Латин < - > Кирил хөрвүүлэгч - 1-р хувилбар

    Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний хамт олны ерөнхийлөн мөрддөг латин галиг болон түүгээр бичигдсэн бичлэгийг кирилл галиг руу хөрвүүлэгч программ хангамжийн 1-р хувилбарийг та бүхэнд толилуулж байна.


Кирилл:а б в г д е ё ж з и й к л м н о ө
Latin:a b v,w g d ye yo j z i i k l m n o o'
Кирилл:п р с т у ү ф х ц ч ш ъ ы ь э ю я
Latin:pr s t u u' f h, kh c,ts ch sh `
yi '
e yu ya



    Хөрвүүлэх программ хангамжтай холбогдох зарим тайлбарууд:

    1. Ямар нэгэн эгшгийн дараа и ороход түүнийг й-ээр ойлгоно.

    2. Yгэнд хоёроос олон Y (эсвэл Ө) орсон тохиолдолд латин галигаар бичих үгнийхээ хамгийн эхний u-ийн (о-ийн) дээр л ' тэмдэг тавина. Хөрвүүлэгч тухайн үгэнд буй бусад u-г (о-г) автоматаар Y (Ө) гэж танин хөрвүүлнэ. Тухайлбал: Өнөөдөр гэдэг үгийг O'noodor гэж бичихэд хангалттай юм.

    Мөн үгийн эхний үеэнд эм эгшиг орсон бол ' тэмдэгийг дараах үеэнд орох u-ийн (о-ийн) дээр тавих шаардлагагүй. Тухайлбал enehuu гэж бичсэн үгийг программ автоматаар энэхүү хэмээн хөрвүүлэх тул enehu'u хэмээн бичих шаардлагагүй гэсэн үг.

    3. Зарим үсгийг 2 янзын латин галигаар тэмдэглэсэн байгаа билээ. Тухайлбал х -ийн хувьд h, kh ц -ийн хувьд c, ts гэх мэт. Энэ нь гишүүдийн хувид эдгээр латин үсгүүдээр холбогдох крилл үсгийг орлуулан хэрэглэх давтамж ойролцоо байгаатай холбоотой.

    4. Хэрвээ таны хөрвүүлэх үгэнд латин галигаар нь үлдээх үг байвал (Англи болон гадаад нэр томъёо гэх мэт) тухайн үгнийхээ урд | (босоо зураас) тэмдэг тавьбал уг үг тань крилл рүү хөрвөхгүй үлдэнэ.

    5. Хоёр латин үсгээр нэг крилл үсгийг тэмдэглэсэн тохиолдолд тухайн крилл үсгийг томоор бичих үед Латин үсэгнүүдийн зөвхөн эхнийхийг нь томоор бичихэд хангалттай. Тухайлбал Шагдар гэдэг хүний нэрийг бичихдээ SHagdar гэж бичилгүй Shagdar гэж бичихэд хангалттай юм.

    6. Энэхүү программ хангамжийг илүү төгөлдөржүүлэхэд сүлжээний бусад гишүүд, программчид маань хүчин хамсрана гэдэгт эргэлзэхгүй байна.

    7. Энэхүү хөрвүүлэгч программтай холбогпох асуулт, санал бодлоо moderators@tsahimurtuu.mn хаягаар ирүүлнэ үү!

    Галигийг санаачлан сүлжээгээр хэлэлцүүлэн боловсруулсан (2000 онд) Ч.Бат-Эрдэнэ (Монгол)

    Галигийг крилл үсэг рүү хөрвөх программ хангамжийг үйлдсэн Б.Тэлмэн (АНУ)

    Хамтран зөвшилцсөн Д.Цэрэнбат (Их Британи)

    2002 оны 2 сарын 21