Зоригийг алах сонирхол?
2004/01/12, Даваа - 17:25
Улс төр судлаач, хуульч Др. Амбугайтны Заагийтай Цахим Єртөө сүлжээний нэгэн гишүүний хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.
1. Амар байна уу? Заагий, Номын хур арвин, хувийн амьдрал тань тавтай юy?
Сайн, Сайн байна уу? Миний эрдэмийн ажил сайн, хувийн амидрал дажгүй дээ. Яг одоо Унгар, Монгол хэл дээр судалгааны ажилаа гаргах санаатай сууж байна. Энэ дашрамд Цахим өртөөний нийт уншигчдад халуун мэнд хvргье.
2. Нэг үе та цахим өртөө сүлжээнд олон сонирхолтой улс төрийн нийтлэл бичдэг байсан. Удахгүй Монгол улсад маань улс төрийн ээлжит сонгууль болох гэж байна. Намууд сонгуулийн албан бус компаньт ажилаа аль хэдийнээ эхэлчихсэн мэт санагдах юм. Ирэх сонгуулийн талаар та ямар бодолтой байгаагаа манай уншигчидтай хуваалцахгүи юy?
Бид сонгууль ойртохоор сонгуулийнхаа хуулиар оролдож эхэлдэг гажиг зуршилтай. Одоо хэрэгжиж буй хуулийн сайн, муу талыг бид дөнгөж сая мэдэж байгаа юм биш.
Сонгуулийн мажоритар систэмийн гол зорилго нь парламэнтийн суудлыг нэг улс төрийн хүчинд ахуйхан хувиарлаж улс төрийн тогтвортой байдлыг хангаж улмаар улс төрийн хариуцлагыг өндөржүүлэхэд оршдог.
Харин улс төрийн өндөр боловсролтой, сонгуулийн систэмийн мөн чанараа бүрэн мэдэрдэг ард түмэн бол систэмдээ биш, харин систэмээ өөртөө ашигтайгаар хэрэглэж чаддаг.
Пропорцианаль систэм нь парламэнтийн дотоод ардчилалийг хангах утгаараа мажоритар систэмээс давуу талтай байдаг.
Ер нь бид ардчилсан сонгуулийн аль ч систэмийг авч хэрэглэсэн бай аль болох тууштай байх нь хамгийн чухал.
Сонгуулийн систэмийг өөрчлөх амархан, харин түүнийг ард түмэн ойлгож, зөв хэрэглэж сурна гэдэг бол цаг хугацааны асуудал байдаг.
Герман, Унгар гэх мэт орнуудад өргөн хэрэглэгдэж байгаа мажоритар, пропорцианаль, мөн үлдэгдэл санал тоолох систэмийн цогцыг бид авч хэрэглэх боломжтой ч энэ нь өнөөгийн манай иргэдийн улс төрийн мэдлэгийн түвшин, тэхник тэхнологийн эрэмбэд арай ахдах байх.
Томсгосон тойрогт пропорцналь, мажоритар систэмийг зэрэг хэрэглэж сонгууль явуулах боломж байгаа ч энэ нь сонгуулийн хууль бус үйл ажиллагаа газар авах магадлалыг нэмэгдүүлэх өргөн боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй.
Ялангүяа яг өнөөдөр дан ганц нэг намын парламэнттай Монгол улс сонгуулийнхаа хуулийг өөрчлөх нь нийгмийн нийтлэгт гэхээсээ илүү төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчинд илүү ашигтай тусах нь мэдээж.
Ер нь цаашид бид эдийн засаг, улс төр, нийгмийн гол харилцаануудыг зохицуулж буй тулгар хуулиудийг барууны орнуудын жишгээр олон намийн төлөөлөлтэй хууль тогтоох эрх бүхий байгууллагаас өндөр босготойгоор баталдаг болох шаардлагатай байна.
3. Та эрдмийн ажилаа "Эрх зүйн модернизаци ба захиргааны шүүх үйл ажиллагааны хөгжил азийн орнуудад" гэсэн сэдвээр бичсэн. Удахгүй хэрэгжиж эхлэх захиргааны шүүх үйл ажиллагааний хуулийн талаар ямар бодолтой байна вэ?
Захиргааны шүүх үйл ажиллагаа гэдэг нь ардчилсан эрх зүйт төрийн салшгүй нэг хэсэг байдаг. Захиргааны шүүхийн онолын үндэс нь анх Кантийн эрхзүйн философи-т тусгалаа олсон. Азийн орнуудаас хамгийн анх Япон 1890 онд захиргааны тусгай шүүх байгуулж байснаараа онцлогтой. Харин өнөөдөр Азийн бараг бүх оронд захиргааны шүүх үйл ажиллагаа хэрэгжиж байна.
Иргэдийн хууль ёсны эрхийг зөрчдөг хамгийн гол эрх зүйн субьект нь төр, түүний албан тушаалтан байдаг. Монгол улсад төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа хирээс хэтэрсэн гэдгийг хүн бүхэн өнөөдөр тодорхой мэдэж байгаа. Харин хариуцлага тооцдог сонгодог мехназим нь алга.
Монгол улсын төрийн байгууллага, албан тушаалтнууд ихэнхи тохиолдолд хууль бус эс үйлдлээрээ дамжуулан иргэдийн хуулиар олгогдсон эрх, эрх ашгийг их зөрчиж байна. Хууль бус эс үйлдэл гэдэг нь угтаа хуулиар олгогдсон эрх, үүргээ биелүүлэхгүй (гараа хумхиад) хууль зөрчөөд суугаад байгаа захиргааны албан тушаалтанд хамаатай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдасан нь Монголын нийгмийн ардчилалд гарч буй яах аргагүй нэг том дэвшил юм. Харамсалтай нь энэ хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа нь нэгдүгээрт сонгуулийн компани-тай давхцаж байна. Иймээс энэ хуулийн хэрэгжилт нь нийгмийн анхаарлаас хөндийрч улс төрийн шоу маягтай болох гэж байгаад сэтгэл эмзэглэх юм. Мөн Монгол улсын ерөнхийлөгч гэгдэх хуулийн этгээдийн гаргасан захиргааны актууд нь энэ хуулиар захиргааны шүүхийн харьяалалд хамаарагдахгүй болж байгаа. Єөрөөр хэлбэл төрийн нэг албан тушаалтанд хязгааргүй эрх мэдэл төвлөрүүлэх гэсэн улс төрийн цаад санааг агуулж байх шиг байна. (магадгүй ерөнхийлөгчийн засаглал руу хийж буй далд шилжилт гээд ойлгож болно)
Нөгөө талаас улс орны аюулгүй байдал, гадаад бодлоготой холбогдох зарим нэг захиргааны актуудад тавих шүүхийн хяналтийн тусгай механизмийг бүрдүүлж өгөөгүйгээрэй энэ хууль жаахан дутагдалтай мэт санагддаг.
4. Та сүлжээнд Газар хувичлалийн хуулийн төслийг эсэргүүцсэн бэсрэг нийтлэл ирүүлж байсан. Єнөөдөр тэр төсөл хууль болоод хэрэгжиж байна. Хуульч, Улс төр судлаач хүний хувьд энэ талаар одоо ямар байр суурьтай байна вэ?
Газар хувичлалийн тухай хуулинд үндсэн хууль зөрчсөн олон заалт бий. Yvнийг хүн бүхэн тодорхой мэдэж байгаа. Харамсалтай нь Монгол Улсад Yндсэн хуулиа хамгаалах ёстой Yндсэн хуулийн Цэц нь бодит утгаараа ажиллахаа болиод удаж байна. МАХН-д худалдагдчихсан гээд хэлчихэд болно. Иймээс ч ард түмэнд биш, албан тушаалтануудад үйлчилдэг үндсэн хуулиа зөрчсөн олон тооны хуулиуд батлагдаж гарах боллоо.
Газар хувичлалын тухай хуулийг Сарс өвчинөөр далимдуулж гудамж талбайд хөл хориж байгаад МАХН-н парламент баталсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Талбай гэдэг утгаараа бол УИХ-н танхимд ч олон хүн цуглах ёсгүй байсан юм.
Эрх ашиг нь хөндөгдсөн нийгмийн бүлэглэлүүдийн санал бодлыг энэ хуулинд засгийн газар тусгаж өгөөгүй нь Монголын ардчилалын эсрэг хийсэн хамгийн бүдүүлэг улс төрийн алхам болсон.
Ер нь ардчилсан хүчний хийх ёстой нэг том ажил бол явж явж газрын харьцаатай шууд холбогдох хуулийн зохицуулалтыг ард түмний амьдралд нийцүүлэх, тэдэнд үйлчилдэг газрын эрх зүйн мэханизмийг бүрдүүлэх болж таарлаа.
5. Саяхан интэрнэтээр улсын их хурлийн гишүүний ёс зүйн дүрмийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн. Та санал бодлоо явуулсан уу?
Энэ хууль нь нийгмийн болон ард түмний амьдралд шууд нөлөөлөхгүй ба сонгогчид ч ийм хуулиудыг нэг их сонирхоод байдаггүй юм.
Харин реклам хийхэд л улс төрчид ашигладаг байх. Тиймээс ч энэ хуулийн төсөл миний сонирхолыг нэг их татаагүй ба санал асуулгад нь би оролцоогүй.
Ер нь сүүлийн үед батлагдсан хамгийн чухал хуулийн төслүүд болох газар хувьчлалийн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүд дээр засгийн газар ард түмнээ сонсоогүй мөртлөө их хурлын гишүүний ёс зүйн дүрэм хэмээх хэзээ ч хэрэгжидэггүй, ард түмний амьдралд ч шууд нөлөөлдөггүй хуулийн төсөл дээр санал асуулга явуулж байна гээд баахан рэклам цацаад байгаа нь МАХН-ын ард түмний тархийг угааж, тэдний сэтгэл зүйгээр тоглодог хуучин коммунист удирдах аргынх нь нэг шүү дээ.
Уг нь бүх хуулийн төсөл дээр ард түмнийхээ саналыг ингэж сайн сонсдог байвал зүгээр байна.
6. Таны бодлоор Монгол оронд маань ардчилал ямархуу түвшинд хөгжиж байна вэ?
Ардчилалын түвшинг нарийн тодорхойлж болохгүй. Энэ бол харьцангуй ойлголт. Гэхдээ оросын хэдэн республик-үүдтэй харицуулахын аргагүй сайхан ардчилал Монголд байна. Зүүн болон төв Европийн пост коммунист орнуудын ардчилалын дэргэд бид нялхасын өвчинтөйгөө зууралдсан балчир хүүхэд шиг харагдаж байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй.
Нийгмээрээ улс төр лүү хошуурч байна гэдэг нь манай улс төрчдийн боловсрол дэндүү нимгэн байгааг харуулж байгаа юм. Єөрөөр хэлбэл мэргэжилийн түвшиний улс төрч Монголд бараг алга. Тиймээс хүн болгон улс төрийг боловсролгүй хүн хийдэг гудамжны хар ажил шиг ойлгож байна. Улс төрийн ажил бол өөрөө асар их өргөн мэдлэг, өндөр боловсрол, соёл шаарддаг эд. Улс төрчийн биеэ авч явах байдал, улс төрийн хэл яриа, удирдах арга, нийгмийн асуудлуудыг урьдчилан харах, тэдгээрт цэгцтэй хандах чадвар зэрэг нь мэргэжилийн өндөр тувшинд тодорхойлогддог зvйл.
7. Зоригийн хэргийн талаар та ямар бодолтой байдаг вэ? Энэ хэрэг илрэх болов уу?
Зоригийн хэргийн талаар миний бие улс төр судлаач, хуульч хүнийхээ хувьд бусдаас арай өөр ойлголттой байдаг.
Ер нь улс төрчийн үхэлийн шалтгаан нь бодитоор илрэх хүртлээ ард түмэнд улс төрийн аллага гэдэг утгаараа ойлгогддог. Иймээс Зоригийн хэргийг өнөөдөр улс төрийн аллага байсан гэж ойлгох нь зүй ёсны асуудал.
Улс төрийн аллагыг нийгмийн тогтворгүй байдлыг ашиглаж хийдэг байна. Єөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүйгээр тоглож нэр хүнд, ашиг хонжоо олоход ашигладаг.
Нөгөө талаас фашист, нацист, коммунист улс төрийн үзэл нь төрийн эрхийн төлөө улс төрийн аллага хийж болно гэсэн хатуу зөвшөөрөгдсөн философитой.
Тухайн үед Монголын ардчилсан хүчний дотоод тогтворгүй байдлыг ашиглаж цэвэрхэн аргаар тэдний нэр хүндийг унагаж өөрсдийнхөө ирээдүйн ялалтыг баталгаажуулах сонирхол зөвхөн Монголын коммунистуудад байсан юм.
Ардчилсан эвсэлийн дотоод зөрчлийг ашиглаж Зоригийг (аль эсвэл ерөнхий сайдад нэр дэвших магадлалтай хэн нэгэн лидерийг) цааш нь харуулчихад ард түмэн ардчилсан хүчнийг хардана, тэдний нэр хүнд унана, дараа нь МАХН 2000 оны сонгуульд баталгаатай ялалт байгуулна гэсэн тооцоо бол энгийн логик дээр тулгуурлаж байлаа.
Єөрөөр хэлбэл одоог хүртэл иймэрхүү логик дээр тулгуурлаж ард түмний сэтгэл зүйгээр тоглож төрийн эрхэнд гарах сонирхолтой алдаг, хяддаг, дэлбэлдэг, шатаадаг улс төрийн тэмцлийн бохир аргаасаа салж чадаагүй улс төрчид Монгол оронд олноороо байгаа гэдгийг мартаж болохгүй.
Ер нь улс төрийн аллага илэрч байсан түүх Монголд байхгүй. Харин алдаг хүмүүс нь алуурчидтайгаа хамт үхэж дууссан цагт Монгол улс арай цэвэрших байх.
8. Та хуульч хүн. Хууль зүйн яaмны сайд Нямдорж Зоригийн хэргийг удахгүй илрэнэ. Даргагүй нам сонгуульд яаж ордогийг харуулна гэх мэт яриж байсан.
Монголын хууль зүйн яаманд ганц ч сар ажиллаж үзээгүй азтай хүний нэг гэж би өөрийгөө боддог. Хэрэв ийм хүний удирдлага дор ажиллаж байсан бол өдийд бас нэг иймэрхүү юм яриад явж байх байсан байлгүй дээ. Эрүүл саруул ухаантай хүн ийм мэдэгдэл хийхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ер нь явж явж муу Нямдорж гэдэг хүнд гол алдаа нь байгаа юм биш шүү.
Ийм хүмүүсийг ажилуулж байгаа цаад тогтолцоо нь улс төрийн философи, ёс суртахууны хувьд гүн гүнзгий хямралд орчихсон гэдэг нь тодорхой харагдаж байна.
Єөрөөр хэлбэл тэр тогтолцооны хямралийг нь бид үндэсээр нь өөрчлөхгүйгээр худалч Энхбаяртангүүд, хулгин Нямдоржтонгуудын удам угсаа тасрахгүй.
9. Єнөөдөр ард түмэн МАХН-г тогтвортой, Ардчилсан намыг дотоодын зөрчилтэй улс төрийн хүчин гэж дүгнэх боллоо. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
Дуугүй байна гэдэг нь ухаантай хүний үндсэн шинж биш. Харин ухаантай хүн гэдэг бол цагаа олж зөв дуугарч чаддаг.
МАХН-н тогтвортой мэт, хаагдмал, дуугүй байдал нь түүнйи дотоод ялзралийн илэрхийлэл болохоос эрүүл саруул тогтолцооных нь шинж биш.
Мөн АН нь идеологийн зөрчилдөө идэгдэж дотоод удирдлагийн систэмийн хямралд орчихсон, цаг үетэйгээ нийцэж нийгмийн захиалгаа хангаж чадахгүй болчихсон улс төрийн хүчин. Цаг хугацааний эрхээр аль аль нь өөрчлөгдөж шинэчлэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ өнөөдрийнх шиг нийгмийн захиалгийг эрүүл бусаар ойлгоод байвал улам л эрүүл бус тал руугаа даялана.
10. Та хөгшин Европт 10 гаруй жил амидарч, сурч, ажиллаж байна. Европийн болон Унгар улсын ирээдүйн талаар санал бодлоо хуваалцахгүй юy?
Унгар улс нь ирэх тавдугаар сард Европийн холбоонд гишүүнээр орно. Иймээс Унгарт удахгүй Европийн парламэнтийн сонгууль болох гэж байна. Энэ жил Унгарийн эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдтэй харицуулахад тун тааруу гарлаа. Амьдралийн өртөг улам өндөр болж, юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Товчоор хэлбэл Европийн холбооны хувьд Унгар улс нь эдийн засгийн утгаараа арван сая хэрэглэгчтэй шинэ зах зээл, Унгар улсын хувьд бол Европийн холбоо нь улс төрийн утгаараа ардчилалын том баталгаа болж байна.
Нэгдсэн Европийн тухай Чирчилл-ийн гэрээслэл бодитой болж Европийн дахин сэргэлт эхэлж байх шив дээ. Ер нь бидэнд Европоос суралцах, ялангуяа жижиг улсын том бодлогыг Унгаруудаас суралцахад илvvдэхгvй.
11. Саяхан Унгарийн ардчилсан намын орлогч дарга өөрийн хүсэлтээрээ огцорсон. Yvний улс төрийн шалтгаан нь юу байсан бэ?
Тvvний эцэг нь коммунист дэглэмийн үед Дотоод яманд мэдээлэгч хийж байсан гэдэг нь илэрсэн. Иймээс ёс суртахууны хувьд тэр хүн ардчилсан намын даргын ажлыг хийж чадахгүй болохоо өөрөө илэрхийлсэн. Энэ нь Унгарийн ардчилсан намын дотоод ёс суртахуун, үзэл санаанд хандсан том үлгэр дуурайл төдийгүй нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэхэд чиглэсэн том алхам болсон.
12. Унгар, Монголын түүхэнд төсөөтэй зүйл их байдаг. Таны бодлоор Унгарчуудаас бид яг юуг суралцах ёстой вэ?
Би дээр хэлсэн. Жижиг улсын том бодлогыг гэж. Мажар үндэстний тархалт ерөнхийдөө Монголынхтой тун төстэй байдаг. Хилийн залгаа хөрш орнуудад нь таван сая, дотор нь арван сая гаруй Унгарчууд амьдардаг. Яг бидэн шиг ХХ зууны эхэнд том үндэстнүүдийн наймаанд гүйсэн ард түмэн.
Тиймээс ч Унгарийн ерөнхий сайд Анталл Жозэф 1989 онд "сэтгэл зүрхэндээ би 15 сая Мажарийн ерөнхий сайд байхыг хүснэ" гэж зоригтой мэдэгдэж байсан. Мөн 1989 оны Унгарийн үндсэн хуулинд хилийн гадна амьдарч байгаа мажаруудийн өмнө Унгарийн засгийн газар хариуцлага хүлээж ажиллана гэсэн заалт бас орсон юм.
Энэ бол жижиг үндэстний том бодлогын нэг илэрхийлэл төдийгүй эдийн засаг, соёл, улс төр, боловсролын салбарт бодитой хэрэгжиж эхлээд байна.
13. Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажилд тань өндөр амжилт хvсья.
Баярлалаа.
- 1497 уншсан
- Хэвлэх хувилбар
