2010/02/10, Лхагва - 19:00 — Ж.Бат-Ирээдүй
Ж.Ирээдүй, 2010.02.10
Сүүлийн хэд хоног их аварга маань зодог тайлахаа мэдэгдсэнээс хойш манайхан санал сэтгэгдэлээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд сүрхий мэдэгдэж ууртай ширүүн байцгаана. Хүмүүсийн бичсэн сэтгэгдэл, санаа онооноос харж байхад ихэнхи нь японы талыг тэр дундаа Сумогийн холбоог нэлээд буруутгасан, тэдэнд гомдоллосон харагдана.
Ер нь бол Сумогийн холбооны 1 дүгээрт нь хөөх , 2 дугаарт нь чөлөөлөх, 3 дугаарт нь өөрийн хүсэлтээр зодог тайлуулах гурван төрлийн шийдвэр байдгаас 3 дахаар нь манай аварга шийдсэн юм байна. Хамгийн гол нь манай аварга тэр үед юу болсныг ерөөсөө мэдээгүй гэж хэлсэн мөртлөө ямар ч байсан хүн зодоогүй гэж мэдэгдсэн нь сэтгүүлчдийн зүгээс юу болсоныг мэдээгүй мөртлөө зодоогүйгээ мэддэг нь сонин байна гэдэг асуулттай тулгарчээ.
- Сэтгэгдэл: 2
- Дэлгэрэнгүй
- 937 уншсан
2010/01/13, Лхагва - 22:29 — М.Сугар-Эрдэнэ
Сүмогийн ертөнцийг доргиож явсан арслан Чиётайкай зодог тайллаа. Их аварга болно хэмээгдэж явсан ч тэрбээр ёкозүна болох хувь заяагүй байж. Хэдхэн хормын дотор өрсөлдөгчөө цүппаридан түлхэж, дэвжээнээс гаргадгаараа алдартай байсан түүний бяр нас ахихын хэрээр буурсаар шинэ залуусыг ч барахаа байсан нь гашуун үнэн.
- Сэтгэгдэл: 2
- Дэлгэрэнгүй
- 1084 уншсан
2009/09/30, Лхагва - 19:29 — Цахим Өртөө
9 сарын 25-ны Баасан гарагт 2012 оны Лондонгийн Олимпийг Зохион Байгуулах Хороо(ЛОЗБХ)-ноос санаачилан НЭЭЛТТЭЙ ӨДӨР сэдэвт өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийн зорилго нь Үндэсний Олимпийн Хороодын гишүүдэд Лондонгийн Олимпийн бэлтгэл ажил ямар түвшинд байгаа, олимпийн өмнө болон дараа бусад орны олимпийн хороодтой хэрхэн хамтран ажиллах талаар МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСОЖ ЦААШДЫН АЖИЛЛАГААНДАА ТУСГАХ явдал ажээ.
- Сэтгэгдэл: 4
- Дэлгэрэнгүй
- 1923 уншсан
2009/06/17, Лхагва - 20:56 — Цахим Өртөө
Ярилцсан.В.Даваа Tокиогоос
Японы Айч аймгийн Комаки хотын спортын цогцолбор ордонд 6 сарын 10наас 14ний хооронд зүүн азийн орнуудын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнтэй хавсарган сард Xятадын Tэнжин хотонд зохиогдох сагсан бөмбөгийн азийн аврага шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнд орох эрхийн төлөөний тэмцээн боллоо. Уг бүс нутагт хамаарагддаг 8 улсаас 6 орны шигшээ багийн тамирчид хүч хурд авьяасаа сорилцож 1, 2 -p байранд солонгос, японы баг тамирчид шалгарч8сард хятадын тэнжин хотонд зохиогдох сагсан бөмбөгийн азийн аврага шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнд орох эрхтэй болж манай баг тамирчид 6р байрыг эзэлсэн юм
- Сэтгэгдэл: 1
- Дэлгэрэнгүй
- 3234 уншсан
2009/06/08, Даваа - 17:03 — Цахим Өртөө
Ярилцсан М.Сугар-Эрдэнэ (sugaraa@hotmail.com) Токио, Японоос
2009 оны 5 сарын 24. Япон Монгол төдийгүй дэлхий дахины сумо сонирхогчид Токио хотын Кокугикан ордонг ширтэж байлаа. Тасалбар олж авсан азтанууд ордондоо тухлан сууж байхад нэгэн хэсэг нь интэрнэтээр амьсгаа даран хүлээнэ. Монголын гурван хүчтэний хэн нь энэ удаад түрүүлэх бол хэмээн хүлээж байгаа нь тэр. Тэр дундаа Ама хэмээн бидний нэрлэж дуудаж дассан Харумафүжи хэмээх Бямбадоржийг анхныхаа түрүүг аваасай гэж бодож байсан хүн олон байсан болов уу гэж таамагласандаа Асашёрюү Хакухо их аварга нараас хүлцэл эрээд энэхүү ярилцлагаа эхэлсүү.
- Сэтгэгдэл: 7
- Дэлгэрэнгүй
- 3878 уншсан
2008/08/10, Ням - 11:22 — Цахим Өртөө Спорт
Наймдугаар сарын 10 буюу “Бээжин-2008” олимпийн наадмын хоёр дахь өдрийн уралдаан тэмцээн эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалаар эхэллээ.
- Сэтгэгдэл: 6
- Дэлгэрэнгүй
- 5559 уншсан
2008/08/09, Бямба - 06:17 — Цахим Өртөө Спорт
Хэдхэн хоногийн өмнө Америкийн спортын нэр хүндтэй “SPORTS ILLUSTRATED” сэтгүүлийн редакц “Бээжин-2008” Олимпийн наадмын спортын 38 төрлийн, 302 цогц медалийн эзэд хэн хэн болох талаар өөрсдийн таамгыг дэвшүүлсэн билээ. Үүний дотор Монголын тамирчин , боксын 54 кг-ийн жинд тоглох Э.Бадар-Ууган алтан медаль, жүдогийн 60 кг-ийн жинд зодоглох Х.Цагаанбаатарыг хүрэл медаль авна гэснийг манай спорт сонирхогчид “амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээн хүлээн авсан. Тэгвэл өнөөдөр буюу Зуны олимпийн XXIX наадмын нээлт болох өдрийн (08.08.2008) Америкийн үндэсний өдөр тутмын гол хэвлэл болох “USA TODAY” сонин мөн л “Бээжин-2008” олимпод хаанахын хэн гэдэг тамирчин алт, мөнгө, хүрэл медаль авахыг спортын төрөл, зай тус бүрд нэгбүрчлэн гаргасан байна.
- Сэтгэгдэл: 1
- Дэлгэрэнгүй
- 2711 уншсан
2008/08/08, Баасан - 23:55 — Цахим Өртөө Спорт
“Бээжин-2008” Зуны Олимпийн ХXIX наадмын боксын тэмцээний сугалаа өнөөдөр өглөө боллоо. Энэ удаагийн олимпод манай дөрвөн “ширэн бээлийтэн” оролцож байгаа бөгөөд урьд өмнөх Олимпийн наадмаас манай боксчдоос гавьяат тамирчин Нэргүйн Энхбат 1988 оны Сөүлийн олимпоос, гавьяат тамирчин Намжилын Баярсайхан 1992 оны Барселоны олимпоос тус тус хүрэл медаль авч байсан билээ.
- Сэтгэгдэл: 2
- Дэлгэрэнгүй
- 2002 уншсан
2008/08/08, Баасан - 10:39 — Цахим Өртөө Спорт
“Бээжин-2008” Зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 9-15-нд Бээжингийн Шинжлэх ухаан , Технологийн Их сургуулийн спортын ордонд болох бөгөөд Монголын багаас хамгийн олон тамирчин оролцох спортын төрөл юм. Тиймээс ч манайхан жүдогийн тэмцээнд анхаарлаа ихээхэн хандуулж, найдлага ч их тавьж байгаа. “Цагаан өмсгөлтнүүд” маань өмнө нь Олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль авчирч байсан түүхтэй.
- Сэтгэгдэл бичих
- Дэлгэрэнгүй
- 1646 уншсан
2008/08/08, Баасан - 05:53 — Цахим Өртөө Спорт
Зуны олимпийн ХХIХ наадмын нээлтийн ёслолын ажиллагаа эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Хүн төрөлхтний аугаа их баяр наадмыг үзэхээр сэтгэл доглон, тэсч ядан хүлээж буй спортын хорхойтнууддаа “хоолны өмнө шийр зугаа” болгон бичл хэдэн мэдээг хүргэе.
- Сэтгэгдэл бичих
- Дэлгэрэнгүй
- 1717 уншсан
