307-р сар2014

Мэдээ, мэдээлэл (760)

Лхагва, 29 6-р сар 2005 22:14

НБА-гийн Драфт 2005

Written by

Цахим спорт

НБА-гийн Драфт Нью-Иoркийн Мэдисoн Скveр Гарденд амжилттай явагдаж өндөрлөлөө. Ингээд та бүхэнд аль баг аль тоглогчдыг авсныг товчхон сонирхуулъя.
1-р шат
1 Milwaukee Bucks -> Andrew Bogut (Utah)
2 Atlanta Hawks -> Marvin Williams (North Carolina)
3 Utah Jazz -> Deron Williams (Illinois)
4 New Orleans Hornets -> Chris Paul (Wake Forest)
5 Charlotte Bobcats -> Raymond Felton (North Carolina)
6 Portland Trail Blazers -> Martell Webster (Seattle Prep High School)
7 Toronto Raptors -> Charlie Villanueva (Connecticut)
8 New York Knicks -> Channing Frye (Arizona)
9 Golden State Warriors -> Ike Diogu (Arizona State)
10 LA Lakers -> Andrew Bynum (St. Joseph High School)
11 Orlando Magic -> Fran Vazquez (Spain)
12 LA Clippers -> Yaroslav Korolev (Russia)
13 Charlotte Bobcats -> Sean May (North Carolina)
14 Minnesota Timberwolves -> Rashad McCants (North Carolina)
15 New Jersey Nets -> Antoine Wright (Texas A&M)
16 Toronto Raptors -> Joey Graham (Oklahoma State)
17 Indiana Pacers -> Danny Granger (New Mexico)
18 Boston Celtics -> Gerald Green (Gulf Shores Academy)
19 Memphis Grizzlies -> Hakim Warrick (Syracuse)
20 Denver Nuggets -> Julius Hodge (North Carolina State)
21 Phoenix Suns (to New York) -> Nate Robinson (Washington)
22 Denver Nuggets (to Portland) -> Jarrett Jack (Georgia Tech)
23 Sacramento Kings -> Francisco Garcia (Louisville)
24 Houston Rockets -> Luther Head (Illinois)
25 Seattle SuperSonics -> Johan Petro (France)
26 Detroit Pistons -> Jason Maxiell (Cincinnati)
27 Portland Trail Blazers (to Denver) -> Linas Kleiza (Missouri)
28 San Antonio Spurs -> Ian Mahinmi (France)
29 Miami Heat -> Wayne Simien (Kansas)
30 New York Knicks -> David Lee (Florida)

2-р шат
31 Atlanta Hawks -> Salim Stoudamire (Arizona)
32 LA Clippers -> Daniel Ewing (Duke)
33 New Orleans Hornets -> Brandon Bass (LSU)
34 Utah Jazz -> C.J. Miles (Skyline High School)
35 Portland Trail Blazers (to Denver) -> Ricky Sanchez (IMG Academy)
36 Milwaukee Bucks -> Ersan Ilyasova (Turkey)
37 LA Lakers -> Ronny Turiaf (Gonzaga)
38 Orlando Magic -> Travis Diener (Marquette)
39 LA Lakers -> Von Wafer (Florida State)
40 Golden State Warriors -> Monta Ellis (Lanier High School)
41 Toronto Raptors -> Roko Ujic (Croatia)
42 Golden State Warriors -> Chris Taft (Pittsburgh)
43 New Jersey Nets -> Mile Ilic (Serbia & Montenegro)
44 Orlando Magic (to Cleveland) -> Martynas Andriuskevicius (Lithuania)
45 Philadelphia 76ers -> Louis Williams (South Gwinnett High School)

46 Indiana Pacers -> Erazem Lorbek (Italy)

47 Minnesota Timberwolves -> Bracey Wright (Indiana)

48 Seattle SuperSonics -> Mickael Gelabale (Spain)
49 Washington Wizards -> Andray Blatche (South Kent Prep.)
50 Boston Celtics -> Ryan Gomes (Providence)
51 Utah Jazz -> Robert Whaley (Walsh University)
52 Denver Nuggets -> Axel Hervelle (Spain)
53 Boston Celtics -> Orien Green (La.-Lafayette)
54 New York Knicks (to Phoenix) -> Dijon Thompson (UCLA)
55 Seattle SuperSonics (to Memphis) -> Lawrence Roberts (Mississippi State)
56 Detroit Pistons -> Amir Johnson (Westchester High School)
57 Phoenix Suns (to Orlando) -> Marcin Gortat (Germany)
58 Toronto Raptors -> Uros Slokar (Italy)
59 Atlanta Hawks -> Cenk Akyol (Turkey)
60 Detroit Pistons -> Alex Acker (Eisenhower High School)

Цахим спорт

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2004-2005 оны аваргын төлөөх шигшээ тоглолтын 4 дэх цуврал тоглолт болж өнгөрлөө. Гурван цуврал тоглолтын дараахь байдлаар Сан-Антионо-н Давируулууд хоёр хожилтойгоор тэргүүлж байгаа тул энэ тоглолтонд талбай дээр нь Бүлүүрүүдийг буулгаж авбал аваргын бөгж бараг хуруунд нь зүүгдэх боломжтой байсан бол Детройтийн Бүлүүрүүдийн хувьд өмнөх хожлоо баталгаажуулж байж цаашдаа аварга болох нь үгүй юу гэдгээ шийдэх тун хариуцлагатай тоглолт байсан юм.
Тэд ч энэ хариуцлагаа умартсангүй өөрсдийн эвсэг тоглолт ган бат хамгаалалт дээрээ багийн хөгжөөн дэмжигчдийнхээ хөөр баяслыг нэмэрлэн өрсөлдөгчөө 31 онооны зрүүтэйгээр бут ниргэж тоглолтын ерөнхий харьцааг тэнцүүлж чадлаа.

Энэ тоглолт дээр Бүлүүрүүдийн тоглогчдоос хэн нэг нь гоц гойд онцгойролгүй сагсан бөмбөг бол багийн тоглоом гэдгийг нотлон бүгд жигд сайн тоглосныг дурдах хэрэгтэй бөгөөд энэ нь ч багийн 7 тоглогч нь 10-с дээш оноо авсанаас тодхон харагдах байх.

Харин бусдын талбайд багтай нь, хөгжөөн дэмжигчидтэй хамт тэмцэлдсэн Давируулууд аргагүй л хүчин мөхөсдөж бууж өглөө. Тэдний багийн гол тоглогч Данкан Бүлүүрүүдийн хамгаалалтын 2 багана Бен Уоллес болон Рашид Уоллес нараас мултарч бараагүй бол эхний 2 тоглолтонд гайхамшигийг үзүүлсэн Ману Жинобили шидийг бүтээж чадсангvй.


Детройт Пистонс 102:71 Сан Антионо Спэрс

(23:17; 28:19; 23:21; 28:14

Тоглолтын нийлбэр харьцаа 2:2

Пистонс: Биллапс 17 оноо+7 оновчтой дамжуулалт, Хантер 17 оноо+5 оновчтой дамжуулалт, Б.Уоллес 11 оноо+13 самбар+3 блок шот+3 таслалт
Спэрс: Данкан 16 оноо+16 самбар, Паркер 12 оноо+4 оновчтой дамжуулалт

Цахим спорт

Єнөөдөр NBA-н буюу Америкын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2004-2005 оны улиралын шигшээ тоглолтын 3 дахь тоглолт явагдаж өнгөрлөө. Ємнөх 2 тоглолтон дээр Спэрс NBA-ийн шилдэг хамгаалалттай, бас ч гй довтолбол оноо авчихдаг баг гэдгээ хануулан Детройт Пистонс - г 84 : 69, Сан Антионо Спэрс 97:76 Детройт Пистонс гэсэн онооны харьцаатайгаар буулган авсан байсан билээ.
Гурав дахь тоглолт Детройтийн талбай дээр болсон бөгөөд энэ тоглолтондоо блрд хожигдвол энэ улирлын аваргын төлөөх тоглолт ерөнхийдөө шувтарч тодорхой болх байсан юм.

Энэ хариуцлагаа гүнээ ухамсарласан бүлүүрүүд талбай дээрх тоглолтондоо чамбай бэлтгэсэн нь эхнээсээ харагдаж байв. Урд хамгаалалтан дээрээ алдаж гаргасан Бүлрд энэ удаад эсрэг багийнхаа гол тоглочдыг барьж тоглосон нь үр дүнгээ өгч, тэдний өмнөх 2 хожигдлын гол буруутан Олимп, евролиг, NBA-н аварга гээд дөнгөж 27 насандаа ахадмаар амжилтыг үзүүлээд байгаа Аргентин Ману Жинобили дөнгөж 7 оноо авсан юм. Тэгвэл урьдах тоглолтондоо амжилт муутай тоглосон Хэмилтон, Биллапс нар өөрийн талбай дээрээ урамтай сайхан тоглолт гарган үзэгч олноо хөгжөөсөн нь багтаа ялалт авчрах гол түлхүүр болсон. Дараалан хоёр ялагдаад хөгжөөн дэмжигдийнхээ шүүмжлэлийн бай болоод байсан өнгөрсөн жилийн аварга Детройтчууд тийм ч хялбар сөхрөөд өгөхгүй хатуу самар болохоо харуулан анхныхаа ялалтыг авсан нь аваргын төлөөх өрсөлдөөнийг улам ч сонирхолтой үзүүштэй болголоо.

Сан Антионо Спэрс 79:96 Детройт Пистонс  (27:21 15:20 23:29 14:26)
Спэрс: Паркер 21 оноо+4 оновчтой дамжуулалт, Данкан 14 оноо+10 самбар
Пистонс: Хэмилтон 24 оноо+4 оновчтой дамжуулалт, Биллапс 20 оноо+4 оновчтой дамжуулалт+6 самбар, Б. Уоллес 15 оноо+11 самбар+5 блок шот,

Цахим спорт

Єнөөдөр NBA-н буюу Америкын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2004-2005 оны улиралын шигшээ тоглолтын 2 дахь тоглолт явагдаж өнгөрлөө. Ємнөх тоглолтон дээр Спэрс NBA-ийн шилдэг хамгаалалттай баг гэдгээ харуулж Детройт Пистонс - г 84 : 69 гэсэн онооны харьцаатайгаар буулган авсан билээ. Эхний тоглолтын товч мэдээг эргэн нэг сануулаад өнөөдөр дөнгөж сая өндөрлөсөн 2 дахь тоглолтын талаар өгүүлбэл: Детройт Пистонс 69 - 84 Сан Антионо Спэрс /20-17; 17-18; 14-20; 18-29/
Детройт: Биллапс-25 оноо+ 6 оновчтой дамжуулалт+ 4 бөмбөг таслалт, Хэмилтон-14 оноо, Принц- 11 оноо+ 4 оновчтой дамжуулалт+ 5 самбар
Спэрс: Ману Жинобили- 26 оноо+ 9 самбар, Тим Данкан-24 оноо+ 17 самбар+2 блок шот

Єнөөдөр болсон 2 дахь тоглолтонд Сан-Антониочууд Дэтройтийг илт давуу буюу 21 онооны зөрүүтэйгээр 97:76-р буулгаж авлаа. Энэ тоглолтонд Сан -Антониогийн Аргентины Ману Жинобили маш сайн тоглож багтаа 2 дахь хожилыг авчирахад гол үүрэг гуйцэтгэсэн бөгөөд энэ янзаараа тогловол энэ улирлын үнэ цэнэтэй шилдэг тоглолчийн шагналыг (MVP) авахад тийм ч хол биш байна. Мэдээж багийн лидер Тим Данкан үүргээ сайн биелүүлж тоглосныг ба нэмж хэлэхэд багаа ялалт байгуулахад эсрэг багийнхаа довтолгоонд хана мэт хаалт болсон тэдний багийн нягт найдвартай хамгаалалтыг энд дурдалгүй өнгөрч болохгүй. Харин өрсөлдөгч багийн гол тоглогчид болох Биллапс, Принц, Хэмильтон нар дээрх хаалтыг нэвтэрч чадалгүй хангалтгүй тоглосон нь багаа ялагдалд хүргэсэн гол шалтгаан юм.
Сан Антионо Спэрс 97:76 Детройт Пистонс
(30:19; 23:28; 21:21; 13:18)
Спэрс: Жинобили 27 оноо+7 оновчтой дамжуулалт + 3 таслалт, Данкан 18 оноо+ 11 самбар+ 4 блок шот, Боуэн 15 оноо
Пистонс: Макдайс 15 оноо+ 7 самбар, Хэмилтон 14 оноо + 7 самбар, Биллапс 13 оноо

Seba. Asuult.net

NBA-н аваргын бөгжний төлөө Єрнөд бүсээс Сан- Антионогийн давируулууд, Дорнод бүсээс аварга Детройтийн бүлүүрүүд багууд шалгарч үлдлээ. Энэ улиралд Детройтийн бүлүүрүүд бүсийнхээ багуудаас хамгийн олон ялалт байгуулсан Майамигийн илчнүүдийг шийдвэрлэх 7 дахь тоглолтон дээрээ буулган авч аваргын бөгжний төлөө өрсөлдөх эрхээ олж авав.
Єрнөд, Дорнод бүсээс шалгарсан Сан-Антионогийн давируулууд болон Детройтийн бүлүүрүүд багуудын шигшээ тоглолт 6-р сарын 10-нд болно.

NBA- гийн түүхийг сөхвөл...

2 багийн шигшээ тоглолтонд үзүүлсэн амжилтууд

Сан Антонио - 2 удаагийн аварга '99, '03

Детрoйт - 3 yдаагийн аварга '89, '90, '04

2004
Детрoйт 4-1 ЛА Лейкэрс

2003
Сан Антонио 4-2 Нью Жэрси

1999
Сан Антонио 4-1 Нью Иoрк

1990
Детрoйт 4-1 Портлэнд

1989
Детрoйт 4-0 ЛА Лейкэрс

1988
ЛА Лейкэрс 4-3 Детрoйт

1990 оноос хойшх аваргууд


2004 Детрoйтын бүлүүрүүд
2003 Сан Антониогийн давируулууд
2002 Лос Анжелесийн нуурынхан
2001 Лос Анжелесийн нуурынхан
2000 Лос Анжелесийн нуурынхан
1999 Сан Антониогийн давируулууд
1998 Чикагогийн бухнууд
1997 Чикагогийн бухнууд
1996 Чикагогийн бухнууд
1995 Хьюстоны пуужингууд
1994 Хьюстоны пуужингууд
1993 Чикагогийн бухнууд
1992 Чикагогийн бухнууд
1991 Чикагогийн бухнууд
1990 Детрoйтын бүлүүрүүд

Баасан, 09 6-р сар 2006 14:31

WORD CUP 2006 - D ХЭСЭГ

Written by



D хэсэгт Мексикийн багийг дагаж Португаль, Ангол, Ираний багууд сугалагдсан. Ингээд баг тус бүрийн талаархи товч танилцуулгыг энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтран мэдээлж буй www.sport-tsonh.net хуудаснаас авсныг сонирхоно уу
Португал - Деко дэлхийн аваргын найруулагч

Монголын 1/3 дэвсгэрт 10 саяулаа амьдрах далайн энэ оронд сүүлийн жилүүдэд олон удаа түймэр гарсны улмаас газар тариалангийн хямрал болж, гаднаас авах хамгийн гол импортын бараа нь газар тариалангийн бүтээгдэхүүнүүд байх болов. Гэсэн хэдий ч хувцас, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ эдийн засгаа тогтворжуулж чадаж буй. Парламентын засаглалтай энэ улсад хамгийн алдартай юм юу вэ гэвэл Европ тивийн бусад улсууд шигээ хөлбөмбөг байх нь мэдээж. Домогт Эусебиогоос эхлээд олон олон хөлбөмбөгч улсдаа үндэсний баатрын хэмжээнд үнэлэгдэнэ. 2000 оны тивийн аваргаар уран бөгөөд ухаалаг тоглолтыг үзүүлж багаа магнайлж байсан Луиш Фиго эдний нэг нь.

Гэвч 6 жилийн дараа өнөөдрийн багт голлох үүргийг тэр бус түүний орхиж явсан Барселон багийн тоглогч Деко өөр дээрээ хүлээн авсан. Түүний талбай дэх мэдрэмж, огцом авах хурд нь эсрэг багт ямагт аюулыг тарихад бэлэн байдаг. Урьдчилсан шатанд Лихтенштейнтэй Португал түүнгүйгээр тоглон арай гэж 2-1-ээр хожсон юм, түүний тоглолтын санаа илт үгүйлэгдэж байсан.

Төвд мэдээж Фиго мөр зэрэгцэнэ л дээ. Гэхдээ түүнтэй фэнүүд нь шүүмжлэлтэй байдлаар удаан харьцаж байгаа. Урьдчилсан шатны сүүлийн тоглолтод Латвитай тоглоход 80 дэх минутад Сколари хэд хоногийн өмнө Лихтенштейнд 11 алдсан Фигог суулгахад фэнүүд түүн рүү шүгэлдэж байлаа. Энэ тоглолтод даблдсэн, оруулсан гоолоо шувууны нисэлтээр тэмдэглэдэг Паулета бас туйлын осолтой довтлогч. Энэ 2 гоолоороо шигшээгийн 41, 42 дэх гоолоо хийн Эусебиогийн рекордыг давж гарсан түүнд Эусебио дараа нь баяр хүргэн „Тэр бол жинхэнэ торгуулийн шугамын мастер, би түүгээр бахархаж байна" гэж байсан юм. Урьдчилсан шатанд Португал 35 гоол хийсэн нь хамгийн өндөр үзүүлэлт, Паулета үүнээс 11-ийг нь хийсэн нь мөн л шилдэг нь. Хэд хоногийн өмнө тэрээр Африкын нэгэн арлын багтай тест тоглолт хийхэд хэт трикдсэн. Тэр хэдий гоол сайн хийдэг ч дутуу чанар бас бий. Отоонд орох нэлээн дуртай, тийм ч хүдэр бус бас арагшаа татаж тоглохдоо тааруу. Паулетатай нэг шугамаар дайрах хүн бол Кристиано Роналдо.

Тэр бөмбөг эзэмшилт, хууралт бас хурдаараа өрсөлдөгчөө үргэлж дарамталдаг. Ван Даммын фэн тэрбээр түүн шиг булчинлаг байхыг хүсэж, тусгай хөтөлбөрөөр бялдаржуулалтаар хичээллэсэн нь үр дүнгээ өгч хэр баргийн мөргөлдөөнийг тэсээд гардаг болсон. Нутагтаа болсон тивийн аваргаар финалд хожигдсоны дараа олон бүсгүйчүүдийг араасаа дагуулан уйлж байсан тэр уг тоглолтыг дурсан тун дургүй. „Би одоо зөвхөн дэлхийн аварга дээр анхаарлаа төвлөрүүлж байна, хүүхэд байхдаа Фигог шүтдэг байлаа, түүнтэй зэрэгцээд тоглоно гэдэг гайхамшигтай" гэж тэр сэтгүүлчдэд ярьжээ. Энэ нэр дурдагдсан 4 дээр нэмэгдээд довтолгоонд дахин 2 хүн нэмэгдэнэ, эд бол Маниче Тиаго нар. Тиаго нь гэхдээ хамгаалалтад голлон анхаардаг, Маниче харин урагш тоглох дуртай, сайн ч хараатай.

За одоо ар фронт руу харц шидэе. Штутгартын Мейра, Валенсигийн Мигуел 2 дотор ханыг босгоно. 2 давхарт сайн Мейра гэхдээ баруун захад ч зогсож чаддаг. Мигуел толгойгоороо тааруу ч хурд хууралтаараа довтолгоонд нэлээн ордог. 2 захыг Челсигийн хослолууд буюу Карвальо Феррейра нар хучина. Аль аль нь туршлагатай бас урд фронтоо сайхан пассуудаар дэмждэг. Депортивогийн Андраде харин гэмтлээр дэлхийн аваргыг өнжих болсон нь тун тусгүй хэрэг, түүний хүч Португалд маш хэрэгтэй байсан юм. Портод хөлбөмбөг сурч өссөн ч Лиссабонд ажилтай Рикардо хаалган дээр бат. Хал үзсэн тэр багтаа онцгой нэмэртэй. Ингээд бүтцийг нь харахад тэд аваргалахад бас ч гэж дутаад байх юм алга. Сайн дасгалжуулагч байна, сайн нөөцүүд байна. Бас хамгийн гол зүйл болох багийн эв нэгдэл, тэмцэх чанар муугүй. Хэр баргийн олон гоолоор дарлуулаад байдаггүй Оросыг 7-1-ээр бут ниргэн нэг ч хожигдолгүй урьдчилсан шатыг давсан нь ч үүнийг нотлоно. Сколаригийн гавьяа энэ бүхэнд их. Тэртээ 1966 онд Эусебио 9 гоол хийн мэргэн бууч болж байх үед л нэг удаа гуравт орж байсан нь тэдний хамгийн том амжилт. Энэ удаа үүнийгээ батлаад бүр илүү гаргах магадлал, потенциал тэдэнд байна. Хэсгээ тэргүүлнэ улмаар цааш нэлээн явна гэдэгт итгэлтэй байна.

Ангола – Дайны зовиурыг дэлхийн аварга мартагнуулна.

Дэлхийн хамгийн ядуу 10 орны тоонд ордог энэ улсын гадаад өр нь аль хэдийн 9 тэрбум доллар давчихсан. Уг нь газрын тос, алмаас эрдэнэ, эрдэс бодисын орд зэргээрээ тивдээ баянд орох ч авилгалын улмаас энэ нь ард түмэндээ хүрдэггүй. Газрын тосны 90 хувийг нь америкчууд авдаг. Дундаж наслалт нь ердөө 44,6 байдаг энэ улсад дотоодын дайн гараад 26 жил болж дөнгөж 4 жилийн өмнө арайхийн дуусаад буй. Энэ их зовлон бэрхшээлийг мартагнуулж буй зүйл бол яах аргагүй хөлбөмбөгийн дэлхийн аварга билээ. Хэдий сагсан бөмбөг хамгийн гол спортын төрөл ч дэлхийн аваргад улс нь шалгарсны дараа хөлбөмбөгт бага багаар шахагдсаар буй. 94 онд ганцхан хожлоор дутаж дэлхийн аваргад ирж чадаагүй тэд 4 жилийн өмнө Камеруныг хэсэгтээ бараагүй. Энэ удаа тэгвэл цагийн хүрд эргэсээр тэдний ээлж болжээ. Бүр хүн бүрийн бодож байсан Нигерийн супер бүргэдүүдийг урьдчилсан шатанд ялаад гараад ирсэн.Тэд оноо тэнцсэн ч хоорондын харьцаагаар Ангола 2-1-ээр Нигерийн дээр гарсан юм.

Анх удаа бас тэгээд өөрсдийнх нь колони эзэн байсан Португалтай нэг зоонд байгаа болохоор тэд сайхан амжилт үзүүлэх бас хариугаа авах зорилгоор бүх л чадлаараа тэмцэх нь тодорхой. Дэлхийн аваргад орсныхоо төлөө багаараа сая доллараар шагнуулсан тэд үүнд урамшин хэсгийн тоглолтыг даван гарах урам зориг дүүрэн байгаа. Чухал гоолуудыг хийн урьдчилсан шатнаас багаа гаргасан довтлогч Аква улсдаа мөн л үндэсний баатар. „Бид дэлхийн аваргад орсноороо баялаг ихтэй манай сайхан улс оршин тогтносоор байгаа гэдгийг бүх дэлхийд харуулах болно. Энэ нь магадгүй ялалтаас ч чухал. Гэхдээ бид тоглолт болгоноо ялахыг хүсч байна" гэж эцэг эхээс арвуул тэр хэлжээ. Гэхдээ үнэн хэрэг дээрээ тэдний байдал сайнгүй. Тивийн аварга болон удаа дараагийн тест тоглолтуудын дүн бэлхнээ гэрчилнэ. Ерөнхий багаараа хурдтай хурдан довтолгоотой ч хоёрын тэмцэлд тааруу, тэсвэр бялдар муу. Хертад тоглодог Нандо Рафаэл эндхийн супер од нь байж болох байсан ч дайны үед эцэг эхээ алдсан тэр Европ руу зугтаж тэндээ шингэхийг хүсэж байгаа юм. Удахгүй түүний Холланд эсвэл Германы иргэн болох зөвшөөрөл нь ирнэ. Хэдий дайны ул мөр арилаагүй ч байгалийн баялаг ихтэйн ачаар Анголагийн хөлбөмбөгийн лигийн тоглогчид тивдээ өндөрт орохоор цалинтай тоглодог. Тэд гэхдээ хэсэгтээ хомоол хамна биз ээ.

Мексик – Дэлхийн аваргын сунгааны байнгын үзүүр

105 сая хүнийх нь 1/5 нь оршин суудаг Мексико нийслэлд өдөрт 2000 хүн шинээр нэмэгдэн суурьшдаг. Эдийн засгийн хувьд Төв-Латин Америкт голлох үүргийг гүйцэтгэдэг цөөхөн орны тоонд орох ба экспортын хэмжээгээр дэлхийд 8-д орж байна. ФИФА-ын чансаагаар зургаад бичигдэж байгаа энд ч гэсэн хөлбөмбөг үндэсний спорт. Үндэсний спортын үндэсний баатар болсон Бланког харин дасгалжуулагч Ла Волпе багтаа авдаггүй. Гэсэн ч Мексик амжилттай тоглосоор. Ноднин тив хоорондын цомоор Бразил тэднийг хичээгээд хичээгээд бараагүй билээ. Урьдчилсан шатанд тэд 67 гоол хийсэн нь бүх 32 багийнхаа дунд рекорд амжилт. Гэсэн хэдий боловч тэд Америкийн дараа хоёрт орсон юм.

Тэдний байрлал бүр тун чанга. Довтлогч Боргетти Фонсека нар аль ч хөлөөрөө цохидогийн дээр гоолын өндөр мэдрэмжтэй. Болтон Вандерерсийн Боргетти бага зэрэг удаан ч үргэлж зөв газраа зогсдог мөн сайн мөргөдөг бол Фонсека харин хаалга руу цөөхөн өшиглөдөг ч гоол оролтын хувь нэлээн өндөрт тооцогдоно. Түүнийг нутагт нь Кикин хэмээн дууддаг, учир нь тэр 15 жилийн өмнө өнгөрсөн ахынхаа дурсгалд зориулж ийм нэрийг өөртөө өгчээ. Вилларреалын Франко ч гэсэн энэ хоёрын нэгний оронд орж ирээд баллаж мэдэх л гар. Боргетти Франко 2-оос гадна Европт тоглодог 3-хан хүний 3 дахь нь бол Барсагийн Рафаэл Маркуиз.

Шигшээгийн ахлагч бөгөөд хамгаалалтын албаны дарга ажилтай. Хэдий тийм ч гоол оруулах авьяас түүнд бас бий. Монакод Европын хатуу ширүүн тэмцэлтэй танилцсан тэрээр Барсад ирээд жинхэнэ олны танил болсон. Тоглолтынх нь арга барил Бэкэнбауэрынхтай адил тул түүнд „Мичоаканы эзэн хаан" гэсэн хочийг өгсөн. Тэр өөрөө үүнд ихэд баярладаг гэнэм. „Би германы эзэн хааны тоглолт, хээнцэр байдлыг үргэлж биширдэг. Мичоакан гэдэг нь миний төрсөн бүс нутаг тул Барселонд намайг ингэж хэлдэг" гэжээ. Энэ 3 дээрээ нэмэгдээд дотоодынхоо лигид өөр хоорондоо үзэж тардаг тоглогчид орж ирнэ. Эднээс гадаадад хамгийн нэртэй нь хаалгач Освалдо Санчез, урд армиа пассаар тэтгэдэг Пардо нар. Дэлхийн аваргын дараа илүү олон тоглогч Европод тэр тусмаа Бундеслигад үлдэж ч мэднэ. Яагаад гэвэл ноднингийн тэмцээнээр бундеслигийн олон баг тэдэн дээр харцаа унагаад холбоо барьж байсан юм. Дасгалжуулагч Ла Волпе хэдий мексик эхнэртэй ч аргентин хүн тул Мексикт нэр хүнд төдийлөн сайн бус.

1978 онд багийнхаа 3-р хаалгачаар орон дэлхийн аварга болж байсан тэр гэхдээ том бодолтой, бодлоо хэрэгжүүлж ч чаддаг нэгэн. Урьдчилсан шатны өмнө „Эхэндээ амлалт байдаг ч эцэст нь ялалтын марш эгшиглэдэг" хэмээн том дуугарч байсан, үнэхээр ч хэлсэндээ хүрч ядах юмгүй эрхээ авсан. Тэрээр өөрсдийнхөө зорилгыг хагас шигшээ гэж тодорхойлсон. Мексик нийтдээ 13 удаа дэлхийн аваргад орж байгаа нь Англи Франц зэрэг лидерүүдээс ч дээгүүрт орох үзүүлэлт. 1970 ба 1986 онд шөвгийн 8- үлдэж байсан ч Итали Германд адилхан 4:1-ээр хожигдож байсан. Энэ удаад харин хэлсэндээ хүрэх эсэх нь сарын дараа тодорхой болноо. Харин тэд Ираныг хэрхэвч тооцооноос хасч болохгүй.

Иран – Дэлхийн аваргад бундеслигийн легионерүүдтэй.

Нефть экспортоор дэлхийд дөрөвд ордог Ираны газар нутгийн 53 хувь нь цөл. Цөлийн ширэн бөмбөгчид гэхдээ муугүй хөлбөмбөгийг харуулдаг. Гарааны 11-ээс бараг тал хувь нь чансаа өндөртэй Бундеслигийн топ багуудын тоглогчид гэхээр бас нэгийг хэлнэ. 1978 ба 1998 онд дэлхийн аваргад орж байсан ч хэсгээсээ гарч чадаагүй. „Энэ удаад бид хэсгээсээ заавал гарах болно, хэзээ ч бид өөртөө ийм их итгэлтэй байгаагүй" хэмээн амьд домог Али Даеи ярина. Тэрээр 9 жилийн өмнө анхны иран болон Европод Бундеслигд хөл тавьж байсан бол түүний араас өдгөө хэд хэдэн шилдэг хөлбөмбөгчин замнаад байгаа.

Даеи цааш хэлэхдээ „Манайд бөхийн спорт их нэр хүндтэй, гэхдээ бид 98 онд бас одоо дэлхийн аваргад шалгарсан нь хүмүүсийг хөлбөмбөгт уриалах болсон" гэжээ. Үнэхээр ч 4-хөн жилийн өмнө мэргэжлийн лигитэй болсон гэхэд хөлбөмбөг тэнд ер бусын хурдтай хөгжиж байгаа. Тоглогчид нь муугүй цалин авахын дээр стадионд маш их үзэгч цугладаг. Өдөр бүр спортын 17 сонин гарах ч ихэнхид нь хөлбөмбөгийн тухай өгүүлсэн байдаг гэнэ. 2 жилийн өмнө Германы шигшээ Иранд нөхөрсөг тоглолт хийхээр очиход 110 мянган билет олон хоногийн өмнө үлдэгдэлгүй дуусч байсан гэдэг. Клинсманн хэдий 2-0-оор хожсон ч Ираны багийн тэмцэх чадвар, тоглолтын түвшин эрс сайжирсаныг цохож хэлж байсныг би санаж байна. Урд шугамд Даеитэй зэрэгцээд мөргөлт мэдрэмж өндөр Хашемиан зогсох бол Хамбургын Махдавика Баваригийн Али Карими нар тэднийг дамжуулалтаар тэжээнэ, өөрсдөө ч гоолдож чадна. Италийн легионер Резаеи хамгаалалтад юу чаддагаа бас харуулах л болно. Бэкэнбауэр Ираныг хэсгээсээ гарна гэдэгт итгэлтэй байгаагаа саяхан зурагтаар ярьж байсан.

Пүрэв, 08 6-р сар 2006 16:31

WORD CUP 2006 - C ХЭСЭГ

Written by

www.sport-tsonh.net

C хэсэгт Аргентиний багийг дагаж Голланд, Серби Монтеенегри болон Зааны Ясан Эрэг улсын багууд сугалагдсан. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хувьд энэ хэсгийг Үхлийн хэсэг гэж нэрлэхээс аргагүй байгаа. Тэмцээний туршлага уламжлалыг бодвол Аргентин, Голландийн багууд хэсгээсээ гарах таамаг дэвшүүлж болох ч нөгөө хоёр баг нь хэний ч зүрхэнд шар ус хуруулах хүчтэй багууд билээ. Ингээд баг тус бүрийн талаархи товч танилцуулгыг энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтран мэдээлж буй www.sport-tsonh.net хуудаснаас авсныг сонирхоно уу.
АРГЕНТИН


дасгалжуулагч: Хосе Пекерман

хаалгачид:

Роберто Аббондансьери (Бока Хуниорс, Аргентин)

Леонардо Франко (Атлетико, Испани)

Оскар Уштари (Индепендьенте, Аргентин)

хамгаалагчид:

Фабрицио Колоччини (Депортиво, Испани)

Роберто Айяла (Валенсия, Испани)

Габриэль Хейнце (Манчестер Юнайтед, Англи)

Хуан Пабло Сорин (Вильярреал, Испани)

Габриэль Милито (Сарагоса, Испани)

Николас Бурдиссо (Интер, Итали)

Леонардо Куфре (Рома, Итали)

хагас хамгаалагчид:

Лионель Скалони (Вест Хэм, Англи)

Эстебан Камбьяссо (Интер, Итали)

Хавьер Машерано (Коринтианс, Бразил)

Луис Гонсалес (Порту, Португал)

Пабло Аймар (Валенсия, Испани)

Xуан Роман Рикельме (Вильярреал, Испани)

Максимилиано Родригес (Атлетико, Испани)

довтлогчид:
Карлос Тевес (Коринтианс, Бразил)

Эрнан Креспо (Челси, Англи)

Лионель Месси (Барселона, Испани)

Родриго Паласио (Бока Хуниорс, Аргентин)

Хавьер Савиола (Севилья, Испани)

Хулио Крус (Интер, Итали)

Марадона, Кампес, Батистута, Ортега гээд дэлхийн хөлбөмбөгийн ногоон талбайд шидтэнүүдийг бэлтгэн нийлүүлдэг томоохон экспортлогч бол яах аргагүй Аргентинчууд. Аргентинийн шигшээ баг үеийн үед байрлал бүрдээ шилдэг тоглогчид бүхий хамгийн шилмэл шигшээ багуудын нэг байсаар ирсэн энэ удаад ч хэвээрээ. 2002 онд хүн бүхэн л Аргентинчуудын алтан дагинийг өргөх ээлж гэцгээж байсан ч хар шуурга дайраад өнгөрсөн. Гэхдээ ингэлээ гээд сэтгэлээр унасангүй тэд. Залуучуудын шигшээгийн торгон жолоог гурвантаа өргүүлсэн Пекерманыг шигшээ багт дуудан насанд хүрэгчидийн шигшээг одоо түрүүлүүл гэсэн үүрэгийг өгсөн. Пекерман ч шигшээг гардаж авуутаа л орвонгоор нь эргүүлж багийн хор найруулагч Верон, Аймар нарын оронд Барсад гологдсон Рикелмег дуудаж өөрийнхөө удирдлаганд залуучуудын аварга болж явсан тухайн үеийн жаалууд өнөө үеийн одуудыг дуудан шигшээ багтаа тоглуулах болсон.

Энэ нь ч үр дүнгээ өгч Өмнөд Америкийн хэсгээс хамгийн түрүүнд ДАШТ-д орох эрхээ авсан. Ингэхдээ бүүр эртний өстөн болох Бразилчуудыг нийслэлдээ 3-1 ээр буулган авч бардам гэгч нь Герман зорих тийз хүртсэн.

Номер-10

Шигшээ багийн өнөөгийн нүүр царай бол яах аргагүй Барсагийн гологдмол жаал Рикелме. 2002 онд өмнөд Америкийн шилдэг тоглогч болж байсан ч Бельса түүнийг шигшээд дуудсангүй. Барса дахь бүтэлгүйтэл нь хүн бүхэнд хайран тоглогч ингээд унтарлаа гэж үү гэж бодоход хүргэсэн. Гэхдээ жижигхэн хотод очин шар шумбагч болсоноор бүх юм өөрчлөгдсөн. Шар өнгийн хувцас түүнд тун чиг зохиж ла лигт дэвшээд хэдхэн жил болж байсан жижиг багийг ла лигийн төдийгүй европийн дэвжээнд гаргах болж, энэ бүх зүтгэлийг нь Пекерман үнэлэн дэлхийн хамгийн шилдэг шигшээ багуудын нэгийнх нь 10 дугаарыг өмсөх эрхийг өгсөн. Нүдээ олсон шийдвэр.



Гайхалтай уран техник салхи шиг хурд хүч чадал үгүй ч хашир ухаан заль мэх мэдрэмжээр тэр бүхнээс илүү. Ямар ч хэрэггүй үйлдэл хийж тоглолтыг уйтгартай болгодог гэдэг ч яаг эндээс түүний үхлийн цохилтууд аюултай дамжуулалтууд ирдэг. Хөлбөмбөгийн аналистууд түүнийг ноён зальтан гэж нэрийдэх болсон нь ч үүнтэй холбоотой. Энэ улирал түүний хувьд гайхалтай улирал болсон гэхэд болно. Багаа анхны удаа аваргуудын лигт тоглуулж ингэхдээ бүүр хэний ч санаанд оромгүй амжилт үзүүлж шөвгийн дөрөвт хүргэсэн. Энэ нь түүнийг багийг удирдан зохион байгуулж амжилтанд хүргэж чадах жинхэнэ лидер мөн гэдэгийг хүн бүхэнд хэлээд өгсөн. Конфедрешн капийн финалд Бразилд хожигдон гунигтайхан шилдэг тоглогчийн шагналаа гардаж авч байсан тэрээр одоо харин алтан дагинийг өргөхөөр багийнхаа хамт Германд ирээд байна.

Шинэ Мара

Аргентинийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч энэ шигшээ багийн тухай энэ бол гайхалтай шигшээ баг 78,86 оны шигшээ багуудаас ч хүчтэй гэж хэлсэнээ аан тийм Кампес Мара байхгүй гэж үү? Гэхдээ Месси байгаа шүү дээ гэж мэдэгдсэн. Жилийн өмнө Лионель Месси гэсэн энэ нэрийг бараг хэн ч мэдэдгүй байсан. Ла лигийн сүүлийн тоглолтонд оролцон гоол хийснээр Барсагийн хамгийн залуу гоолын эзэн болсон. Дараа нь харин залуучуудын дэлхийн аваргаар жинхэнэ үзүүлээд өгсөн. Бразилд хагас шигшээд хийсэн гоолыг нь хараад бүх дэлхий хөөх шинэ Марадона гэж уулга алдсан.



Харин дараа нь... Дараа нь Барсагийн гарааны 11-т багтаж Жьюлиг ажилгүй болгохоо дөхсөн. Аваргуудын лигт Жозег уйлуулж орхиход багагүй үүрэг гүйцэтгсэн. Марадона өөрөө ч түүнийг залгамжлагчаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Багийн лидер Рикелме ч тэр бол дэлхийн аваргаар хамгийн хурц гялалзах од мөн гэж бахархсан. Барса шинэ одоо алдчихвий гэж айхдаа Ронниетэй хүртэл үзэглээгүй түүнийг авах баг 150 сая еврө төлж байж аваарай гэсэн аймаар том гэрээ хийсэн. Гэхдээ жаалхүү даруухнаар би улам сайн тоглохыг хичээх болноо. Яхав намайг арай олон хүн таньдаг болсон гэхдээ энэ нь бүх зүйл болчихсон гэсэн үг биш надад сурах мэдэх зүйл зөндөө байна гэж хариулсан.

Энэ хүүгийн гайхамшигтай мэдрэмж бөмбөг эзэмшилт оновчтой дамжуулалт өөртөө итгэлтэй байдал нь яах аргагүй хэт залууд нь шигшээ багийн гол тоглогчидийн нэг болгож орхисон. Тэр бол Пекерманы нууц зэвсэг. Тэр талбай дээр бөмбөгөө алдалгүй урагшилж уран гоёо цохилт хийж мэдрэмжтэй дамжуулалтыг хийж чадна. Рикелмегийн голын шугаман дээрхи ачааллыг бууруулж гэнэтийн бөгөөд үхлийн цохилт өгөх болно.

Энэ 2 дээр нэмэгдээд Атлетикогийн лидерийн байр суурийг Торресоос бараг булааж аваад байгаа Макси Родригез, Сонгон шалгаруулах тэмцээнд супер тоглолт үзүүлсэн португийн плэймэкер Луйс Гонзалез нар довтолгоо зохион байгуулалцана. Харин хамгаалалтаас довтолгоонд шилжүүлэх үүрэгийг Интерийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч хэмээн зөвшөөрөгдсөн Камбиассо Кориантесийн алдарт хослолын нэг Машерано нар хүлээнэ.

Карлитос

Белсагийн дасгалжуулсан сүүлийн олимпийн наадамд дэлхийд өөрийгөө нээж харуулсан энэ залуу европийн багуудын урилгыг үл ойшоон Кориантесийг сонгосон. Бразилчуудын нервийг их хөдөлгөсөн ч яагаад түүнийг Кориантес авсаныг очсон даруйдаа л тоглолтоороо харуулаад өгсөн. Удалгүй харин их зант Бразилчууд түүнийг хүндэлсэн угаасаа тэгэхээс өөр замгүй болгосон. Пекерманы пулёмотуудын нэг нь. Нас нь залуухан цус нь шингэн ёстой л ид ирэн дээрээ яваа залуу. Өмнөд Америк тивийн шилдэг хөлбөмбөгчөөр 22 насандаа 2 ч удаа тодроод амжсан. Жозе хүртэл шүлэнгэтсэн харцаар түүнийг хараад амжсан гэхдээ Кориантес үнэт эрдэнийхээ үнийг өсгөх гээд хүлээсэн. Одоо бол Милан Шеваг орлуулчих санаатай оролдож байгаа. Бух шиг дайчин уулга алдмаар уран тоглолттой түүнийг европын үзэгчид ДАШТ-аар харж цангаагаа тайлах гээд хүлээж байгаа. Манай хүн ч бие бэлдээд хүлээж суугаа.

Тевезийн хамтаар эсрэг багийн хаалгыг шүршэх үүрэгийг туршлагатай супер довтлогч Креспо, Молтогчин туулай хочит Савиола, Интерийн супер бэнч Круз нар хүлээж байгаа. Аль аль нь гоолийн мэдрэмж сайтай шилдэг довтлогчид.


Аяала

Валенсиагийн хамгаалалтын мэргэжилтэн тэрбээр сүүлийн хэдэн жил ла лигийн хамгийн лаг хамгаалалтын системийн гол ноён нуруу болсоор ирсэн.

Багийн хамгийн ахмад тоглогч. Пекерман хамгаалалтын ноён нурууг үүрэх туршлагатай шилдэг хамгаалагч гээд түүнийг сонгосон. Бусад залуусаа удирдаж арын албыг даргална. Том үүрэг. Түүнд ч таарна. Гуравдахь дэлхийн аварга нь түүний хувьд. Арын албаны түүний цэрэгүүд нь гэвэл улаан чөтгөр Хэйнц, Депорын шаргал үст Коллоччини, Агаарт сайн тоглодог Милито, ЕПЛ-ийн цөөхөн легионерийн нэг Скалони нар байх болно. Самуэль, Заннетти нарыг олон хүн дурсч байгаа ч Пекерман нэгийг бодсон бизээ.

Тэд энэ удаад мөн л үхлийн хэсэгт орсон. Одоо Аргентинийн залууст өнгөрсөн дэлхийн аваргаар унасан нэр хүндээ өндөрт өргөх өөрсдийгөө дэлхийн түвшинд нээж харуулах гэсэн зорилготойгоор Германыг зорьж байгаа.

ГОЛЛАНД

дасгалжуулагч: Ван Бастен

хаалгачид:

Эдвин ван дер Сар (Манчестер Юнайтед, Англи)

Хенк Тиммер (Алкмар, Голланд)

Мартен Стекеленбург (Аякс, Голланд)

хамгаалагчид:

Йорис Матейзен (Алкмар, Голланд)

Кью Ялинс (Алкмар, Голланд)

Тим Де Клер (Алкмар, Голланд)

Ян Кромкамп (Ливерпуль, Англи)

Халид Булахруз (Гамбург, Герман)

Джованни ван Бронкхорст (Барселона, Испани)

Андре Ойер (ПСВ, Голланд)

Джон Хейтинга (Аякс, Голланд)
хагас хамгаалагчид:

Эдвигс Мадуро (Аякс, Голланд)

Весли Снайдер (Аякс, Голланд)

Филлип Коку (ПСВ, Голланд)

Ариен Роббен (Челси, Англи)

Данни Ландзат (Алкмар, Голланд)

Рафаэл ван дер Варт (Гамбург, Герман)

Марк ван Боммел (Барселона, Испани)

довтлогчид:

Ян Веннегор оф Хесселинк (ПСВ, Голланд)

Руд ван Нистелрой (Манчестер Юнайтед, Англи)

Робин ван Перси (Арсенал, Англи)

Райан Бабел (Аякс, Голланд)

Дирк Куют (Фейеноорд, Голланд)

Цэцэг, Бяслаг тэгээд мэдээж хөлбөмбөг улбар шар өнгө. Энэ бол Нисдэг хочтой Голландчуудыг дэлхийд төлөөлж байдаг нэрийн хуудас. Хамгийн алдартай фэнүүд тэднийх алдарт гурвал ч бас тэднийх, Тотальний буюу нийтийн хөлбөмбөгийг ч тэд дэлхийд гаргаж ирсэн. Гэхдээ Алтан дагина нутагтаа авчрах дутуу байгаа. Тоглогч байхдаа чадаагүй Алтан Дагинийг дасгалжуулагч болоод аваад ирээ гэж ард түмэн нь Марко Ван Бастенд зарлигдсан.

Пекерман Аргентинийн шигшээг өөрчилсөн шиг шинэчлэлтийг мань эр хийсэн. 2-3 хан жилийн өмнө шигшээ багийн нүүр царай явсан Клуйверт, Макай, Зийдорф, Дэвидс, Стам нар гараанд байтугай банзанд ч харагдахаа байсан. Улбар шар фэнүүд гайхсан. Гэхдээ Ван Бастений өөдөөс хэн дугарах билээ юу ч гэсэн харий гэсэн. Харсан Марко зөв шийдвэр гаргасан гэдгийг мэдсэн. Сонгон шалгаруулах тэмцээнд тэд нэг ч хожигдоогүй. Хамгийн түрүүнд эрх авсан.

Хэсгийн тэргүүн баг Аргентинчуудтай адилхан замыг туулж Герман орох эрхийг тэд авсан. Ван Бастен яаг л Пекерман шиг нэр хүнд нь унасан шигшээ багийг гардаж авсан. 2002 оны дэлхийн аваргад Аргентин хэсгээсээ гарч чадаагүй бол улбар шахууд бүүр япон солонгос явах эрхээ ч авч чадаагүй. Ван Бастен яаг л Пекерманы хийсэн шиг их шинэчлэлийг хийсэн. Дан залуус. Тэгээд урьдчилсан тоглолтуудад энэ шинэчлэл хэр оновчтой байсанг ч харуулж чадсан. Улбар шаруудын тоглогчидийг Аргентинчуудын адилаар дэлхийд алдар гавяагаа дурсгасан шилдэг тоглогчидоос илүү өөрсдийгөө нээн харуулахыг хүссэн залуус бүрдүүлж байгаа тэд мөн л 2002 онд үгүйлэгдэж байсан улбар шар өнгө финалийн тоглолтын цэнгэлдэхийг бүчиж байгаасай гэсэн хүсэлээр дүүрэн байгаа.

Маркогийн шигшээгийн найруулагчийн үүрэгийг залуу од Ван Де Ваарт өөр дээрээ авсан. Багийн лидер байх эрхтэй гэдгээ Хамбургт хангалттай харуулсан. Мундаг найруулагч харамсалтай нь гэмтсэн сураг гарсан. Гэхдээ эдгэнэ гэж найдий.

Ваартийн зүүн гар нь хурдан хөлт Роббен. Еврогийн нээлтүүдийн нэг. Яах аргагүй маш аюултай зүүн вингер. Тэгээд дээр нь Шнайдер гээд хоёр хөлтэй айхтар гар мөн Коку, Ван Боммель, Ландзаат нарын туршлагатай тоглогч нараас дунд шугам нь бүрдэнэ. Дэвидс, Зеедорф нарын нэг их харчихаагүй суперүүд ТВ-ээр ДАШТ үзэхээр болсон.

Харин нүүрний шугамыг Рүүд төлөөлнө. Уран гоёо хууралт техник хүчтэй цохилт байхгүй ч байрлалаа зөв авч хүчирхэг бие ашиглан 2 давхарт ноёлох нь түүний арга барил.

Клуйвертэд олон жил дарагдсан тэрээр сүүлийн жилүүдэд л шигшээгийн довтлогчоор нэрлэгдэх болсон. Түүнд туслахаар бүх л гигантуудын мөрөөдөл болоод байгаа залуу од Дирк Кьют, банзнаас гарч гоолддог Персие, нялх од Райн Бабель нарыг Ван Бастен тодруулсан. Хантлеер, Макай нарыг байхгүйд олон хүн гайхсан. Гэхдээ Ван Бастен шигшээг авсанаас хойш олон гайхшруулсан болохоор тайвширсан.
Арын шугаманд баруун талд Хэйтинга сүүлийн жилүүдэд тоглож байгаа. Гэхдээ энэ жил шар шумбагчидийн эгнээнд өөрийгөө таниулангуутаа Редс рүү тушаал дэвшсэн Кромкамп түүнтэй энэ байрлал дээр ширүүн өрсөлдөх байх. Харин эсрэг талд нь энэ жил цомоор хахаж байгаа Жио зогсоно. Харин төвд Ёорис Матенсен, Болахроуз гэсэн хэцүү нэртүүд тоглоно.

Урьдчидсан тоглолтуудыг нэг ч хожигдолгүй дуусгасан нь яах аргагүй энэ шигшээ багийг хэр формтой байгааг харуулаад байгаа юм. Нисдэг голландуудын нэгэн шинэ эрин эхэлсэнийг энэ шигшээ баг бидэнд харуулах юм биш биз? Голландчуудын хувьд довтолгооны хүчирхэг системийг бүрдүүлж чадсан бөгөөд аль ч багийн хаалганд гоолдох чадвартай хэдий ч төвийн хамгаалалт хамгаалалт довтолгоог холбох төвийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчдын байрлал нь харьцангуй сул тал байж болох талтай. Гэвч энэ бүхэнийг хэрхэн шийдэх аргаа Марко аль хэдийний олсон бизээ.

СЕРБ БА МОНТЕНЕГРИ

дасгалжуулагч: Илья Петкович

хаалгачид:

Драгослав Еврич (Анакараспор, Турk)

Оливер Ковачевич (ЦСКА, Болгар)

Владимир Стойкович (Нант, Франц)

хамгаалагчид:

Горан Гавранчич (Динамо, Украин)

Ивица Драгутинович (Севилья, Испани)

Младен Крстаич (Шальке, Герман)

Неманья Видич (Манчестер Юнайтед, Англи)

Милан Дудич (Црвена Звезда, Серб бa Монтанегр)

Ненад Джорджевич (Партизан, Серб бa Монтанегр)

Душан Баста (Црвена Звезда, Серб бa Монтанегр)

хагас хамгаалагчид:

Деян Станкович (Интер, Итали)

Игор Дуляй (Шахтер, Украин)

Предраг Джорджевич (Олимпиакос, Греk)

Огнен Короман (Портсмут, Англи)

Альберт Надь (Партизан, Серб бa Монтанегр)

Саша Илич (Галатасарай, Турk)

Звонимир Вукич (Партизан, Серб бa Монтанегр)

Иван Ергич (Базель, Швейцар)

довтлогчид:

Саво Милошевич (Осасуна, Испани)

Матея Кежман (Атлетико, Испани)

Никола Жигич (Црвена Звезда, Серб бa Монтанегр)

Даниел Любойя (Штутгарт, Герман)

Мирко Вучинич (Лечче, Итали)

Хуучин Югаслав улс задран унаснаар зүүн Европ дахь хөлбөмбөгийн өрсөлдөөн улам ширүүссэн гэж хэлж болно. Хорвати 98 онд сенсаци тарисан бол Словен, Серби Монтенегри нар ч Европод чанга багуудын тоонд зүй ёсоор бичигдэнэ. Энэ жил ч тэд үүнийг нотлон харуулж Сербүүд хүчирхаг армада нарыг урьдчилсан тоглолтонд ялан Герман орох тийзийг гардсан. Аргентин Голландтай нэг хэсэгт орсон. Гэхдээ Испаничуудыг дээрэлхэж чадсан улс Аргентин, Голландыг айлгана уу? Гэхээс айх нь юу л бол. Сербүүдийн хувьд энэ дэлхийн аварга анхны дэлхийн аварга. Магадгүй цагтаа нэг далбаан доор явсан Хорватуудынхаа анхны дэлхийн аваргад тарьсан шуугианыг давтах ч юм билүү хэн мэдлээ.

Гайхамшигт дөрвөл

Сербүүдийн хүчирхэг тал бол тэдний хамгаалалт. Урьдчилсан тоглолтуудад тэд ердөө нэг гоол хаалгандаа алдсан бөгөөд үүний дараа тэдний хамгаалалтын дөрвөлийг гайхамшигт дөрвөл гэж нэрлэсэн. Энэ дөрвөлөөс арай илүү олны танил болсон нь Видич. Сер Алексийн нүдэнд өртөж Англид хөл тавьсан тэрээр эхний үед будилж алдаж байсан ч улирлын төгсгөлд жинхэнэ супер дефендер болж чадах боломжтой гэдгээ бүгдэд харуулсан.

Видич дээр нэмэгдээд Европийн цом хүртсэн севиллийн зүүн ар Драгутинович шалкегийн 1 метр 90 см өндөртэй төвийн хамгаалагч Младен Крстажич, Динамод хүчин зүтгэдэг Украйны лигийн оны шилдэг хамгаалагчаар тодорсон Горан Гавранчич нар гайхамшигт дөрвөлийг бүрдүүлнэ. Голланд, Аргентинийн хүчирхэг довтолгоны систем энэ удаад тэднийг шалгах болно.

Багийн найруулагчийн 10 дугаарыг интерийн од Деяан Станкович өмсөж тоглох бол Шахтёрийн хамгаалалтын хагас Игор Дуляаж төвд хамгаалалт довтолгоог холбох үүрэгийг хүлээнэ. Мөн Помпэйд өвөл элсэн орсон баруун жигүүрийн хурдан хөлт хагас хамгаалагч Короман, хашир туршлагатай Предраг Жёоржевич, Белградын гоолын мэдрэмж сайтай Саша Илич нар голын шугамыг бүрдүүлнэ.





Харин урд шугаманд Матье Кежман, шигшээ багтаа хамгийн олон гоол хийсэн Саво Милошевич, 2 метр өндөртэй Никола Зигич нар тоглоно. Ялангуяа 2 метр 90 кг Зигичийг барих нь хэсгийн бусад өрсөлдөгч багуудын хамгийн том толгойны өвчин байх бизээ.

Сербүүдийн хувьд хүчирхэг хамгаалалтын систем ба сөрөг довтолгоо гэсэн тактикаар урьдчилсан тоглолтуудад тоглон энэ нь ч амжилтанд хүрсэн билээ. Аргентин Голланд гэсэн довтолгоонд гол анхаарлаа хандуулдаг өрсөлдөгч нартай тоглоход ч энэ нь хамгийн тохирсон тактик байх магадлалтай. Анх удаагаа дэлхийн аваргад тоглож байгаа нь тэднийг бие барихад хүргэж болох нь энэ багийн сул тал байж болох хэдий ч бас нөгөө талаар ямар нэгэн дарамт шахалтгүй тоглолт бүртээ оролцож болох нь хүчирхэг 2 өрсөлдөгчөөсөө давуу байдалд оруулна.

ЗААНЫ ЯСАН ЭРЭГ.

дасгалжуулагч: Анри Мишель

хаалгачид:

Жан-Жак Тизье (Эсперанс, Тунис)

Бубакар Копа (Беверен, Бельги)

Жерар Гнануан (Монпелье, Франц)

хамгаалагчид:

Сирил Доморо (Кретей, Франц)

Блаз Куасси (Труа, Франц)

Аблулай Мейте (Марсель, Франц)

Этьенн Бока (Страсбур, Франц)

Хабиб Коло Туре (Арсенал, Англи)

Эмануэль Эбуэ (Арсенал, Англи)

Марк Зоро (Мессина, Итали)

хагас хамгаалагчид:

Дидье Зокора (Сент-Этьенн, Франц)

Эмерс Фаэ (Нант, Франц)

Канга Акале (Осер, Франц)

Ромарик Коффи (Ле Ман, Франц)

Женьери Туре (Олимпиакос, Греk)

Жиль Япи-Япо (Янг Бойз, Швейцар)

Ги Демель (Гамбург, Герман)

довтлогчид:

Бакари Коне (Ницца, Франц)

Дидье Дрогба (Челси, Англи)

Аруна Коне (ПСВ, Голланд)

Бонавентур Калу (ПСЖ, Франц)

Абдул Кейта (Лилль, Франц)

Аруна Диндан (Ланс, Франц)

Үхлийн хэсгийн сүүлийн баг. Хар тивийн дэд аваргууд. Энэ жилийн дэлхийн аваргын урьдчилсан тоглолтууд хар тивд бүхэлдээ хөлбөмбөгийн хувьсгал гарсан гэдгийг бид бүхэнд мэдрүүлсэн билээ. Урьдний хар тивийн төлөөлөл Камерун, Нигери, Сенегал нарын оронд Того, Гана, Зааны ясан эрэг гэх мэт тун цөөн сонссон багууд шалгарсан нь энэ тивийн хөлбөмбөгийн хөгжлийн хурдацийг илтгэх мэт. Яаг л энэ багуудын нэг нь Зааны ясан эрэг юм. Үндэстнүүдийн цомийн тэмцээнд аман хүзүүдэж тэд азаар ч нэг ДАШТ-д явах эрх авсан биш гэдгээ нотолсон. Удсан ч гүү тэдний багийн шилдгүүдийн араас европийн томчуул алалдах болсон.

Хамгаалалтын хэдээс Тоуре гэсэн лидерийг нь л мэддэг байсан бол баруун талд Эбоу гээд нэг айхтар залуутай гэдэгийг нь Ганнерст очиход л мэдсэн. Тоуре аргагүй энэ жил супер байгаа гэдгээ аваргуудын лигт харуулсан. Ганнерсийн клийн шийт рекордод Леманнаас гадна энэ залуу их үүрэг гүйцэтгэсэн.

Тоурегийн хамтрагчаар Коуасси Блэйси тоглоно. Зүүн жигүүрт нь Африкийн Роберто Карлос гэж нэрлэгдээд байгаа страсбургийн хамгаалагч Артур Бока байгаа. Ебоу тэр 2 нийлээд 2 жигүүрээр ямар ч багийг сандаргах кросс хийх бизээ.

Харин дунд шугаманд Гигантуудын мөрөөдөл болоод байгаа Дидер Зокора гол дүрд тоглоно. Хүчирхэг бие бялдар хараатай тоглолт нь түүний араас томчуул гүйлдэхэд хүргэсэн. Тэрээр хамгаалалт болон довтолгоог холбож өгөх үүрэгтэй.

Харин тоглолтыг удирдан найруулагчаар 24 хөн настай довтолгооны хагас Яапи Ёопо Гиллис тоглоно. Түүнд дасгалжуулагч 10 дугаарыг өмсөх эрх өгчээ. Ер нь энэ багийн дунд шугам тэрчигээрээ маш залуу. Хагас хамгаалагчидаас хамгийн ахмад нь 26 настай Зокора л байна. Бусад нь дан залуус.

Харин урд талд олон жил багийнхаа нүүрний шугамыг тахлаж байгаа Калоу, Челсигийн хүчирхэг довтлогч Дидьер Дрогба нар тоглоно. Аль аль нь хүчирхэг бие бялдар бүхийн 2 давхарт ноёлж чадах довтлогчид. Энэ 2-ын арыг өөрийн боломжоо хүлээж байгаа залуу тоглогч ПСВ-ийн Аруна даана.

Хар тивийн багуудын адилаар хүч хурд голчилсон тоглолттой залуухан энэ багийн хувьд анхны дэлхийн аваргын сугалаа тун хүндхэн таарсан. Гэвч хэсгээсээ гараад ирлээ гэхэд гайхах юмгүй.

Пүрэв, 08 6-р сар 2006 16:31

WORD CUP 2006 - B ХЭСЭГ

Written by

www.sport-tsonh.net

B хэсэгт Английн багийг дагаж Парагвай, Тринидад ба Тобаго болон Швед улсын багууд сугалагдсан. Английн багийг энэ жил сайн тоглох боломж бололцоотой баг гэж үзэж буй тул тэд энэ хэсгийн нэгээр_ харин Английн баг сүүлийн 30 гаран жилийн турш таарахдаа нэг ч хожиж чадахгшүй байгаа Шведийн багийг 2-роор гарна гэсэн таамаг түгээмэл буй. Ингээд баг тус бүрийн талаархи товч танилцуулгыг энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтран мэдээлж буй www.sport-tsonh.net хуудаснаас авсныг сонирхоно уу.


ПАРАГВАЙ

Парагвай гэхээр хамгийн түрүүнд гоол хийдэг нэг том биетэй халзан толгойтой хаалгач санаанд ордог байлаа. Тийм ээ, дэлхийн бүх хөлбөмбөгчдийг оруулсан гоолоороо тэрүүлдэг энэ эрхэм хөлбөмбөгийн ертөнцөд дурайх нэртэй нэгэн билээ. Энэ эрхэм зодог тайлсны дараа багийн од хэн бэ? Бодох юмгүй ээ, энэ бол Санта Круз.

Бавари Мюнхены довтлогч, хүүхнүүдийн мөрөөдөл энэ залуу гоол оруулах чадварыг бага байхаасаа эзэмшжээ. Харин энэ улиралд гэмтлийн улмаас олигтой тоглосонгүй. Түүний хамтрагч Дос Сантос шилжилт солилцооны өвлийн цонхоор Баллакыг орлох хүнээр нэрлэгдэн ирсэн ч үй олон супер тоглогчидтой Баварид гараанд багтдаггүйн улмаас улирлын ихэнхийг нөөцийн сандал дээрээс өнгөрүүлэв. Парагвайн өөр нэгэн од Бремены Нелсон Валдез мөн л гараанд багтахгүй байгаадаа ундууцаж багаасаа явах талаар ярьж Бундеслигийг донсолгож байсан билээ. Клашничын гэмтлийн „буянаар" харин улирлын сүүл рүү гараанд баттай гарах болсон. Гэсэн ч тэр ирэх уилрлаас Дортмундыг зорих болсон билээ. Том лигийн том багуудад гараанд гардаггүй тоглогчидтой ч шигшээгийн дасгалжуулагч Анибал Руиз багтаа сэтгэл хангалуун байна.

2002 онд Чезаре Малдинигийн ажлыг авсан уругвай эрийн 100 жилийн түүхтэй Парагвайн хөлбөмбөг дэх анхны хожлын тоглолт тун хүнд болсон юм. Гэсэн ч тэр Аргентинийг 1-0-оор хожиж дэлхийн аваргад орох эрхийн үндсээ бэлдэж чадсан юм. Санта Круз энэ гоолыг хийж байлаа. Энэ гоолоос хойш улс үндэстний өөртөө итгэх итгэл бадарсан гал шиг дүрэлзсэн юм. Бразилд 4-1-ээр, Эквадорт 5-2-оор хожигдсон хожигдлууд ч энэ галыг унтрааж чадсангүй, Парагвай Бразил Аргентины дараа эрхээ авсан 3 дахь орон болов. Нелсон Валдез 2005 оны 10 сарын 8-нд Венесэулд хийсэн гоолоороо багаа Герман явууллаа.

Эрхээ авсны дараа Валдез „Бид финал хүртэл явахыг хүсч байна, хэсгээсээ гарах боломж өндөр" гэж байсан бол Дос Сантос"Парагвай 4 жилийн өмнө Германд 16-д харамсалтай байдлаар хожигдож байсан, бид хэсгээсээ 2-оор гарахыг хүсч байна, тэгээд Германаас хариугаа авах болно" гэж хэлж байлаа. Тэр тоглолтод дэлхийн аваргын шилдэг тоглогч болсон Каан багаа аварч гарч байсан, Нойвиллын 88 дэх гоолыг хөлбөмбөг сонирхогч залуус маань санаж байгаа биз ээ. Сугалаа гарсны дараа дасгалжуулагч Руиз "Анхны тоглолтоо Англитай хийнэ гэдэгт их баяртай байна, зөвхөн иймэрхүү том багтай тоглоход л багийн юу чаддаг нь харагддаг юм" гэж байсан.

Афины олимпийн дэд аваргууд хамгаалалт голлосон 4-4-2 системээр тоглодог. Хэрэв Санта Крузын гэмтэл бүрэн эдгэж формдоо орж чадвал хурдныхаа хүчээр сайн контрлож чадна. Түүнгүйгээр Валдезэд хүнд байх болно. Тэр 2-ын ард багийн моторын үүрэгтэй Дос Сантостой зэрэгцээд Депортивогийн Асуна мөн Итали Голландын дээд лигүүдэд алба хашдаг Паредес Баррето нар зогсоно. Хамгаалалтад Ривер Плэйтын Какарес голлох хүн нь. Чилавертын орыг Виллар залгамжилсан. Швед Английг зовооно оо, энэ баг.

ШВЕД

Урт биетэй ч уран техникт Ибрахимович „Бид дэлхийн аварга болж чадна" гэж багаа үнэлсэн. 5 довтолгооны хүнтэй гарааны 11 нь ч үүнд баталгаа болно. Ювентусын Ибрахимович, Барсагийн Ларссон, Арсеналын Люнберг гэсэн хосгүй триотэй нийлээд Бельгийн дээд лигийн од Вилхелмссон болон нутгийн индиан Свенссон нар супер тавтыг бий болгоно. Урьдчилсан шатанд тэдэн шиг 30 гоол хийсэн Европын өөр баг байсангүй. Ибрахимович Люнберг 2 хэн нь их гоол хийхээ үзэж мөрий тавиад 8-7-оор өндөр залуу хожиж мөрийгөө авч байсан гэдэг. Дасгалжуулагч нь тэдэнд хувийн тоглолт гаргахыг хатуу хориглосон байсан гэнэм. Гэсэн хэдий ч тэд хэсэгтээ тэргүүлж чадсангүй. Хорваттай оноо тэнцсэн ч хоорондын тоглолтын харьцаагаар тэд дээр нь гарсан юм. Тэднийг бараагүй болохоос бусад 8 тоглолт нь зөвхөн гайхамшигт ялалтууд байлаа. Гэхдээ тэд өөр 2-оор гарсан багтай нэмэлт тоглолт хийсэнгүй, учир нь 2-оор гарсан нийт багуудаас тэд шилдэг нь байсан.

Дасгалжуулагч Ларс Лагербэк хамгаалалт голлосон швед тоглолтоос довтолгоо илүүрхсэн тоглолт уруу багаа шилжүүлсний гавьяа энэ. Гэхдээ бас үргэлж урд талыг магтаж боломгүй. Арын алба ч гэсэн үнэхээр бахархмаар ажилласан. Ердөө 4-хөн гоол алдсан нь ч үүнийг илчлэнэ. Багийн ахлагч, Астон Виллагийн Мелберг 2 метр хаалгачийнхаа өмнөх цэвэрлэгээний багаа удирдан гаргуун тоглодог. Мелберг даруухнаар „Багийн хувьд бидэнд цөөн хэдэн Европод нэр нь түгсэн тоглогчид байна, гэтэл Англид гэхэд л байрлал болгон дээрээ стар тоглогчтой" хэмээн өгүүлж сууна.

Шар цамцтангуудын багийн өнөөгийн хамгийн тод гялалзах од нь Югославаас очсон горзгор швед залуу билээ. Ибрахимович 10 настайдаа цагаачлан очсон нутаг нэгт хүүхдүүдтэйгээ нийлэн гудамжны тэмцээнд орсон гэдэг. Баг нь 4-0-оор хожигдож байх үед 2-р үед мань нөхөр солигдож ороод 8 гоол хийж 8-5-аар хожин тоглолтыг ганцаараа эргүүлчихсэн гэдэг. Энэ үеэс л түүний нэр хүмүүст танил болж эхлэн, гудамжнаас стадион луу уригдсан ажээ. Аваргуудын лигийн гуч гаруй тоглолтод 9 гоол, 8 дамжуулалт хийгээд байгаа. Зөвхөн топууд ордог энэ ангилалд ийм дайны амжилт гаргаад байгаа гэдэг нь тэрний чадварыг давхар давхар нотолно.

Герман нэгээр гараад Швед 2-оор гарахад плэй-оффын эхний шатанд хоорондоо таарна. Ибрахимовичын хувьд Геманаас хариугаа авах сайхан боломж. Энэ жилийн Аваргуудын лигид тэр Ювентустайгаа Аллианц Аренад 2-1-ээр хожигдсон билээ. Гоолыг нь мөн л тэр хийсэн.

Хүн бүхний тооцоолоогүй энэ баг их хол явж мэднэ, түүх ч нотолно. Тэртээ 1958 онд финалд тоглож байлаа. 1994 онд шөвгийн дөрөвт Бразилд 1-0-оор л хожигдож байсан, 3-р байрны төлөө Болгарыг 4-0-оор бут ниргэж байв. 4 жилийн өмнө Сенегалд азгүй байдлаар алтан гоолоор тавиулж байсан бол Евро-2004-өөр Голландад 11 метрийн цохилтоор хожигдож байлаа. Энэ бүгдээс харахад тэдний "томрох" үе одоо ирсэн мэт.

ТРИНИДАД ба ТОБАГО
Дэлхийн аваргад орж байгаа 32 орон дотроо энэ улс хамгийн бага нутаг дэвсгэртэй нь. Ердөө л 5128 кв.км(Монгол 1,5 сая кв.км). Ийм бага газарт гэхдээ 1,3 сая хүн амьдардаг. Тринидад ба Тобагогын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч байсан, өдгөө ФИФА-ын дэд ерөнхийлөгч Жак Варнер "Өмнө нь ямар ч улс хийж байгаагүй зүйлээр манай баг, фэнүүд Герман улсыг гайхашруулах болно" гэжээ. Энэ нь багаа дагалдан ирэх 2 том хөгжмийн хамтлаг юм байна. Хөлбөмбөгийн хувьд ярих юм бол эндээс ердөө ганц л хүнийг хүмүүс мэднэ. Энэ нь мэдээж Манчестер Юнайтедын тоглогч асан Дуайт Иорк. 1999 онд Бавариг Аваргуудын лигийн финалд хожиж аваргалсан түүхт тоглолтоор түүнийг илүү олон хүн мэдэх болсон. Шигшээгийн ахлагч тэрээр улсдаа бол хөлбөмбөгийн бундангийн тамга. Түүний нэрээр нэрлэгдсэн хөлбөмбөгийн стадион ч байх.

1989 онд 18 настайдаа тэр Европод хөл тавьж, Астон Виллад ирж байлаа. 1998 онд Манчестер түүнийг 12,6 сая фунтээр авч байсан нь багийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болж байв. МанЮ-д тэр 95 тоглолтод 47 гоол хийсэн. Эндээс Блэкбурн Бирмингем багуудад очсоны дараа одоо тэр Австралид тоглож байгаа. 1990 оны дэлхийн аварга Литтбарски дасгалжуулагчийнхаа удирдлага дор Сидней багтайгаа лигийн аварга болоод байгаа. Шигшээгийн дасгалжуулагч нь ч гэсэн түүнийг ихэд үнэлдэг. Иорк тоглолтыг уншиж чаддаг, тиймээс надад тэр маш чухал байдаг гэж тэр хэлдэг. Энэ эрхэм өөрөө ч гэсэн багийн том од, магадгүй Иоркоос ч том од. Фейеноорд, Аякс, Реал Мадридтай лигийн аварга болж байсан. 1990 оны дэлхийн аваргад Голландын дасгалжуулагч хийж байв. Швейцар, Турк, Саудын Араб, Мексик улсуудад ажиллаад үзчихсэн. Тэгэхээр түүний туршлагатай ярих хэрэггүй. „Одоо яагаад энд ирэв ээ" гэхэд тэр „Энэ бол арагшаа алхсан алхам биш, стадион бүр сонирхолтой байдаг. Дэлхийн аваргад Тринидад ба Тобаготой орох болсон нь харин ч урагшаа явж байгааг харуулж байгаа бус уу" гэжээ. „Эхэндээ бид Германд очих болсондоо хязгааргүй баярлаж байлаа, одоо бол зөвхөн 3 хожигдчихоод хурдан гэртээ харихыг хүсэхгүй байна " гэж тэр өгүүлнэ. Тэр хэлсэн үгэндээ хүрдэг хүний нэг. Лео Беенхаккер 2005 оны 4 сард Тринидад ба Тобагогын дасгалжуулагчаар очиход 3 тоглолтод ердөө ганцхан оноотой байлаа.

Беенхаккер үлдсэн долоон тоглолтын 4-д нь тэр дундаа Мексикийг хожиж сенсаац тарив. Дараа нь нэмэлт эрхийн төлөө "Тринис" Бахрэйныг хожин Германыг зорих болсон юм. Энэ түүхт өдрийн дараа улс даяараа бүтэн 4 хоног амарч баярын байдалтай байсан гэдэг. Улс төрчид нь хүртэл Беенхаккер манайд ирсэн нь бидэнд заяасан аз хэмээн өөр хоорондоо ярилцсан гэнэм. 1990 оны Голланд Германы алдарт тоглолтыг тэр дурсаж „Тэр бол ёстой санаанд оромгүй юм болсон, би хожно гэж бүрэн итгэж байсан…Би одоо зөвхөн Шведтэй хийх эхний тоглолтыг л бодож байна, бусдыг нь дараа болно. Бид голланд маягаар довтолж тоглох болно" гэж хэлжээ.
Багийн бас нэг нэрлэгдэх ёстой хүн бол Жон Стерн. Шигшээгийн 91 тоглолтод 64 гоол хийсэн гэхээр айхтар эр нь харагдана. Урьдчилсан тоглолтод 12 гоол хийж багийнхаа гол үүргийг гүйцэтгэсэн энэ эр Английн 2-р лигийн Дерби Кантри багт алба хаадаг. Хамгаалалтад Глазго Рейнжерсийн Марвин Андрьюс голлох үүргийг гүйцэтгэдэг. Багийн бусад тоглогчдыг зөвхөн Тринидад ба Тобагод л мэднэ. Хэдий тэд хичээн зүтгэх ч Парагвай, Швед, Английн аюулын багуудын хаагуур нь ч гарах вэ дээ.

AНГЛИ

Дэлхийн аварга авчирвал тоглогчиддоо Англи улс толгой тус бүрд 450 мянган евро өгөхөөр амласан билээ. 100 саяын хөрөнгөтэй Бэкхем нарын одуудад энэ бол мөнгө биш, тэдэнд дэлхийн аваргын цом л юу юунаас илүү чухал. Хэрэв гэмтэл бэртлээс хол байвал бид дэлхийн аварга болно, надад ийм шилдэг бүрэлдэхүүн хэзээ ч байсангүй хэмээн Свен Горан Эрикссон бахархалтай нь аргагүй ярьж байлаа. Гэтэл түүний бодлоор болсонгүй, Оуэны гэмтлийн араас түүний дэлхийн аваргын хамгийн гол хөзрүүдийн нэг Рүүнийгийн гэмтэл нэмэгдэж түүний санааг зовоож орхив.

Одоо Англид өглөө босоод зурагтаа асаангуут Рүүнийгийн хөлний мэдээ л явж байна. Хэн нэг тоглогчийн бэртлийн тухай хэзээ ч хаана ч ингэж дуулиан болж байсангүй. Америк тивд, Азид, Африкт, Европ даяар ямар ч спортын сайт уруу орсон Рүүнийгийн тухай заавал дурьдаастай. Рүүний үнэхээр Английн шигшээд онцгой чухал хүн. Гэхдээ ганцхан Рүүний Рүүний гээд байж бас болохгүй. Хангалттай одод эдэнд багц багцаараа бий. Урд талын армиас эхлэе.

Оуэны гэмтэл бага багаар илааршиж, Унгартай тоглосон нөхөрсөг тоглолтод орсон. Гэхдээ өөрийнхөө жинхэнэ формноосоо асар хол харагдана. Кроуч энэ тоглолтод гоолдоод брэйк бүжин хөөрч байсан ч дэлхийн аваргаар сайн тоглоно гэдэг нь юу л бол.

Кроучтай зэрэгцээд сэлгээгээр орсон 17 наст тун хурдан юм билээ. Гэхдээ дэлхийн аварга түүнд аргагүй ахдана. Беларустай тоглосон тоглолтоос харж байхад 2 хамгаалагч 2 талаас нь шахангуут няцлуулж байсан. Дэлхийн аваргын ихэнх багуудын хамгаалагчид мэдээж Беларусын тоглогчдоос толгой илүү. Свен түүнд багаас нь дарийн утаа үнэрлүүлж өөрийнхөө орны хүнд л буян үйлдэж байгаа. Ингээд нөгөө супер довтолгоотой баг маань 2 гэмтэлтэй тоглогчтой, 2 шинэковтой болсноор довтолгооны байр суурь ганхаж эхэллээ.

Энэ байдлыг тогтворжуулах нэг хувилбар нь Жеррардыг урагш байрлуулах тактик байгаа. Ингэсэн тохиолдолд харин ч Лампард илүү чөлөөтэй хөдөлж тоглох боломж үүсээд байгаа. Довтолгоо суларсан тул дэлхийн аваргаар ачааны хүндийг Челсигийн энэ залуу үүрч гарах болов уу.

Польштой үхэх сэхэхээ үзсэн хүнд тоглолтод мань эр гоолдон өөрийн шигшээ дэх байрлалаа бат хадсан. Багийн ахлагч Бэкхемын гараас багийн найруулагчийн ажлыг нь аваад нэлээн хэдэн тоглолтыг өнгөрөөсөн. Тэдгээр нь ч үр дүн муугүй, багийн хурдыг тохируулж элбэгхэн дөнгөөд байлаа. Ингэснээр Бэкхем тэр хоёрын хооронд зөрчил гарсангүй.

Бэкхем түүнийг ахлагчийн үүднээс илүү дэмжиж, өөрөө ч бас баруун талаасаа ганган пассаа довтолгооны хүч рүү явуулдаг болсон. Бөмбөгөө бат эзэмшиж, тоглолтын явцыг сайн уншдаг Жеррард урагш орсон тохиолдолд Жо Коулын үүрэг бас их нэмэгдэнэ. Хамгаалалтад бага орох дуртай хүнд энэ нь харин сайхан боломж болоод явчихна. За одоо ар фронт руу харц шидэцгээе. Үнэхээр эсрэг багийн давтлогчид байтугай мань мэтийн нүд хальтирмаар ажээ.

Дэлхийн шилдгүүдэд тооцогдох Манчестерийн Фердинанд Челсигийн Терри нар төвд шаасан гадас шиг л бат зогсож, айлын тоглогчдыг 2 талаас нь Арсеналын А.Коул Манчестерын Г. Нэвилл нар бахим чанга тоглолтоороо бахь мэт хавчина. Нэвиллын оронд алч ь хөлөөрөө тоглодог, онцгой тайван байдлаар тоглолтыг хянаж чаддаг Ливерпүүлийн Каррагер гарч ч магадгүй. Хүн бүрийн шагшин буй Бразилын шидэт дөрвөлийг энэ л гинжилсэн хэлхээ зогсоож чадна. Италийн хана хэрэм мэт хамгаалалт бас боломжтой ч Английнх шиг нөөц сайтай биш. Английнх энэ талаараа ямар ч багаас илүү, 32 баг дотроо хамгийн шилдэг хамгаалалттай нь яах аргагүй хөлбөмбөгийн эх орных. Аварга том луугийн сүүл дээр ирэхэд харин одоо л ганц сул тал нь мэдэгдэнэ. Симэнээс хойш хаалгачийн байрлал дээр толгой өвдөх болсон Англичуудын хаалгыг энэ удаад Тоттенхэмын Пол Робинсон манаж байгаа. Торгуулийн талбайг мэдэрч тоглохдоо гойд биш. Хэрэв ямар нэгэн байдлаар эсрэг баг нь өмнөх цайзыг нь нэвтэрчихвэл тэгээд л дуусаа гэхэд болно. Гэхдээ Робинсонд дэлхийн аварга ээлээ өгч тансаг сайхан тоглолтуудыг бэлэглэх ч юм билүү хэн мэдлээ. Аль 1966 оны аваргаа хошой болгох боломж тэдэнд маш өндөр. Бразилтай таараасай гэж би хувьдаа маш их хүснэм. Шидэт дөрвөлийг гайхамшигт дөрвөлийн эсрэг хэрхэн тоглох бол гэхээс аягатай халуун хоолоо халбагадахаа мартах юу ч биш билээ.

Пүрэв, 08 6-р сар 2006 16:09

WORD CUP 2006 - A ХЭСЭГ

Written by

www.sport-tsonh.net

А хэсэгт эзэн баг German дээр Poland, Ecuador, Costa Rica нар таарч сугалагдсан. Баг нь төдийлөн хүчирхэг биш байгаа ч Германий хувьд хэсгээсээ өлхөн гарах сайхан сугалаа таарсан. Тэд мөн том тэмцээнд тоглолт нь томорч тоглодогийг ч мартаж болохгүй. Хэсгийн 2-оор Польшийн баг гарах магадлалтай гэж үзэж буй.
Ингээд баг тус бүрийн талаархи товч танилцуулгыг энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтран мэдээлж буй www.sport-tsonh.net хуудаснаас авсныг сонирхоно уу.
ДАШТ 2006-д оролцох нутгийн эзэн багийн бүрэлдэхүүн



Хаалгач :

#1 Еэнс Лэманн /Арсенал, Англи/

#12 Оливер Канн /Бавари, Герман/

#23 Тимо Хилдэбранд /Штуттгарт, Герман/

Хамгаалагчид :

#3 Арнэ Фрийдрих /Герта, Герман/

#4 Роберт Хут /Чэлси, Англи/

#2 Марселл Яансен /М.Гладбах, Герман/

#16 Филипп Лаам /Бавари, Герман/

#17 Пьер Мертазакер /Ганновер, Герман/

#21 Кристоф Мэтзэлдэр /Б.Дортмунд, Герман/

#6 Еэнс Новотни /Байэр, Герман/

Хагас хамгаалагчид :

#13 Михаел Баллак (С) /Чэлси, Англи/

#18 Тим Боровски /Вэрдэр, Герман/

#8 Торстен Фрингс /Вэрдэр, Герман/

#15 Томас Хитцлшпэргэр /Штуттгарт, Герман/

#5 Сэбастиан Келл /Б.Дортмунд, Герман/

#22 Дэвид Одонкор /Б.Дортмунд, Герман/

#19 Бэрн Шнайдэр /Байэр, Герман/

#7 Бастиан Швайнштайгэр /Бавари, Герман/

Довтлогчид :

#14 Жэралд Асамоа /Шальке, Герман/

#9 Майк Ханкэ /Вольфсбург, Герман/

#11 Мирослав Клозе /Вэрдэр, Герман/

#10 Оливэр Нойвилл /М.Гладбах, Герман/

#20 Лукас Подолски /Кёлн, Герман/

Германы хөлбөмбөгийн холбоо 1900 оны 1-р сарын 28-нд Лaйпциг хотноо байгуулагдсан хэдий ч Германы хөлбөмбөгийн шигшээ багын түүх нь 1908 оноос бичигдсэн гэж хэлж болно. Германы хөлбөмбөгийн шигшээ баг хамгийн анх 1908 оны 4-р сарын 5-нд Швейцарын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан "ОУ-н нөхөрсөг тоглолт" нэрийн дор анхныхаа тоглолтыг хийсэн ч Швейцарын шигшээ багт 5-3н харьцаатайгаар хожигдосон боловч хамгийн сонирхолтой нь шигшээ баг дасгалжуулагчгүйгээр тоглосон явдал байсан юм.

Харин өдгөө нэгэн зууны дараахь өндөрлөгөөс харахад анхныхаа тоглолтонд дасгалжуулагчгүй орж тоглон Швейцарт 5-3-аар хожигдож байсан баг дэлхийн шилдэг хэмээн 3-нтаа цоллуулан Алтан Дагиныг үүрд хадгалан үлдсэн шилдэг багуудын нэг болон 100-н жилийн хугацаанд өсч торнижээ.

Мөн дэд аварга хэмээх цолыг 4-н удаа, 2 ч удаа 3-р байрыг эзлэж байсан гэж бодохлоор яах аргагүй хөлбөмбөгийн их гүрэн гэж хэлж болно. Хэдийгээр хүйтэн дайны дараагаас Баруун Герман болон Зүүн Герман хэмээн 2 улс болон хуваагдсанаар тус улсын хөлбөмбөгийн холбоо ч 2 хуваагдсан нь нэгэн том хар толбо болон үлджээ. Хэрвээ 2 улс салж бутраагүй нэг шигшээтэй байсан бол хэдэнтээ алтан дагиныг өргөн зогсох байсан бол хэмээх харуусал өөрийн эрхгүй төрөх...

1952 онд Зүүн Германы хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан бөгөөд 1974 оны ДАШТ-т нэг хэсэгт орон тоглож Зүүн Германы баг 1-0-оор "өрсөлдөгчөө" хожин хэсгийн тоглолтоос 2 Германы баг хоёул цааш гаран тоглож Зүүн Германы баг 1/16 шигшээд бүдэрсэн бол Франц Бэкэнбауэраар ахлуулсан Баруун Германы баг Алтан дагиныг 2 дохоо хүртсэнийг мэдэж буй бизээ. Гэхдээ Зүүн Германы шигшээ баг овойж оцойсон амжилт амжилт үзүүлж байгаагүй ч 1976 оны Олимпын наадмын алт, 1980 оны Олимпын наадмын хүрэл медал хүртэж байсан юм. Ульф Кирстен, Матиас Заммер, Томас Долл зэрэг шилдэг хөлбөмбөгчид Зүүн Германы шигшээ багаас нэрлэж болно.

Германы шигшээ багын хувьд 2006 онд болж буй ДАШТ тэмцээн нь оролцогч орны хувиас гадна тус тэмцээнийг ЗБ-гч улс гэдэг утгаараа энэ тэмцээнд нэлээд ач холбогдол өгч буй. Тиймдээ ч Германы шигшээ баг нутаг дээрээ болж буй тэмцээнд түрүүлэх зорилго тавин шигшээ багаа бүрэн бүрэнлдэхүүнээр шинэчилсэн гэж хэлж болох. 2004 оны Европын аваргад амжилтгүй оролцсоны дараа шигшээ багын дасгалжуулагч Руди Фёллер саналаараа ажлаа өгсөн нь түүнийг орлох дасгалжуулагч хайх ажилд Германчуудыг хөдөлгөөнд оруулан нэлээн олон хүний нэр дэвшиж байсан ч шигшээ багын амьд домгуудын нэг болох Юрген Клинсманн болон түүний багийг итгэл хүлээлгэн сонгосон явдал юм.

Юргэн Клинсманн өөрийн багийг туслах дасгалжуулагч Жойким Лоа, багийн менежерээр Оливер Биерхофф, хаалгачын дасгалжуулагчаар Андреас Кёопке нараар бүрдүүлжээ. Мөн багийн ахлагчийн туузыг 36 настай хаалгач Оливер Каннаас багын шилдэг тоглогч Михаел Баллакт Германчуудыг 4 дөхөө Алтан дагиныг өргөх тэр их итгэл найвартай хамт зүүлгэжээ.

Өдгөөгийн Германы шигшээ баг 1970, 1980, 1990-ээд оных шиг шилдэг тоглогч, шилдэг бүрэлдэхүүнийг гүйцэхгүй ч Клинсманны өөрийн шинэ тактик, шинэ арга барилаар өмнөх бараг л 100 жил тоглосон хамгаалж тоглодог арга барилыг тэс цохин хурдтай, техниктэй тоглогчдоор багаа бүрдүүлэн довтлох тактикаар тоглож буй нь олон хүнийг гайхшуулсан хэдий ч тэдний итгэлийг алдалгүй сайн тоглож буй. Гэвч шинэ дасгалжуулагч, шинэ тактик, шинэ залуу тоглогчидтой боллоо гээд шигшээ багт шууд амжилт ирээгүй. Тэд Германчуудынхаа сэтгэлд хүртэл тоглож чадахгүй л байлаа.100 давхар барилга нэг л өдөр сүндэрлэдэггүйтэй адил тэдэнд бага зэргийн хугацаа шаардлагатай байсан юм.

Одоогоор Клинсманны багийн довтолгоонд 2002 оны алтан толгойт Мирослав Клозе, мөн түүнтэй хамт хөл нийлэх залуухан ирч хүчтэй Лукас Подолски, нөр их туршлага бүхий Нойвилл. Нойвиллыг Клинсманн зүгээр ч нэг сонгочихоогүй түүнд багийн 10 номерийг өгсөн нь түүнд ихээхэн итгэл хүлээлгэж буйг харуулна. Мань хүн ч хамгийн сүүлд Люксембургтэй хийсэн тоглолтонд нэмэлт цагт 2 гоол хийж өөрийгөө хариуаагүй гэдгийг нотолсон. Багийн хагас хамгаалалтанд багын гол хөдөлгүүр М.Баллак, залуухан ид гялалзаж яваа Боровски, Швайнштайгэр мөн Клинсманны сюрприз болох Дэвид Одонкор нарын араас Шнайдэр, Фрингс нарын хашир туршлагатнууд хагас хамгаалалтыг бүрдүүлж байна. Харин хамгаалалтанд хөгшин Новотни, мөн Гертагийн багын ахлагч Фрийдрих, Дортмундын Мэтцэлдэр нараас бусад нь бараг л анх удаа ДАШТ-н утаа үнэрлэж буй шижигнэсэн залуус. Марселл Яансен, Роберт Хут, Мертазакер, Лаам гээд л.

Хэрвээ шигшээ багаас хаалгач зээлдэж ДАШТ-д орж болдог бол Германы хаалгачид асар их эрэлт хэрэгцээтэй бараа болох нь дамжиггүй. Баваригийн хана Оливэр Канн, Их буучдын Иэнс Лэманн, залуухан даруухан Хилдэбранд гээд л. Хэнд нь ч итгэл хүлээлгэж болохоор. Клинсманн Канн, Лэманн 2-н хэнийг нь гараанд гаргах талаар ард нийтийн санал асуулга явуулах нь холгүй юм болж байж Их буучдыг олон сайхан ялалтанд хүргэсэн Лэманныг сонгосон. Канн ч түүнтэй барьцалгүй харин ч түүнийг тусалж дэмжинэ гэдгээ саяхан мэдэгдсэн.



Германы хувьд хэсэгтээ Польш ,Эквадор, Коста Рикатай нэг хэсэгт орсон бөгөөд Польштой нийт 14 удаа тоглолт хийж 10 ялж 4 тэнцэж байсан. Мөн Эквадор болон Коста Рикатай өмнө нь тоглож байгаагүй.

Германы шигшээ багын хамгийн гол давуу тал бол гар нийлсэн залуучууд+багын уур амьсгал хэмээн Клинси хэлж байсан. Мөн Баллак, Канн 2-оос өөр гялалзах од байхгүй нь бас л тэдний давуу тал. Тэд шилдэг одууд шиг амбицлахгүй, өөрийгөө шилдэг гэдгийг нотлох албагүй. Тэд зүгээр л Клинисигийн удирдлаган доор өөрсдийн хийх ёстойг л хийнэ. Мөн тэд 12-уулаа талбайд байнга тоглоно. Өөрөөр хэлбэл тэд хөгжөөн дэмжигчидтэйгээ цуг ямар ч багийн ард гарч чадах залуус. Энэ л тэдний гол баялаг.

Харин сул тал гэвэл хэт их довтолж байгаад ардаа алддаг гэмтэй.
Заа тэгээд 7-р сарын 9-нд хэн манай багтай тоглохыг таагаарай нөхдөө...

Польшийн шигшээ баг

Хаалгачид :

#1 BORUC Artur - (Celtic, SCO)

#22 FABIANSKI Lukasz - (Legia Warsaw, POL)

#12 KUSZCZAK Tomasz - (Slask Wroclaw, POL)


Хамгаалагчид :

#2 JOP Mariusz - (FC Moscow, RUS)

#3 GANCARCZYK Seweryn - (Metalist Kharkiv, UKR)

#4 BASZCZYNSKI Marcin - (Wisla Krakow, POL)

#6 BAK Jacek - (Al Rayyan, QAT)

#14 ZEWLAKOW Michal - (Anderlecht, BEL)

#17 DUDKA Dariusz - (Wisla Krakow, POL)

#18 LEWANDOWSKI Mariusz - (Shakhtar Donetsk, UKR)

Хагас хамгаалагчид :

#5 KOSOWSKI Kamil - (Southampton, ENG)

#7 SOBOLEWSKI Radoslaw - (Wisla Krakow, POL)

#8 KRZYNOWEK Jacek - (Bayer Leverkusen, GER)

#10 SZYMKOWIAK Miroslav - (Trabzonspor, TUR)

#15 SMOLAREK Ebi - (Borussia Dortmund, GER)

#16 RADOMSKI Arkadiusz - (Austria Vienna, AUT)

#19 GORAWSKI Damian - (FC Moscow, RUS)

#20 GIZA Piotr - (Cracovia, POL)

#13 MILA Sebastian - (Austria Vienna, AUT)

Довтчлогчид :

#9 ZURAWSKI Maciej - (Celtic, SCO)

#11 RASIAK Grzegorz - (Southampton, ENG)

#21 JELEN Ireneusz - (Wisla Plock, POL)

#23 BROZEK Pawel - (Wisla Krakow, POL)

1919 онд анх үндэс суурь нь тавигдсан Польшийн хөлбөмбөгийн холбоо эдүгээ 80 гаруй жилийн түүхэндээ европ, дэлхийн тавцанд муугуй амжилт үзүүлж байжээ. ДАШТ-д эдүгээ 6-н удаа оролцсоны дотор (1938, 1974, 1978, 1982, 1986, 2002) 2 ч удаа хүрэл медалийг зүүж байсан (1974, 1982) орон юм.



Хамгийн сүүлд 2002 онд Япон, Солонгос улсуудад зэрэг зохиогдсон ДАШТ-д тун муу оролцон хэсгээсээ ч шалгарч чадалгүй нутаг буцаж байсан залуус энэ удаа тун чамбай бүрэлдэхүүнээр оролцох гэж байна. Энэ удаа багын дасгалжуулагчаар 2002 оноос ажиллаж буй /1982 онд Испанид зохиогдсон ДАШТ-д орж тоглон 3-р байр эзлэж байсан/ Павел Жанас ажиллаж байна.

Польшийн баг ДАШТ-д урьдчилсан шалгаруулалтанд Англи, Австри, Хойд Ирланд, Уэльс, Азербайжан зэрэг улсуудтай нэг хэсэгт орон тоглож Английн багаас ердөө нэг оноо дутуу буюу 10-н тоглолтоос 24 оноо авсанаар нэмэлт тоглолт хийн ДАШТ-д оролцох эрхээ олж авжээ.

Хэсгийн тоглолтонд тус хэсгийн шилдэг мэргэн буучдыг Польшийн шигшээ багаас Зуравски болон Франковски нар 7 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн бол 3-т Английн шигшээгийн Фрэнк Лампард, 4-т мөн л Польшийн шигшээгийн Кржиновек 4-н гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлснийг үзэхэд тэд энэ ДАШТ-д нэлээн амжилттай оролцох магадлалтай багуудын тоонд орох нь тодорхой. Гэвч дасгалжуулагч энэ удаа багын шилдэг тоглогч, урьдчилсан шатны мэргэн буучаар тодорсон Франковски гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-г өнжөөх болсон нь тун харамсалтай.. Мөн түүнээс гадна Дүдэк, Клос, Сагановски зэрэг шилдгүүдийг Жанас энэ удаа гэрт нь үлдээжээ.


Энэ удаагийн ДАШТ-д багын гол түшиг тулгуур бол яах аргагүй Кржиновек. Түүнийг цохилтын болон тоглолтын гайхалтай мэдрэмжэтэй хэмээн Леверкүзены экс дасгалжуулагч Аугенталер хэлсэн байдаг. Мөн түүнээс гадна Шзимковиак. Түүнийг шигшээ багийн гол тархи хэмээн нэрлэж болно. Тэрээр талбайн төвөөс бүхий л тоглолтыг төвөөс найруулах үүргийг Жанас түүнд даалгадаг. Шигшээ багийн урд довтолгоонд Сэлтикийн довтлогч Зуравски мөн Дортмундын Шмоларек нарыг, хамгаалалтанд Зевлаков, Бак зэрэг шигшээгийн шилдэг тоглочгдыг дасгалжуулагч итгэл хүлээлгэн гараанд гаргана байх.

Польшийн шигшээ баг хамгийн эхнийхаа тоглолтыг Эквадорын шигшээ багтай 6-р сарын 9-нд Германы цагаар 2100-с хийнэ

Эквадорийн шигшээ баг

Хаалгач :


#1 Эдвин Виллафүэртэ /Депортиво Күйто, Эквадор/

#12 Кристиан Мора /ЛДЮ Күйто, Эквадор/

#22 Дамиан Ланза /Аукас, Эквадор/

Хамгаалагчид :

#2 Жоржэ Гуагуа /Эл Насионал, Эквадор/

#3 Иван Хуртадо /Ал Араби/

#4 Дэ Ла Круз /Астон Вилла, Англи/

#5 Хосе Луйс Перлеза /Олмедо, Эквадор/

#13 Паол Амбросси /ЛДЮ Күйто, Эквадор/

#17 Жиовани Эспиноза /ЛДЮ Күйто, Эквадор/

#18 Нэйсэр Реаско /ЛДЮ Күйто, Эквадор/

Хагас хамгаалагчид :

#6 Патрисио Уррутиа /ЛДЮ Күйто, Эквадор/

#7 Кристиан Лара /Эл Насионал, Эквадор/

#8 Эдисон Мэндэш /ЛДЮ Күйто, Эквадор/

#14 Сэгүндо Кастилло /Эл Насионал, Эквадор/

#15 Мэрлон Аёови /Депортиво Күйто, Эквадор/

#16 Луйс Антонио Валенсиа /Рекреативо Хуэлва, Эквадор/

#19 Луйс Саритама /Депортиво Күйто, Эквадор/

#20 Эдвин Тенорио /Барселона дэ Гуаяакил, Эквадор/

Довтлогчид :

#9 Фэликс Борха /Олимпиакос, Грек/

#10 Иван Кавиедис /Аргетинос Жуниорс, Аргентин/

#11 Агустин Дэлгадо /ЛДЮ Күйто, Эквадор/

#21 Карлос Тенорио /Аль Садд/

#23 Кристиан Бэнитез /Эль Насионал, Эквадор/




Тус улсын шигшээ баг 2002 оны ДАШТ-н урьдчилсан тоглолтонд хэн ч тэднийг ДАШТ-д орох эрх өвөртөлнө хэмээн тооцоолж байгаагүй гэж хэлэхэд болно. Тэдний бүрэлдэхүүнд Агустин Дельгадо, Иван Хуртадо, Эдуардо Хуртадо, Де Ла Круз зэрэг шилдэг тоглочдыг өөрийн шигшээ багт бүрдүүлсэн баг юм.
Багийн гол түлхүүр тоглогч бол мэдээж Агустин Дэлгадо.

Тэдний үзүүлж байсан амжилтууд дэлхийн шилдэгүүдийн дэргэд чамлахаар ч, тэдний өөрсдийнх нь хувьд тийм ч чамлахаар бус амжилт юм. Эквадорчууд хамгийн анхныхаа ОУ-н тэмцээнийг 1938 оны 8-р сарын 8-нд Боливтой хийн 1-1-ээр тэнцэж байсан бөгөөд хамгийн том амжилт нь анх удаа ДАШТ-д орж хэсгээсээ шалгарч байсан амжилттайгаар 2002 онд Япон Солонгос улсуудад болсон ДАШТ-г өндөрлөж байжээ. Мөн Копа Америка нийт 23 удаа оролцож 1959 болон 1993 онд 4-р байр эзэлж байжээ.

Багийн дасгалжуулагч Луйш Суарез тоглогчынхоо хувиар 1989 оны Либертадоресын цомыг Атлетико Насьонал багтай хүртэж байсан хэдий ч тэрээр нэлээн залуудаа ид тоглох насандаа буюу 29-төйдөө зодог тайлан өөрийн хүсэл болсон дасгалжуулагч болох замдаа оржээ.

Тэрээр өөрийн тоглож байсан багийнхаа дасгалжуулагчаар мөн Миллионариос, Депортиво Кали зэрэг багуудад ажиллан 1999 онд Колумбийн аварга хэмээх цолыг хүртэж байжээ. Үүний дараагаар түүнийг 2000 онд Колумбийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлыг санал болгосон ч тэрээр энэ саналаас татгалзаж байжээ. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа шигшээ баг дасгалжуулах туршлага дутна, цаг нь болоогүй хэмээн тайлбарлаж байсан байна. Тэдний энэ удаагийн ДАШТ-д тоглох гол тактик нь 4-4-2-оор ерөнхийдөө тоглох бөгөөд зарим үед 4-5-1-ийг барьж тоглох тактиктай байгаа бөгөөд тэдний гол тоглогч, хор найруулагч бол Эдисон Мэндэш.

Коста Рикагийн шигшээ баг

Хаалгачид :

1-Alvaro Mesen (Herediano)

18-Jose Francisco Porras (Saprissa)

23-Wardy Alfaro (Alajuelense)

Хамгаалагчид :
2-Jervis Drummond (Saprissa)

15-Harold Wallace (Alajuelense)

5-Gilberto Martinez (Brescia, Italy)

3-Luis Marin (Alajuelense)

4-Michael Umana (Brujas FC)

12-Leonardo Gonzalez (Herediano)

17-Gabriel Badilla (Saprissa)

22-Michael Rodriguez (Alajuelense)



Хагас хамгаалагчид :

20-Douglas Sequeira (Real Salt Lake, U.S.)

6-Danny Fonseca (Cartagines)

7-Cristian Bolanos (Saprissa)

10-Walter Centeno (Saprissa)

8-Mauricio Solis (Comunicaciones, Guatemala)

16-Carlos Hernandez (Alajuelense)

14-Randall Azofeifa (Saprissa)

Довтлогчид :

11-Ronald Gomez (Saprissa)

9-Paulo Wanchope (Herediano)

19-Alvaro Saborio (Saprissa)

21-Victor Nunez (Cartagines)

13-Kurt Bernard (Puntarenas)

Түүхэндээ анх удаа 1990 оны Италид болсон ДАШТ-д орон тухайн үедээ нэлээн дуулиан шуугианы эзэд болж байсан баг өдгөө 3 дахаа ДАШТ-д тоосоо өргөх гэж байна. 1990 оны ДАШТ-д С хэсэгт орж тоглон Швед, Бразил, Шотландтай нэг хэсэгт орж тоглон хашир туршлагтай Европын 2 багийг 2-ууланг нь өвдөг сөхрүүлэн Бразилчуудад 1-0-оор хожигдон хэсгээсээ 2-оор гарч 1/16-т тухайн үеийн Чехословактай таарч 4-1-ээр бут ниргүүлсэн ч тэдний хувьд энэ амжилт түүхэнд бичигдэх амжилт болон үлджээ. Мөн анх удаа ДАШТ-д Европын 2 баг Төв Америкийн багт ялагджээ. Тэд ийнхүү анхныхаа тэмцээнд нээлт болон тоглож түүхэнд нэрээ бичүүлж чадсан баг юм.

Тэдний 2 дахь ДАШТ 12 жилийн дараа буюу 2002 онд Солонгос Япон улсуудад болсон ДАШТ бөгөөд Бразил, Турк, Хятадтай нэг хэсэгт орж тоглон Бразилчуудад хожигдон, Туркчуудтай тэнцэн, Хятадыг хожиж 4-н оноотойгоор Туркчуудтай оноо тэнцэн бөмбөгний зөрүүгээр Туркчууд цааш тоглох эрх өвөртлөн Коста Рикачууд нутаг буцаж байжээ. Одоо багийн дасгалжуулагч Александрэ Гуймараеш.



Тэрээр 2 ч удаа Коста Рикачуудыг ДАШТ-д оруулж буй шилдэг мэргэжилтнүүдийн нэг. Тэрээр 12 настайдаа анх аавтайгаа Коста Рикад хөл тавьсан бөгөөд түүний хөлбөмбөгийн карьер энд ирсэнээр эхэлсэн гэж хэлж болно. Тэрээр 2000-2002 онд мөн 2005 оноос хойш шигшээ баг дасгалжуулж буй.
Багийн түлхүүр тоглогч бол Пауло Ванчопе.

Тэрээр Английн Премиер лигийн ВэстХэм, Манчестер Сити, Испанийн Малага зэрэг олон шилдэг багуудад тоглож байсан туршлагтай тоглогч. Мөн дээр нь Коста Рикагийн бүх цаг үеийн мэргэн бууч. ЕСПН түүний Нумансиад хийсэн гоолыг 2004-2005 шилдэг гоолд тооцож байжээ. Ванчопегаас гадна тус багт Нунез, Гомез Тэд энэ удаа хамгийн эхний тоглолтоо нутгийн эзэн багтай хийх бөгөөд хэсгээсээ гарах боломж харьцангуй өндөр. Германыг эс тооцвол нөгөө 2 багаасаа ФИФА-гааса гаргасан рейтингээр илүү яваа.

Тэд хамгийн сүүлд ДАШТ-н өмнөх сорил тоглолтонд Украйнтай хийж 4-0-оор хожигджээ.

Бэлтгэсэн Ц.Баяраа, Englandaas
Британий Монголчуудын Монгол Мэдээ сониноос

Өнөөгийн та бидний тэсгэл алдан хүлээж суудаг Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өдий зэрэгт хүрэхдээ шулуун дардан замаар явсан гэж та бодно уу.


Дэлхийн Хөл Бөмбөгийн Холбоо (ФИФА) аль 1904 онд байгуулагдсанаас хойш бүтэн 26 жилийн дараа 1930 онд л анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Уругвайд болж тэнд Европод хамгийн ихээр хөгжиж байсан энэ спортын төлөөлөл болж дөрөвхөн орон оролцож байсан зэргийг харахад л "сэжиг төрж" эхлэх нь дамжиггүй. Ингээд түүхийг хамтдаа жаахан төнхөж учир шалтгааныг эрье.
Хамгийн эхлээд л үүссэн бэрхшээл нь Францид долоон орны Хөл Бөмбөгийн Холбоод ФИФА-г анх байгуулахад энэ спортыг эх барьж авсан Английн Хөл Бөмбөгийн холбоо оролцоогүй явдал юм.

Тэд ФИФА-аас уг холбоонд элсэхийг хүссэн хүсэлтийг аваад татгалзаагүй хэдий ч шийдтэй хариу өгөхгүй ихэд удсан байдаг. Халуухан захидалууд ч шидэлцэж байсан түүхтэй аж. Тухайн үед ФИФА-г удирдаж байсан зарим нэг хувь хүмүүсийн тухайлбал Baron Edouard de Laveleye(President of the Union Belge des Sociétés de Sports Athlétiques)-н ихээхэн хичээл зүтгэлийн дүнд Английн Хөл бөмбөгийн холбоо ФИФА-д 1905 оны 4 сарын 12-нд нэгдсэн нь тэр үед зөвхөн цаасан дээр л хэлбэршиж байсан энэхүү байгууллага өндийж босоход том үйл хэрэг болсон хэмээн үздэг. Энэ үйл явдалыг гүйцэлдүүлж чадсанийг нь өндрөөр үнэлэн Baron -ийг ФИФА-ийн анхны хүндэт гишүүн болгосон түүхтэй.



Английг нэгдүүлэхээр зууралдаж байх энэ жилийн хугацаанд анхны 7 дээр нэмэгдэн Герман, Австри, Итали. Унгарийн Хөл Бөмбөгийн Холбоод ФИФА-д хэдий нь нэгдээд байсан бөгөөд 1905 оны 6 сарын 10-12 хооронд Парист болсон ФИФА-ийн 2 дах конгрессоор Уельс, Шотланд, Ирландийн хөл Бөмбөгийн Холбоод Английн жишээг дагажээ.

Энэ конгрессоор хөндсөн нэг үйл явдал нь олон улсын анхны тэмцээнийг 1906 онд багтаан зохиох тухай асуудал байсан ба 4 хэсэгт хуваагдан тоглож хагас шигшээ, шигшээ тоглолтуудыг Швицерланд өөрийн орондоо зохиох тухай яригдаж, тэр ч байтугай Швицерландийн дэд ерөнхийлөгч Victor Schneider уг тэмцээнд зориулсан цомыг хандивлачихаад байв. Гэвч бэрхшээлүүд гарсаар. Харамсалтай нь энэ тэмцээн зохиогдож чадаагүй бөгөөд ФИФА бас нэгэн хямралд автаад байсан нь Францийн Хөл Бөмбөгийн Холбоо дотроо хуваагдаж энэ үйл явдлаас болж энэ спортын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж ажиллаж байсан ФИФА-ийн анхны ерөнхийлөгч Францийн иргэн Robert Guérin албан үүргээ хүлээлгэн өгөхөд хүрсэн явдал байв.



Хаа очиж Английн хөл бөмбөгийн Холбоо ФИФА-д элссэн нь цаашдын үйл явц илүү хурдацтай явагдах нэг гол хүчин зүйл болж байж. 1906 онд хуралдсан ФИФА-ийн конгрессоор Английн иргэн Daniel Burley Woolfall ФИФА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдон түүний удирдлага дор Английн болон эх газрын хөл бөмбөг илүү нэгдмэл болж иржээ.



Гэхдээ л өөрийн хэмээсэн олон улсын томоохон тэмцээн зохион байгуулах санаа ажил хэрэг болох хол хэвээр. Олимпийн хөтөлбөрт Хөл Бөмбөгийг оруулснаар энэ асуудалыг шийдвэрлэж болох юм хэмээн ФИФА үзэж 1908 оны Лондонгийн Олимп-д Хөл бөмбөгийг оруулсан бөгөөд Английн баг анхны аваргаар нь тодров. Гэхдээ Хөл бөмбөг Мэрэгжлийн спорт гэж нэгэнт өөрийгөө тодорхойлоод байснаас болж мэрэгжлийн бус тамирчид өрсөлдөх учиртай Олимпод зөвхөн үзүүлэх тоглолт байдлаар орсон аж. 4 жилийн дараа 1912 онд Стоколм-д Олимп болоход энэ асуудал дахин үүсч түүнээс хойш хэдэн 10 жилийн турш маргалдах сэдэв болсон байна. Ямартай ч Английн баг энэхүү Олимпод дахин аваргалсан байдаг.



Англи ерөнхийлөгчтэй байсанаар тоглолтын дүрэм нь Английн загвараар явахаар болсон гэж үзэж болох ч ФИФА-ийн албан ёсны хэлийг Франц байхаар зөвшөөрсөн, албан ёсны бюллютен хэвлэгдэж эхэлсэн гэх мэт дэвшлүүд ФИФА-д гарсаар байлаа. Мөн олон улсын тэмцээнүүдийн талаархи маш тодорхой заалтууд гарч, ФИФА-аас өөр байгууллага энэ төрлийн томоохон тэмцээн зохиохыг хориглон хаасан байна. Харин ФИФА өөрийн гэсэн мэрэгжлийн хөл бөмбөгийн олон улсын тэмцээн дэлхийн аваргаа зохиох санаа гүйцэлдэж чадахгүй явсаар.



1909 он хүртэл ФИФА-д зөвхөн Европийн орны төлөөөллүүд байсан бол Өмнөд Африк 1909/1910 онд, Аргентин, Чили 1912 онд, АНУ 1913 онд тус тус элссэн нь ФИФА-ийн олон улсын тавцанд батжиж бэхжихийн үүд өргөсөв.
Ер нь л томоохон олон улсын тэмцээн зохиож эхлэхэд ойртож ирлээ гэсэн тэр үед нь буюу 1914 онд гайтай дэлхийн 1-р дайн дэгдэж хөл бөмбөг, түүний үндэстэнүүдийг нэгтгэх зорилгын тухай ярих сөхөөтөй хүн алга болж ухралт үүсчихүй.


Нөхцөл байдал хүнд ч жижиг хүрээнд ч болтугай энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулж, төвийг сахисан газруудад олон улсын шинжтэй тэмцээнүүдийг зохион байгуулж чадаж байсан нь бахархууштай.
Харамсалтай нь дайны байдлаас болж зарим гишүүд галын шугам нэвтрэхэд бэрхшээл гарч ингэснээр ФИФА-ийн конгресс зохиогдох аргаүй болон дээр нь түүний 2 дах ерөнхийлөгч Daniel Burley Woolfall 1918 онд нас барсан нь энэ байгууллагыг бүр замхарч арилахыг дөхүүлжээ. Азаар энэ холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Голландын иргэн Carl Anton Wilhelm Hirschmann асар их хичээл зүтгэл гарган өөрийн бүх л эрч хүч амьдралаа золиослон ажиллаж гадаад дах ФИФА-ийн гишүүдтэйгээ байнгын холбоотой байж чадсаны дүнд ФИФА энэ цаг үеийн хүнд сорилтыг даван тэсэж тогтсон юм. Дайн дуусангуут тэрээр 1919 онд Белгийн Брюссельд ФИФА-ийн Конгрессийг хуралдуулахаар оролдсон ч олон жилийн цус урсгасан дайнаас үүдсэн сэтгэлийн шарх арилаагүйн улмаас цөөнгүй төлөөлөгчид ялангуяа Английн тал энэ конгресс-т ирэхээс татгалзаснаас энэ санаачилга нь амжилтгүй болсон байна.



1920 онд Antwerp-д болсон уулзалтаар ФИФА-ийн шинэ удирдлагын зөвлөл түр бүрэлдэж Францийн иргэн 48 настай Jules Rimet ФИФА-ийн 3 дах ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр ерөнхийлөгч болох үед Дэлхийн 1-р дайнаас болж ФИФА-ийн гишүүд 20 болтлоо цөөрөн өмнө арай хийж оруулсан Британий Холбоод, дээр нь Бразил, Уругвай бүгд гарсан байлаа.


Түүний ерөнхийлөгчөөр ажилласан 33 жилийн туршид ФИФА-ийн үйл ажиллагаа дэлхийн 2-р дайнаас бусад жилүүдэд гайхалтайгаар цэцэглэн хөгжсөн агаад энэ үеийг "Jules Rimet-ийн эрин" гэж ярих нь ч бий. 1954 онд Швицерландад болсон дэхлийн аварга шалгаруулах 5 дах удаагийн тэмцээнийг нээн энэ албаа хүлээлгэж өгөх үед нь ФИФА хэдийнээ 85 гишүүнтэй болсон байлаа.



Тэрээр ФИФА-г энэхүү өндөрлөгт авчирахдаа арга ухаан ихийг зарж, амаргүй замыг туулсан байдаг. Хөл бөмбөгийг дэлхий нийтэд таниулахын тулд Олимпийн тоглолтийн "сонирхогчийн байх ёстой" гэсэн заалтыг ч зөвшөөрөн гарын үсэг зурж, ингэснээр Олимпийн тоглолтод хөл бөмбөг анхны 2 удаагийнх шиг үзүүлэн тоглох байдалтай бус жинхэнэ олимпийн нэг төрөл болон орж үүний дүнд өөрийн хөгжөөн дэмжигчидийн хүрээгээ үлэмж тэлж чадсан байна. 1924 оны Олимпийн тоглолдтод 24 орны баг оролцож Уругавайн баг учраа багуудаа төвөггүй буулгасаар аваргын төлөө Швицерландийн багтай 60000 үзэгчдийн өмнө тоглож 3:0 харьцаагаар буулган авчээ. Энэ ялалтаа тэд "Бид Дэлхийн аварга баг" хэмээн өргөмжлөн тэмдэглэж байж. 1928 оны Олимпод Өмнөд Америкийн багууд илт давамгайлан Аргентин Уругвайн баг үлдэж мөн л Уругвайн багийн ялалтаар дуусав.



Хөл бөмбөг Олимпийн тоглолтын нэгэн төрөл болсноор улам бүр өргөжин тэлж буй энэ байдал нь ФИФА-г өөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохих хүсэл мөрөөдөлийг байнга оргилуулсаар. Удалгүй гишүүн Холбоодод санал асуулга хүргэгдэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдохыг дэмжих эсэх болон ямар нөхцлийн доор энэ тэмцээнийг зохиовол зүйтэй талаар лавлажээ.



Тусгай Комисс гаран энэ байдлыг судалж, Ерөнхийлөгч Jules Rimet ч онцгой эрч хүчтэйгээр ажиллаж өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж байв.



Ингээд 1928 оны 5 сарын 28-нд Амстердам хотноо ФИФА-ийн Конгресс зохиогдож Гүйцэтгэх Хорооны саналыг дэмжин ФИФА-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиохоор шийдвэрлэжээ. Энэ тэмцээнийг өөрийн орондоо зохион байгуулахаар Унгар, Итали, Голланд, Испани, Швед, Уругвай зэрэг орнууд нэрээ дэвшүүлсэн ба 1924 болон 1928 оны Олимпийн аварга, 1930 онд тусгаар тогтнолынхоо 100 жилийг хийхээр бэлтгэж буй зэрэг шалтгаанаас үндэслэгдэн бүр гараанаас эхлэн Уругвай улс энэ өрсөлдөөнд ялах хамгийн сайн нэр дэвшигч байсан бөгөөд эрхийг ч авч чадав.



Ийнхүү ФИФА-ийн цаг цагийн удирдагч нарын олон жилийн шаргуу оролдлогын дүнд өөрийн холбооны нэрэмжит дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах анхны тэмцээнээ 1930 онд Өмнөд Америкийн Уругвай улсад зохиохоор шийдвэрлэж чадсан түүхтэй.

Sample photo

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter