Монголоо хайсан Монгол - 5: Буриадад зорчсон тэмдэглэл

Д.Сайнбаяр

Улаанбаатар-Улаан Yд-Манжуур-Хайлаар-Шэнэхээн

1.ЄЧИГДЄР, ЄНЄЄДЄР... МАРГААШ?

Бид дахиад л хил гарч байна. Орос, Монгол хоёр улсын хил. Угсаа гарал, хэл соёл адилхан, нэг ард тvмний хооронд сvлдэт багана, єргєст тор, цэрэг цуухаар тусгаарлаж, хил татсан нь ердєє хvний хэдхэн vеийн ємнєх явдал гэж бодохоор сонин ч юм шиг. Хойд ба Ємнєд Солонгос, Румын ба Молдав, Хятад ба Тайвань, Энэтхэг ба Бангладеш гээд нэг vндэстэн дундуур хил татсан хорьдугаар зууны тvvхийн шоглоомыг зєвхєн монголчууд амсаагvй юм даа гэх барьцамхай монгол зангаар уучлан бодож орос хилчинд паспортоо єглєє. "Дэлхийн монгол айл" баримтат киноны тєслийн баг энэ удаа монгол vндэстэн дотроос єнгєрсєн зуунд хамгийн бэрх зам туулсан буриад зоны тєлєєллийг сурвалжлан тодруулахаар "Монголын тємєр зам"-ынхаа галт тэргээр зорчин яваа нь энэ. "Монгол дуусахаар мод эхэлдэг" гэх vгийг батлах мэт галт тэрэгний цонхоор нарсан ой урсан vргэлжилнэ. 370 жилийн ємнє буюу манай Улаанбаатар бууриа засч байхуйд Максим Перфильеа хэмээгч орос хvний мєр Байгаль далайн наад талд анх гарч байжээ. Тvvнээс хойхно, 1647 онд Иван Похабов гэгч орос эр одоо манай галт тэрэг тvчигнэн урагшлах энэ нутгаар дайрч, монголчуудаар газарчлуулан Хvрээнд ирсэн гэдэг. Иван ирсэн замаараа тєрсєн газартаа буцсангvй. XVII зуунд манжууд монголчуудыг эрхшээж эхлэхэд ард маань мангуд (буриад хvн оросыг ингэж нэрлэнэ) гацаа суурингаа нэгэнт бариад эхэлчихсэн байлаа. Ингэж орос, буриад хоёрын орон улс холилдож эхэлсэн бєгєєд єдгєє сая шахаж байгаа Буриадын хvн амын гуравны нэг хvрэхгvй нь буюу 270 гаруй мянга нь буриад монголчууд.

Єглєє эртлэн бид хасах гучин гурван хэмийн жавар тачигнаж байхад 340 мянган хvн амтай Буриадын нийслэл Улаан Vдэд буулаа. Энэ хот дахь цорын ганц гадаадын дипломат тєлєєлєгчийн газар нь Монгол Улсын консулын газар. Соёмбот далбаагаа дээрээ мандуулж, босоо монгол бичгээр хvний газар улсаа тунхагласан элчин, консулын ийм даруухан байшингууд хаа ч явсан сэтгэлд нэг л дотно. Улаан Vд дэх манай консулын гадаа УБ болон СБ, ДА гэсэн монгол дугаартай тэрэгнvvд хэд гурваараа зогсоно. Албан ажлаар Улаан Vдэд ирсэн манайхан vнэ хямд, найрлан суухад дарамт багатай зэрэг "халуун элгэн нутаг" санагдуулсан уур амьсгалд нь болж консулын газрын зочид буудалд ихэвчлэн буух ажээ. Манай консулын газар хотын улаан тєвд нь байрлах агаад эндээс ердєє тавхан минут алхаад дэлхийд хамгийн том гэгддэг Лениний хvрэл толгой бvхий тєв талбай бий. Тєв талбай дээр монгол гэр барьж мєсєн хотхон байгуулжээ. Мєсєєр урласан элдэв амьтад, чамин дvрсэн дунд манай Дархан хотын хаан хатан сvйхтэй болон Улаанбаатарын хангарьдат сvлдийг бас хийж тавьжээ. Олон жилийн ємнє оюутан цагийн анд Цэрэнжамцын Онон, тэр vедээ л залуу яруу найрагч Батжаргалын Одгэрэл бид гурав яг л энэ талбайгаас Сvхбаатарын гудамж єгсєн орос, буриад хулигаан залуустай vзэлцэн vрээ морьд шиг нажигнаж явсан дурсамж тодроно.

Одоо харин Орос оронд монгол тєрхтний эсрэг хєлчvv залуусын танхайн сэдэлттэй ийм жижиг зєрчил бус яс vндсээр ялгаварлан гадуурхсан балмад аллагууд их гарах болжээ. 2007 оны аравдугаар сард Оросын нэрт шатарчин, Якутын харьяат, буриад vндэстэн Сєргей Николаевыг Москва хотноо арьсны vзэлт залуус гэгээн цагаан єдрєєр гудамжинд зодож алжээ, Хожим нь гэмт хэрэгтнvvд энэ харгис аллагынхаа бичлэгийг мєнєєх youtube.com сайт дээр тавьсан байж билээ. Хєєрхий буриад эр амь тавихынхаа ємнє "Залуус аа, болиоч дээ. Би єєрийн хvн байна..." гэсэн байдаг юм. Зєвхєн 2007 онд ганцхан Москва хотод их Оросын vзэлт нацист бvлэглэлийн халдлагад єртєж буюу "єєрийнхнийхєє" гарт 4 буриад хvн амиа алдсан билээ. Саяхан бас Клим Гинэюков хэмээх халимаг оюутан мулзан толгойт орос залууст олон удаа хутгалуулаад азаар амьд гарсан бєгєєд одоо бие нь тун тааруу байгаа гэнэ лээ.

Хэдийгээр vндэстний цєєнхийн эсрэг гарсан энэ мэтийн дуулиант хэргvvдийн мєрєєр тєр, засгаас илvvтэй иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй тэмцдэг боловч тэдний vг тэнгэрт хашгирсан юм шиг хариугvй хоцрох нь элбэг. Биднийг Буриад явахаас ємнє "Эрхэ" хэмээх хvний эрхийн байгууллагын удирдагч Жаргал хэмээх залуу тун санамсаргvй Улаанбаатарт тааралдаж билээ. Улам бvр уусан хайлж байгаа буриад тvмний єєрийгєє тодорхой лох эрхийг хамгаалах гэж тэд "Эрхэ"-г байгуулжээ. 1958 оны долдугаар сарын 7-нд Н.Хрущев Зєвлєлт социалист Буриад Монголын автономит улсын нэрнээс Монгол гэдэг vгийг нь хасч байсан бол хагас зууны дараа В.Путин Уст Ордын Буриадын автономит тойргийг Эрхvv мужид, Агийн Буриадын автономит тойргийг Чита мужид нэгтгэх замаар vгvй хийж орхисон билээ. "Эрхэ" зэрэг Буриадын залуучуудын байгууллага эсэргvvцэж, В.Путин гуайд ил захидал хvртэл илгээгээд нэмэр болоогvй юм даг. Гэвч єнєєдрийн Буриадын дэвшилтэт залуус цэвэр єєрсдийн санаачилга зvтгэлээр "Мандухай цэцэн хатан", "Цогт тайж" кинонуудыг буриад аялгад хєрвvvлэн дуу оруулж, буриад багачуулд зориулсан цахим тоглоом программчилж сууна. Тэд орос дарга нарын vзэг, тамга хоёроос ємнє буриад залуусын толгой, зvрх хоёртой ажиллах нь зєв гэж vзсэн бололтой.

Ямартай ч 1917 онд Буриад Монгол Улсаа тунхаглаж, 1918 оны хавар япон цэрэгт, 1919 хавар Америкийн армид эзлэгдэж явсан сонирхолтой тvvхтэй энэ нутагт єдгєє иймэрхvv явдал єрнєж байна. Vндэстнийхээ хувьд єєрийгєє тодорхойлох хvндхэн замыг туулж яваа Оросын буриадуудын хувьд маргааш юу болохыг тааж хэлэхэд хэцvv хэвээр...

ГУРВАН VЕ, ГУРВАН ТVVХ
Буриадын нийслэлд бидний зорьж очсон хvн бол А. Бадамханд хэмээх дуучин бvсгvй. Манай гавьяат жvжигчин Ц.Vенчийн хvv, авьяаслєг хєгжимчин Баттvвшингийн хамт буриад дууг дэлхийн сонорт хvргэж яваа эмэгтэй. Хорьдугаар зууны эхэн vеийних vймээнээр унаган нутгаа орхиж Дорнод Монголыг туулан наймхан насандаа Манжуурт очсон буриад хvмvvний vр удам, БНХАУ-ын Євєр Монголын єєртєє засах орны Хєлєнбуйр аймгийн Эвенк хошууны Шэнэхээн балгасны уугуул, єдгєє ОХУ-ын иргэн, Бvгд найрамдах Буриад улсын гавьяат жvжигчин гээд Бадамханд Аюушеевагийн намтар тvvх, тодотгол гуншин нь муухан бєхийн цолоос уртхан юм болно. Бадамханд эмэг эх, аав ээж, ах нарын хамт Хятадын Хайлаар хотоос холгvй орших Шэнэхээн гацаанаас Улаан Vдэд бvрмєсєн нvvж ирснээс хойш арав гаруй жилийг ардаа орхижээ.

Бадамхандтай утсаар ярьж Улаан Vдэд ирснээ хэлбэл тєд удалгvй дуучин маань биднийг зорин ирэв. Буриад ба халх монгол аялгын аль алинаар тун цэвэрхэн хєєрєх энэ бvсгvй бас хятад, оросоор ус цас бєгєєд англиар ч мєн шаггvй. Хятадад тєрж єсєн, Орост суурьшин амьдарч, дэлхийгээр аялан тоглодог монгол эмэгтэй. Нээлтэн дээр нь Петр Чайковский удирдаач хийж байсан Нью Йоркийн Манхеттэн дахь алдарт Карнеги холл хэмээх концертын их танхимд буриад дуугаа дэлхийн сонорт єргєсєн Бадамханд маань бидэнтэй эрт урьдын танил нєхєд шиг инээж наадан золголоо. Маргааш нь Тугнын тал дахь малчин аавынх руу нь, нєгєєдєр Манжуурын толгод дундах Шэнэхээн нутаг руу хамтдаа аялахаар тохиролцсоноор энэ єдєр єндєрлєв. Мухар Шивэрийн район, Хошуун Vзvvр тосгон руу хоёр машинд хуваагдан бид давхиж явна. Манай тэрэгний жолооч Бямбаа гэж ах хvv мєн Шэнэхээнээс эцэг євгєдийнхєє нутаг руу нvvж ирсэн нас тогтсон буриад эр. Бие хаа нь бахим чигжvv, дуу хоолой нь басс-баритон, хаанаас нь ч харсан сайхан буриад:
-Увсын Ганбат яагаад ойрд барилдаж дуулдахгvй байна. Энэ заалны барилдаанаар хэдэн сайхан залуус гарч ирсэн юм сан, єнєє жил хэн нь цолонд хvрдэг бол доо. Монголын цагаан сарын барилдаан нэг єдєрт багтаж болоод дуусна гэж vнэн vv гэхчлэн манай бєхийн єргєє хавийн оргиналь асуултууд угсруулан тавихад нь цочих шиг болов. Жолоо мушгин бєх ярьж яваа энэ хvн наяад оны эхэн vеийн бvх Хятадын чєлєєт бєхийн аварга, єнєєдєр Улаан Vдэд хvvхдийн бєхийн дугуйлангийн багш нэгэн гэдгийг мэдсэний дараагаар тvрvvн тавьсан асуултуудынх нь логикийг арай гэж ухлаа. Бямбаа бол Монголын цагаан cap, улсын наадмаар манай консулын газрын жижvvрийг гуйж тvvж vvдэн дэх зурагтаар нь єдєржин бєх хардаг улаан хорхойтон,

-Одоо эндхийн буриадууд vндэсний барилдаанаа сэргээх гэж овоо ажил болж байгаа. Бай шагнал нь ч єсєєд, шинэ машин хvртэл єгдєг болсон шvv. Монголоос бас аймгийн цолтой хайхан хайхан залуус ирж барилдах юм. Махан иддэг монгол хvн биртай. Ай, хайхан.. гэж ам хуурайгvй хєєрєх Бямбаагийн ярианд автан явсан бид Тугнын хєндий дэх Талын Булаг хэмээх євєлжєєнд нэг мэдэхэд хvрч ирлээ. Жавар тачигнаж, агаар нь хvртэл хєлдєж цэнхэртээ юv дээ гэмээр цайран хєхрєх талд хонин сvрэг налайна. Бараан зvсийн морьтой, хєх дээлтэй хvн хонины захад яваа нь энэ айлын эзэн Дэмбэрэлдаваа буюу манай Бадамхандын аав нь. Харин халуу дvvгсэн шавар байшинд шаламгайлан хєдєлж унд хоол бэлдэх эмэгтэй бол тvvний ээж Дариймаа юм. Єрхийн гурав дахь гишvvн нь энэ жил 82 настай Дэдэгмаа хєгшин. Хєнгєн шингэн, ухаан санаа саруул энэ буурал Ат, Баргужин, Хорь, Жид гээд ємнєд Буриадаас Хятадыг зорин нvvдэллэгсдийн эхний vеийн хvн. Улаан нялзрай байхдаа большевикуудын тvйвээлтээс зугтаж, ухаан орохдоо япон цэрэг маршлахыг харж, соёлын хувьсгал, их vсрэлт, єєрчлєн байгуулалтыг туулж єнгєрєєн эх нутагтаа эргэн ирсэн Дэдэгмаа гуай бол Бадамхандын эмэг эх.

Орос-Хятадын харилцаа хэвийн болж байсан 1986 онд хилийн хоёр тал дахь хамаатан садангууд холбоо барилцсанаар Бадамхандын євєг эцэг 70 жилийн дараа наймхан на¬сандаа орхин гарсан нутгийнхаа цаст талыг нулимс дуслуулан vнсэж байсан ажээ. Шэнэхээнд ирж суурьшсан буриадуудын эхний vеийнхэн хэзээ мєдгvй буцаж харих юм хойно гэж шалтаглан хятад хэл сурахыг хойш тавьсаар байсны нэг нь тэр хєгшин. Євгєн тєрсєн тоонотдоо очиж vзсэнээс хойш хагас жилийн дараа насан єндєрлєсєн бєгєєд сvvлчийн гэрээслэл нь гэр бvлээрээ эх нутагтаа эргэж нvvх хvсэл байлаа. Ингэж энэ гэр бvл эргээд танихгvй болсон эх орондоо эргэж ирсэн юм. Харин манай Бадамхандын зургаан настай бяцхан охин Уян бол Аюушийнхан овогт энэ айлийн эх Буриад нутагтаа тєрж мэндэлсэн шинэ vе нь билээ. Дариймаа гуайн илбийн юм шиг зассан зоогийн ширээний ард Дэмбэрэлдаваа гуайн задалсан орос арзнаас амссан бид Улаан Vдийн зvг буцаж явна. Маргааш эдний гэр бvлийн нvvдлийг эсрэг зvгт нь буюу Улаан Vдээс Шэнэхээн рvv бид дахин давтах болно.

ШЭНЭХЭЭН НЮТАГ
Москвагаас Бээжинг зорих єєр нэг галт тэрэг Монголоор дайралгvй хойгуур тойрч Манжуураар хил давдаг юм. Оросын тємєр зам П.Очирбат гуайн тэр жил дуу алдсан шиг ийм тансаг галт тэрэгтэй гэж зvvдэлсэн ч vгvй явлаа. Оскарын ёслол шиг улаан хивс, купен дэх 21 инчийн LCD телевизор, гял цал ариун цэвэр, зєєлєн зузаан ор, гадна дотно агаарын хэм, Москвагийм цаг, дараагийн єртєє заасан электрон дэлгэц... Товчхондоо коммунизм аа, коммунизм. Манай зургийн баг, Бадамханд, тvvний охин Уян бидэнтэй зам нийлэн Шэнэхээн орох гэж яваа буриад эрийг Геннадий гэнэ. Vг хэл, vйл хєдлєл бvрээс нь хуучны сэхээтний томоотой шинж нэвт ханхлах энэ хvн Шэнэхээний буриадуудын урилгаар монгол онцлог тєрхтэй барилга байшингийн зураг тєсєл хийж єгєхєєр уригдсан дизайнер. Хожим тvvнийг Шэнэхээний дарга тvшмэлvvд "Гэнаадээ багш" хэмээн хvндэтгэн авгайлсан нь бидэнд ч халдварлан "Монголын телевиз хорооны Батнягт багш", "Кино сvvдэрлэдэг Буянаа багш" гэж дуудуулан ард тvмний гавьяат Арго багшийг ажилгvй болгох шахсан билээ.

Дахиад л хил. Замын Vvд, Эрээн хоёрыг санагдуулам хилийн боомт Забайкальск ба Манжуур. Оросын талдаа балгас болсон тав гурван байшин, хvнээ хvлээн гиюvрэх хєлсний тэрэгний хэдэн жолооч. Харин Хятадын талдаа дардан зам, єндєр байшин, гоёмсог хєшєєнvvд. Яахын аргагvй танил ялгаа. Сvvлийн хорин жилд шавар тагзан дундаас Феникс адил амилан сvндэрлэсэн Манжуур хотоос хоёр цаг гаруй автобусаар аялаад зvvн хойд Хятадын томоохон хотуудын нэг болох Хєлєнбуйр аймгийн тєв Хайлаарт ирлээ. Хайлаарт биднийг Цэрэндаш, Жавхлант хэмээх эр хоёр загал шиг орон нутгийн удирлага угтан авсан нь засаг дарга, намын хорооны дарга хоёр. 1918 онд Намдаг ноён хэмээгч Аг, Боорз, Улиранги, Хуайндай зэрэг Урд Хорийн нутгаас буриадуудаа даргалан энэ газар анх ирж суурьшсанаас хойш 90 дэх хавраа vзэж байгаа юм. Оросууд газар нутаг, эмс охидыг нь булаан хажуугаар нь адмирал Колчак, атаман Семёнов, барон Унгерн, улаан партизан, большевик намынхан бужигнасан цаг тєрийн vймээний vеэр эхний хэсэг нvvн иржээ. Хожмоо хамтрал коммун, хєрєнгє хураалт, хэлмэгдэл баривчилгаанаас зугтаж гучаад оны эцэс хvртэл буриадууд хил даван нvvж ирсээр байсан юм. Одоо албан ёсоор Дундад улсын Євєр Монголын єєртєє засах орны Хєлєнбуйр аймгийн Эвенк хошууны Шэнэхээн балгас гэж нэртэй энэ газарт 7000 орчим буриад монголчууд аж тєрєн сууж байна.

Хавчлага шахалт, євчин тахал дундуур шинэ нутагтаа идээшин суурьшсан буриадууд хэл яриа, ёс заншил, уламжлалт аж ахуйгаа хадгалан ирсний нотолгоо нь биднийг очих vеэр таарсан cap шинийн цагаалганы баяр байлаа. Vндэсний хувцсаараа гоёж, євгєд єтгєстэйгээ золгож, морь тэмээн чаргаа хєллєн, хvйтэн хєндийн жаврыг уянгат дуугаараа vлдэн vргээж яваа буриад монгол хєвvvд басгадыг харах бахтай сайхан. Олны хєл хєєрцєг дундуур ная гарсан гэх ч наснаасаа лав 30 оноор залуу харагдах нэгэнтэй хууч хєєрвєл "Монгол улсын Дорнод аймгийн Халх голд 1954 онд тєрсєн Батмєнхийн Базар гээш хvний сураг гаргаж тус болохтий" гэж аминчлан захих буурал байлаа. Хайлаарт амьдардаг харьцангуй сууриншсан буриадуудаа бодвол Шэнэхээний баруун, зvvн суманд мал маллан амьдрагсад Орос, Монголд байгаа элгэн садныхаа тухай vнэндээ мэдээлэлгvй шахам. Уул нь газар зvйн хувьд тун ойрхон, ердєє манай Дорнодын цаахна боловч сэтгэл зvйн хувьд бид тэднээс, тэд биднээс хэчнээн алсран холдсон болохыг "Монгол улсад хадлан авдаг уу? Ямар ямар мал малладаг вэ? Євєл нь цас унадаг уу?" гэх зэрэг танин мэдэхvйн асуултаас харж болно.

Гэвч сvvлийн жилvvдэд Шэнэхээний засгийн ордон буюу орон нутгийн эрх баригчдаас Орос, Монгол дахь элгэн садантайгаа ялангуяа соёл урлагийн салбарт ойртон нягтрахыг эрмэлзэн, ингэснээрээ тvм бумаар тоологдох хятад, эвенк, манж, камниган дундах 10 мянга хvрэхгvй буриад монголчуудын галыг бєхєєж, голомтыг таслахгvйн тєлєє санаа тавьж буй нь илт. Vvний нэгэн жишээ нь бидэнтэй дєрєє харшсан "Гэнаадий багш" юм. Дизайнер багштан бид хамтдаа цомхон боловч агуулга тєгєлдєр vзмэртэй Буриадын музей, буриад дунд сургуулиар сонирхон саатсан билээ. Засгийн ордон болон телевиз хорооноос бас ноднинхон цагаалганы цэнгvvндээ Монгол улсаас дуучин Жавхлан, "Киви" хамтлагийг урьж оролцуулсан гэж байгаа. Энэ жил Улаанбаатарт болох буриад зоны "Алтаргана" наадам тусгаар Монголын нийслэлийг vзэх гэсэн олон залуусын хvслийн галыг бадрааж байгааг ярианаас нь анзаарч болно.

-Тэр хол газраас биднийгээ хайж ирсэн та нарыгаа харахад сэтгэл хєдлєм байна. Хамаатан эгч маань Улаанбаатар гэж миний vзээгvй тэр сайхан хотод суудаг юм. Та нартай уулзан хєєрєлдєхєд Улаанбаатарт очиж vзээд ирэх шиг боллоо гэж vнэн сэтгэлээсээ єгvvлэх нэгэнтэй ч таарна. Араараа модтой намхан халзан уулс, ааруулын дэлгэц шиг тэгш сайхан талтай Шэнэхээн нутагт єнгєрєєсєн хэдэн хоног хоромхон зуурт єнгєрч кино зургийн ажлаа дуусгасан бид Бадамхандтайгаа дахин уулзахын ерєєл тавиад Хянганы нурууг давж 30 шахам цаг хєлсний микроавтобусаар довтолгон харьж явна. Арав хоногийн ємнє Улаанбаатараас чанх хойшоо гарсан бид хэд Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийг хилийн цаагуур нар зєв тойроод Эрээн хотод дєхєж ирлээ. Шєнє тєєрч, зам даялсан хятад жолоочид унтуу хvрэхийн хажуугаар хойд зvгт машины цонхоор харагдах талын шороо хуйсганан боссон Монголын минь бор толгод холдоод ч байх шиг. Хєєе тунжий, зува зува. Би гэртээ харимаар байна.


М. Буянбадрах
Улаанбаатар-Улаан Vд-Манжуур-Хайлаар-Шэнэхээн

Санал, сэтгэгдэлүүд

Цахим Өртөө

Saihan niitlel baina

Saihan niitlel baina. Buyanbadrah setguulch argagui setgeld hurtel bichih yum daa.

Зэв

сайн байна уу

Маш сайн үйлс хийж яваа та нарт ажлын өндөр амжилт хүсье,
Бас Кыргыстанд байгаа Сарт Халимигуудын мөн Казахстанд байгаа
Найман-Монголчуудын тухай нэвтрүүлэг хийгээрэй. Холбоо барих хүн олж өгч чанда шүү. zev18@yanoo.com

Зочин

Ted odoo Mongolchuud gej uu?

Ted odoo Mongolchuud gej uu? Kazakhstandaa bol zugeer l neg Naiman gedeg omog shuu dee. Oorsdiigoo tsever kazakh gej bodson tiim l humuus.

ОЮУТОЛГЙ-51

ОЮУТОЛГОЙ-51%

“ОЮУ ТОЛГОЙ –ОЛНЫ ӨМЧ” – ГЭСЭН ОЛОН ТҮМНИЙ ХӨДӨЛГӨӨН ( ТББ ) БАЙГУУЛАГДЛАА. ЗОРИЛГО НЬ:
Монгол Улсын Үндсэн Хууль-д(6-р зүйлийн 1 ба 2-р заалт ) заасан “...МОНГОЛ УЛСЫН ГАЗАР,ТҮҮНИЙ ХЭВЛИЙ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ ГАГЦХҮҮ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙНА” “...МОНГОЛ УЛСЫН ГАЗАР ,ГАЗРЫН ХЭВЛИЙ, ТҮҮНИЙ БАЯЛАГ ТӨРИЙН ӨМЧ МӨН” гэсэн хуульчилсан заалтийг нийт ард иргэдийн өргөн оролцоотойгоор баталгаажуулах зорилгоор нэн тэргүүнд ОЮУ ТОЛГОЙН орд газрын ашиглалтын 51%-иас дээш эрх мэдлийг МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН МОНГОЛЫН ТӨР ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛ БАЙР СУУРЬ БҮХИЙ ИРГЭДИЙГ НЭГТГЭН “ОЮУ ТОЛГОЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ”- нд ард түмний санаа бодлыг тусгуулах зорилготой. Дэмжигч гишүүдийг интернэтээр доорхи хаягаар бүртгэнэ:
oyutolgoi_51@yahoo.com

tserendash

Bayarlalaa. Aavdaa

Bayarlalaa. Aavdaa unshuulakh yum baina. Sain uils delgereh boltugai.

Мурат

Буриадууд өөрсдөө буруутай

Буриадчууд өөрсдөө оросын дээрэмчин цагаан хаанд хадагаа барин, хамаг л байдаг алтаа ачиж очоогүй юм уу? Монголчуудаас гарал ондоотой, иракийн уулнаас гаралтай гэдэггүй бил үү? Монголын хөх тэнгэр хэнийг тэтгэхээ, хэнийг мөхөөхөө мэдэх л юм даа.

ЗочинAdul

Sanaa onoo

Ingej yarij bolohgui ee. Buriadiin ard tumen hadagaa bariad ochiogui shuu dee.Manai Enhbayar metiin yumnuud ni erh ashig horongo mongo bodoj ochison baigaa shdee. Tiim bolohoor ene ard tumniig ingej helj yarij baigaa ni buruu.

Зочин

сайхан юм.ийт

сайхан юм.ийт үйлсийг бүтээж яваа та нартаа амжилт хүсэе.нулимасаа туслуулан байж уншлаа.

mongolchuud  mini

saihan niitlel ymoo

mongolchuud mini geed l saihan vndestnii vndesreg vzeliig surtchilsan saihan niitlel bainga bichij baival hvn ard minieh ornoo hairlah setgel ulam ihsej eh orondoo bvteej hiih ni ihseh bolov uu gej bodoj bna tanii ajild amjilt hvsie

Dorj

Saikhan kino

Buyanbadrakhiig bi tanih yum bn. Aav ah duutei ni medhiin, ih saikhan barimtat kino bolj bn lee. Zarim neg ni delhiid bgaa mongolchuudaa haij bhad zarim ni ...

hulert

sain bnuu

ih goe tvvh bna
mnahan buriad humuus neg
udaa mna aawiin uwuug ulaad vvd hotoos
neg emee haij bsan boduul mna aawiin uuwugin ah dvvner baih

Зочин

Маш сайхан нийтлэл болжээ.

Маш сайхан нийтлэл болжээ. 90-ээд онд намайг Европын нэгэн улсад оюутан байхад Лаосын оюутан нэгэн сонин зүйл ярьсан юм. Тэнд Мон хэмээх омог улс ойд амьдардаг гэх агаад бидний хоорондоо ярилцах нь тэдний хэл яриаг санагдуулж байна. Бодвол та нар нэг хэлтэй байх гэж билээ. Мөн эрэгтэйчүүд нь бадриун том биетэй /лаосчуудаас эрс ялгаатай/, эмэгтэйчүүд нь танай монгол хүүхнүүд шиг царайлаг өндөр, нүүрний төрх хэв маяг маш адилхан байна гэсэн юм. Та нөхдөд боломж гарвал тэдгээр улсуудыг зорьж судлаад сонирхолтой тэмдэглэл бичээрэй. Мон-гууд ойд амьдарч барагтай бол хот руу орж ирдэггүй, халуун орон учир бараг хувцас гэх юмгүй даавуу эгэлдрэглэсэн байдаг гэсэн. Хүүхнүүд нь тод өнгийн даавуугаар юбка хийж өмсөх дуртай өөрөөр хэлбэл монголчууд шиг ганган гэсэн нь санаанд үлджээ. Тэд хэл соёлоо авч үлдсэн монгол цустан байх гэж санагддаг юм.
Мөн энэ сайт анх нээгдэж байх үед Индонезийн Балид аялсан хэн нэгний тэмдэглэлийг уншиж байснаа санаж байна. Түүнд Балид байдаг монгол омгийн тосгоны тухай өгүүлж өөрөө очиж чадалгүй хажуугаар нь өнгөрсөн тул хэн нэгэн нь очвол тодорхой тэмдэглэл үлдээгээрэй гэсэн байсан санагдана. Тэндхийн уул ус бүгд монгол нэртэйн зэрэгцээ хүний нэр нь хүртэл Баатар гэх мэт монгол нэрүүд байсан гэнэлээ. Тэр тухай санаанд тод үлдэн танай хуудсанд ямар нэгэн тэмдэглэл гарах үгүйг харж байдаг юм. энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл маш их баярлах болно. Та бүхний ажил үйлсд амжилт хүсье

Зочин

Баяраллаа

Баяраллаа, зарим нэг дов жалганы үзэлтэй нөхтүүдэд уншуулах хэрэгтэй нийтлэл болж, бас үнэхээр сайхан бичсэн байна. Нэг асуулт байна, таны хийсэн баримтат киног хаанаас үзэж болох вэ? гадуур хувилаад худалдана биз дээ? таны ажил үйлсэд амжилт хүсье!

munkhuu

Iim sedveer nevtruuleg

Iim sedveer nevtruuleg beltgesen Sanchirmaa,Buyanbadrah,Bolormaa nart bayar hurgei.Huvi zayaanii erheer harid taslagdan amidarch baigaa ch gesen 300-800 jil unguruhud Mongoloo geh setgelee hadgalj bui humuusiig harahad hamar sharhirch, MONGOLOO geh setgel mini ulam orgilj baina. Getel gal golomtoo sahij,gazar nutgaa sahin suugaa bidnii Mongolchuud hariin nutag luu temuulj,hariin guilgachnii umnu buhiih ni yuusan bilee? Han ih garvaltai, HAAN eznii ur sad haltar heden tugrugnoos hamag yumaa hayaj bolongui!Deedchuul turiin nereer gazar nutag,alt mungu erdenesee zarj,doodos hariin nutagt halbaga seree ugaahaar odoh yum, yuu l bolood baina daa!

muugii

ih sonirholtoi bn.

ih sonirholtoi bn. uzbekistand haryalagddag karakalpak
uls bas mongol ugsaatai gej sonsson yum bn. nuur tsarai n mas mongolchuudtai ih adilhan yum bn lee. ta buhen ter talaar sudalgaa hiij uzeeree. bolvol nevtruuleg hiigeerei. amjilt husie!

бааибр

эмээгийнхээ нэрийг бүтэн

эмээгийнхээ нэрийг бүтэн мэдэхгүй байж Би үндэсэрхэг үзэлтэн-Чингисийн удам гэх ойд төөрсөн залуу сариагчингууд хэт олон болсон үед их хэрэгтэй нийтлэлүүд болжээ

O.Erdenebaatar

Mongol oron mandan badrag

Баярлалаа энэ их сайхан үйлсэд тань амжилт хүсье. Би хувьдаа Монгол улсын мандан бадрах цаг яг одоо, бидний энэ үе гэж боддог. Тийм учираас бүгдээрээ өөрсдийн ажиллаж, хөдөлмөрлөж буй салбартаа амжилт гаргацгаая.

Idola

Buying oxycontin without rx

Hi guys. Youth would be an ideal state if it came a little later in life. Help me! Could you help me find sites on the: Buying oxycontin without rx. I found only this - oxycontin information. Giuliani had been that of a reputable, 1mg, urban barcode, oxycontin. Giuliani had been that of a reputable, 1mg, urban barcode, oxycontin. Thank :cool: Idola from Kosovo.

evening dresses

HAAN eznii ur sad haltar

HAAN eznii ur sad haltar heden tugrugnoos hamag yumaa hayaj bolongui!Deedchuul turiin nereer gazar nutag,alt mungu erdenesee zarj,doodos hariin nutagt halbaga seree ugaahaar odoh yum, yuu l bolood baina daa!

thanks for your article

I like your blog very much.

I like your blog very much. Thanks!
http://www.silverjewelryeshop.com/bracelets

Tiffany Accessories

I was simply browsing for

I was simply browsing for relevant blog articles intended for my project research and My partner and i happened to stumble on yours. Many thanks for this helpful material!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй.
  • Allowed HTML tags: <b> <i> <u>
  • Lines and paragraphs break automatically.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.