2212-р сар2014

Ахлах ангийнханд зориулсан эссэ зохион бичлэгийн уралдаан

Гайхамшигт Энэрэл цуглаанаас Колорадо мужийн дунд сургуулийн ахлах ангийн Монгол сурагч оюутнуудын дунд "Миний хайрт эх орон" ерөнхий сэдэвт эссэ, зохион бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Зорилго: Америкад сурч байгаа Монгол хүүхэд багачуудад эх оронч үзэл бодол төлөвшүүлэх, эх орноороо бахархах, хайрлах, эх орныхоо хөгжил дэвшилтэд өөрийн дуу хоолой, санаа бодлыг нэмэрлэх зорилготой. Түүнчлэн өөрийн санаа бодол, хүсэл эрмэлзэлээ чөлөөтэй илэрхийлэхэд уралдааны гол зорилго оршино.

Уралдааны сэдэв: "Миний хайрт эх орон" гэсэн ерөнхий сэдэвтэй байх бөгөөд сурагч оюутан энэ сэдэвт багтах чөлөөт сэдвээр өөрийн зохион бичлэгийг бичнэ. Зохион бичлэгийг бичихдээ өөрийн санаагаа тодорхой, эмх цэгцтэй гаргах бөгөөд ерөнхий сэдэв, эхлэл, төгсгөлийг гаргасан байх шаардлагатай. Бусдын зохиол бүтээлээс иш татаж болох бөгөөд энэ нь 3-5 мөрөөс хэтрэхгүй байхаас гадна зохиогчийн нэр, зохиолын нэрийг заавал дурдах шаардлагатай. Бусдын бүтээлээс хуулсан зохион бичлэгийг уралдаанд оролцуулахгүй байх эрхийг шүүх бүрэлдэхүүн эдлэнэ.

Хэмжээ: Зохион бичлэг нь англи, монгол хэлний аль нэгэн дээр байх бөгөөд аль аль нь адилхан оноотой байна. Хэмжээ нь компьютер дээр шивсэн (Font – Times New Roman, Size – 12, Line Spacing – single) 2-4 хуудас байна.

Уралдааны явц: Уралдаан нь 2 үе шаттай явагдах бөгөөд сурагч оюутнууд өөрсдийн бичсэн зохион бичлэгийг уралдааны комисст хаяглан 2004 оны 5 сарын 20-ны дотор явуулсан байх шаардлагатай. Энэ нь уралдааны эхний шат байх бөгөөд хоёр дахь шатанд эцэг эх, үзэгч, шүүгчдийн бүрэлдэхүүн оролцсон уран илтгэлийн уралдааныг 2004 оны 5 сарын 31-ны Даваа гариг (Memorial Day) –т зохион явуулна. Энэ үеэр уралдаанд оролцож буй сурагч бүр 5-8 минутад багтаан өөрсдийн зохион бичлэгийг унших бөгөөд дараагаар нь шүүгч, үзэгчдийн зүгээс зохион бичлэгтэй холбогдуулан асуусан асуултад товч, цэгцтэй хариултыг өгнө.

Дvгнэх байдал: Зохион бичлэгийг дараах шалгаруултуудад оноо өгөн дүгнэнэ. Үүнд:
- Зохион бичлэгийн ерөнхий санаа
- Хэмжээ, бичлэгийн бусад шаардлагыг хангасан эсэх
- Уран уншлага, асуултад хэр зэрэг хариулж буй зэргийг харгалзан үзэн эхний 3 байранд орсон зохион бүтээлүүдийг зарлана.

Уралдааныг шүүх бvрэлдэхvvн: Бүрэлдэхүүнийг жич зарлах бөгөөд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Шүүгч нар зохион бичлэгүүдийг анхааралтай уншиж үзэн, зохион бичлэгээ унших үед нь холбоотой асуултууд асууна. Энэ бүхний үндсэн дээр шүүгч нар бие даасан шийдвэрээ гарган нэгтэж, хамгийн олон оноо авсан 3 бүтээлийг шалгаруулна.

Хугацаа: Уралдааныг 2004 оны 5 сарын 20 хүртэл

4695 E. Louisiana Ave. F-304
Denver, CO 80246

гэсэн хаягаар ирүүлэх бөгөөд уралдааны шагналтнуудыг тодруулах үе шат Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 6 сарын 1-нийг тохиолдуулан 5 сарын 31-ний Даваа гаригт болно. Уралдаан болох газар нь Гайхамшигт Энэрэл цуглааны байран дээр болно.

Хаяг:
Amazing Grace Mongolian church
1630 E. 14th Ave.
Denver, CO 80218

Шагнал: Уралдаанд бүтээлээ оролцуулсан сурагч оюутан болгонд дурсгалын зүйл гардуулах бөгөөд бүтээлийг зурагтай нь уралдаанд ирсэн бусад бүтээлүүдийн хамтаар тусгай ном болгон эмхэтгэн дурсгана. 1-3-р байр эзэлсэн бүтээлүүдэд дараах шагналыг олгоно. Үүнд:
1-р байр 1: Ивээн тэтгэгчдийн шагнал US$
2-р байр 1: Ивээн тэтэгчдийн шагнал US$
3- байр 1: Ивээн тэтгэгчдийн шагнал US$

Ивээн тэтгэгчид:
1. Saddlebrook Construction Company
2.

Жич: Ивээн тэтгэгч албан байгууллага, компани, хувь хүмүүсийг зурагтай нь товхимол дээр хэвлэн гаргаж дурсгана.

Sample photo

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter