Ардчилал ба МАХН-н дарангуйлал
2004/02/06, Баасан - 11:25
Улс төр судлаач, хуульч Др. Амбугайтны Заагий
I
Цаг хугацаа гэдэг үнэн худлын бодит шалгуур тул хэнбyгай ч маргаашийг хуурч эс чадах болой.
Монголын ард түмний зорилго, зорилт нь 1992 оны Монгол улсын үндсэн хуулиар тодорхойлогддог ба энэхүү хуулийг батлан гаргахад Монголын посткоммунистуудын үүрэг роль ч бас тун их байсан юм.
Дөрөвхөн жилийн өмнө буюy 2000 онд Монголын ард түмний хууль ёсны сонголтоор МАХН-н посткоммунистууд үнэмлэхүй ялалт байгуулж Монголын төрийн эрхэнд гарсан билээ. Энэхүү ялалтын бааз суурь нь аль 1998 оны сүүлч гэхэд хангагдчихсан байсан нь тухайн veд бараг тодорхой харагдаж байлаа.
Зоригийн аллага, эвслийн намуудын дотоод зөрчил, чөлөөт хэвлэл мэдээллийн хууль бус үйл ажиллагаа, нийгмийн сэтгэл зүин байнгын туйлшрал зэрэг нь МАХН-д ялалт авчирах үндсэн гол нөхцөлүүд болсон.
Харин 2000–2004 он нь нэг талаас төрийн эрхэнд гарсан Монголын коммунистуудийн ардчилсан нийгмийн зүй ёсны хөгжилд учируулсан хохирол, нөгөө талаас ардчилалын үнэ цэнийг Монголын ард түмэнд мэдрүүлж өгсөн хамгийн өвөрмөц сайхан жилүүд байлаа.
Товчоор хэлбэл аливаа юмны үнэ цэнэ ховордсон үедээ өсдөг жам ёсны хуулиар сүүлийн дөрвөн жил бидэнд Монгол улсын иргэний болон хувь хүний эрхийг бататган бэхжүүлж, ардчилсан эрх зүйт төрийн үндсэн тогтолцоог улам сайжруулан баталгаажуулах зүй ёсны шаардлагатай болохыг бүрэн ойлгууллаа.
Иймээс дөрөвхөн жилийн дараа буюу 2004 онд улс төр судлаач, хуульч миний бие шинэ сонголтын жилийг тохиолдуулан Монгол улсын ардчилсан төр-нийгмийн харьлцаанд гарч буй зарим өөрчлөлтүүдэд бодит судалгааны үндсэн дээр өөрийн дүгнэлтээ хийсэн ба үүнийг уншигч авхай танитай хуваалцах гэсэн юм.
Харамсалтай нь судалгааны үр дүнгээс харахад Монгол улсад сүүлийн жилүүдэд нэг улс төрийн хүчний дарангуйлалыг тогтоох ээлж дараалсан бодлого тууштай хэрэгжиж эхэлсэн нь тодорхой харагдсан төдийгүй Монголын ардчилалд асар том ухралт гарчээ.
Ингээд юуны өмнө 2000 оны зургаан сараас хойш Монголын төр-нийгмийн ардчилсан тогтолцооны эсрэг хийсэн МАХН-ийн бодит алхамууд болон зарим нэг нөлөө бүхий улс төрчдийн хийсэн мэдэгдлийн зөвхөн нэгээхэн хэсгийг танд товчоор танилцуулаы:
1. Арчилсан сонгуулийн үндсэн гол зорилго нь сонгогчидын зүгээс улс төрийн намуудад итгэл үзүүлэх замаар төрийн эрх барих боломжийг олгоход чиглэдэг. Гэтэл Монгол услын ерөнхий сайд Намбарийн Энхбаяр 2000 оны зургаан сард "бид ард түмний эрхийг авлаа... хэмээн олныг цочирдуулсан хариуцлагагүй мэдэгдэл хийж байлаа. Энэ нь төрийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн үндсэн хуулийн зарчимтай шууд харшилж байв.
2. Мөн тэрээр Гадаадын нэгэн зурагтийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа "хөгжилийн гуравдах зам" хэмээх нэр томьёог ашигласан төдийгүй энэ нь Монгол улсын үндсэн хуулиар тодорхойлогдсон хөгжилийн чиг хандлагаас ариа өөр болох нь тодорхой харагдсан.
3. Тун удалгүй Монголын парламeнт УИХ-н цөөнхийн гишүүдийн үг хэлэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд шууд халдсан билээ. Энэ нь ардчилсан нийгмийн салшгүй хэсэг болох нээлттэй, ардчилсан парламентийг хаалттай, харанхуй парламент болгосон төдийгүй хуулийн нэрээр нэг намын дарангуйлалыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн ба ард түмэнд биш, төрд үйлчилдэг эрх зүйн систэмийн үндэсийг тависан юм.
4. Тэрчлэн Монгол улсын иргэдийн үндсэн хуулиар олгогдсон жагсаал цуглаан хийх эрхэд МАХН шууд бусаар халдаж, төр засагтаа санал бодлоо илэрхийлж болох хамгийн тохиромжтой нийслэл хотын төв Сvхбаатарийн талбайд жагсаал цуглаан хийхийг хуулиар хориглосон. Энэ нь МАХН-н дарангуйлал хүчээ авсан дөрөв дэх алхам болсон төдийгүй посткоммунистуудийн хууль бус үйл ажиллагааг гааруулж өгсөн билээ.
5. Мөн МАХН улс төрийн албан тушаалын томилгоо, төрийн захиргааны цомхтгол хийх нэрийн дор улс орныг хамарсан улс төрийн цэвэрлэгээг богино хугацаанд хийж 2003 он гэхэд дуусгасан. Энэ нь нэг талаас улсын төсвийг хэмнэх, төрийн захиргааны удирдлагын систэмийг боловсронгуй болгох төрийн бодлогын хүрээнд явагдсан хэдий ч улс эх оронд нөхөж баршгүй том хохирол учируулсан билээ.
6. Түүнчлэн Монгол улсын гадаад хэргийн сайд Эрдэнэчулуун 2002-онд хийсэн нэгэн ярилцлагадаа гадаад харилцааны систэм хагас цэрэгжилтийн байдлаар ажиллана гэж мэдэгдсэн билээ. Энэ нь Монгол улсын гадаад харилцааний сыстэмийг хүчний байгууллага мэтээр нийгэмд ойлгуулах гэсэн анхны оролдлого байсан төдийгүй хууль болон иргэдийн эрхийг зөрчих төрийн ёс зүйн үндэс болсон ба Монгол улсын иргэдийг гадаад улс орнуудад хууль бусаар баривчилах ажиллагаа газар авах эхлэлийг тавьсан юм.
7. Хэвлэл, мэдээлэлийн тогтолцоог либералчилж хууль эрхзүйн нарийн зохицуулалт хийх замаар хариуцлагатай хэвлэлийн тогтолцоог бий болгох бус, харин хэвлэл, мэдээлэлийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх нэрээр чөлөөт хэвлэлийн тогтолцоог нухчин дарж, Монголын үндэсний зурагт, радио-г улс төрийн аргаар МАХН-ийн сурталчилгааны хэрэглүүр болгож буй нь Монголын нийгмийг нээлттэй бус харин улам бүр харанхуй, хаалттай байдал руу орууллаа. Энэ нь хэвлэл мэдээлэлийн болон чөлөөт өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа төдийгүй иргэдийн үнэн бодит мэдээлэл олж авах үндсэн эрхийг хохироож байна.
8. Хүчний байгууллагаар дамжуулан улс төрийн сонирхолоо хангах үүднээс хуулиас гадуур гэмгүй иргэдийг дарамталж хүцний байгууллагаар дамжуулан нийгмийн сэтгэл зүйд айдас хүйдэс суулгаж байгаа нь хуулийн хүрээнд иргэдийн баталгаатай амьдрах боломжийг улам хааж улмаар төрөөс хараат нийгмийн тогтолцоог бий болгож байна.
9. Төсвийн хөрөнгөөр Цэдэнбалийн хөшөөг босгох, коммунист нийгмийг магтан дуулах, нийгмийг хамарсан улс төрийн зар сурталчилгаа явуулах, одон мэдаль тараах зэргээр хуучний алдаа дутагдал, түүнээс урган гарч буй өнөөгийн сөрөг үзэгдлүүдйиг мартагнуулах, ард түмний анхаарлийг өөр чиглэлд хандуулах гэсэн МАХН-н өнөөгийн үзэл суртлын хүчтэй бодлого нь нэгдүгээрт алдаанаасаа суралцдаг нийгмийн ухамсрийг бохирдуулж улмаар Монголын коммунистуудийг өөгшүүлж нийгмийн улс төрийн сэтгэл зүйн хогжилд тушаа болж байна.
10. Ардчилсан төрийн эдийн засаг, эрх зүйн гол багана болох Yндсэн хуулийн цэц, Статистикийн төв газар, Монгол банк гэх мэт төрийн байгууллагуудын хуулиар олгогдсон бие даасан байдал улам бүр алдагдаж байгаа нь үндсэн хуулийн зарчим зөрчигдөж Монголын ардчилал аюулд учирсаны томоохон илэрхийлэл билээ.
11. Хууль болон ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн төрийн өндөр албан тушаалтануудад хариуцлага тооцох мeханизм үйлчлэхгүй байгаа нь нийгэм төрийн харилцан итгэлцлийг алдагдуулж байна. Мөн нийгмийн гишүүдийн санаа бодлыг үл тоомсорлож Сарс өвчинөөр далимдуулж 2003 онд газрыг хувьчилж улмаар МАХН-н гишүүн газрийн эздийн эдийн засгийн чадавхийг богино хугацаанд өсгөсөн нь хариуцлагагүй төр хариуцлага хүлээдэггүй иргэн хоёрыг бий болгож байна.
12. Сонгуулийн хуулийг дур мэдэн өөрчилөх замаар ардчилсан сонгуулийн зарчимаас зориуд хазайж байгаа нь эрх мэдлээ улам бэхжүүлж ардчилсан хүчнийг нухчин дарах гэсэн сонгодог арга боллоо. Тэрчлэн УИХ-н гишүүний эрх мэдэлд зориуд халдаж, жагсаал цуглааныг хууль бусаар тарааж байгаа нь ард түмнийг басамжилж улмаар төрийг шүтүүлэх гэсэн хоцрогдсон уламжлалт үзэл, төрийн хүчирхийллийг тулгадаг коммунист сурталыг нийгэмд дахин шинэ хэлбэрээр ойлгуулах гэсэн "амжилттай" оролдлого болсон.
13. Сүүлийн жилүүдэд МАХН –н эрх мэдэлтнүүд улс төрийн албан тушаалын бизнесээс хальж захиргааны албан тушаалыг наймаалах хэмжээнд хүрсэн нь тодорхой харагдаж байгаа төдийгүй Монголын ардчилсан төрийн тогтолцоонд хамгийн том аюул учируулах боллоо. Мөн УИХ-н гишүүн Ноён Бадам Монгол улсын парламэнтэд цагдаа зогсоож улмаар төрийн түшээдийн эрхэд хуулийн хуүээнд халдаж болох тухай аймшигт номлолоо айлдаж байгаа зэрэг нь Монголын коммунистууд эрх мэдэлдээ эрдэж хэт улайрч байгаагийн нэг шинж буйзаа.
II
Тoвч дvгнэлт
Єнөөдөр МАХН-ын хууль бус үйл ажиллагаа хирээс хэтэрч эрх мэдэлдээ эрдэж согтсон Монголын коммунистуудийн дураараа авирлалт газар авч байгаа нь хэнд ч нууц биш болжээ.
МАХН, түүний байгуулсан төр засаг нь сөрөг хүчинээ нухчин дарж, дургүй болгоноо шорон, гянданд хориж, дуутай байснийг нь амьдралгүй болгож нийгмийг айдас хүйдэсээр дүүргэж эхэллээ.
Бидний элч (Монголын сонгогчдийн 40 гаруй хувийн төлөөлөгч) УИХ-ийн гишүүдийн эрх чөлөөнд халдаж, гэмгүй иргэдийн жагсаал цуглааныг хүчээр тарааж, ард түмний хөрөнгийг арав, арван саяар нь хахуульд цацаж, үр дүнгүй айлчлал, үрэлгэн улс төрийн шоу хийх замаар МАХН улс эх орныг минь улам ядууруулж, татвар төлөгчдийг улам туйлдуулж байна.
Товчоор хэлбэл Монгол улс дан ганц дарангуйлагч намын систэм, түүнд үйлчилдэг төр, нийгмийн эрүүл бус удирдлагын тогтолцоо руу эргэлт буцалтгүй орчихлоо.
Дөнгөж хөл дээрээ тогтож буй Монголын ардчилал, түүний үндэс суурийг нухчин дарж, агуулгыг нь алдагдуулж, посткоммунист сэтгэлгээнд нийгмийг буцааж сургах шаардалага МАХН-д байна гэж үү????
10 гаруй жилийн өмнө бидний мөрөөдөж байсан Ардчилсан-нээлттэй Парламент, Чөлөөт-шүдрага сонгууль, Олон намын систэм, Бие даасан-хараат бус шударга шүүх Монгол улсад өнөөдөр бодит утгаараа хаана байна вэ???…
МАХН, түүний төр засаг нь иргэдийн эсэргүүцлийг хүчээр нухчин дарж, нийгмийн анхаарлыг өөрөөсөө зайлуулж, эрх мэдэлгүй сөрөг хүчнүүдээ нийгмийн зөрчилдөөний талбар болгох замаар улс төрийн бузар луйвараа удаа дараалан хийж байгааг юу гэж ойлгох вэ???
Энэ нь үндэсний эрх ашиг, эрүүл саруул ардчилсан төр-нийгмийг байгуулах бидний хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилготой дэндүү харшилж байгаа юм биш үү???
Ардчилсан сонгуульгүй ардчилсан төр, Сөрөг хүчингүй ардчилсан парламент, чөлөөт хэвлэл мэдээлэлгүй нээлттэй нийгэм, бие даасан-хараат бус шүүхгүй нийгмийн шударга ёс гэж хаана ч байхгүй билээ.
Иймээс эцэст нь хэлэхэд хүн төрөлхтөний үнэт зүйл болсон ардчилсан төр нийгмийн ололтуудыг үгүйсгэх, улмаар төрийг нийгмээс, нийгмийг иргэдээс, намыг төрөөс дээгүүрт тавих улс төр, ёс суртахууны эрх Монгол улсад хэнд ч байх ёсгүй ба бидэнд зөвхөн хариуцлагатай төр, хариуцлага хүлээдэг төрийн албан тушаалтан хэрэгтэй болохоос, шүтдэг төр, залбирдаг төрийн сүлд, дээдлүүлдэг төрийн албан тушаалтан, хуулийн дарангуйлал хэрэггүй гэдгийг хатуу сануулах байна.
- 1524 уншсан
- Хэвлэх хувилбар
