншсан
2009/05/26, Мягмар - 12:09 — Цахим Өртөө Холбоо
Б.Удвал /Монголын Угсаатны Холбоо ТББ/ udvalba@yahoo.com
Дэлхийн монголчуудын тухай бидний ойлголт
Хэдхэн сарын өмнө тархан суурьшсан монголчуудын тухай энэ сэдэв маш шинэ содон соргог зүйл байлаа. Харин одоо “моодонд” орсон танил сэдэв болсон нь урьд өмнө төдийлөн яригддаггүй байсан хилийн чинад дахь монголчуудад судалгаа хийн танилцуулсан цөөн хүмүүсийн ажлын үр дүн. Монгол үндэстэн нийт хэдүүлээ вэ гэх асуултын хариуд бидний ихэнх нь улсын хүн амын тооллогын дүн болох хоёр сая 700 мянга хэмээх тоог санана. Зарим нь буриад болон өвөрмонголчуудыг нэгтгэн арай ахиу тоо хэлнэ. Энэ нь тэднийг монгол хэвээрээ гэж тооцсоных. Өнгөрсөн он жилүүд үнэндээ “Бид дэлхийн бөмбөрцөг дээр чухам хэдүүлээ хорвоогийн тоос хөдөлгөнө вэ?” гэх асуултыг өөрсөддөө тавихтай мантай өнгөрсөн биз ээ.
- Сэтгэгдэл: 10
- Дэлгэрэнгүй
- 2347 уншсан
2009/05/11, Даваа - 11:52 — Цахим Өртөө
Дөрөвдүгээр тэмдэглэл
“Дэлхийн монгол айл” баримтат киноны төслийнхэн зураг авалтаар явсан газрынхаа тухай манай сонинд аян замын цуврал тэмдэглэл нийтлүүлж байгаа билээ. Өмнө нь бид тус багийнхан БНХАУ-ын Хөх нуур муж, ОХУ-ын Халимаг, Лалын бүгд найрамдах Афганистан улсад аялсан тухай сонирхуулж байсан бол энэ удаа бүгд найрамдах Энэтхэг улсын Баруун Бенгал мужид зорчсон тухай хүргэж байна. Тус баримтат киноны зураг авалт одоогоор дээрх газруудаас гадна ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Хөлөнбуйр, Уйгур Шинжаан зэрэг газарт хийгдсэн бөгөөд энэ долоо хоногт тэд Кыргызстанаас иржээ.
- Сэтгэгдэл: 9
- Дэлгэрэнгүй
- 1996 уншсан
2009/04/07, Мягмар - 23:35 — Д.Сайнбаяр
Гуравдугаар тэмдэглэл
“Дэлхийн монгол айл” баримтат киноны төслийнхэн зураг авалтаар явсан газрынхаа тухай манай сонинд аян замын цуврал тэмдэглэл нийтлүүлж байгаа билээ. Өмнө нь бид тус багийнхан БНХАУ-ын Хөх нуур муж, ОХУ-ын Халимагт аялсан тухай сонирхуулж байсан бол энэ удаа Лалын бүгд найрамдах Афганистан улсын Бамиан мужид зорчсон тухай хүргэж байна. Тус баримтат киноны зураг авалт одоогоор дээрх газруудаас гадна Энэтхэг, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Хөлөнбуйр, Уйгур Шинжаан зэрэг газарт хийгдээд байгаа ажээ.
- Сэтгэгдэл: 14
- Дэлгэрэнгүй
- 3210 уншсан
2009/01/21, Лхагва - 00:55 — Цахим Өртөө
Монголын Бурханы шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн, Их Хамба лам, гавж Дэмбэрэлийн Чойжамц ламтан
Ярилцсан хувраг Түвдэн Довдан, Цахим Өртөөчин
-Их Хамбатан та гарч байгаа жилийн өнгийг айлдана уу?
-"Үхэр" гэдэг амьтан аядуу тайван, элдэв цухалгүй, цагаан сүүгээрээ бусдыг тэжээж байдаг буянтай амьтан. 12 амьтнаар нэрийдсэн жил тухайн амьтныхаа шинжийг ямар нэгэн хэмжээгээр агуулдаг болохоор ургаж байгаа шарагчин үхэр жил ч мөн адил монголчуудад үр өгөөжөө хайрлаж, хөгжил дэвшил тээсэн, төр улс төвхнөж, түмэн олон амарлисан сайхан жил болно гэдэгт итгэх хэрэгтэй. Гарч байгаа жилийн хувьд, хорвоогийн жам юм хойно сайн, муу; салхи савир харагдаж л байна. Гэвч Бурханы сургаалийг баримтлаж явдаг хувраг хүний хувьд хэлэхэд, хүмүүн бид өөрийнхөө үйл ажлаар өөрийнхөө үйл амьдралыг цогцлоодог учиртай шүү.
- Дэлгэрэнгүй
- 2593 уншсан
2009/01/21, Лхагва - 00:29 — Цахим Өртөө
Монголын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн академич Шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Л.Тэрбиш
Бурхны шашинт улс орнуудад дэлгэрсэн одон зурхайн ухааны 4 зүйл ёс хийгээд түүнд тулгуурласан цаглабар, түүнээс нэн ялангуяа Монголын нутагт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг хэрэглэж ирсэн уламжлал хийгээд өнөөгийн байдлын талаар товч дурдая.
- Дэлгэрэнгүй
- 2838 уншсан

Б.Номинчимэд