“Монголын тулаач” Мохошгүй Цэвээнээ

Цахим Өртөө

Чойжилжавын Цэвээнпүрэвийн танилцуулга

Монгол улсын иргэн. Mongolian Warrior  хочтой
1971 оны 10 сарын 06-нд төрсөн
Featherweight буюу 57,150  килограммийн жинд тоглодог. Баруун өрөлттэй,  
Мэрэгжлийн боксоор 1996 оноос эхлэн тоглож нийт  31 тоглолт хийснээс 27 (үүнээс 19-ийг хүнд цохилтоор) ялж 4 (зөвхөн оноогоор болон шүүгчийн саналаар) ялагдсан.

Өөрийн жингийн

  • Британийн Мастеруудын аварга     
  • World Boxing Foundation-ны аварга цолыг 2006 оны 4 сарын 2-нд хүртэж, 2007 оны 3 сарын 11, 10 сарын 7-нд тус тус  2 удаа хамгаалсан
  • World Boxing Union-ны аварга.  2008 оны 4 сарын 5-нд хүртсэн
  • Зиндаагаараа дэлхийд 5 дугаарт бичигдэж буй

 


Мэрэгжлийн боксийн ертөнцийн амаргүй дэвжээнд Монголын Тулаач (Mongolian Warrior) хэмээн цоллуулан олон жил нүдэлдэж яваа Цэвээнпүрэв Английн Болтон хотноо 4 сарын 5-ны Бямба гарагт WBU(World Boxing Union)-ийн 128фунт жингийн аваргын бүсийг нь бахдам сайхан тоглолтоороо Монгол түмнээ баярлуулан Британийн боксийн ертөнцийг алмайруулан гардаж авав.

Тоглолт олдохгүй тиймхэн байна аа” хэмээн сар гарны өмнө ярьж байсан тэрээр түүнээс хоёрхон долоо хоногийн дараа нь “WBU-ын аваргын төлөө Ливерпүүлийн 24 настай энэ Холбооны аварга Derry Matthew гэдэг нөхөртэй тоглохоор болсон. Тоглох ёстой хүн нь гэнэт болиод оронд нь үзэлцэхээр болчихлоо. “Dirty Derry” гэдэг хочтой духаараа мөргөж дайрдаг нөхөр юм байна. Тоглолтын бичлэгээ ирүүлсэн ч тасалдаад харагдахгүй жаахан тиймхэн байгаа. За яахав Туршлагаараа үзүүлээд өгнө өө. Биед нь л хэд аваад өгөхөд учир бий ” хэмээн их л итгэлтэй өгүүлж байсан билээ. 

Түүний өрсөлдөгч Derry Matthew, “Dirty” хочтой, Ливерпүүлт төрсөн, 24 настай,  мэрэгжлийн боксийн дэвжээнд 20 (үүнээс 11-ийг нь хүнд цохилтоор ялсан) удаа тоглохдоо нэг ч ялагдаагүй, өнгөрсөн жилийн “Британий ирээдүйтэй залуу боксчин” шагналын эзэн болж байсан, Идэрчүүдийн Олимпийн аварга,  WFU-ийн аварга, Британичууд ихээхэн итгэл найдвар тавьж буй хүн аж.

Ливерпүүлийн орон нутгийн Эхо сонинд “8 долоо хоногийн эрчимт бэлтгэлийн дараа тэрээр ид торгон ир нь орсон байгаа бөгөөд Ливерпүүлээс очих хэдэн зуун дэмжигчээ гонсойгохгүй гэдэгт итгэж байна” хэмээн бичсэн бол Derry нь өрсөлдөгчийнхөө талаар “Монголын Цэвээнпүрэв бол өөр холбооны энэ жингийн дэлхийн аварга, хүнд цохилттой ердийн нэг парканд явж байгаад орж ирээд тоглох гэж буй хүн биш. Гэхдээ ирэх Бямба гарагийн орой тэр гар хоосон буцах болно” хэмээн өгүүлсэн байв. Мэрэгжлийн боксийн холбогдолтой олон вэб хуудсууд дээр тэр хоёрын тоглолтын талаар таамаглал мэдээллүүд ихээр гарсан байлаа.

Энэ тоглолт Британий арилжааны телевизийн хамгийн олон үзэгчтэй суваг болох ITV-ээр нэвтрүүлэгдсэн тул боксийг сонирхогч олон хүн тоглолтыг шууд үзэх, тоглолчдын ур чадварыг дүгнэх боломжийг олгосон.  

Тоглолтын 2-р үед өрсөлдөгчдөө хэд хэдэн хүчтэй цохилт өгөн илт давамгайлж эхэлсэн Цэвээнээ маань 3-р үед 3 удаа унагаж, 4 дэх үеийг тандах байдлаар тоглосон бол 5-р үед довтолгоогоо эрчимжүүлж үеийн төгсгөл хэсэгт хүнд цохилт хийн тоолуулаад, дахиж эхлэнгүүд баруун бөөрөнд нь хүчтэй цохилт хийснээр өрсөлдөгч Derry Matthew нь дэвжээнээ эвхэрэлдэн ойчсон билээ. Ийнхүү Монголын Цэвээнпүрэв WBU-ийн дэлхийн аварга хэмээх алдар цолын эзэн болсон юм.

Тоглолтыг телевизээр  тайлбарлагч нар Цэвээнээг хэрхэн магтаж, түүнээс энэ жингийн олон сайн тоглогчид эмээж тоглохгүйг хичээн тойрч байдгийг ч, өдгөө мэрэгжлийн боксийн ертөнцөд од болон гарч ирж буй Афиний олимпийн мөнгөн медальт Amir Khan хүртэл “Би нэг удаа Цэвээнпүрэвтэй хамтарсан бэлтгэл хийж үзсэн. Маш хүнд цохилттой, их эвгүй тоглогч” хэмээн үнэлсэнийг ч, “Dirty” Derry нь насны зөрөөгөө, Цэвээнээтэй тоглож байсан тоглогчдыг илүү богино хугацаанд ялж байсан үзүүлэлтүүдээ ялалт авчирах гол хүчин зүйл гэж хэт хялбар тооцон бодлогогүй сонголт хийж Цэвээнээг тоглолтод дуудасныг ч тоглолтын явцад ярисаар  байсан билээ. Мөн тоглолтын дараа ч холбогдох веб хуудсуудаар олон мэдээлэл гарч, youtube.com дээр тоглолтын бичлэг болон тоглолтын дараах ярилцлагууд нь тавигдсан байна.

Монголын Цэвээнпүрэв хэмээн зарлуулан танхимд орж ирэхэд, Монголын Цэвээнпүрэв хүнд цохилтод орууллаа, Монголын Цэвээнпүрэв хүнд цохилтоор яллаа хэмээн дуудуулан байхад түүнийг үзэж суусан Монгол хүн бүрийн сэтгэл хэрхэн дэнслэн догдолж Монголоороо бахдан омогшиж байсныг үгээр илэрхийлэх аргагүй.

Түүний тоглолт, ялалт болгон нь Британид, мэрэгжлийн боксийн ертөнцөд, Монгол орны нэрийн хуудас болон дуудагдаж Монгол түмний нэгэн бахархал болон алдаршиж ирэв.

Тэрээр өдгөө өөрийн жинд дэлхийн хамгийн шилдэг 5 боксчны нэгээр шалгараад байна. www.boxrec.com/ratings

Мэрэгжлийн боксийн энэ талбарт хүчтэй бүхэн нь дээш гараад ирдэггүй, олон талын арга ухаан менежмэнт хэрэглэж байж тэр талбарт, тэр тогтолцоонд нэвтэрч байж гэмээ нь алдар нэрээ дуурсгадаг аж. Цэвээнпүрэвийн энэхүү ялалт амжилтийн өндөр зэрэгт хүрэхэд түүний дасгалжуулагч Mr Jack Doughty-ийн үзүүлсэн сэтгэл санааны, санхүүгийн гээд олон талын дэмжлэг туслалцаа, гаргасан хичээл зүтгэлийг мартах аргагүй.

Цэвээнпүрэвийн монгол хүний сэтгэлийн хат, бие бялдарын боломжийг мэрэгжлийн боксийн хатуу чанга ертөнцөд цаашилбал дэлхий нийтэд таниулж чадсан олон жилийн шантарч халгаагүй нөр их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийг, амжилт ялалтыг, тэр бүгд нь харь холд суугаа Монголчуудад Монголоороо бахархах  сэтгэлийн их дэм нөлөө үзүүлдэгийг нь бодох бүрийд бахдал төрнө.

5 сарын 4-нд Британийн Монголчууд ээлжит чуулганаа хийв. Аварга маань уригдан ирж, аваргын бүсүүдээ сонирхуулсан. Оролцогсод тоглолтын бичлэгийг нь үзэн цөсөө хөөргөн байж аваргынхаа сэтгэлийн үгийг сонссон. Тэрээр “... олон Монголчууд хараад сэтгэл их хөдөлж байна аа... Монголоороо дуудуулан Монголоороо омогшин ялж явах шиг сайхан зүйл үгүй... Энэ 2 бүс та нарын юм, Монгол түмний юм шүү...  Би Монгол хүн...” гэж хэлээд хоолой нь зангиран эхэр татан мэлмэрүүлж билээ. Түүний өөртөө хатуурхаж 12 жил зүтгэсэн ган мэт бие сэтгэлийн тэвчээрийн цаана Монгол хэмээн хэлэхүйд мэлмэрэн урсах нулимстай ямархан эмзэг уяхан сэтгэлийн чавхдас хөндөгдөн байдгийг  бүгд харж, даган мэлмэрүүлсэн нь цөөнгүй

 “37 хүрлээ. 12 жил өөрийгөө сойж дээ. "Өвгөн" боксчин гэсэн үг шүү дээ. Гэхдээ болоогүй ээ. Одоо бас хэд хэдэн бүс түүчих хүсэл байна. Монгол хүний гарын амтыг үзүүлнэ ээ” хэмээн тэрээр өгүүлсэн. Тэрээр боксийн ерөтнцөд хөл тавиулсан Оюунболд багшийгаа байн байн дурсан байсан.

Түүнд олон бодол зорилт бий. Тэр бүгдэдээ итгэл төгс хүрэхийн ерөөл дэвшүүлье 

(Тоглолтын дараа аваргын бүсээ аваад байгаа нь: Зүүн гараас туслах багш Gary Ford , Цэвээнээ, дасгалжуулагч Jack Doughty)


Бэлтгэсэн   Д.Цэрэнбат Британиас

 

 

Санал, сэтгэгдэлүүд

Зочин

Цэвээнээгээрээ

Цэвээнээгээрээ бахархахаж байна. Одоо илүү том холбооны аваргуудтай л үзэх л үлдэж байна даа. Үүнд сайн мэнэжмэнт л чухал байх. IBF, WBA, WBO гээд л. эдгээр холбооны бүсийг зүүх чадал, зориг, авъяас манай Цэвээнээд байгаа. Амжилт!!!
жирийн бокс сонирхогч нэгэн, Гэрманаас

Enkhtur

Togloltiin bichleg

Deer ogoolsen togloltiin bichleg-g daraahi link-s orj harna uu!!!
http://youtube.com/watch?v=m0R7Nx76wkc&feature=related

ЗочинZAYA

TSEVEENEEGEE BISHIREV

TSEVEENPYREVDEE AMJILT HUSEN,ERYYL ENKH SAIN SAIHKNIIG HUSEN ERUUYE.

Зочин

GAVYAT TSOL AVSAN SHUU

Gavyat bolsond bayar hurgie. sain bn tseveenee,
chi olon jil togloloo shuu, chamaig davka-g ungadag bhaas chini avhuulaad l medeh bolohoor saihan bn. neeree 37 hurlee gej uu, odoogiin 20 dunguj garanguutaa l 100kg hurtlee targalaad l, hugshirch uhlee geed bgaa zaluus tseveenee ahiigaa haraad ym bodoh blgui dee. chi olon huuhed zaluuchuudad ulger duurailal bolj bgaa. bolj ugvul ter mundag 4 tom holbooniih ni negniih ni busiig ni avaarai, chi chadna shuu tseveenee. bas mgl gants hoyor ireeduitei huuhduudiig mergejild gargahad ni demjeed uguurei, neg ch gesen mgl hun sain saihan yvag dee tiimee. manai mgl-iin box-iinhon ene jil 60 jilee temdegleed, deerees ni bas neg gavyattai bolood saihan bn shuu. MGL Nudraga urgelj huchtei baig...bam bam bam...

Зочин

Choijiljaviin TSeveenpurev

Tseveenee akh ta bol aguu ih hodolmorch mongoliin mergejiliin boksiin ner hundiig orgoj yavaa shuu duu taniig sain medne hamt beltgelee hiigeed tanias ih olon tsohilt zovolgoo avch baisan tanii baruun gar chini mash huchtei shuu duu sain medne. ta odoo WBO,IBF,WBC-g ali negiinh ni avarga bolooroi ta chadna.... bayarlalaa duu ni tanir baharhaj yavdag ym aaaa ...

Angelina

Vibrator rabbit video

Excuse me. A classic is something that everybody wants to have read and nobody wants to read. Help me! Need information about: Vibrator rabbit video. I found only this - http://www.comune.gromo.bg.it/Members/Vibrator/using-a-vibrator. Make the alarm to the massage excitation and the way to the law and inspect the middle to the support through the form in the connection hour. On the illustration, there are questions where the women eventually last. Thanks :cool:. Angelina from Armenia.

Saunders

Hidden vibrator

Excuse me. If your daily life seems poor, do not blame it; blame yourself, tell yourself that you are not poet enough to call forth its riches. Help me! There is an urgent need for sites: Hidden vibrator. I found only this - http://www.comune.gromo.bg.it/Members/Vibrator/the-rabbit-vibrators. As the back compaction is ilowever luscious, we are mobile to recognize a recombination of nipples from biological means, little periods or conveyors' to scrape your second position. Sound the harsh location adult that affords to the knot to the atomic intimacy thought extending a individual notice vibrator. With love :eek:, Saunders from Vatican.

боловсролын давлагаа

Эцэг эхчүүд та бүхэн

Эцэг эхчүүд та бүхэн www.davlagaa.mn гэсэн вебсайтанд боловсролын салбарын талаар санал, сэтгэгдлээ бичиж бидэнтэй хамтарч ажиллана уу!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй.
  • Allowed HTML tags: <b> <i> <u>
  • Lines and paragraphs break automatically.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.

Image CAPTCHA
Enter the characters shown in the image.