2411-р сар2014

САША ЖЕЛЕЗНЯКОВ. Дэлхийн соёл иргэншлийн сонгодог болон орчин үеийн бүдүүвчүүд дэх Монгол орон.

А. С. Железняков - Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины хүрээлэн
Орчуулсан Судлаач Д. Ганхуяг. 2001 оны 6 дугаар сарын 7.


Сүүлийн жилүүдэд Монголын түүх, эрт дээр үеэс энд амьдарч ирсэн ард түмнүүдийн соёлын өв, зан заншил, хэлэнд зориулсан шинжлэх ухааны утга зохиол эрчимтэй өсч байна. Нэгэн томоохон хотоос ч бага хүн амтай энэхүү орны түүхийг дэлхийн шинжлэх ухаан сонирхож байгаа нь хэмжээ далайцаараа2 зүйрлэшгүй их бөгөөд энэ нь олон учир шалтгаантай холбоотой.

Нэгдүгээрт, Хүмүүсийн тогтвортой нийтлэг үүсэн хөгжих эх болсон Монголын түүх нь өөрийн уг үндсээрээ эрт үетэй холбогдож, түүнээс хойш ойрын болон холын хөршүүдийнхээ хувь заяанд нөлөөлсөн үр дагаврыг бий болгосон үйл явдлуудаар дүүрэн байдаг юм. Янз бүрийн цаг хугацаанд, янз бүрийн хэлээр туурьвисан Монголын бичгийн дурсгалуудад зөвхөн өөрийн түүхийг төдийгүй, бусад олон ард түмэн, улс гүрний түүхийг өгүүлсэн байдаг. Нөгөө талаас Европ болон Азийн олон орны эртний болон дундад зууны сурвалжуудад Монголын тухай, эндээс ирэгсдийн тухай багагүй дурдатгал байдаг. Жишээлбэл, Хятадын түүх хоёр мянган жилийн турш Монголд юу болсон, энэ нь Хятадад яаж нөлөөлсөн тухай мэдээнүүдээр дүүрэн байдаг. Эдүгээ хэдэн арав зуун сая, тэр ч бүү хэл тэрбум хүн амьдран сууж буй эдгээр орнуудын заримынх нь хувьд дурдан буй үйл явдлууд нь тэдгээрийн өөрийнх нь түүхээс илүү урт хугацааны үйл явдал байх нь нэн элбэг. Ийм учраас орчин үеийн судлаачид энэхүү орныг сонирхож буй явдал нь Дэлхийн онгон цэвэр нэг буланг танин мэдэх жирийн сонирхлоос даван гардаг ба бодитойгоор бол бусад орон, дэлхийн түүхийн амьдралд Монголын эзлэх байр суурийг ойлгон мэдэх зайлшгүй нөхцөлтэй холбоотой байдаг.

Хоёрдугаарт, саяхан өнгөрсөн ХХ зуунд Монгол нь түүхэн замын бэлчир дээр дахин гарч, дэлхийн улс төрийн газрын зургийн хил хязгаарын өөрчлөлтөд нөлөөтэйгээ харуулж эхлэв. Манж болон Оросын эзэнт гүрнүүд унасан, Японы түрэмгийлэл ба ялагдал, “төмөр хөшгийг” татсан ба нээсэн, Зөвлөлт – Хятадын коммунист холбоо задарсан, дараа нь ЗХУ – ын болон барууны үнэт зүйлс идэвхитэй нэвтэрсэн зэрэг нь соёл иргэншлийн болон геополитикийн янз бүрийн үнэлэмжүүдийг агуулагчдын ашиг сонирхол тухай бүрдээ шинэ эрч хүчээр мөргөлдөх, холилдоход хүргэж байна. ХХI зуунд орсон одоо үед ч гэсэн Монгол нь эртний, дундад зууны болон ХХ зууны эхэн үед хэд хэдэн удаа давтагдсаны адилаар томоохон хөршүүдийн нөмөр нөөлгөөс гарч байна. 1980 – 1990 – ээд оны зааг үеэс эхлэн Монгол нь түүхчид болон олон улс судлаачдын анхаарлыг түүхэн үйл явцын идэвхитэй бөгөөд бие даасан субъектын хувиар татах болсон бөгөөд Монголын сонголтоос олон судлаачдын Heartland буюу “дэлхийн зүрх”3 гэж тодорхойлдог бүс нутаг дахь геополитикийн нөхцөл байдал багагүй хэмжээгээр хамаарах юм.

Гуравдугаарт, Монгол нь Буддын ертөнцөд онцгой байр суурь эзэлдэг гэсэн баримт нь хэний ч эргэлзээг төрүүлдэггүй. Түүхэн жам ёсоор Монгол нь Түвдийн хилийн залгаа нутгуудын чанад дахь энэхүү шашны хойт салаа мөчир тархах гол түшиц газар буюу буддизмын өвөрмөц маягийн “Гуравдагч Рим” болсон байна. Ийм ч учраас төр, шашны харилцаа энд бүрэн илэрдэг ба Монгол нь нийгэм ба засаглалын бүхий л системд нь буддизмын гэлэгвагийн сургууль хуваарьгүй ноёрхсон түүхэн үе бүхий дэлхийн цорын ганц бие даасан улс болсон нь тохиолдлын хэрэг биш. Түүнээс гадна “тэнхлэгийн үеэс” Монголын эзэнт гүрэн хүртэлх илүү алс үеүд дэх монголын түшиц газрын ролийг тодорхойлохгүйгээр буддизмын дэлхийн шашны хувьд тархсан түүх нь бүрэн биш болно. Энэ түүх нь буддизмын дэг жаягт орон нутгийн бүтээлч чанараар баяжуулсан төрийн зарчим, бөө мөргөлийн үлдэгдэл, домог, туульс, зан үйл, ёс заншил, ёс суртахууны болон эрхийн хэм хэмжээ зэргийг судлахгүй юм бол бас л бүрэн биш болно. Ийм учраас Монгол болон түүний соёл, урлагийн дурсгалууд, бичмэл сурвалжууд, шашин ба төрийн (түүний дотор коммунист) шатлалын албан ёсны баримт бичгүүд зэрэг нь дэлхийн шашны түүх, юуны өмнө буддизм болон түүний үндсэн салаа мөчрийн түүхийг сонирхогч хэн бүхний сонирхлыг асар ихээр татдаг.

Дөрөвдүгээрт, Монгол нь энэ утгаар ч гэсэн, бодит байдлаар ч гэсэн эрс ялгарлын орон мөн. Монгол нь үнэхээр хачин гайхалтай, олон юмтай адил байхын хамт тэдгээрээс, түүний дотор түүний том хөршүүд, дэлхийн өнцөг булангуудаас тэс өөр байдаг. Энэ чанар нь зөвхөн газар зүй, байгаль, уур амьсгал, нөөц баялгийг хамардаггүй (улсын хил нь далайгаас хамгийн их алслагдсан дэлхий дээрх цорын ганц улс, дэлхийн газар зүйн бүс, ус хагалбарын болон хоног, улирал, жилийн цаг агаарын хэлбэлзлийн зарим дээд заагийн өмнөд, умард, дорно, өрнийн хилүүд авсаархан орон зайд хосолсон, нэг хүнд ногдох зарим чухал баялгийн нөөцөөр дэлхийд томд орох г. м.). Монгол нь маш өвөрмөц, юуны өмнө өнгөрсөн үеүд дэх түүний төвд янз бүрийн хэл, угсаатан, хот, төрийн болон соёлын систем, аж ахуйн суурь хэвшлүүд сүлэлдэн оршиж байсан ба одоо ч гэсэн энд төрт ёс, хотын соёл, нийгмийн эдийн засгийн бүх амьдрал нь газар тариаланд биш, нүүдлийн мал аж ахуйд суурилдаг. Монголын бүх түүх, түүний эзэнт гүрэн, хотод нүүдлийн нийгмийн уламжлал нэвт шингэсэн ба энд газар тариалан зөвхөн хааяа нэг л мэдэгдэм үүрэг гүйцэтгэж байсан. Сансраас харахад ч энэхүү орны малчны заяагаар бүтсэн газар нутаг нь Орос болон Хятадын аж үйлдвэрийн хувьд эзэмшчихсэн хилийн бүсүүдийн дэргэд хурц толбо мэт харагддаг. Ийм эрс ялгарал нь газар зүй, экологи, эдийн засагч, социологич, угсаатан судлаач, нүүдэлчдийг судлаачид зэрэг янз бүрийн салбарын судлаачдын анхаарлын татахгүй байж чаддаггүй. Өөрийн хүрээлэн буй орнуудаас эрс ялгагдах геополитикийн байршил, эдийн засаг, нийгмийнх нь хөгжлийн өвөрмөц асуудлууд, түүний экологи болон нөөц баялагт янз бүрийн орны удирдагчид, засгийн газрын байгууллагууд, олон улсын санхүүгийн болон хүмүүнлэгийн байгууллагууд, үндэстэн дамжсан корпорацуудын харц төвлөрөөд байна.

Тавдугаарт, Монголыг эдүгээ сонирхох болсон нь энэхүү орон хэт удаан хугацаанд барууны судлаачид өргөн нэвтрэх явдлаас хаалттай байсан нөхцөл байдлаар идэвхижиж байна. ХХ зууны түүхийн хувьд гэвэл түүнд хамаарах олон чухал баримт бичгүүд зөвлөлтийн болон монголын судлаачдаас ч хүртэл хаалттай байсан юм. Тэдний хувьд коммунист ертөнцийн хүрээнээс хальсан олон бүтээлүүд хаалттай байлаа. Сүүлийн арваад жилд л хил хязгаар, олон хаалттай архивууд нээгдсэнээр алдсанаа нөхөх, Орос, Монгол, Барууны эрдэмтэд түүхийн “цагаан толбыг” өргөн хоршиж судлах боломж бий боллоо. Архивын нууцлагдсан баримт бичгүүдээс тухайлан зөвлөлт – хятадын коммунист эвслийн үүсэл, хөгжил, нуралт, өөрийнх нь дотоод эх үүсвэр илт ажиглагдах монголын коммунизмын онцлон шинжүүд зэргийн онцгой байр суурь зэргийг тодорхойлж болох байна. Тухайн цаг үед Монголын эзэнт гүрнээс шинэчлэгдсэн монгол, хятад, ислам болон оросын нийтлэгүүд “хагаран гарсны” нэгэн адилаар өнөө үед коммунист үзэл суртлаар нэгдсэн тэрхүү орон зайнаас Хамтын нийгэмлэгийн орнууд, Монгол, Хятад улсууд бүхий шинэ Орос орон гарч ирж байна. ХХ зууны “цагаан толбыг” эцэслэн арилгах нь эрт хэрэг авч чухамхүү тэдгээрийг хариултад коммунист өнгөрсний олон оньсого нуугдан буй монголын түүхийн дотоод сэдэл, утга учир, хөдөлгөгч хүчний тухай тулгуур асуудлууд байгаа болно.

Янз бүрийн улс орнуудад Монголын тухай утга зохиолын хүчирхэг урсгал бий болсны үндсэн шалтгаанууд нь ерөнхийдөө ийм байгаа юм. Ийм цөөн хүн амтай мөртлөө соёл, түүхийнх нь талаар тийм их бичсэн өөр улс орныг хайх нь хэцүү гэсэн баримт нь л дэлхий болон дэлхийн түүхэн дэх Монголын байр суурийг судлахын ач холбогдлыг харуулж байна. Энэ асуудлыг судлагч түүхчдийн янз бүрийн хандлагуудын дотроос миний бодлоор хамгийн хэтийн төлөвтэй нь соёл иргэншлийн хандлага болно.

Дэлхийн түүхэн дэх Монголын зам нь үнэхээрийн урт, хурц, онцлог бөгөөд түүнийг тусгай, бие даасан соёл иргэншлийн эх орон гэж хүлээн зөвшөөрөхийг улам их шаардаж байгаа мэт олон ард түмний хувь заяанд гүн гүнзгий ул мөрөө үлдээжээ. Гэвч өнөөдөр нарийн мэргэжлийн түүхч - судлаачид (юуны өмнө хятад, төвд, зөвлөлт, монгол судлаачид) Монголыг түүний хүрээллийн эрс ялгарлын суурь дэвсгэр дээр тусгайлан судлахыг хүлээн зөвшөөрч байхад түгээмэл түүхийн онолчид түүний бие даасан нийгэм, соёлын нийтлэгийн өвөрмөц байдлыг бүр мөсөн үгүйсгэх нэн зөрчилтэй нөхцөл байдал бий болоод байна.

Ийм байдал нь Монголыг дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн байдлаар авч үзэх түүх судлалын уламжлал байхгүйгээс болсон юм. Түүхийн олон онолчдын хувьд Монгол нь соёл иргэншил гэдэг ойлголтод оруулдаг уг утга санааны эсрэг ямар нэг зүйл мэт, сайндаа л гэхэд соёл иргэншлийн урсгал нэвтрэх идэвхигүй объект мэт байдаг.

Энэ үзэл бодол оросын сэтгэгч, орчин үеийн соёл иргэншлийн онолыг үндэслэгч, “Орос ба Европ”4 хэмээх алдартай номыг зохиогч Н. Я. Данилевскийн (1822–1885) “түүх–соёлын хэв шинжийн” концепцид аль хэдийн байдаг. Н. Я. Данилевскийн байр суурийг базаж, орчин үежүүлсэн5, өөрөөр хэлбэл бүтээлчээр баяжуулсан хэлбэрээр америкийн нэрт социологич, түүхийн онолч, хилийн чанад дахь оросын төлөлөгч П. А. Сорокин ( 1889 – 1968 ): “цөөн тооны ард түмэн л агуу их соёл иргэншил бүтээж “соёл–түүхийн хэв маяг” болж чадна” гэж өгүүлсэн байдаг. Данилевский энэ агуулгаар бүх ард түмнүүдийг гурван хувилбарт хуваан : 1/ соёл – түүхийн агуу их хэв маягуудыг бий болгосон түүхийг эерэгээр бүтээгчид, 2/ өөрөө соёл иргэншлийг бүтээдэггүй, гэхдээ ганхсан соёл иргэншлийн мөхөлд “бурхны ташуур” байдлаар нөлөөлөн тэдгээрийн үлдэгдлийг шүүрдэж, анхдагч бүдүүлэг заваан байдалд оруулан түүхийн тавцангаас арилдаг хүн, монгол, түрэг зэрэг түүхийг сөрөгөөр бүтээгчид, 3/ бүтээл оюун санаа нь ямар нэг шалтгаанаар эртний үедээ зогссон, гэхдээ бүтээлч ард түмэн соёл иргэншлээ баяжуулахад ашиглах угсаатны материал болж өгдөг ард түмэн, ястан гэж үзсэн байдаг.6 Энэ бүдүүвчээр бол Монголын түрэмгий өнгөрсөн үе нь хоёрдугаар хувилбарт, харин энэ орон гаднын дарамтын объект болбол гуравдугаар хувилбарт хамаарахыг анзаарах нь хэцүү биш юм.

П.А. Сорокин өөрөө соёл иргэншлийн хандлагын онолч хэмээгдэх боловч энэхүү үгийн шууд утгаар соёл иргэншлийн хүн биш юм. Тэрээр хүн төрөлхтнийг нэг хэв шинжийн социаль нийтлэгүүдэд нарийвчлан хуваах макрокатегорийн давуу байдлыг үгүйсгэдэг. Тэрээр Н.Данилевский, О.Шпенглер, А.Тойнбийн жагсаалтад буй соёл иргэншлийн нийт тоо гучаас хэтрэхгүй байгааг тэмдэглээд “соёлын жижиг системийн тоо практикийн хувьд бараг хязгааргүй”7, “тэдний оршин амьдрах хугацаа нь хэдхэн секундээс хэдэн мянган жил, тэр ч байтугай жинхэнэ мөнхийн байдалд хүрч болно” (хүн төрөлхтөн оршин байсан цагт) гэсэн байдаг.8 Түүний мэргэжил нэгтнүүдийн ялган үзсэн томоохон нийтлэгүүдийн хувьд тэр “таамаглалт “соёл иргэншил”” гэсэн нэр томъёог хааяа хэрэглэдэг байжээ. Энэхүү нэр томъёо, хашилтад авсан тухайн шалтгааны цаана түүний бодлоор эсвэл нийгмийн системийн янз бүрийн хэв маягууд, эсвэл мөн чанартаа янз бүрийн хэл, төр, шашин, эдийн засаг, газар нутгийн нийгэм - соёлын хольц, эсвэл ерөөсөө “зохион байгуулагдаагүй хүн ам”9 нуугдаж байгаа гэж үзжээ. Мөн түүнчлэн тэрбээр “соёл иргэншил” гэсэн нэр томъёог хашилтад авахдаа “зохион байгуулагдаагүй хүн ам”-ыг оролцуулан аль ч нийтлэгийн хувьд хэрэглэж байсан бөгөөд “соёл–түүхийн хэв маягийн” үзэл баримтлалын зохиогчдоос ялгаатай нь үүнийгээ зөвхөн “түүхийн эерэг бүтээгчид” төдийгүй, “сөрөг” болон идэвхигүй бүтээгчдийн хувьд ч хэрэглэж байжээ. П.А. Сорокиний жаахан хошин маягтай ийм байр суурь нь түүнтэй үе тэнгийн, соёл иргэншлийн харьцуулсан судалгааны Олон улсын нийгэмлэг дэх хавсарсан дарга, английн түүхийн онолч А. Дж. Тойнби ( 1889 – 1975 ) байр суурьтай санамсаргүй нийцдэг.

Соёл иргэншил нь А.Тойнбийн үзэл баримтлалаар бол эдийн засаг, улс төр, соёлын элементүүд нь дотооддоо зохирон нэгдсэн нийгмийн нийтлэг бөгөөд энэхүү нийтлэгийн хэмжээ далайцыг Дуудлага ба Хариу дэвсгэрийн үйлдлийн тодорхой тохиолдлын хязгаар дотор (орон зай, цаг хугацааны) түүхэн судалгааны оюун ухаанаар хүрэлцэх талбай хэмээн тодорхойлсон. Тэр бүх соёл иргэншлийг гурван ангид хуваасан. Нэгдүгээр ангид одоо оршин буй болон хэзээ нэгэн цагт оршин байсан “хөгжингүй” буюу “хөгжиж байсан” соёл иргэншлүүдийг хамааруулсан. Зарим “сөрөг” буюу “түүхийг идэвхигүй бүтээгчдэд (Данилевскийнхээр) тодорхой байр эзлүүлсэн ба “сөрөг” хэмээх хоёрдугаар ангид “төрөөгүй” буюу “үр хөврөлийн” соёл иргэншлүүдийг хамааруулсан (алс барууны христианы, алс дорнодын христианы, скандинавын, төрөөгүй сирийн соёл иргэншил, дундад зууны хот–улсын ертөнц), харин “идэвхигүй “ хэмээх гуравдугаар ангид “саатсан” (Данилевскийн бүдүүвч дэх “бүтээлч оюун санаагаар саатсан” гэдэгтэй харьцуулж үз) буюу “төрсөн, боловч төрсний дараахь хөгжил нь зогссон” гэж болох “хатсан” соёл иргэншлүүдийг (полинезүүд, эскимосууд, нүүдэлчид, үнэн алдарт – христианы ертөнц дэх османы зарим өвөрмөц нийтлэгүүд, эллиний ертөнц дэх спартууд ) хамааруулжээ.10

Тойнбийн соёл иргэншлийн гурван анги нь Н.Я. Данилевскийн ард түмнүүдийг гурван хувилбарт хуваасантай бараг бүрэн давхцаж байна. Чингэхдээ П.А. Сорокины хашилтанд авсныг (зах хязгаар “соёл иргэншлүүдийн нийгэм – соёлын хольц гэж ангилсан) Тойнби хашилтгүй, шогч аясгүй авч хэрэглэжээ. Үнэн хэрэг дээрээ английн түүхч Н.Я. Данилевскийн бүдүүвчийг ердөө л “зөөллөж”, “соёл иргэншүүлсэн” байна. Аль нэгэн соёл иргэншилд ерөөс байхгүй буюу өөрөөр хэлбэл хоёр ба гуравдугаар хувилбар байхгүй тэр газарт нөгөө соёл иргэншлийн хоёр ба гуравдугаар ангийн өвөрмөц маягийн үр хөврөлийн11 болон доройтсон соёл иргэншлийн гүйцэд биш хэлбэрүүд бий болдог аж. Нэг дэх хувилбар, нэгдүгээр ангидаа зөвхөн “Түүхийг эерэгээр бүтээгч” бүрэн бүтэн соёл иргэншлүүдийг оруулсан нь энэхүү хоёр бүдүүвчийг ижилсүүлж байна. Тойнбийн үзэл баримтлал дахь соёл иргэншлийн хоёр ба гуравдугаар ангид бүхэлдээ эрт дээр устсан соёл иргэншлийг хамааруулжээ (зохиогч одоо оршин буй ердөө л долоон соёл иргэншлийг тоолсон байдаг ). Мөхсөн соёл иргэншлийн үлдэгдлүүд одоо буй соёл иргэншлүүдийг баяжуулах материал болдог гэсэн нь ахиад л Н.Я. Данилевскийн бүдүүвчийн гуравдугаар хувилбартай яг таарч байна. Энэ үүднээс авч үзэх юм бол монголын түүхийн чухал үеүдийг А. Дж. Тойнби монголыг янз бүрийн соёл иргэншлийн хүрээнд орсон, өөрөөр хэлбэл “саатсан” буюу “зогссон” нүүдлийн соёл иргэншил “хөгжиж буй” алс дорнодын христианы, дараа нь “хөгжиж байсан” түвдийн ба оросын (коммунист үе шатанд) 12 соёл иргэншлийн хүрээнд орсон явдалтай холбон үзэж байна.

Н.Я.Данилевскийн “Орос ба Европ” номтой түүнээс хагас зуун жилийн дараа, түүнээс үл хамааран бичсэн немцийн сэтгэгч О. Шпенглерийн (1880- 1936) “Европын доройтол” нийцдэг юм. Энэ ном нь П.А. Сорокиний хэлснээр: “ХХ зууны эхний хагасын соёлын социологи, түүхийн гүн ухаан болон немцийн гүн ухааны хүрээн дэх нэрд гарсан гоц бүтээлүүдийн дундаас хамгийн нөлөөтэй, зөрчилтэй, тогтвортой нь болсон”13 юм. А.Дж.Тойнби болон П.А.Сорокиний өмнөх төлөөлөгч болох О. Шпенглер нь А.Я.Данилевскийн бүдүүвчтэй харьцуулахад хүний түүхийн бүтэц, хийцийн “дэлгэмэл” дүр зургийг гаргаж өгсөн юм. Түүнээс ч гэсэн “түүхийг бүтээгчдийг” “эерэг”, “сөрөг” болон идэвхигүй гэж ангилсныг харж болно. Гэхдээ тэрээр “эерэг” бүлэгтээ соёл иргэншлийн түвшин буюу соёлд хүрээгүй тийм нийтлэгүүдийг оруулсан байдаг. Харин соёл иргэншлийн “сөрөг” бүлэгтээ илүү дээд хэв маягийн чадвартай хүмүүсийн хамгийн туйлширсан, хамгийн хиймэл төлөв байдлыг оруулсан байдаг. Тэд бол дуусгавар, тэд байгаа юмыг байгуулдаг, үхлийг амьдрал мэт үздэг, хөгжлөөс мэгддэг, тосгон, сэтгэл санааных нь хүүхэд занг дорийн ба готын хэлбэрүүд гэрчилдэг, оюун ухааны хөгшрөлт, чулуун буюу чулуужсан дэлхийн хот”.14 Идэвхигүй бүлэгт нь нэг соёл өөрийн замаа бүрмөсөн дуусгаж, шинээр төрж буй соёл иргэншлийн үлдэгдэл ордог. Хэрэв үүний нэр томъёоны зангилааг тайлан авбал дээр дурдсан нийгэм – соёлын нийтлэгийн ангилалтай ерөнхийдөө давхцах бүдүүвч гарч ирнэ. Нэгдүгээр бүлэгт өөрийн тоо, газар нутгийн тогтворт байдал, нэрээрээ илэрхийлэгдсэн “агуу их соёлууд”, мөн бага зэрэг тоон хазайлт бүхий А.Дж. Тойнбийн бүдүүвч дэх чухал соёл иргэншлүүдийн гал голомт байгаа газрууд ордог. Үүгээр тэдний адил байдал дуусахгүй. О. Шпенглер хоёрдугаар (“түүхийг сөргөөр бүтээгчид”) бүлэгтээ “өөртөө түүхийн агуулгыг шимэн авдаг, харьцааны хувьд соёлын нийлбэр газар орчин нь зах хязгаарын түвшинд хүртэл буурсан”15 цаг хугацааны хувьд янз бүр боловч дэлхийн энд тэнд цацагдсан соёл иргэншлүүдийн гал голомтуудыг оруулсан байдаг. Тэрээр соёл иргэншлийн гал голомт гэж нэрлэсэн хэдий ч юуны өмнө “дэлхийн хотууд”–ыг хэлж байгаа бөгөөд энэ нь “алс холын улс орнуудын бүх амьдрал төвлөрөхийн хамт үлдсэн хэсэг нь хатаж байдаг ямар нэг цэг“16 ажээ. Энэ “хатсан” хэсэг нь гуравдахь бүлгийн “угсаатны материалыг” бүрдүүлнэ. А.Дж.Тойнбийн соёл иргэншлүүдтэй О.Шпенглерийн хоёрдугаар ангийн “үр хөврөлийн” соёл иргэншил давхдаг, бас “хатсан” хэсгийг тэмдэглэх гуравдугаар ангийн “зогсонги” соёл иргэншил хэмээх төстэй нэр томъёо ч байдаг.

Ийм маягаар, өндөр соёлыг соёл иргэншил болон тэдгээрийн үлдэгдлүүдэд сөргүүлэн тавьснаараа О.Шпенглер нь А.Дж.Тойнбигоос өмнө ард түмнүүдийг Н.Я. Данилевскийн адилаар гурван ангид хуваасан байна. О.Шпенглер “түүхийг сөргөөр бүтээгчдийн” тодорхой жагсаалтыг гаргаагүй (түүний соёл иргэншлийн бүдүүвчийн дагуу). Гэсэн хэдий боловч тэрбээр нийтийн тооллын өмнөх хоёр мянган жилийн үе дэх Египет дахь гиксосуудын үеийг А.Ж.Тойнбийн адилаар сирийн “хөгжөөгүй” нүүдлийн болон суурин соёл иргэншилтэй давхцуулан үзсэн явдал байдаг. Немцийн энэ түүхчийн сэтгэлгээгээр бол соёл иргэншил нь бие даасан нийгэм – соёлын нийтлэг бус, харин соёлын хөгжил дэх эрин үеүд юм. Ийм учраас тэдгээрийн байх газар нь том хотуудад болон хэлбэргүй олон түмэнд ард түмний амьдрал нь уусан шингэсэн тэр л газруудад байдаг”17 . Дэлхийн хотууд бол Ойрх Дорнод дахь гиксосын дараах эрин үеийн эзэнт улс, төр улсуудын төвүүд юм. Мөн Александр Македонскийн үе буюу эртний соёлын үед Ойрхи Дорнодод “эзэмшлийн төлөө тэмцэж байсан, Напальоны үед Баруунд бий болсон хотууд юм. А. Ж. Тойнби яг энэ нутгуудад, яг энэ болон бусад үеүдэд өөрийн гэсэн “үр хөврөлийн” соёл иргэншил, түүний дотор дундуд зууны хот – улсууд , Алс Дорнодод бол несторианы нийгэмлэгүүд байсныг дурддаг. О. Шпенглер нүүдлийн эзэнт гүрнийг тусгайлан авч үзээгүй боловч хэд хэдэн дам шинжээр нь тунгаавал тэрбээр нүүдэлчдийн хааны ордонд дэлхийн хотуудын хурц илэрхийлэл байсныг олж харсан гэж дүгнэж болно. Тэр ч байтугай үүний бүр урвуугаар дэлхийн хотуудад нүүдэлчдийн эзэнт гүрний эрин үед хэвшмэл байдаг байдаг “оюун ухааны хөгшрөлтийг” олж харсан юм. “Дэлхийн оронд хот, … газраас өсч өндийн байж байгаа олон янзийн хэлбэрийн оронд шинэ нүүдэлчин, шимэгч, том хотыг мөлжигч, хүнийг хэлбэргүй олон түмэн болгоход үүсдэг цэвэр, уламжлалаасаа тасарсан, шашингүй, сэхээтэн, тариачдыг ( тэр тариачны дээд хэлбэрт нутгийн язгууртнуудыг оруулан тооцдог ) язгуураасаа үзэн ядах явдал бий болсон гэж О. Шпенглер тэмдэглээд “ энэ бол амьд биш төгсгөл рүү хийсэн аюумшигт алхам мөн” гэжээ.18 Түүгээр ч барахгүй тэр арабын соёл дахь соёл иргэншлийг (төгсгөл) монголын эрин үетэй холбон үзсэн байдаг. Түүний агуу их соёлын жагсаалтад монголын бодит байдал багтаагүй юм.

Ийм маягаар соёл иргэншлийн онолыг үндэслэгчдийн байр суурь нь зарчмын хувьд адилсдаг бөгөөд нүүдэлчдийн ертөнц сэргэн мандаж байсан үедээ ч (эзэнт гүрэн ) сөрөг хүчин зүйлийн ангилалд ордог19, тухайлбал, “түүхийг сөрөгөөр бүтээгч” (Н.Я.Данилевский), үр ашиггүй, космополит буюу бүдүүлэг” (О.Шпенглер), “хөгжөөгүй” соёл иргэншил (А.Ж.Тойнби) гэж үздэг. Нүүдлийн ертөнц уналтынхаа үед ч гэсэн хөрш соёл иргэншлийг баяжуулагч идэвхигүй материал (Н.Я. Данилевский ), дээд соёлыг тэжээгч (О.Шпенглер ), түүх, соёл иргэншлийн гадна орших “саатсан” соёл иргэншил гэдэгтэй санал нэгддэг. Нүүдлийн ертөнц “хөгжөөгүй”, “саатсан”, “царцсан” хэлбэрүүдээрээ ч гэсэн тэдний бодлоор өнөөдрийг хүртэл их соёлын буюу салбар соёл ирнэшлийг бүтээгээгүй байна. (Дашрамд дурдахад дээд соёлын тухай яриа илүүц бөгөөд О. Шпенглер “соёл”, “соёл иргэншил” гэсэн ойлголтуудыг эрс сөргүүлэн тавьсныг дэлхийн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрөөгүй билээ.20 ). П.А. Сорокины хувьд гэвэл тэрээр соёл иргэншлийг бүс нутаг, үзэл санаа буюу шашнаар нь холбож ямар нэг тодорхой нийтлэгүүдэд хуваахаас зайлсхийж байсан. Бусад эрдэмтдийн дээр дурдсан лугаа үндэслэлийг тэр нөхцөлт байдлаар дэмжиж байсан бөгөөд янз бүрийн үзэгдлийг (феномен) хольж хутгавал алдаа болно гэж үзэж байлаа.21 Манай судалгааны үүднээс бол П.А. Сорокиний энэ үндэслэл нэн чухал юм.

Ийнхүү Монгол нь соёл иргэншлийн хандлагыг үндэслэгчдийн сонгодог бүтээлүүдэд өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн бие даасан соёл иргэншил гэж тооцогддоггүй.

Орчин үеийн түүхийн онолчдын ихэнхи бүтээлүүдэд ийм соёл иргэншил байхгүй, тэр ч байтугай “нүүдэлчдийн соёл иргэншил гэсэн ухагдахуун байдаггүй.

(эдгээрийн ихэнхи нь П.А. Сорокины болон социологийн бусад сургууль, чиглэлийн их бага олон нийтлэгийг тоог дурддаг бүдүүвчээс гарахгүй байхын тулд “ихэвчлэн” дурддаг. Эдгээр бүдүүвчүүдийг хожим авч үзнэ). Европын түүхийн шинжлэх ухаан дахь соёл иргэншлийн хандлага нь Монголын хүн амын дийлэнхи хувь нь нүүдлийн аж ахуй эрхэлж, буддизм ламын шашны хэлбэрээр нэгэнт дэлгэрч, улс орон нь эхлээд Чин улсын бүрэлдэхүүнд байж, дараа нь Оросын нөлөөнд орсон үед бий болсон юм. Монгол нь илүү том нийгэм – соёлын нийтлэгт хамаарагдаж байгаа нь европын соёл иргэншил судлаачдын нүдэнд илт харагддаг нь энэхүү орны онцлогийг бүдэгрүүлж байж магадгүй.

Энэ байдлыг сүүлийн үед Барууны нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийн дунд өсөж байгаа нүүдэлчид болон Төв азийн нийтлэгүүдийг түүх – гүн ухааны үүднээс сонирхож, энэ нийтлэгүүдийг зарим судлаачид янз бүрээр ойлгож, заримдаа одоо оршин буй соёл иргэншлийг бие даасан гэж үзэж байгаа нь ч өөрчилж чадаагүй юм. Түүнээс гадна ЮНЕСКО – ийн байгуулсан Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (Улаанбаатарт байдаг) дэлхийн олон орны эрдэмтдийн ажлыг зохицуулдаг агаад энэхүү нэр нь хүртэл нүүдэлчдийн янз бүрийн соёл иргэншил байгааг харуулдаг юм. Энэ нь соёл иргэншлийн тэргүүлэх эрдэмтдийн хүн төрөлхтнийг дэлхийн соёл иргэншил хэмээх нийгэм – соёлын томоохон нийтлэгүүдэд хуваасан ангиллыг тусгаагүйг нотолж байна. Үүнийг энэхүү хүрээлэнг зохион байгуулсан үндсэн баримт бичгүүдэд ч, түүнээс зохион явуулж байгаа симпиозум, семинарын материалуудад ч судлахаар цохсон соёл иргэншлийн жагсаалт хараахан байхгүйгээр нотолж болно.22 ЮНЕСКО – гийн байгуулсан өөр нэг хүрээлэн болох Төв Азийн судалгааны олон улсын институт нь 1966 онд Ерөнхий их хурлын XIY хуралдаанаас гаргасан “Төв Азийн соёл иргэншлийг өргөнөөр судлах” нэлээд эртний шийдвэртэй холбоотой юм.23 Энэ төслийн хүрээнд бүр 1973 онд Улаанбаатар хотноо “Төв азийн соёл иргэншилд нүүдэлчин ард түмний гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт ЮНЕСКО – гийн олон улсын симпозум болсон юм. Энд нүүдэлчин судлалын, тэр ч байтугай африк судлалын гэх мэтийн соёл иргэншил, соёл хоёрыг сөргүүлэн тавьдаг утга зохиолуудад тодорхой болчихсон зүйлүүд ажиглагдаж байсан юм.24 Ингээд О.Шпенглерийнхээр боловч эсрэг утгатай зүйл болж соёлыг иргэншлийг байгуулахад соёлд “угсаатны зүйн материал” болдог үүргийг ногдуулсан юм. Энд ямар нэг ахиц гарсан нь тодорхой юм. ЮНЕСКО – ийн энэхүү санаачлага нь соёл иргэншлийн судалгааны зөрчилт байдлыг тусгахын хамт Монгол бүрэлдэхүүнд нь орж болох “боломжит соёл иргэншлийн” (хэрэв П.А.Сорокины хандлагыг ашиглавал ) жагсаалтыг өргөтгөж өгсөн юм. Иймэрхүү ахиц нь дэлхийн улс төрийн газрын зураг дахь өөрчлөлтөд ч, түүнчлэн зарим бүс нутгийг соёл иргэншлийн сонгодог онолын хэвшсэн бүдүүвчид хамааруулж болохгүй тодорхой судалгаанд ч хамаардаг юм. Энэ нь юуны өмнө геополитикчид, улс орон судлаачид, ялангуяа дорно дахиныг судлаачид, мөн улс төр судлал, эдийн засгийн газар зүй г. м- ийн салбарын мэргэжилтнүүдийн судалгаа болно. Энэ бүхний үр дүнд түүх судлалыг дагуулан өсгөж буй шинэ шинэ төвүүд бий болж байна. ( жишээлбэл, Японд Ази, номхон далайн, Зүүн өмнөд азийн, Төв азийн , Латин америкийн гэх мэт төвүүд бий )25 “Соёл иргэншил” гэсэн нэр томъёо нь бүр А.Ж. Тойнбийн үеэс авахуулаад салаа утгатай байсан : япон, америк, төв азийн болон бусад соёл иргэншлийн зэрэгцээгээр талассократийн ( далайн, эргийн ), теллукратиийн ( эх газрын, хуурай замын ) соёл иргэншил гэсэн ойлголтууд байсан юм. Дээр дурдсан хоёр соёл иргэншилд түүхэн төвүүд багтдаг агаад эхнийхэд нь Карфаген, Афин, Португал, Британийн эзэнт гүрэн, АНУ, хоёр дахид нь Рим, Спарт, Византи, Орос багтдаг. Ийм маягаар теллукратын соёл иргэншлийн төв нь Heartland буюу “дэлхийн зүрх” гэгдсэн Орос болдог.

“Соёл иргэншил” гэсэн нэр томъёог өргөсгөн хэрэглэдгийн үндэс нь зөвхөн томоохон гүрнүүдийн геостратегийн байдал байдаггүй ( К.Хаусхоферийн “Берлин – Москва – Токио” гэсэн тэнхлэг, З. Бзежинскийн “ардчилсан түшиц газар”, “хар нүх”, “евроазийн Балкан зэрэг янз бүрийн бүлэглэл, төсөөлж буй нийтлэгүүдэд шингэсэн ), харин түүх – гүн ухааан, социологийн янз бүрийн сургууль, чиглэлүүдийн харилцан нөлөөлөлд байдаг. Соёл иргэншил судлалын орчин үеийн олон судлаачид зөвхөн О.Шпенглер, А.Ж. Тойнбийн бүтээлүүдэд тулгуурладаггүй, харин П.А.Сорокин (соёл иргэншлийг нарийвчлан тоолох оролдлого хийгээгүй), К. Ясперс (түүний “тэнхлэгийн цаг хугацаа” гэсэн үзэл баримтлал), түүхэн материализм, нийгэм – соёлын компаративистика, дэлхийн системийн хандлага гэх мэтийн янз бүрийн сургуулийн төлөөлөгчдөд тулгуурладаг27 Энэ бүхний дүнд судлаачид нийгмийн соёл иргэншлийн байгууламжийн үндсийг тодорхойлж, хүний зохист өөрийн хяналт өсөх үйл явц (Н.Элиас), харилцааны сүлжээ (Ерасов), хэлбэржсэн мэдлэгийн систем (Ж.Хорд), экзистенциаль үндсүүд (Ш. Эйзенштайд), хотын нийгэм (Д. Уилкинсон ), соёлын өв

(Э. Калло), оюун санааны эрчим, дэг журмын бүтэц (В. Каволис), арга барил ба дээд үнэт зүйлс (А.Кребер ), ёс зүйн суурь (А. Швейцар) гэх мэтээр авч үзжээ.28 Үзэл бодлын ийм их ялгаа байхад шинэ соёл иргэншлийг хэчнээнийг ч олж болох боломж байгаад гайхах юмгүй. Гэхдээ орчин үеийн барууны судлаачдын хэн нь ч Монголыг дэлхийн соёл иргэншлийн логик эгнээний буюу соёл иргэншлийн хандлагын гадуур авч үзээгүй юм (хэрэв “соёл иргэншил” гэсэн нэр томъёог монголчуудын хувьд тусгаар байдлаар хааяа хааяа хэрэглэх29 тохиолдлыг эс тооцвол).

Дэлхийн соёл иргэншлийн сонгодог бүдүүвчийг (түүний дотор Н.Я. Данилевскийн) өөрчлөх оролдлогын өөр нэг чиглэл бол оросын шинжлэх ухааны сэтгэлгээтэй холбоотой. Эдгээр оролдлого нь шинэ орон зайн байгууламжид янз бүрийн чиглэмжтэй байсан ба байгаа агаад дараах зүйлсээр нөхцөлдөнө. Үүнд :

- Оросын түүхэн дэх монголын үеийн эерэг үүргийг хүлээн зөвшөөрөхөд аажмаар шилжиж евроазийн хэлбэрийг олж буй30 славяны үзлийн нөлөө. Энэ үед Орос нь Византи, Гуравдагч Римийг залгамжлагч байдлаар төсөөлөгддөг

- Петрийн эрин үеэс эхлэн Оросыг барууны хамтын нийгэмлэгт31 оруулах гэсэн оролдлоготой холбоо бүхий евроцентризмын нөлөө ба славяны шашны нэг төрлийн бус байдал

- Дэлхийн түүхийн цаг дарааллыг32 эргэн харах буюу зохиогчдынх33 нь геополитикийн шохоорхлоос үүссэн их гүрний буюу заримдаа хуурамч - харалган үзэл

- Соёл иргэншлийн хил заагийг ерөөс анхаардаггүй, гэхдээ хязгаарын соёл иргэншил хаа сайгүй байдаг34 гэж үздэг глобаль (формацийн болон дэлхийн системийн ) үзлийн нөлөө зэрэг орно.

Монголыг уламжлалт байдлаар сонирхох явдал Орост барууныг бодоход илүү байсан ба соёл иргэншлийн суурь дэвсгэр дээр бол энэ орныг юуны өмнө евроазийн гэгдэх урсгалын үүднээс авч үздэг. Сэтгэлгээний энэ урсгалын томоохон төлөөлөгч болох оросын хилийн чанад дахь алдарт хүмүүс Н. С. Трубецкой (1890–1938), Г.В. Вернадский (1887–1938), П.Н.Савицкийн нарын хувьд ч, барууны монгол судлаачдын хувьд ч Монгол нь илүү томоохон нийтлэг буюу нийгэмлэгийн хэсэг байдаг. Гэхдээ евроазийнхны хувьд энэхүү онцгой орон зай нь Евроази байдаг, харин П.Н. Савицкийн хувьд түүхийн тавцангаас хагацаагүй нүүдлийн ертөнцийн жижиг арал юм. Чухамхүү геополитикийн салбарын алдарт мэргэжилтэн П.Н. Савицкий Каспий орчмын нам дор газраас дорно зүг Хянганыг хүртэлх х.ө - ийн 440- 490 байрлах газар зүйн бүсийн гүн гүнзгий онцлогийг илрүүлж чадсан бөгөөд түүнийг “нүүдэлчдийн хөгжих газрын цөм” гэж үзсэн. (нүүдлийн ахуйн анхдагч өлгий ч байж магадгүй, эсвэл сүүлчийн хоргодох газар ч байж магадгүй ).36 Ингэснээрээ тэр анх удаа нүүдлийн соёл иргэншлийн бүрэлдэхүүн дэх хязгаар нийтлэгийн газар зүйн хил хязгаарыг тогтоож өгсөн юм. (Түүхийн гүн ухааны сонгодгууд хүн нутаглагч суурин газруудаас (ойкумен ) дэлхийн соёл иргэншлийн голомтуудыг ялган үзсэнтэй нэгэн адил).

Оросын түүхийн шинжлэх ухаан албан ёсоор цорын ганц гэж хүлээн зөвшөөрсөн түүхэн хөгжлийн формацийн дүр зургийг мөрдөж ирсэн урт удаан үеийг туулсан билээ. Энэ үед түүх, Монголын түүхийн ажлуудын дунд евроазийнхны үзэл санааг үргэлжлүүлэгчдийн, тухайлбал, дэлхийн түүхийн өөрийн гэсэн бүдүүвчээ санал болгосон П.Н.Савицкий, Л.Н.Гумилевын бүтээлүүд байсан юм. Үүний үндэс нь угсаатан бүрдэлтийн (этногенез) үзэл баримтлал, “пассионар түлхэлтийн тухай төсөөлөл байдаг. Түүхэн үйл явцыг субэтнос, этнос, суперэтнос гэж ангилахыг санал болгохдоо тэрбээр дэлхийн түүхийг соёл иргэншлээр нь хуваах явдлыг дамбайдлаар зөвшөөрч : “Европ бол дэлхийн төв, мөн Палестин ч дэлхийн төв, Ибери болон Хятад ч мөн адил” гэж үзжээ.37 Энд нийтээр хүлээн зөвшөөрсөн соёл иргэншлийн жишээ болж түүхэн Хятад ба Европын зэрэгцээ энэхүү богинохон жагсаалтад Ойрх Дорнод, Дундад Ази, ороогүй, Энэтхэг ба Орос ороогүй, харин Палестин, Ибери хоёр орсон инээдэмтэй байдал ажиглагдаж байна. “Дэлхийн төвүүдийг” тоочих явдал зохиогчийн гол зорилт байгаагүй авч хэрэв тэр өөртөө ийм зорилт тавьсан бол дээрх жагсаалт хэчнээн урт болохыг тодорхойлох болмжгүй юм. Эдгээр “төвүүдтэй” Л.Н.Гумилевын гаргаж ирсэн суперэтнос ямар холбоотой нь ойлгомжгүй байгаа. Энд “түүхэн хугацаанд алга болсон, одоо байгааг халж гарч ирсэн”38 хорь гаруй этнос ордог. Соёл иргэншлийн сонгодог бүдүүвчүүдтэй гадна талаасаа төстэй (пассионар, субпассионар, химер г. м.) хэдий ч ертөнцийг “гурван үе шаттай” хуваасан гумилевийн ангилал, сонгон авсан төвүүдийгээ пассионар түлхэлттэй хосолсон нь маргаантай байгаа юм. Энэ нь түүний концепцид нэг талаас субэтнос, этнос, суперэтнос зэрэг ойлголт байхын зэрэгцээ, нөгөө талаас хэт угсаатныг (гиперэтнос) заах өөр ангиллын консорци ба конвикци гэсэн ойлголтууд байдагтай холбоотой. Цаашилбал “бид нэг шат доошилбол орчноороо хүрээлэгдсэн нэг хүнийг олж харна. Энэ нь агуу их хүмүүсийн намтарт ашигтай байж болох юм. Ахиад нэг шат доошлоход бүрэн биш намтартай хүнтэй учрах бөгөөд түүний амьдралын нэг агшинтай, жишээлбэл, илрүүлбэл зохих гэмт хэрэг үйлдэж буйтай тааралдана. Ахиад доошлох юм бол том үр дагавар учрахааргүй тохиолдлын сэтгэл хөдлөлтэй тааралдана”39 гэж тэрбээр бичсэн байдаг. Тэрээр заримдаа П.Н. Савицкийн “хөгжих газар орон” нэр томъёог ашиглан түүнд илүү ойрхон утга оруулж “багтсан орчин” (ландшафт) гэдгийг гарган түүнийгээ “ямар нэг ард түмэнд мөнхөд ногдсон газар орон гэж үгүй. Угсаатан бүрд тэр нь түүхэн тодорхой хугацаанд ногддог бөгөөд газар нутгийн энэ хүрээ заагийн дотор түүний амьдрал өөрчлөгдөж болно” тайлбарласан байдаг.40 Хэрэв О.Шпенглерийн үзлийг Н.Я. Данилевскийн хатуу хуваалттай холбож болох бол Л.Н.Гумилевийн үзлийг П.А. Сорокины нарийн нийлмэл, олон түвшинт байгууламжтай адилтгаж болно. Гэсэн хэдий боловч Л.Н.Гумилев бол монголын бүс нутгийг түүх – гүн ухааны үүднээс ул суурьтай авч үзсэн томоохон судлаач байсан ба байсаар байна. Орчин үеийн Оросын түүх судлалд соёл иргэншлийн хандлага бүхэлдээ дөнгөж эхэлж байгаа бөгөөд томоохон судалгаануудад Монголыг тусгай соёл иргэншил гэж үздэггүй.

Одоо Монголын өөрийнх нь түүх судлалын талаар хэдэн үг хэлье. Орчин үеийн монголчууд нь хэзээ нэг үед эх нутагт нь зонхилж байсан бүх угсаатны менталитетыг залгамжлагчид гэдгээ өөрсдөө ухамсарладаг ба энэ нь тэднийг хүрээлэн буй бүх соёлуудаас эрс ялгаатайг мэддэг нь бүрэн зүй ёсны хэрэг мөн. Тэд өөрийнхөө нийгмийг түүхийн бие даасан субъект гэж тооцох үндэслэлийг өнгөрсөн үе нь ч, одоо үе нь ч олгохгүй байгаа юм.

Одоо Улаанбаатарт Г.В.Ф.Гегель, О.Шпенглер, А.Ж.Тойнби К.Ясперс, Н.А.Бердяев, Л.Н.Гумилев болон бусад нэрийг моод болгосон олон тооны ном өгүүллэгүүд гарч байна. Гэсэн хэдий боловч өнөө үед монголын тусгай соёл иргэншил оршин байгаа гэсэн үзэл санааг хэн ч сайтар томъёолоогүй байна: түүхийн шинжлэх ухаан дахь соёл иргэншлийн хандлага зөвхөн эхнийхээ алхмуудыг хийж байгаа энэ үед түүхийн аварга онолчидтой ул суурьтай маргаан хийх нь мэдээж хүнд юм. Профессор Н. Хавх “Монгол соёл иргэншлийн гүн ухаан” гэсэн номондоо Тойнбитой маргалдах оролдлого хийсэн боловч энэ нь сайн болж чадсангүй. Тухайлбал, тэр “америкийн социологич Тойнби” (сэдэвт ингэж бичсэн А.Ж.)- той “бүх үндэстэн соёл иргэншилтэй” гэдэг үндэслэлээр маргаан эхэлж монголчууд “хэрэв бусдаас илүү байдаггүй юм аа гэхэд ямар ч тохиолдолд өөрийн гэсэн соёл иргэншилтэй юм”41 гэжээ. Өмнө нь хаалттай байсан Монголын түүхийн онцлог сэдвийг хөндсөнд нь тал өгвөл зохих зохиолч уг асуудлыг тусгай соёл иргэншлийн түүхийн дэвсгэр дээр биш (зөвхөн соёл иргэншлүүд л ийм түүхтэй байж болно), харин монголчуудын ямар нэг үндэсний онцлогийн үүднээс авч үзжээ. Гэсэн хэдий боловч Монголын эрдэмтэд Тойнбитой маргалдахдаа Монголын өнөөгийн амьдралд гарч буй гайхалтай хандлага болох хотоос хөдөө рүү шилжих хүчтэй хандлагатай холбоо бүхий тун ч чухал үндэслэлийг гаргаж байна. Үүнтэй холбогдуулан монголын эрдэмтэн Ш.Бира Тойнби номадизмын сүүлчийн цаг ирлээ гэж хэлэхдээ яарсан гэдгийг маш зөв тэмдэглэж “Агуу их түүхч Монголд номадизм дахин сэргэхийг урьдчилан харж чадахгүй байсан“42 гэжээ. Монголын өөр нэг эрдэмтэн Г. Чулуунбаатар Монголд нүүдлийн болон суурин хоёр соёл иргэншил зэрэгцэн оршиж буй асуудлыг хөндөн тавьсан юм. Ийм холимогийн тухай нарийн ярина гэвэл соёл иргэншлийн харгалзах үзэл баримтлал, ойлголтыг өвөрмөц аппаратыг бий болгосон нөхцөлд л болох юм. Ийм үзэл баримтлал энэ ажилд байхгүй, гэхдээ иймэрхүү холимогийн тухай үзэл санаа Монголыг өөр өөр соёл иргэншлийн бүрэлдэхүүнд оруулж тооцдог дэлхийн түүхийн янз бүрийн бүдүүвч дэх түүний тодорхой биш, хоёрмол байр суурьтай холбоотойгоор үүссэн нь лавтай. Энд хамгийн гайхалтай нь өөр макро түвшний бүтцийн гүйцэд боловсруулаагүй ойлголт, категорийн хооронд үйлдэл хийж үнэн хэрэг дээрээ нэг иж бүрдлийн хоёр хэвшлийн харилцан үйлдлийг шинжилснээрээ зохиогч нэгдмэл нийгэм – соёлын нийтлэгийн зарим өвөрмөц шинжийг гаргаж чадсан юм.43 “Соёл иргэншлийн” хандлагад суурилсан оюун дүгнэлтийн хийц, эрэлхийлэх ажлууд нь өөрийн гэсэн эерэг утга санаатай болох нь тодорхой юм. Хэрэв өнөөдөр Монголд дэлгэрч буй түүх – гүн ухааны агуулга бүхий утга зохиолын шуугианы цаана өөрийнхөө эх орны түүхийн учир начрыг олох гэсэн хүмүүсийн жам ёсны хэрэгцээ байгаа гэдгийг анхаарах ахул энэ нь ойлгомжтой юм.

Соёл иргэншлийн суурь дэвсгэр дээр өөрийн эх орны байр суурийг тодорхойлох гэсэн хэрэгцээ нь түүхчид, гүн ухаантнуудын өмч биш юм. Энэхүү хэрэгцээнд хүмүүс, нийгэм, төрийн өдөр тутмын асуудлууд тусгалаа олж байдаг бөгөөд бид хэн бэ, хаанаас ирсэн, хаашаа явж байна зэрэг асуултуудад хариут өгөх зовлонтой эрэлхийллийг шаарддаг юм. Өнгөрснийгээ яахав, түүнд үнэ цэнэтэй зүйл юу байна, юунаас нь татгалзах вэ. Цаашилбал, бидний ойррын болон холын хөршүүд хэн вэ, бидэнтэй адил уу, аль эсвэл өөр үү, тэдэнтэй хэрхэн харилцах вэ гэх мэт. Энэ утгаар бол 1994 онд Монголд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хэмээх тун чухал хууль тогтоох баримт бичиг гарсан ба түүний нэгдүгээр бүлэгт Монголын үндэсний язгуур ашиг сонирхлын жагсаалтын эхэнд монголын ард түмэн, монгол соёл иргэншил гэж орсон нь тохиолдлын хэрэг биш.44 Ийнхүү “монгол соёл иргэншил”45 хэмээх нэр томъёоны шинжлэх ухааны гүнзгий боловруулалтыг хүлээлгүйгээр Улсын Их Хурал энэ нэр томъёог төрийн дотоод, гадаад бодлогын суурь үндэст систем бүрдүүлэгч ойлголт байдлаар оруулахыг зайлшгүй гэж үзсэн юм.46

Ингээд соёл иргэншлийн онолчдын нэгтгэсэн бүдүүвчийг авч үзвэл Монгол нь дэлхийн түүх судлалд (түүний дотор монголын түүх судлалд47) нүүдлийн, хятадын (1911 он хүртэл буюу Чин гүрний төгсгөл хүртэл), түвдийн (Тойнбийнхоор бол Энэтхэгийн соёл иргэншилд дэвшиж буй), оросын (хаант оросын “евроазийн” ба коммунист) зэрэг янз бүрийн соёл иргэншлийн хэсэг буюу зах хязгаар гэж тооцогддог. Энэ жагсаалтад түүхийн шинжлэх ухааны янз бүрийн сургуулийн төлөөлөгчид соёл иргэншлийн сонгодог бүдүүвчээс “гадуур” тодорхой тохиолдолд “соёл иргэншил гэж үздэг төв азийн, ази – номхон далайн болон глобаль нийтлэгийн бусад нэгжийг аяндаа оруулж болно. Мөн энд урд нь ярьж байгаагүй барууны соёл иргэншлийг тодорхой утгаар оруулж болно. Нүүдлийн соёл иргэншлийн хувьд гэвэл тэр нь зөвхөн А.Ж. Тойнбийн бүдүүвчид байдаг ба гэхдээ “цэцэглээд дууссан”, “бие даасан”48 соёл иргэншил хэмээх сүүлчийн жагсаалтад нүүдлийн соёл иргэншил байдаггүй гэлэгтэй соёл иргэншил судлаачид санал нэгддэг. Төв азийн соёл иргэншил гэх мэтийн нийтлэгүүдийг соёл иргэншлийн судлаачид хүлээн зөвшөөрдөөгүй. Гэсэн хэдий боловч сүүлчийн энэхүү хоёр нийтлэг нь түүх судлалын баримт нэгэнт болсон бөгөөд эдгээр нь “цуурхал” маягтай байсан ч гэсэн үүнийг харгалзвал зохино. Иймэрхүү санааг “Дотоод Ази” ( Inner Asia), “Дундын Ази”49 болон евроазийн нийтлэгүүд, тэрчлэн тодорхой тайлбарлалд соёл иргэншилтэй адил харагддаг Heartland – уудын хувьд хэлж болно. Барууны соёл иргэншлийн хувьд гэвэл түүнийг дандаа дэлхийн системтэй холбон үздэг бөгөөд А.Франк, Г.Жилс нарын бодлоор “барууныг өндөрт үзэж” төв хүрээ хэмээн хуваах нь “түүхэн үйл явцын жам ёсны үйл явцаас мөн чанарын хувьд салахгүй”50. Энэ утгаараа барууны соёл иргэншил нь глобаль хандлагатай давхцах бөгөөд энд “тодорхой хүн дэлхийн аль ч бүс нутаг, аль ч улс оронд амьдарлаа гэсэн таваар болон мэдээллийн сүлжээ, олон нийтийн соёл, орчны бохирдол, СПИД, цөмийн сүйрлийн боломж, амьдралыг уртасгах, төрөлтийг зохицуулахад дөхөм болох анагаах ухааны технологи, шинэ зэвсэг тарах аюул гэх зэрэг мэт олон зүйлээр дамжуулан”51 түүнтэй тулгарах болно.

Монголын соёл иргэншлийн хамаарлын дээр дурдсан тайлбарлалуудын аль нь ч гэсэн баримт талаасаа нэн эмзэг бөгөөд Монголтой төстэй соёл иргэншлүүдийн шинжлэх ухааны тодорхой судалгаагаар батлагдаагүй байгаа юм. Хэрэв Монголыг илүү том хэд хэдэн нийтлэгүүдэд нэгэн зэрэг хамааруулсан нэгдмэл бүдүүвч хийсэн байлаа ч гэсэн энд бүхэл болон хэсгийн харьцааны талаасаа логик зөрчилд орох юм. (иймэрхүү түлхүүрээр Манжуур боло Хойт Хятад дахь дундад зууны нийгмүүдийг тайлбарлах оролдлогын тухай, бас монголын философич Г. Чулуунбаатарын ажлын жишээн дээр дээр ярьсанчлан орчин үеийн Монгол дахь суурин болон нүүдлийн соёл иргэншлийн холимогийг тэмдэглэхтэй холбоотой өөр нэг оролдлогын тухай миний хэвлэлд бэлтгэж буй дараагийн өгүүлэлд бичих болно). Ингэвэл монголыг багтааж байсан соёл иргэншлүүдийн байнгын солигдолт л үлдэж болох юм. Энэ нь мөн л бүтэн хагас зуун жилийн өмнө Н.Я.Данилевскийн хийсэн : энэхүү орныг ямар нэг идэвхитэй субъект байдлаар соёл иргэншлийн үйл явцаас бүрэн гаргах тухай тэр л дүгнэлтэд хүрнэ. Чухам энд л монгол соёл иргэншлийн асуудлуудын утга агуулга оршино. Монгол соёл иргэншил гэж ер нь байгаа эсэх асуултад шинжлэх ухааны асуудал байгаа юм биш, харин дэлхийн соёл иргэншлийн дунд Монголын эзлэх байр суурийн тухай дэлхийн түүх судлалд ямар нэг тодорхой зүйл байхгүйд оршиж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд утга зохиолд ноёрхож буй эртний болон өнөө үеийн монголчуудыг дэлхийн эртний болон өнөөгийн соёл иргэншлийн “угсаатны материал” байдлаар ойлгодог, Монголд амьдрагч ард түмнүүдийг үзэх үхширсэн бодлыг даван туулахад оршино.

Би яагаад монгол соёл иргэншил байгаа эсэх асуудлыг тэргүүн зэрэгт авч үзэхгүй байна вэ ? Маш энгийн шалтгаан бий. Учир нь “соёл иргэншил” гэсэн нэр томъёоны дор нэг үзэгдэл буюу эсвэл янз бүрийн үзэгдлийн хөгжлийн үе шатууд, авцалдаагүй тусгай түвшингүүдийг авч үздэг. Хэрэв соёл иргэншлийн хандлагын үүднээс авч үзсэн ч гэсэн энэ нэр томъёог маш олон янзаар тайлбарладаг бөгөөд шинжлэх ухааны бусад олон сургууль, урсгалуудын төлөөлөгчид энэхүү нэр томъёог тайлбарлахдаа туйлын олон янзийн үзэгдлийг тэмдэглэх хөрсийг бий болгожээ. Тухайлбал, Африкт “соёл иргэншил” гэсэн нэр томъёог хэрэглэх нь маркиз де В.Р.Мирабо, П.А.Гольбах, Ж.А.Кондерсе, Ф.Гизо, Г.Бокль нар, эцэст нь Н.Я.Данилевский, А.Ж.Тойнби нарын үед сонирхол татаж байсан бол одоо үед тийм биш. Түүний зэрэгцээ “африкийн соёл иргэншил” гэсэн хэллэг нь одоо ч гэсэн дадаагүй бөгөөд мэргэжилтнүүд “соёл иргэншил” гэсэн нэр томъёог энэ утгаар хэрэглэхдээ тодорхой, өвөрмөц утга оноодог. Монголын хувьд “соёл иргэншил” гэсэн нэр томъёог хэрэглэх нь мэргэжилтнүүдийн хувьд бүр ч илүү дургүйцэл төрүүлж болох юм. Хэрэв бүхэл бүтэн тивд амьдрагч асар олон тооны хүн ам бүхий ард түмнүүдтэй Африк тивд хэрэглэх шаардлага гарах ахул цөөн хүн амтай, нэг үндсэн хэлээр ярьдаг, Евроазийн төвд хаагдмал Монгол нь өөрийнхөө олон янзийн хүрээллийн суурь дэвсгэр дээр ердөө л бүдэгрэн алга болдог. Африкаас ялгаатай нь Монгол өөрийн гэсэн эртний болон дундад зууны бичгийн түүхтэй, мөн түүнчлэн тэрээр дэлхийн эзэнт гүрнүүд төлөвшихөд гарамгай үүрэг гүйцэтгэсэн юм. Гэхдээ Монгол ч тэр, Африк ч тэр уламжлалт, тогтсон ойлголтоор бол соёл иргэншлийн дэвсгэр дээр Энэтхэг буюу Европтой адил эрэмбэ бүхий байж чадахгүй юм. Олон тооны социологийн сургуулиудын сангаас аль нэг тодорхойлолтыг нь үндэс болгож авах, тэр ч байтугай П.А. Сорокиний том бага нийгэм – соёлын нийтлэг хязгааргүй олон тоотой байдаг гэдгийг эш үндэс болгон Монголыг соёл иргэншил хэмээн зүгээрл нэрлэчих юм уу, онолын хувьд тэгэж тэмдэглэж болох л доо. Тэглээ ч гэсэн ийм алхам нь уг асуудлыг “зогссон газраас” нь хөдөлгөж чадахгүй бөгөөд энэ нь зөвхөн соёл иргэншлийн хандлагын гажилтуудын дунд маргаан дэгдээх шалтаг л болно. Энэхүү нэр томъёоны явцуу утгаар ч гэсэн тусгайдаа монгол соёл иргэншил байгаа гэж нотлохоосоо өмнө яагаад иймэрхүү нотолгоо одоо болтол гараагүй байгаагийн шалтгааныг харуулах ёстой. Чухамхүү соёл иргэншлийн хандлагын нарийн нийлмэл зөрчил дундаас, түүнийг үндэслэгчид болон залгамжлагчдын маргаан дундаас монгол соёл иргэншлийн асуудлыг шийдвэрлэх тийм арга замыг олж болох юм.



1. Энэ илтгэлийг “Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх, соёлын асуудлууд сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр тавьсан юм ( Улаан - Үдэ 2000 оны 6 дугаар сарын 28 – 30 )

2. Монгол судлалын суурь ном зүйг харна уу : Interancional Bibliography on Mongolian Studies. Vol. I . – Mongolica. An Interniaconal Annual of Mongol Studies. Vol. I. ( 29 ), A special Issue Dedicated to the 10 Years Anniversary of IAMS, Ulaanbaatar, The Secretariat of the International Association for Mongol Studies, 1997. Энэхүү томоохон хэмжээтэй ( 382 хуудас ) эхний боть нь голчлон сүүлийн жилүүдэд гарсан Монголын талаарх эрдэм шинжилгээний ажлуудын ном зүйг эхлүүлж байна. Энд Авсрали, Болгар, Дани, Финлянд, Франц, Герман, Их Британи, Унгар, Израиль, Итали, Солонгос, Польш, Швец, Турк, Вьетнамын ном зүй багтсан. Одоо монгол судлалын бусад төвүүд, түүний дотор Монголын өөрийнх нь болон Орос, Хятад, Япон, АНУ, Энэтхэг зэргийн материалын багтаасан дараагийн ботийг бэлтгэж байгаа.

3. Энэхүү нэлээд хуучирсан үзэл санааг геополитикийн шинжлэх ухааныг үндэслэгч Х. Макиндерийн “Түүхийн газар зүйн тэнхлэг” гэсэн бүтээлээс үзэж болно. ( “Элементүүд, Евроазийн тойм”, 1995, ¹ 7 – г үз ). Heardland одоо Евроазийн төвд байгаа гэдгийг саяхан болтол Америкийн геополитикийн салбар дахь нэрт онолч, практикч, АНУ – ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан З. Бжезински дэмжиж байсан юм. З. Бжезински. Великая шахматная доска. Америк ба түүний геостратегийн суурь – номноос үз. – М. Международные отношения хэвлэлийн газар, 1999, с. 28.

4. Энэхүү бүтээл нь анх 1869 онд “Туяа” сэтгүүлд анх нийтлэгдсэн бөгөөд хоёр жилийн дараа дахин хэвлэгдсэн. Орос ба Европ. Н.Я. Данилевскийн славяны ертөнц герман – романы ертөнцөд соёл, улс төрийн талаар харьцах тухай үзэл. Засаж нэмсэн 1871

5. Соёл иргэншлийн харьцуулсан судалгаа. Түүвэр номонд Б.С. Ерасовын хийсэн тайлбарйг үз. Түүвэрлэгч, зохиогч, өмнөх үгийг бичигч, редактор Б.С. Ерасов. Пресс, 1999, Цаашид СИЦ гэнэ. ( Сравнительный анализ цивилизаций ), 41 дэх тал.

6. СИЦ. 40 дэх тал

7. Мөн тэнд, 47 – 48 дахь тал

8. Мөн тэнд 53 дахь тал

9. Мөн тэнд 50 дахь тал

10. Тойнби. А.Ж. Постижение истории. Эмхтгэл, М. Прогресс, 1991, 181, 725.

11. Эсвэл “үр хөндөлтийн” – Л.Н.Гумилёвийн тайлбар. – Л.Н.Гумилёв. Этногенез и биосфера Земли. М. Танаис ДИ – ДИК, 1994, 189 дэх тал.

12. А.С.Железняков. А.Ж. Тойнбийн соёл иргэншлийн ангилал дахь Монгол, Владимирцовын уншлага. – Бүх Оросын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл ба сэдвүүд ( Москва. 1993 оны 10 дугаар сарын 25 - 26 ) М., 1995, 69 – 73 дахь тал.

13. СИЦ. 42 дахь тал.

14. О.Щпенглер. Закат Европы. Дэлхийн түүхийн морфологийн товч. К.А. Свасьяны орчуулга. М. Мысль, 1993, 163 – 164 дэх тал.

15. Мөн тэнд. 164 дэх тал

16. Мөн тэнд 165 дахь тал

17. Мөн тэнд. 199 дэх тал

18. Мөн тэнд. 165 дахь тал

19. Мөн тэнд. 196 дахь тал

20. СИЦ номын Б.С.Ерасовын тайлбар. 44 дэх тал

21. СИЦ. 51 дэх тал

22. Манай гариг дээр бүс нутгаар нь ялгасан нүүдэлчдийн : 1. Хойт Африк ба Зүүн өмнөд Ази, 2. Сахараас урагших Африк, 3. Евроази, 4. Түвдийн өндөрлөг, 5. Хойт Ази, 6. Далай гэсэн зургаан хэв маягийг ялгадаг нь үнэн юм. – Enktuvshin, B., Tumurjav. M., Chuluunbaatar G. Nomads : Cultura, Civilizations and Development. – Nomadic. Newsletter of the International Institute for the Study of Nomadiv Civilizations. 2000, January, February, No. 4, 5, p. 3.

23. Role of the Nomadic Peoples in the Civilization of Central Asia. ( A record of papers and discussions of the Internationgl UNESCO symposium ). Ed. Sh. Bira, A. Luvsandendev. Ulaanbaatar, 1974, p. 18.

24. Жишээлбэл энэ нь олон улсын томоохон төслийн нэрнээс харагддаг. Нүүдлийн соёл ба эртний соёл иргэншлийн харилцан үйлчлэл. Алма – Ата, 1989.

25. Төв Ази нь эртний ба дундад зууны түүхийн гүнээс бол заримдаа соёл иргэншлийн холимог мэт харагддаг. – Histori of Civilizations of Central Asia. Vol. 1: The down of Civilizations : Earliest Times to 700 B.C. Ed. By A.H. Dani and V.M. Massion. Paris, 1992.

26. Барууны геополитикч Х.Маиндер, К. Хаусхофер болон бусад хүмүүсийн бүтээлийг нарийн судалсан : А. Дугин. Евроазийн мандал номын төгсгөл үг, - П.Н. Савицкий. Евроази тив. М. Аграф, 1997, 44 дэх тал

27. Орчин үеийн соёл иргэншлийн бүх асуудлуудыг Б.С. Ерасовын бүтээлүүдэд нарийвчлан шинжилсэн байдаг. Жи: Соёл иргэншил : үг, нэр томъёо, утга агуулга. – Соёл иргэншил ба соёл . эрдэм шинжилгээний дээж. 2 дахь хэвлэл. Орос ба дорно дахин : соёл иргэншлийн харилцаа, М. 1995, 3 – 30 дахь тал, Мөн түүний соёл иргэншлийн онол ба евроазийн судалгаа. – Соёл иргэншил ба соёл. Эрдэм шинжилгээний дээж, 3 дахь хэвлэл, - Орос ба Дорно дахин : геополитик ба соёл иргэншлийн харилцаа. М. 1996, 3 – 28 дахь тал

28. СИЦ. 79 – 117 дахь тал

29. В. Хайссигийн бүр 1964 нод бичсэн номын жишээ болгож болно : Heissig W. A Lost Civilization : The Mongols Rediscovered ( trans. 1966 Thomson, D.J. S. ) London, Thames & Hudson.

30. Славяны үзэлтэнүүд ба евроазийн талынхны байр суурь олон талаар давхцдаггийг П.Н. Савицкий тухайн үедээ ажиглаж “евроазийнхан бүхэл бүтэн үзэл санаагаараа оросын гүн ухаан, түүхийн сэтгэлгээний хүчирхэг уламжлалыг залгамжлагчид болсон юм” гэж хэж байсан. П.Н. Савицкий. Евроази тив. М, Аграф, 1997, 83 – 84 дэх тал

31. “Энэ бол барууны биш улс орнууд сайн дураараа өөрийгөө цэвэрлэх анхны жишээ байсан юм” – А.Ж. Тойнби. Постижение истории, 564 дэх тал.

32. Ингэж илэрхийлэгчид Оросод III Александрын хаанчлах үеийн ордны үзэл сурталчдаас эхлээд ( П.А. Бадмаев “Орос, Монгол, Түвд, Хятадыг нэгтгэх тухай” гэсэн сэдвийг хаанд өргөн барьж байжээ. ) өнөөгийн Төрийн Дум дахь геополитикчид болон дорно дахиныг судлаачид хүртэл ( ОЛАН – ын удирдагч В.В. Жириновскийн Энэтхэгийн далай болон “Орос цэргийн гутлын” тухай яриа ) хангалттай байсан юм. Зарим зохиогчдын бүтээлүүд нь евроазийнхны байр суурьтай нэгдэн тэдний үзэл санааг туйлшралд хүргэн заримдаа төрийн бодлогод сүрхий нөлөө үзүүлж байв.

33. Нэн их шуугиан тарьсан номыг ярьж байна. Г.В. носовский, А.Т. Фоменко. Эзэнт гүрэн. Орос, Турк, Хятад, Европ, Егитет. Эртний үеийн шинэ математик тоолол. М. Фактиорал, 1996.

34. Жишээлбэл, В.И. Ленин болон оросын больщевикуудад хамгийн их нэр хүндтэй байсан К. Маркс зөвхөн Монгол төдийгүй, бүх Манж гүрэн “соёлт ертөнцөөс бин битүү хааагдсан, бүдүүлэг” болох тухай ярьж байсан. ( К.Маркс, Ф. Энгельс. Хятад ба Европ дахь хувьсгал. К.Маркс, Ф.Энгельс. Зохиолын бүрэн эмхтгэл, 9 дүгээр боть, М. 1933, 311 – 312 дахь тал ). Энд ангийн хандлага нь евроцентризмтэй холилджээ. Дорно - Өрнө, Өмнө - Умар, “Гуравдахь ертөнц” гэх зэрэг нь манай үед бас л евроцентризмийн ( дэлхийн системийн ) ойлголтууд юм.

35. Өөрөөр хэлбэл зүүн талд нь өнөөдрийн Могол улс, баруун талд нь Халимаг байгаа гурвалжингийн тухай ярьж байна.

36. П. Савицкий. Евроази тив. 347 дахь тал.

37. Л.Н. Гумилёвийн Евроазийн хэмнэл: эрин үеүд ба соёл иргэншлүүд номоос авав. С.Б. Лавровын өмнөх үг, М. Экопрос, 1993, 10 дахь тал.

38. Л.Н.Гумилев. Этногенез и биосфера Земли. 189 дэх тал.

39. Мөн тэнд. 140 дэх тал.

40. Ишлэл: Л.Н. Гумилев. Евроазийн хэмнэл: эрин үеүд ба соёл иргэншлүүд. 13 дахь тал.

41. Н.Хавх. Монголчуудын соёл иргэншлийн гүн ухаан. Улаанбаатар. 1995, 3 дахь тал.

42. Sh. Bira. The Nomadic Civilization of the Mongols end Their Folk Science. – Bulletin. The IAMS News Information on Mongol Studies. 1998 – 1999. No 2 (22) , No 1 ( 23), 8 дахь тал.

43. Г. Чулуунбаатар. Нэг улс – хоёр соёл иргэншил. Өчигдөр, өнөөдөр, маргааш. – “Бодрол бясалгал” 1995, ¹ 1- 2, 31 – 39 дэх тал.

44. “Ардын эрх”, 1994 оны 7 дугаар сарын 26.

45. Энэхүү асуудлыг монголын түүх судлалд тэр үед тавьж байгаагүй юм. Гэхдээ 1992 онд энэхүү нэр томъёог солё иргэншлийн байр сууринаас анх хэрэглэсэн миний жижгэвтэр өгүүлэл гарсан. – А.С. Железняков. Монголын үзэгдэл ( Монгольский феномен ). – Азия и Африка сегодня, 1992, ¹ 2, 64 дэх тал. Мөн тэр ондоо би Улаанбаатар хотноо төстэй сэдвээр илтгэл тавьсан. – Монголын нүүдлийн соёл иргэншлийг үзэх нэгэн урьдач бодлын тухай. ( Об одном стереотипе восприятия монгольской кочевой цивилизации ). Монгол судлаачдын олон улсын YI хурал. ( Улаанбаатар, 1992 оны 8 дугаар сар ). Оросын төлөөлөгчдийн илтгэл. 1. Москва, 1992, 84 – 90 дэх тал. Сүүлд нь 1993 оны намар Москва хотноо миний бие дээр дурдсан ( ¹ 11 ишлэлийг үз ) А.Ж.Тойнбийн соёл иргэншлийн ангилалд Монголын эзлэх байр суурийн талаар илтгэл тавьсан юм. Харин Тухайн асуудлаар болон миний сүүлчийн ажлуудыг Монгол, ТУХН, баруунд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гарсны дараа анзаарах болсон. Миний анхны өгүүллийг Данид хэвлэсэн ( Zhelezniakov A. Baggrunden for filmen “ Urga ” ). – Ger , Dansk Mongolsk Selskab, 1995, ¹ 14), Крымд болсон монгол судлаачдын их хурад дээр тавьсан миний илтгэлийг хэлэлцсэн. (С.А.Панарин. Тунка на перепутье : набросок к современной социоестественной истории Прибайкалья. – “Хүн ба байгаль – нийгмийн жам ёсны түүхийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний 2 дугаар хурлын материал” ( Крымийн бүгд найрамдах улс. Феодосия. 1993 оны 9 дүгээр сарын 21 - 25). М. “Московский лицей” , 1994, 97 дахь тал. 1994 онй 5 дугаар сард Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн дугуй ширээний ярилцлага дээр миний бүтэн хагас хуудас хэлсэн үгийг дахин хэвлэсэн ( Монголд Бүгд найрамдах байгуулал тогтсоны 70 жилийн ойд ). Дугуй ширээний ярилцлага. – “Проблемы Дальнего Востока” , 1994, ¹ 5, 79 – 80 дахь тал ), түүнчлэн монголын зохиогч Ч. Эрдэнэбатын ном зэрэг болно. ( Э. Эрдэнэбат. “Монголын зах зээлийн шинэчлэл ба нээлттэй бодлого” ( 1990 – 1997 ). М. 1997, 61 – 62 дахь тал )

46. Үзэл баримтлалын энэхүү бүлгийг бэлтгэхэд 1993 онд америкийн социологич С. Хантингтоны “Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн” өгүүлэл ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн болов уу. ( Орос хэл дээр: Полис, 1994, ¹ 1 ). Дэлхийн шинжлэх ухааны ертөнцийг маш их донсолгосон энэхүү өгүүлэлд соёлын өөрийн адилтгалын үндсэн дээр хязгаарын соёл иргэншлүүдийн хил хязгаарыг тогтоох онолын дэвсгэрийг гаргаж өгсөн юм. – И.Н. Ионов. Современные подходы к изучению цивилизаций ( Соёл иргэншлүүдийг харьцуулах арга зүйн хандлагууд ), Сравнительное изучение цивилизаций мира ( Дэлхийн соёл иргэншлийг харьцуулан судлах нь). өгүүллүүдийн эмхтгэл. М. ИВИ РАН, 2000, 20 дахь тал. 1990 оны үйл явдлаар амьсгалж байсан Монголын хувьд С. Хантингтоны “соёлын өөрийн адилтгал”-д цаг хугацаа, орон зай нь таарсан. 1994 оноос хойш л Монголд түүх – гүн ухааны агуулгатай ном, өгүүллүүд гарч эхэлсэн.

47. Дээр дурдсан “Монголчуудын соёл иргэншлийн гүн ухаан” гэсэн номыг зохиогч “1368 онд Тогоонтөмөр хаан ( Юан гүрний сүүлчийн монгол хаан – А.Ж. ) Хятадаас хөөгдсөнөөр Монгол нь соёл иргэншлийн төв байхаа больж”, ингээд XYII зууны сүүл үеэс “Манж – Хятад төв бүхий соёл иргэншлийн зах хязгаар болон хувирсан” гэжээ. – Н. Хавх. Монголчуудын соёл иргэншлийн гүн ухаан, 111 – 112 дахь тал.

48. СИЦ. 93 дахь тал ( Wilkinson D. Spato – Temporal Boundaries of African Civilizations Recknsidered. – Comparative Civilizations Reviev. 1995, ¹ 29, р. 31 ).

49. Ю.Н.Рерих бүх дэлхийгээс тусгаарлагдсан энэхүү нийтлэгийн хил хязгаарыг “гадаад урсгал байхгүй Дотоод Азийн энэ асар том муж нь өмнө зүгээс хүчирхэг Трансгималай, Хар хорины өндөр уулстай хиллэдэг. Умар зүгээс нь алтай болон Сибирийн нам дор газрын өмнөд хэсгийн уулсын бүс хаадаг. Гадагш урсгалгүй энэхүү асар уудам сав газар нь баруун болон зүүн талдаа Монголын их говиос эхлээд Дундадын азийн тал газар хүртэл үргэлжилнэ. По тропам Срединной Азии ( Дундадын Азийн жимээр ), Самара, “Агни” хэвлэлийн газар, 1993, 4 дэх тал

50. В. Рудометоф, Р. Робертсоны бүтээлийн орчуулгаас иш татав. ( Roudometof V, Robertson R. Globalization, Word – System Theory , and the Coparative Study of Civilizations. – Civilizations and Word Systems : Studying Word – Historical Change. Ed. By S. K. Sanderson. Walnut Creek (CF ), 1995, p. 273 – 300 ). СИЦ номын 526 дахь тал.

Sample photo

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter