TIME Asia: Азийн баатар 2003. "Бvхэл vндэстнийхээ урам зоригийг өргөх хvч тэнхээг нэгэн биедээ цогцлоосон нь буюу Долгорсvрэнгий

Цахим Өртөө

By Jim Frederick

Орчуулсан Д.Сайнбаяр (Чикаго, АНУ)

Английн Beowulf баатрын туулиас эхлээд Японы Момотарогийн домог хүртэл энэ ертөнцийн бүх л улс үндэстэн алс холд зорьж хатуу бэрхийг даван туулж, баатарлагаар тулалдаж, ялгуусан гавьяа байгуулагч их баатраа магтан дуулдаг билээ. Харин дэлхийн шилдэг сумочдын нэг болох Монгол улсын иргэн 22 настай Долгорсүрэнгийн Дагвадорж гэж залуу эх орондоо Их хаадынхаа нэр алдартай зэрэгцэх хэмжээнд хүртлээ алдаршсанд гайхахын аргагүй. Түүний амьдралыг эртний их дайчны аян дайны орчин цагийн биелэл гэж зүйрлэж болмоор.

Yе залгамжилсан бөхийн удамт гэр бүлд (түүнйи эцэг, ах, дүү нар нь Монголын өндөр цолтой бөхчүүд) төрж өссөн Дагвадорж анх 16 настайдаа Япон оронд ирж өөрийн амьдралийн замналыг эхэлжээ. Тэр сумо бөхийн дэвжээн дэх хэцүү бэрх, чанга дэглэмийн ертөнцөд ирээд, өсөж буй мэргэжлийн сумочдын нэгэн адил заншил дагаж Асашорю (Єглөөний хөх луу) гэж шинэ нэртэй болсон байна. Аварга том биетэй, мундаг хүчтэй бөхчүүдээр зонхилсон энэ спортод харьцангуй хөнгөн жинтэй Асашорю авхаалж самбаа гаргаж, хүнд хэцүү мэхийг эв дүй үзүүлэн хийж өөрийн гэсэн барилдааны өвөрмөц арга барилыг олж чаджээ. Тэр 1999 онд анх сумогийн дэвжээн дээр гарснаасаа хойш 24 хэн тэмцээнд ороод, өнгөрсөн 11 сард түрүүлж үндэсний аварга болсон нь орчин үеийн сумогийн түүхэнд хамгийн хурдан өссөн бөхийн амжилтын рэкордыг давтсан байна. Нэгдүгээр сард болсон Мэргэжлийн сумогийн шинэ оны барилдаанд түрүүлснээр Асашорю сумогийн хамгийн дээд цол болох Ёкозуна (үгчилбэл "Их аварга") цол хүртсэн бөгөөд энэ нь анхны Япон болон Америк биш хүний Ёкозуна болсон тохиолдол юм.

Монгол үндэсний бахархалд Асашорюгийн оруулсан хувь нэмрийг хэтрүүлж хэлэхийн аргагүй. "Асашорю Монголын ард түмэнд итгэл найдвар, хүсэл тэмүүлэл хайрладаг" гэж Улаанбаатар хотын агаарын зам зохицуулагч Ганбаатарын Батхүү өгүүлэв. Асашорю бол ард түмнийхээ итгэл найдварыг даах гэж хатуу эрмэлздэг нэгэн. Цол ахисныхаа дөрөв хоногийн дараа Time сэтгүүлд тэрээр "Хүмүүсйин итгэл найдвараар бол Ёкозуна байнга ялж байх ёстой. Ёкозуна ялагдах эрхгүй" гэж ярьсан байна.

Тун харамсалтай нь түүнйиг дараагийн тэмцээнд ороход нь бүх зүйл түүнйи хэлсний яг эсрэгээр болж 3 сард болсон Мэргэжлийн сумогийн хаврын тэмцээнийг тэр сэтгэл гонсойлгосон 10-5 ийн үзүүлэлттэйгээр дуусгаж хоёрдугаар байр эзэлсэн байна. Ийм хүндтэй цолыг хүртэх ёстой байсан уу хэмээн аль хэдийнээ ам булаалдаж эхэлсэн хүмүүсйин яриаг няцаах шаардлага бий болж, Асашорюг шүүн хэлэлцэх нь нэлээд сунжрах төлөвтэй болов. Гэхдээ энэ дайчны аян зөвхөн эхэлж байна.

Сурвалжилж мэдээлсэн: Ч.Чинзориг (Улаанбаатар), Мичико Тояама (Токио)


Эх сурвалж: TIME Asia magazine April 28, 2003 / Vol. 161 No. 16