161-р сар2018

Ням, 26 6-р сар 2016 11:38

Др. Л.Мөнх-Эрдэнэ: МАНАН-г яаж зайлуулах вэ?

Written by  Нийтлэгч
Rate this item
(0 votes)

Монголын ард түмний хувьд энэ удаагийн сонгуулийн хамгийн том зорилго бол төрөө луйварчдаас цэвэрлэх явдал. Яаж МАНАН-г сонгохгүй байх вэ, яаж офшоортнуудыг сонгохгүй байх вэ, яаж луйварчдыг сонгохгүй байх вэ, яаж хулгайчдыг сонгохгүй байх вэ, яаж төрөө авилгачдаас цэвэрлэх вэ? Бараг хүн бүхний, түүний дотор МАН, АН-ын зарим нэр дэвшигчдийн толгойд ч энэ бодол эргэлдэж байгаа. Арга ч үгүй байх. Сүүлийн 20 гаран жил МАН, АН ээлжлэн, хамтран төр барьж идсэн, уусан, тоносон, луйвардсан, дээрэмдсэн. Тэдний идсэн уусныг нь дэлхий илчилж, эгэл олон тачаадан хорсож байхад тэд хээв нэг нэр дэвшээд “Бид зүтгэнэ хамтдаа хөгжинэ”, “Ахиулан хийх ажил их” байна алив намайг, биднийг сонгоодох гээд явж байх. Түүгээр ч барахгүй сонгуулийн системийг өөрсддөө ашигтайгаар өөрчлөх, бусад намуудыг бусниулах, элдэв арга хэрэглэн иргэдийг нэр дэвшигчээр үл бүртгэх зэргээр иргэдийн сонголтыг эрс танаж энэ муусайнууд биднийг сонгохгүй хаачдаг юм бэ гээд сууж байх. Эгэл олон ч үүнийг мэдэж байгаа. Мухардал, цөхрөл, хорсол, занал, зүхэл, туйлшрал гэх мэт янз янз л байгаа байх.
МАНАН-гаас салах арга байна уу? Мэдээж байна! Хамгийн амархан арга бол хэн ч МАН, АН-ын нэр дэвшигчид саналаа өгөхгүй байх явдал. Ингэвэл МАНАН-гаас хөнгөхөн сална. Энэ аргыг “МАН, АН-ыг жагсаалтнаас хасах” гэж нэрлэж болно. Сонгогч бүхэн МАН, АН-ын нэр дэвшигчдийг жагсаалтанд байхгүйд тооцоод үлдсэн нэр дэвшигчдээс хэн дуртайгаа сонгоно гэсэн үг. Харамсалтай нь энэ хувилбар үл гүйцэлдэх. Учир нь МАН, АН-ын “буянаар” ажил амьдралтай яваа амьсгаануудаас эхлээд үнэнч гишүүд, дэмчигчид гэж байна. МАН, АН-аас амьдрал нь хамаардаг амьсгаанууд хэзээ ч өөрсдийнхөө эсрэг саналаа өгөхгүй. Дараа нь үнэнч гишүүд, дэмжигчид. Тэд МАН, АН-ын төлөө санал өгөхгүй шүү гэж хоорондоо тохирсон ч намайг хуурч манай намыг унагах санаатай гээд нөгөөдөхдөө хэзээ ч итгэхгүй. Намдаа л саналаа өгнө. Тиймээс МАНАН-г жагсаалтнаас хасах арга үл гүйцэлдэх.
Гэхдээ түүнээс дөнгүүр арга бий. Энэ аргыг “гуравдагч хүчний нэгдсэн эвсэл” гэж нэрлэж болно. Жаахан статистик харж, цөөхөн тоо бодоход л хангалттай. Өнгөрсөн хугацаанд МАН, АН хамгийн бага санал авч байсан нь 2012 он бөгөөд нийт өгөгдсөн саналын 35.32 хувийг АН, 31.31 хувийг МАН авсан. Үүнийг 2012 онд нийт бүртгэгдсэн 1.8 сая гаран сонгогчдод хувилбал АН дөнгөж 23, МАН арай гэж 19 орчим хувийн санал зулгаасан байгаа юм. Тиймээс үнэндээ биднийг олонхийн төлөөлөл засаглаад ч байгаа юм биш. Тийм ч учраас яаж явж байгаад ийм амьтан биднийгээ засаглах болчихдог байна аа гэж гайхах чинь аргагүй. Харин гайхаж байгаа хэн хүн та сонгуульд оролцохгүй байгаа учраас л ийм юм болоод байгааг ойлгох хэрэгтэй.
Үнэндээ Монголыг цөөнхийн төлөөлөл засагладаг төдийгүй, МАН, АН ч бүхэлдээ цөөнхийн төлөөлөл. МАН, АН нийлээд нийт бүртгэгдсэн сонгогчдын 40 гархан хувийн дэмжлэгийг авч байгааг та харж байгаа байх. Нийт сонгуулийн насны 2.1 сая гаран хүнд харьцуулбал дөнгөж 35 орчим хувь. Монголын сонгуулийн насны хүн амын 65, нийт бүртгэгдсэн сонгогчдын 60 орчим хувь нь МАНАН-г дэмжээгүй гэсэн үг. Дээрээс нь саналаа өгсөн сонгогчдын ойролцоогоор 10 орчим хувь нь “хөвдөг”, “савдаг” буюу бие даасан үзэл бодолтой сонгогчид. Тэд намчирхаж улайрдаггүй, харин МАН, АН хоёрын хэнийг нь шийтгэж, хэнд нь ялалт өгөх вэ гэдгийг тэд шийддэг юм. Тэдний амьдрал МАН, АН-аас хараат бус, тэд МАН, АН-ын үнэнч гишүүд, дэмжигчид биш. Тэд МАН, АН-аас илүү хувилбар гарч ирвэл санал өгөхөд хэзээ ч бэлэн. Ингээд үзвэл нийт бүртгэгдсэн сонгогчдын 65 орчим хувь нь МАНАН-гийн эсрэг санал өгөх боломжтой гэсэн үг. Тиймээс МАН, АН хоёр хэрэг дээрээ тийм ч “том нам” биш. Тэднийг том харагдуулж байгаа зүйл бол Монголын бараг 2 хүн тутмын 1 нь, эсвэл бүртгэгдсэн 5 сонгогч бүрийн 2 нь сонгуульд оролцдоггүй явдал.
Үнэхээр сонгогчдын оролцоо сонгуулиас сонгуульд эрс буурсаар 1990 онд нийт бүртгэгдсэн сонгогчдын 98 хувь нь саналаа өгч байсан бол 2012 онд дөнгөж 65.24 хувь нь саналаа өгсөн. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдын 35 орчим хувь нь санал өгөхгүй байна гэсэн үг. Энэ 35 хувь сонгуулиас бус МАНАН-аас юу ч хүлээхгүй байгаа учир, төрд бус МАНАН-д итгэхгүй байгаа учир саналаа өгдөггүй юм. Тиймээс хүсэн хүлээх юмгүй, итгэх аргагүй МАНАН-г сонгох бус харин зайлуулах үйлсэд нэгдэх бизээ гэж найдаж болох байх. Тиймээс МАНАН-гаас салмаар байвал сонгуульдаа заавал оролц, МАН, АН-ын эсрэг саналаа өг. Санал бүхэн үнэтэй, харин таны санал МАНАН-г зайлуулахад шийдвэрлэх ач холбогдолтой.
Хэрвээ 35 хувь оролцохгүй, сонгогчдын оролцооны хандлага, байдал хэвээрээ үргэлжилбэл МАН, АН-ын эсрэг санал өгөх сонгогчид 65 бус дөнгөж 30 орчим хувь болно. Тэгсэн ч гэсэн энэ 30 хувь МАНАН-г зайлуулахад хангалттай. Гэхдээ МАНАН-г зайлуулахын тулд тойрог бүр дээр МАН, АН-ын эсрэг зөвхөн 1 нэр дэвшигч байх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр байдал бүр эсрэгээрээ байгаа. МАН, АН тойрог бүр дээр тус бүр 1 нэр дэвшигчтэй байхад МАН, АН-ын эсрэг нам, эвсэл, хүн бүхэн тус бүр өөрсдийн нэр дэвшигчтэй. Тиймээс 30 хувийн санал тэдний дунд хуваагдаад амд ч үгүй, хамарт ч үгүй болж, МАНАН-г ялалтанд хүргэх аюултай. МАНАН ингэнэ ч гэж хүлээж байгаа, итгэлтэй ч байгаа. Үнэхээр л “гуравдагч хүчний нэгдсэн эвсэл” байгуулагдаж тойрог тус бүр дээр зөвхөн 1 нэр дэвшигч үлдээхгүй л бол 30 хувь МАНАН-ын эсрэг санал өгөөд нэмэргүй. МАХН-ын Н. Энхбаяр, ТТЭНН-ын Г. Уянга, ЭОНЭ-ийн С. Ганбаатар нар иймэрхүү санаачлага гаргах чадвартай, харин тэд хоорондоо хэл амаа ололцож, бусдыгаа нэгтгэж чадах эсэхээс “гуравдагч хүчний нэгдсэн эвсэл” хамаарaна. Хэрвээ тэд нэгдсэн эвсэл байгуулвал МАНАН-гаас салахыг хүсэж байгаа хэн бүхэн ямар ч эргэлзээгүйгээр уг эвсэлд саналаа өгөх хэрэгтэй. Тэгвэл МАНАН-г зайлуулж чадна. 
Ийм боломж бүрдэхгүй байсан ч МАНАН-гаас салах өөр нэг арга байна. Энэ арга илүү бодитой ч байж магад. Энэ боломжийг “хөвдөг”, “савдаг” сонгогч та сайтар тунгааж үзээрэй. Учир нь энэ хувилбар зөвхөн таны сонголтоос хамаарна. Харин таны сонголт мэргэн байх хэрэгтэй. Үүнийг “хорыг хороор” буюу “их хорыг бага хороор, их луйварчныг бага луйварчнаар” гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл МАН, АН хоёрын аль нь “их хор” вэ гэдгийг, Миеэ, Зандаа хоёрын аль нь “бага луйварчин” бэ гэдгийг шийд гэсэн үг. Тэгээд их хорын эсрэг бага хорыг хэрэглэ. Өөрөөр хэлбэл МАН-ыг их хор гэж харвал АН-ыг сонго, Миеэг бага луйварчин гэвэл Зандааг бүү сонго! Ингэж байж л бид ядаж их хорыг бага хороор, их луйварчныг бага луйварчнаар дарж чадна. Үүнийг стратегийн сонголт гэж нэрлэх нь ч бий.

Их хорыг бага хороор

MАН, АН-ын аль нь их хор вэ? Mиеэ, Зандаа хоёрын хэн нь их луйварчин бэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Энэ асуудлаар бидэнд өөр өөрийн гэсэн үзэл санаа бий. Минийх, чинийх гэж маргахын оронд харин таны, миний үзэл санаа баримт, факттай хэр нийцэж байгааг л харчихья. Нийцэж байгаа нь үнэнд ойр нь ойлгомжтой. Тэгэхээр юуг баримт, факт гэж үзэх вэ гэдэг чухал. Бидний үзэл бодлоос ангид хаанаас нь ч харсан үл өөрчлөгдөх зүйлийг баримт, факт гэж үзнэ. Бидний зорилго МАНАН-гаас тодруулан хэлбэл авилгачдаас салах явдал учир авилгалтай холбоотой баримт, факт л бидэнд учир холбогдолтой. Тиймээс бидний үзэл бодлоос хамаарахгүй 2 өгөгдөхүүнийг л баримт, факт болгож авч үзье. 1. Авилгал төрийн эрх мэдэлтний гэм. Хэнд эрх мэдэл буй түүнд гэм буй гэх нь юу юм бэ. Гэхдээ төрийн эрхийг урвуулан ашиглах нь авилгал. Авилгал үйлдэхийн тулд төрийн эрх мэдэлтэй байх ёстой. Тиймээс өнгөрсөн 20 гаран жилд МАН, АН-ын хэн нь төрийн эрхийг удаан эдлэв гэдэг тоо нэгийг хэлнэ. Энэ нь авилгал үйлдсэн гэсэн үг бус харин авилгал үйлдэх боломжтой байсан гэсэн үг. Гэхдээ энэ хөдлөшгүй баримт. 2. Офшоор. Үүнийг Монголчууд бус дэлхий дэлгэсэн баримт. Тиймээс бидний үзэл бодлоос хамааралгүй факт. Хувь хүн, бизнесийн бус харин улс төрчдийн офшоор. Офшоортой улс төрчид гэмтнүүд гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энэ хоёр баримтыг тус тусад нь мөн хамтад нь авч үзье.
МАН 1992 онд 70, 2000 он 74, 2004 онд 36, 2008 онд 45 суудал авсан МАН өнгөрсөн 24 жилийн 16 жилд нь төр барьж ирсэн бол 1996 онд 50, 2012 онд 34 суудал авсан АН дөнгөж 8 жил төр барьжээ. Мэдээж та 2004-2012 оны жилүүдэд МАН, АН хамтарч төр барьсан гэж маргах байх. Нэр нь тийм боловч нэдэр дээрээ бол тийм биш. 2004-2008 онд MАН хамгийн олон суудалтай байсан бөгөөд 48 сарын 32-т нь МАН-ын ерөнхий сайд нар, 16-д нь АН-ын ерөнхий сайдтай байсан юм. 2008-2012 бол тэс өөр. Хамтарч ажиллах бус МАН АН-ыг засагтаа “оруулсан” эсвэл МАН-ын засагт АН “дагаж орсон” хэрэг байсан юм. МАН 45 суудалтай, Ерөнхий сайд нь үргэлж МАН-ынх байсан. Энэ бол хамтарч засаг барьсан хэрэг огт биш. Засгийн эрх хэний гарт байна тэр засагладаг юм. 2004 оны 8 сараас 2006 оны 1 сарын хооронд Н. Энхбаярын ивээл, хараа хяналтан дор Ц. Элбэгдорж 1 жил 4 сар Ерөнхий сайд хийснийг тооцвол АН нийтдээ өнгөсөн 24 жилд 9 жил 4 сар ерөнхий сайдын албыг хашжээ. Хэн их авилга үйлдсэн байх магадлалтай нь ойлгомжтой. 
Офшоорчдыг намаар нь ялгавал С. Баяр, Сү. Батболд, Д. Цогтбаатар, Ч. Ганзориг, Ц. Сандуй нар МАН. С. Баярцогт, Э. Бат-Үүл хоёр АН. Авилгал авсан байх магадлалаар жин дарсан шигээ 5 : 2-ын харьцаагаар мөн л МАН. Ажил, албан тушаалаар нь харвал МАН-ын С. Баяр, Сү. Батболд нар ерөнхий сайд, Д. Цогтбаатар төрийн нарийн бичиг, сайд, Ч. Ганзориг сайд, төрийн өмчийн Эрдэнэт үйлдвэрийн захирал, Ц. Сандуй Улаанбаатар хотын газрын албаных бол АН-ын С. Баярцогт сайд, Э. Бат-Үүл Улаанбаатар хотын захирагч. МАН-ын хоёр ч дарга, хоёр ч ерөнхий сайд, хоёр ч сайд, төрийн үйлдвэрийн захирал, хотын газрын албаны түшмэдийн эсрэг АН-ын нэг сайд, нэг захирагч. Ийнхүү МАН тооны төдийгүй чанарын хувьд үнэмлэхүй жин дарж байна.
Эндээс мөн авилгын тархалт, гүнзгийрэлт, томролтыг харж болно. Хотын газрын албаны түшмэдээс намын дарга, ерөнхий сайдаа хүртэл МАН-д авилга тархаж, гүнзгийрч томорсон харагдаж байхад АН-ын нэг ч дарга, нэг ч ерөнхий сайд, нэг ч төрийн нарийн бичиг, нэг ч газрын албаны түшмэд, нэг ч улсын үйлдвэрийн захирал гарсангүй. Эндээс дүгнэлт хийвэл МАН-д авилга үндэсний, системийн, нам даяарх үзэгдэл буюу МАН авилгад толгой, түрүүгүй идэгдсэн мэт харагдаж байна. Тиймээс МАН яалт ч үгүй их хор, Миеэ яалт ч үгүй их луйварчин харагдаж байна. Тиймээс төрөө авилгачдаас цэвэрлэе гэвэл АН-д саналаа өг, Зандаад саналаа өг. Эргэлзэх зүйл байхгүй. МАН их хор, Миеэ их луйварчин.
Ингэж хэлэхээр та “яг ш дээ, бас нэг муу хөлсний бичээч” эсвэл “гэнэн тэнэг амьтан” гэж дуу алдаж байгаа биз. Би ч гэсэн таны оронд байвал тэгэх биз. Гэхдээ бид “20 мянган хувьсагч” дээр бус харин 2-хон өгөгдөхүүн дээр ажиллаж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Энэ хоёр өгөгдөхүүн авилгыг өнгөцхөн илээд өнгөрч байж ч болох. Гэхдээ энэ хоёр өгөгдөхүүн бол бидний санаа бодлоос үл хамаарах баримт. Тиймээс хичнээн өнгөц байсан ч баримт учир үнэнд ойр, үнэнд ойр учир үнэ цэнэтэй юм.
Мөн Панамын баримтууд бол зөвхөн нэгхэн компанийх, мөсөн уулын үзэгдэх орой төдий зүйл. АН-ын офшоорчид өөр хаа нэгтэй баригдаагүй үлдлээ гэцгээж байна. Тийм ч байж болох, үгүй ч байж болох. П. Жасрай агсныг офшоорчин байсан гэж бодохгүй байна. Н. Энхбаярын офшоор илэрсэн илрээгүй тэр авилгын хэргээр ял сонссон. Нэмж ял сонсоход хэн ч гайхахгүй. М. Энхболд газрын наймаачин муу нэртэй. З. Сандуй офшоортой байхад М. Энхболд яагаад байж болохгүй гэж. Илэрвэл дуу алдах хүн гарахгүй. Авилгалын жилүүд дэх Ардын Намын ерөнхий сайд нар ингэсгээд дуусаа. Үлдсэн хоёр нь офшоорын орой дээр сууж байгааг та бид харж байна. АН-ынхыг ингээд хуруу дараад тоолоод үз. M. Энхсайхан, Ц. Элбэгдорж, Ж. Наранцацралт агсан, Р. Амаржаргал, Н. Алтанхуяг, Ч. Сайханбилэг нарын хэн нь офшоортой бол. Би хэлж мэдэхгүй. Та таагаад үз. Гэхдээ Панамын баримт мөсөн уулын үзэгдэх орой мөн бол МАН-ын үзэгдэхгүй хэсэг нь АН-ынхаас хэр том байх нь ойлгомжтой. Баригдсан этгээдүүдийн өөр данснууд ч бас илэрч болох. Гэхдээ хүний нийгмийн хамгийн чухал факт бол баригдаагүйг хэн ч, хэзээ ч, хаана ч шүүж байгаагүй. Шүүх ч үгүй. Энэ бол амьдралын факт. Үүнийг та ч, би ч, Зандаа ч, Миеэ ч мэднэ. Мэдээж энэ нь баригдаагүй бол авилгач биш, баригдахгүй бол авилгалд гэсэн хэрэг огт биш. Баригдаагүйг шүүдэггүй юм. Тиймээс “баригдаагүй л болохоос” гэдэг офшоорчдын ярианд бүү авт баригдсан тэднийг шийтгэ. Тэгж байж дараа илрэхийг шийтгэх эрхтэй болно.
Гэтэл МАН бидэнд баригдсаныг шүүх, шийтгэх боломж олгосон уу? МАН баригдсаныгаа шүүж, шийтгэсэн үү? АН шүүж, шийтгэсэн үү? Мэдээж та МАН, АН хоёулаа л адилхан дэвшүүлээд явж байна. З. Энхболд “чадахгүй байж”, “худлаа зүгээр л оноо авах гэж”, “өрсөлдөгчөө зайлуулах гэж” эсвэл “АН С. Баярцогтыгоо золигт гаргах гэж” С. Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй, офшоортой хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж жүжиглэсэн гэж бодож, итгэж ч байгаа байх. Тийм гэж бодъёо. З. Энхболд “жүжиглэсэн” гэж бодъёо. Гэхдээ З. Энхболд олон түмний нүдэн дээр “офшоорчдыг дэвшүүлэхгүй, офшоорчдыг битгий дэвшүүлээч” гэж МАН-д хандаж дахин дахин давтан уриалсан нь факт. Түүний уриалгаас бүхэл бүтэн улс төрийн нам, улс төрийн намын лидер битгий хэл гудамжны хулгайч ч нуугдахад бэрх байсан бус уу. М. Энхболд, МАН ядахдаа ичсэн нүүрэндээ гарч ирээд “Тэр зөв өө. МАН ч гэсэн офшоорчдыг дэвшүүлэхгүй” гэсэн бол юу болох байсан бэ? З. Энхболд ганцаардах байсан уу, эсвэл офшоорчид газарт орж, шийтгэгдэх байсан уу? Одоогийн офшоорчдыг шийтгээгүй байж дараагийн офшоорчдыг ямар нүүрээрээ шийтгэх вэ? МАН энэ үйлдлээрээ одоогийн офшоорчдыг өмгөөлөн хамгаалсан төдийгүй ирээдүйн офшоорчдыг шийтгэх бидний боломжийг боомилсон байна бус уу? Ийм намыг сонгож болох уу? Ийм намд төрөө, ирээдүйгээ даатгаж болох уу? Чононд хоттой хонио даатгаж болох уу?
Үнэнийг хэлэхэд МАН засаг барьж байхдаа хэн нэгэн улс төрчийг авилгын хэргээр шүүж, шийтгэж байсан уу? Байхгүй. АН? Хэдэн арваар нь. Түүний дотор өөрийнхөө авилгачдыг ч тэр. АН-ын авилгачдыг гэсгээж байгаа нь алагтай, цоогтой, дутагталтай гэдгийг хүн болгон мэднэ. Гэхдээ МАН, АН хоёрт байгаа зарчимын маш чухал ялгаа бол МАН авилгын асуудалд ямагт МАН-ын эрх ашгийн үүднээс ханддаг бол АН Монголын эрх ашгийг намынхаа эрх ашгаас дээгүүр тавьж чаддаг явдал юм. Чухам АН-аас дээгүүр Монголын, намаас дээгүүр төрийн эрх ашиг гэж байна гэж харж байгаа учраас л АН өөрийнхөө авилгачдыг шүүж, шийтгэж чадаж байгаа юм. Ямагт биш нь илэрхий. Гэхдээ л Монголын эрх ашгийг АН өөрийнхөөсөө дээгүүр тавьж чаддаг юм. Офшоорын асуудал түүний нэг тод жишээ байсан. Офшоорын асуудал МАН авилгын асуудалд үргэлж МАН-ын эрх ашгийг төрийн, Монголын эрх ашгаас дээгүүрт тавьдагын бас нэг баталгаа байсан. Монголын эрх ашгийг өөрийнхөө эрх ашигт, төрийн эрх ашгийг өөрийнхөө сонирхолд захируулдаг намд ирээдүйгээ даатгаж болох уу?

Хүнийг шинжье гэвэл нөхрийг нь, үйлийг нь шинж биш бил үү?

Мэдээж та “Энэ ч арай туйлширч байна аа. Ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай. МАН-д ч АН-д ч муу нь ч байгаа сайн нь ч бас байгаа. Намаар туйлшрахгүй хүнээ харж сайн хүндээ саналаа өгөх нь зөв” гэх байх. Тиймээ. Таны зөв. “Тэгвэл ингэж бичиг цаас болох хэрэг юу байна? Томъёо амархан. Төрд эрх барьсан бол авилгад сэжиглэгдэх, төрийн эрх баригч офшоортой бол авилгын гэмтэй. Хэн хэн офшоортойг хүн бүхэн мэднэ. Тэдний дундаас өнөөдөр МАН-ын Сү. Батболд, Д. Цогтбаатар, Ц. Сандуй, Ч. Ганзоригийн хүү Тэмүүлэн, АН-ын С. Баярцогт, Э. Бат-Үүл нар нэр дэвшсэн. Үүний төлөө бичиг цаас болох хэрэг юу байна?” гэх байх. Таны зөв! Гэхдээ хүнийг танъя гэвэл нөхрийг нь тань гэдэг бус уу? Хүнийг шинжье гэвэл үйлийг нь шинж гэдэг бус уу?
Ингээд харахаар офшоортнуудын үнэмлэхүй олонх нь МАН-ын С. Баярын удирдлага дор “баг болон” ажиллаж байсныг та харах болно. С. Баяр 2007 оны 11 сарын 22-оос 2009 оны 10 сарын 28-ны хооронд Ерөнхий сайдаар ажиллахдаа 2 засгийн газар байгуулсны эхнийх нь дан ганц МАН-ынх, удаах нь АН-ыг “оруулсан”, эсвэл “дагуулсан” засгийн газар байв. Офшоортнууд бүгд С.Баярын хоёрдахь засгийн газарт бөөгнөрч байна. Сү. Батболд Гадаад хэргийн сайд нь, С. Баярцогт Сангийн сайд нь, Д. Цогтбаатар Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга нь байсан бол Ч. Ганзоригийг мөн С. Баяр 2008 онд Эрдэнэтийн захирлаар томилсон. Офшоор С. Баярын засгийн газрын цорын ганц гэм биш. С. Баярын засгийн газрын ГТГ-ын дарга Д. Амарсайхан нь мөнгө угаасан хэрэгт шалгагдан хоригдож байгаад нас нөгчсөн бол, АМГ-ын дарга Д. Батхуяг нь албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 6.6 жилийн ял сонссон байна. Дээрээс нь “Петровисийн” Ч. Давааням С. Баярын эхнэр, хүүхдүүдэд сая сая долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэдэг бол “Петровисийн” Ж. Оюунгэрэл Д. Цогтбаатарын өмнөөс офшоорынх нь 250 мянган долларыг нь төлснийг Д. Цогтбаатар өөрөө илчилсэн. Харин Ч. Давааням, Ж. Оюунгэрэл нарын “бизнесийг” Ш. Отгонбилэг Эрдэнэтийн хөрөнгөөр тэжээсэн гэдгийг хэн хүнгүй мэдэх төдийгүй Ж. Оюунгэрэл ч өөрөө бахархан дурсдаг. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо бус уу. Энэ харин МАНАН биш үү? Ерөөс МАН, АН-аас бүрдсэн МАНАН биш харин МАН-тай нийлсэн АН-ын хэдээс бүрдсэн МАНан бус уу.
Ингэхээр та бүхэн улс төрөөс гарсан С. Баяр энд ямар хамаатай юм бэ гэх байх. С. Баяр “би улс төрөөс гарсан, дараагийн үеийнхний ээлж” гэж телевизээр ярих болгондоо давтдаг. Түүнд нь ч олон хүн итгэдэг байх. Тэгвэл улс төрөөс гарлаа гэвэл яаж гардгийн яруу тод жишээг хар. Тэгээд тэр яруу тод жишээг С. Баярын ярьж байгаа яриа, хийж байгаа үйлдэлтэй харьцуулаад хар. Тэгээд С. Баяр улс төрөөс гарч уу эсвэл хөшигний ард сууж, хор найруулж, хуйвалдаан зохиож, бусдыг залуурдaж МАН-ыг “мафийн” улс төр болгож уу гэдгийг өөрсдийнхөө нүдээр хар.
Жамбын Батмөнх гэж нэг эрхэм Монголын төрийг 1984-1990 оны хооронд удирдаж байгаад 1990 оны 3 сард ажлаа өгч, улс төрийг орхисон. Тэр эрхэм 1997 оны 5 сард энэ хорвоог орхих хүртлээ бүхэл бүтэн 7 жилийн туршид юу хийж, яаж улс төрийг орхисон бэ? С. Баяр шиг намын даргын албан тушаалаасаа зууралдсан уу? С. Баяр шиг намын эрх барих байгууллагын гишүүн байсан уу? С. Баяр шиг намын, улс төрийн элдэв чухал шийдвэрт ил, далд байнга оролцож байсан уу? С. Баяр шиг байнга л хэвлэл, мэдээллээр улс төрийн байр суурь сурталддаг байсан уу? С. Баяр шиг намын сонгууль удирдах нь битгий хэл сонгуулийн цуглаан дээр асуулт асууж байсан уу тэр эрхэм? Жамбын Батмөнхөд тийм боломж байгаагүй юу? Жамбын Батмөнх тийм юм хийсэн үү? Улс төрөөс гарах гэж түүнийг, түүний хийснийг хэлдэг юм. Та бидний өөдөөс харж сууж байгаад улс төрд “Орвол ор, гарвал гар. Орсон ч биш гарсан ч биш тэр хавьд дүүжигнээд, сүүтэгнээд л харагдаад байх бол утгагүй” гэж нүдээ ч цавчихгүй, нүүрээ ч улайлгахгүй хээв нэг дүрэмдээд сууж байгаа С. Баяр улс төрөөс гарсан байна уу? Эсвэл М. Энхболдыг “ичээж” МАН-ыг хөшигний араас залуурдаад сууж байна уу? Чухам “офшоорчдын багын ахлагч, ерөнхий офшоорчин” энэ этгээд МАН-ын сонгуулийг удирдаж байгаа учир МАН офшоорчдыг өмгөөлөн, хамгаалж байна бус уу.
Чухам тийм учраас л “Баригдаагүйг шүүдэггүйг, шийтэгдэггүйг” мэдсээр байж баригдсан офшоорчдоо шийтгэх нь битгий хэл харин ч тэдэнд aм, хэлээ бариулчихаад байна бус уу М. Энхболд. Тийм ч учир ард түмэн амьсгаа даран хүлээж байхад М. Энхболд “нүдэн балай, чихэн дүлий алга болж” оронд нь С. Бямбацогт “Офшоортой байхыг хуулиар хориглоогүй”, “хүний эрхийг зөрчиж байна” гэж С. Баярцогтыг зоригжуулан, өөгшүүлж Сү. Батболд, Д. Цогтбаатар нарыг хамгаалж З. Энхболдыг буланд шахаж ганцаардуулсан бус уу. С. Бямбацогт МАН-ын тэргүүн, МАН-ын нүүр царай юм уу? “Хар хүний өмнөөс шар хүн” гэж тэр хэний өмнөөс “нүүрээ улалзуулж, нүдээ гөлөлзүүлэх” болов. МАН-ыг хэн удирдаж байна вэ?
Ард олноо буудан хөөж, хомроголон баривчилж, хорин цагдаж байсан, авилга, офшоорыг цэцэглүүлсэн, 10 гаран сая долларын үл хөдлөх хөрөнгийн арилжаа хийсэн этгээд МАН-ыг атгачихаад Монголыг ахин атгах гээд байна бус уy? МАН-ыг сонгуульд удирдаж байгаа энэ этгээд ялалт байгуулбал “мэргэжлийн засгийн газар” байгуулах санаагаа хэрэгжүүлж ерөнхий сайд болохгүй юмаа гэхэд Монгол улсын сайд болоод засгийн газрыг чинь атгахгүй гэсэн баталгаа байна уу? Цагтаа намын дарга, Засгийн газрын ерөнхий сайдаа түлхэн унагаж төрийн эрх мэдлийг булаан авч байсан бус уу энэ этгээд. Итгэхгүй бол эдүгээгийн МАН-ын дарга М. Энхболдоос асуугаарай. Хохирогч нь М. Энхболд өөрөө байсан юм. Өөрийг нь өөд нь татсан өөрийн намын ерөнхийлөгчөө өрөөлийн өрсөлдөгчтэй нь нийлж хөнтөрч байсан бус уу С. Баяртан. Эргэлзэж байвал Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж хоёроос лавлаарай.
Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж энэ бус уу. Ийм этгээдүүдэд амь, амьдралаа даатгаж болох уу? Тиймээс МАНанг зайлуулж, төрөө авилгачдаас цэвэрлье гэвэл МАН-ыг бүү сонго!

Жич:

Энэ нийтлэлийг бичиж дуусаад нийтлүүлж амжаагүй байхад МАН-ын үнэн нүүр царайг илчилсэн аудио бичлэг дэлгэгдэж Нийслэлийн МАН-ын дарга Ц. Сандуй уг бичлэгийг алдагдсан бичлэг гэдгийг хүлээн зөвшөөрөв. Уг бичлэг МАН-д авилга “үндэсний, системийн, нам даяарх үзэгдэл” болсныг нотолсон төдийгүй МАН улс, эх орон, ард түмний төлөө зүтгэх ёстой улс төрийн нам бус харин эрх мэдэл, мөнгөний төлөө өөрөө өөртөө үйлчилдэг, зүтгэдэг улс төрийн мафи болсныг харууллаа. Тэр ч байтугай Монголын төрийн бүх эд эсийг системтэйгээр түүний дотор “хууль эрх зүйн хэлтсийг” нь хүртэл авилгын институц болгон хувиргадаг болох нь нотлогдлоо. МАН Монголын төрийн төлөө, Монгол улсын төлөө, Монголын ард түмний төлөө зүтгэдэг улс төрийн нам бус харин Монгол улсыг, Монголын ард түмнийг тонон, сорон мөлжиж, дарангуйлахын тулд Монголын төрийг авилгын мафийн хар аалзны тор, наймаалж болгон хувиргах бүлэг болон хувирсныг илчиллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаарт заасан Монголын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “aрдчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” ёс, зарчим, үнэт зүйлсийг МАН уландаа гишгэжээ. Ийнхүү МАН бидний Монгол улсын нүдний цөцгий мэт нандигнан хайрлаж, тахин шүтэж, эрхэмнэж байх ёстой үнэт зүйлс, зарчимуудыг умартан ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх ёстой улс төрийн намын оршин буй утга учраа (raison d’etre) бүрмөсөн алдаж Монголын ард түмний эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэлд халдан Монголын төрийн ардчилсан ёс, шударга ёс, хуулийг дээдлэх ёсыг бусниулан өөрсдийн хомхой бүлэгт үйлчлүүлэх хэрэгсэл болгосон бүлэглэл болох нь нотлогдлоо. Энэ нам Бодоо, Данзан, Сүх нарын байгуулж, Балсан, Бал нараар дамжиж Батмөнхийн ардчилалтай залгуулсан нам байхаа больж. Ийм намд Монголын төрд битгий хэл Монголын хөрс шороон дээр гишгих газар олдох ёсгүй.  

Др. Л.Мөнх-Эрдэнэ

Монголын ард түмний хувьд энэ удаагийн сонгуулийн хамгийн том зорилго бол төрөө луйварчдаас цэвэрлэх явдал. Яаж МАНАН-г сонгохгүй байх вэ, яаж офшоортнуудыг сонгохгүй байх вэ, яаж луйварчдыг сонгохгүй байх вэ, яаж хулгайчдыг сонгохгүй байх вэ, яаж төрөө авилгачдаас цэвэрлэх вэ? Бараг хүн бүхний, түүний дотор МАН, АН-ын зарим нэр дэвшигчдийн толгойд ч энэ бодол эргэлдэж байгаа. Арга ч үгүй байх. Сүүлийн 20 гаран жил МАН, АН ээлжлэн, хамтран төр барьж идсэн, уусан, тоносон, луйвардсан, дээрэмдсэн. Тэдний идсэн уусныг нь дэлхий илчилж, эгэл олон тачаадан хорсож байхад тэд хээв нэг нэр дэвшээд “Бид зүтгэнэ хамтдаа хөгжинэ”, “Ахиулан хийх ажил их” байна алив намайг, биднийг сонгоодох гээд явж байх. Түүгээр ч барахгүй сонгуулийн системийг өөрсддөө ашигтайгаар өөрчлөх, бусад намуудыг бусниулах, элдэв арга хэрэглэн иргэдийг нэр дэвшигчээр үл бүртгэх зэргээр иргэдийн сонголтыг эрс танаж энэ муусайнууд биднийг сонгохгүй хаачдаг юм бэ гээд сууж байх. Эгэл олон ч үүнийг мэдэж байгаа. Мухардал, цөхрөл, хорсол, занал, зүхэл, туйлшрал гэх мэт янз янз л байгаа байх.

МАНАН-гаас салах арга байна уу? Мэдээж байна! Хамгийн амархан арга бол хэн ч МАН, АН-ын нэр дэвшигчид саналаа өгөхгүй байх явдал. Ингэвэл МАНАН-гаас хөнгөхөн сална. Энэ аргыг “МАН, АН-ыг жагсаалтнаас хасах” гэж нэрлэж болно. Сонгогч бүхэн МАН, АН-ын нэр дэвшигчдийг жагсаалтанд байхгүйд тооцоод үлдсэн нэр дэвшигчдээс хэн дуртайгаа сонгоно гэсэн үг. Харамсалтай нь энэ хувилбар үл гүйцэлдэх. Учир нь МАН, АН-ын “буянаар” ажил амьдралтай яваа амьсгаануудаас эхлээд үнэнч гишүүд, дэмчигчид гэж байна. МАН, АН-аас амьдрал нь хамаардаг амьсгаанууд хэзээ ч өөрсдийнхөө эсрэг саналаа өгөхгүй. Дараа нь үнэнч гишүүд, дэмжигчид. Тэд МАН, АН-ын төлөө санал өгөхгүй шүү гэж хоорондоо тохирсон ч намайг хуурч манай намыг унагах санаатай гээд нөгөөдөхдөө хэзээ ч итгэхгүй. Намдаа л саналаа өгнө. Тиймээс МАНАН-г жагсаалтнаас хасах арга үл гүйцэлдэх.

Гэхдээ түүнээс дөнгүүр арга бий. Энэ аргыг “гуравдагч хүчний нэгдсэн эвсэл” гэж нэрлэж болно. Жаахан статистик харж, цөөхөн тоо бодоход л хангалттай. Өнгөрсөн хугацаанд МАН, АН хамгийн бага санал авч байсан нь 2012 он бөгөөд нийт өгөгдсөн саналын 35.32 хувийг АН, 31.31 хувийг МАН авсан. Үүнийг 2012 онд нийт бүртгэгдсэн 1.8 сая гаран сонгогчдод хувилбал АН дөнгөж 23, МАН арай гэж 19 орчим хувийн санал зулгаасан байгаа юм. Тиймээс үнэндээ биднийг олонхийн төлөөлөл засаглаад ч байгаа юм биш. Тийм ч учраас яаж явж байгаад ийм амьтан биднийгээ засаглах болчихдог байна аа гэж гайхах чинь аргагүй. Харин гайхаж байгаа хэн хүн та сонгуульд оролцохгүй байгаа учраас л ийм юм болоод байгааг ойлгох хэрэгтэй.

Үнэндээ Монголыг цөөнхийн төлөөлөл засагладаг төдийгүй, МАН, АН ч бүхэлдээ цөөнхийн төлөөлөл. МАН, АН нийлээд нийт бүртгэгдсэн сонгогчдын 40 гархан хувийн дэмжлэгийг авч байгааг та харж байгаа байх. Нийт сонгуулийн насны 2.1 сая гаран хүнд харьцуулбал дөнгөж 35 орчим хувь. Монголын сонгуулийн насны хүн амын 65, нийт бүртгэгдсэн сонгогчдын 60 орчим хувь нь МАНАН-г дэмжээгүй гэсэн үг. Дээрээс нь саналаа өгсөн сонгогчдын ойролцоогоор 10 орчим хувь нь “хөвдөг”, “савдаг” буюу бие даасан үзэл бодолтой сонгогчид. Тэд намчирхаж улайрдаггүй, харин МАН, АН хоёрын хэнийг нь шийтгэж, хэнд нь ялалт өгөх вэ гэдгийг тэд шийддэг юм. Тэдний амьдрал МАН, АН-аас хараат бус, тэд МАН, АН-ын үнэнч гишүүд, дэмжигчид биш. Тэд МАН, АН-аас илүү хувилбар гарч ирвэл санал өгөхөд хэзээ ч бэлэн. Ингээд үзвэл нийт бүртгэгдсэн сонгогчдын 65 орчим хувь нь МАНАН-гийн эсрэг санал өгөх боломжтой гэсэн үг. Тиймээс МАН, АН хоёр хэрэг дээрээ тийм ч “том нам” биш. Тэднийг том харагдуулж байгаа зүйл бол Монголын бараг 2 хүн тутмын 1 нь, эсвэл бүртгэгдсэн 5 сонгогч бүрийн 2 нь сонгуульд оролцдоггүй явдал.

Үнэхээр сонгогчдын оролцоо сонгуулиас сонгуульд эрс буурсаар 1990 онд нийт бүртгэгдсэн сонгогчдын 98 хувь нь саналаа өгч байсан бол 2012 онд дөнгөж 65.24 хувь нь саналаа өгсөн. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдын 35 орчим хувь нь санал өгөхгүй байна гэсэн үг. Энэ 35 хувь сонгуулиас бус МАНАН-аас юу ч хүлээхгүй байгаа учир, төрд бус МАНАН-д итгэхгүй байгаа учир саналаа өгдөггүй юм. Тиймээс хүсэн хүлээх юмгүй, итгэх аргагүй МАНАН-г сонгох бус харин зайлуулах үйлсэд нэгдэх бизээ гэж найдаж болох байх. Тиймээс МАНАН-гаас салмаар байвал сонгуульдаа заавал оролц, МАН, АН-ын эсрэг саналаа өг. Санал бүхэн үнэтэй, харин таны санал МАНАН-г зайлуулахад шийдвэрлэх ач холбогдолтой.

Хэрвээ 35 хувь оролцохгүй, сонгогчдын оролцооны хандлага, байдал хэвээрээ үргэлжилбэл МАН, АН-ын эсрэг санал өгөх сонгогчид 65 бус дөнгөж 30 орчим хувь болно. Тэгсэн ч гэсэн энэ 30 хувь МАНАН-г зайлуулахад хангалттай. Гэхдээ МАНАН-г зайлуулахын тулд тойрог бүр дээр МАН, АН-ын эсрэг зөвхөн 1 нэр дэвшигч байх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр байдал бүр эсрэгээрээ байгаа. МАН, АН тойрог бүр дээр тус бүр 1 нэр дэвшигчтэй байхад МАН, АН-ын эсрэг нам, эвсэл, хүн бүхэн тус бүр өөрсдийн нэр дэвшигчтэй. Тиймээс 30 хувийн санал тэдний дунд хуваагдаад амд ч үгүй, хамарт ч үгүй болж, МАНАН-г ялалтанд хүргэх аюултай. МАНАН ингэнэ ч гэж хүлээж байгаа, итгэлтэй ч байгаа. Үнэхээр л “гуравдагч хүчний нэгдсэн эвсэл” байгуулагдаж тойрог тус бүр дээр зөвхөн 1 нэр дэвшигч үлдээхгүй л бол 30 хувь МАНАН-ын эсрэг санал өгөөд нэмэргүй. МАХН-ын Н. Энхбаяр, ТТЭНН-ын Г. Уянга, ЭОНЭ-ийн С. Ганбаатар нар иймэрхүү санаачлага гаргах чадвартай, харин тэд хоорондоо хэл амаа ололцож, бусдыгаа нэгтгэж чадах эсэхээс “гуравдагч хүчний нэгдсэн эвсэл” хамаарaна. Хэрвээ тэд нэгдсэн эвсэл байгуулвал МАНАН-гаас салахыг хүсэж байгаа хэн бүхэн ямар ч эргэлзээгүйгээр уг эвсэлд саналаа өгөх хэрэгтэй. Тэгвэл МАНАН-г зайлуулж чадна. 

Ийм боломж бүрдэхгүй байсан ч МАНАН-гаас салах өөр нэг арга байна. Энэ арга илүү бодитой ч байж магад. Энэ боломжийг “хөвдөг”, “савдаг” сонгогч та сайтар тунгааж үзээрэй. Учир нь энэ хувилбар зөвхөн таны сонголтоос хамаарна. Харин таны сонголт мэргэн байх хэрэгтэй. Үүнийг “хорыг хороор” буюу “их хорыг бага хороор, их луйварчныг бага луйварчнаар” гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл МАН, АН хоёрын аль нь “их хор” вэ гэдгийг, Миеэ, Зандаа хоёрын аль нь “бага луйварчин” бэ гэдгийг шийд гэсэн үг. Тэгээд их хорын эсрэг бага хорыг хэрэглэ. Өөрөөр хэлбэл МАН-ыг их хор гэж харвал АН-ыг сонго, Миеэг бага луйварчин гэвэл Зандааг бүү сонго! Ингэж байж л бид ядаж их хорыг бага хороор, их луйварчныг бага луйварчнаар дарж чадна. Үүнийг стратегийн сонголт гэж нэрлэх нь ч бий.

 

Их хорыг бага хороор

 

MАН, АН-ын аль нь их хор вэ? Mиеэ, Зандаа хоёрын хэн нь их луйварчин бэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Энэ асуудлаар бидэнд өөр өөрийн гэсэн үзэл санаа бий. Минийх, чинийх гэж маргахын оронд харин таны, миний үзэл санаа баримт, факттай хэр нийцэж байгааг л харчихья. Нийцэж байгаа нь үнэнд ойр нь ойлгомжтой. Тэгэхээр юуг баримт, факт гэж үзэх вэ гэдэг чухал. Бидний үзэл бодлоос ангид хаанаас нь ч харсан үл өөрчлөгдөх зүйлийг баримт, факт гэж үзнэ. Бидний зорилго МАНАН-гаас тодруулан хэлбэл авилгачдаас салах явдал учир авилгалтай холбоотой баримт, факт л бидэнд учир холбогдолтой. Тиймээс бидний үзэл бодлоос хамаарахгүй 2 өгөгдөхүүнийг л баримт, факт болгож авч үзье. 1. Авилгал төрийн эрх мэдэлтний гэм. Хэнд эрх мэдэл буй түүнд гэм буй гэх нь юу юм бэ. Гэхдээ төрийн эрхийг урвуулан ашиглах нь авилгал. Авилгал үйлдэхийн тулд төрийн эрх мэдэлтэй байх ёстой. Тиймээс өнгөрсөн 20 гаран жилд МАН, АН-ын хэн нь төрийн эрхийг удаан эдлэв гэдэг тоо нэгийг хэлнэ. Энэ нь авилгал үйлдсэн гэсэн үг бус харин авилгал үйлдэх боломжтой байсан гэсэн үг. Гэхдээ энэ хөдлөшгүй баримт. 2. Офшоор. Үүнийг Монголчууд бус дэлхий дэлгэсэн баримт. Тиймээс бидний үзэл бодлоос хамааралгүй факт. Хувь хүн, бизнесийн бус харин улс төрчдийн офшоор. Офшоортой улс төрчид гэмтнүүд гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энэ хоёр баримтыг тус тусад нь мөн хамтад нь авч үзье.

МАН 1992 онд 70, 2000 он 74, 2004 онд 36, 2008 онд 45 суудал авсан МАН өнгөрсөн 24 жилийн 16 жилд нь төр барьж ирсэн бол 1996 онд 50, 2012 онд 34 суудал авсан АН дөнгөж 8 жил төр барьжээ. Мэдээж та 2004-2012 оны жилүүдэд МАН, АН хамтарч төр барьсан гэж маргах байх. Нэр нь тийм боловч нэдэр дээрээ бол тийм биш. 2004-2008 онд MАН хамгийн олон суудалтай байсан бөгөөд 48 сарын 32-т нь МАН-ын ерөнхий сайд нар, 16-д нь АН-ын ерөнхий сайдтай байсан юм. 2008-2012 бол тэс өөр. Хамтарч ажиллах бус МАН АН-ыг засагтаа “оруулсан” эсвэл МАН-ын засагт АН “дагаж орсон” хэрэг байсан юм. МАН 45 суудалтай, Ерөнхий сайд нь үргэлж МАН-ынх байсан. Энэ бол хамтарч засаг барьсан хэрэг огт биш. Засгийн эрх хэний гарт байна тэр засагладаг юм. 2004 оны 8 сараас 2006 оны 1 сарын хооронд Н. Энхбаярын ивээл, хараа хяналтан дор Ц. Элбэгдорж 1 жил 4 сар Ерөнхий сайд хийснийг тооцвол АН нийтдээ өнгөсөн 24 жилд 9 жил 4 сар ерөнхий сайдын албыг хашжээ. Хэн их авилга үйлдсэн байх магадлалтай нь ойлгомжтой. 

Офшоорчдыг намаар нь ялгавал С. Баяр, Сү. Батболд, Д. Цогтбаатар, Ч. Ганзориг, Ц. Сандуй нар МАН. С. Баярцогт, Э. Бат-Үүл хоёр АН. Авилгал авсан байх магадлалаар жин дарсан шигээ 5 : 2-ын харьцаагаар мөн л МАН. Ажил, албан тушаалаар нь харвал МАН-ын С. Баяр, Сү. Батболд нар ерөнхий сайд, Д. Цогтбаатар төрийн нарийн бичиг, сайд, Ч. Ганзориг сайд, төрийн өмчийн Эрдэнэт үйлдвэрийн захирал, Ц. Сандуй Улаанбаатар хотын газрын албаных бол АН-ын С. Баярцогт сайд, Э. Бат-Үүл Улаанбаатар хотын захирагч. МАН-ын хоёр ч дарга, хоёр ч ерөнхий сайд, хоёр ч сайд, төрийн үйлдвэрийн захирал, хотын газрын албаны түшмэдийн эсрэг АН-ын нэг сайд, нэг захирагч. Ийнхүү МАН тооны төдийгүй чанарын хувьд үнэмлэхүй жин дарж байна.

Эндээс мөн авилгын тархалт, гүнзгийрэлт, томролтыг харж болно. Хотын газрын албаны түшмэдээс намын дарга, ерөнхий сайдаа хүртэл МАН-д авилга тархаж, гүнзгийрч томорсон харагдаж байхад АН-ын нэг ч дарга, нэг ч ерөнхий сайд, нэг ч төрийн нарийн бичиг, нэг ч газрын албаны түшмэд, нэг ч улсын үйлдвэрийн захирал гарсангүй. Эндээс дүгнэлт хийвэл МАН-д авилга үндэсний, системийн, нам даяарх үзэгдэл буюу МАН авилгад толгой, түрүүгүй идэгдсэн мэт харагдаж байна. Тиймээс МАН яалт ч үгүй их хор, Миеэ яалт ч үгүй их луйварчин харагдаж байна. Тиймээс төрөө авилгачдаас цэвэрлэе гэвэл АН-д саналаа өг, Зандаад саналаа өг. Эргэлзэх зүйл байхгүй. МАН их хор, Миеэ их луйварчин.

Ингэж хэлэхээр та “яг ш дээ, бас нэг муу хөлсний бичээч” эсвэл “гэнэн тэнэг амьтан” гэж дуу алдаж байгаа биз. Би ч гэсэн таны оронд байвал тэгэх биз. Гэхдээ бид “20 мянган хувьсагч” дээр бус харин 2-хон өгөгдөхүүн дээр ажиллаж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Энэ хоёр өгөгдөхүүн авилгыг өнгөцхөн илээд өнгөрч байж ч болох. Гэхдээ энэ хоёр өгөгдөхүүн бол бидний санаа бодлоос үл хамаарах баримт. Тиймээс хичнээн өнгөц байсан ч баримт учир үнэнд ойр, үнэнд ойр учир үнэ цэнэтэй юм.

Мөн Панамын баримтууд бол зөвхөн нэгхэн компанийх, мөсөн уулын үзэгдэх орой төдий зүйл. АН-ын офшоорчид өөр хаа нэгтэй баригдаагүй үлдлээ гэцгээж байна. Тийм ч байж болох, үгүй ч байж болох. П. Жасрай агсныг офшоорчин байсан гэж бодохгүй байна. Н. Энхбаярын офшоор илэрсэн илрээгүй тэр авилгын хэргээр ял сонссон. Нэмж ял сонсоход хэн ч гайхахгүй. М. Энхболд газрын наймаачин муу нэртэй. З. Сандуй офшоортой байхад М. Энхболд яагаад байж болохгүй гэж. Илэрвэл дуу алдах хүн гарахгүй. Авилгалын жилүүд дэх Ардын Намын ерөнхий сайд нар ингэсгээд дуусаа. Үлдсэн хоёр нь офшоорын орой дээр сууж байгааг та бид харж байна. АН-ынхыг ингээд хуруу дараад тоолоод үз. M. Энхсайхан, Ц. Элбэгдорж, Ж. Наранцацралт агсан, Р. Амаржаргал, Н. Алтанхуяг, Ч. Сайханбилэг нарын хэн нь офшоортой бол. Би хэлж мэдэхгүй. Та таагаад үз. Гэхдээ Панамын баримт мөсөн уулын үзэгдэх орой мөн бол МАН-ын үзэгдэхгүй хэсэг нь АН-ынхаас хэр том байх нь ойлгомжтой. Баригдсан этгээдүүдийн өөр данснууд ч бас илэрч болох. Гэхдээ хүний нийгмийн хамгийн чухал факт бол баригдаагүйг хэн ч, хэзээ ч, хаана ч шүүж байгаагүй. Шүүх ч үгүй. Энэ бол амьдралын факт. Үүнийг та ч, би ч, Зандаа ч, Миеэ ч мэднэ. Мэдээж энэ нь баригдаагүй бол авилгач биш, баригдахгүй бол авилгалд гэсэн хэрэг огт биш. Баригдаагүйг шүүдэггүй юм. Тиймээс “баригдаагүй л болохоос” гэдэг офшоорчдын ярианд бүү авт баригдсан тэднийг шийтгэ. Тэгж байж дараа илрэхийг шийтгэх эрхтэй болно.

Гэтэл МАН бидэнд баригдсаныг шүүх, шийтгэх боломж олгосон уу? МАН баригдсаныгаа шүүж, шийтгэсэн үү? АН шүүж, шийтгэсэн үү? Мэдээж та МАН, АН хоёулаа л адилхан дэвшүүлээд явж байна. З. Энхболд “чадахгүй байж”, “худлаа зүгээр л оноо авах гэж”, “өрсөлдөгчөө зайлуулах гэж” эсвэл “АН С. Баярцогтыгоо золигт гаргах гэж” С. Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй, офшоортой хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж жүжиглэсэн гэж бодож, итгэж ч байгаа байх. Тийм гэж бодъёо. З. Энхболд “жүжиглэсэн” гэж бодъёо. Гэхдээ З. Энхболд олон түмний нүдэн дээр “офшоорчдыг дэвшүүлэхгүй, офшоорчдыг битгий дэвшүүлээч” гэж МАН-д хандаж дахин дахин давтан уриалсан нь факт. Түүний уриалгаас бүхэл бүтэн улс төрийн нам, улс төрийн намын лидер битгий хэл гудамжны хулгайч ч нуугдахад бэрх байсан бус уу. М. Энхболд, МАН ядахдаа ичсэн нүүрэндээ гарч ирээд “Тэр зөв өө. МАН ч гэсэн офшоорчдыг дэвшүүлэхгүй” гэсэн бол юу болох байсан бэ? З. Энхболд ганцаардах байсан уу, эсвэл офшоорчид газарт орж, шийтгэгдэх байсан уу? Одоогийн офшоорчдыг шийтгээгүй байж дараагийн офшоорчдыг ямар нүүрээрээ шийтгэх вэ? МАН энэ үйлдлээрээ одоогийн офшоорчдыг өмгөөлөн хамгаалсан төдийгүй ирээдүйн офшоорчдыг шийтгэх бидний боломжийг боомилсон байна бус уу? Ийм намыг сонгож болох уу? Ийм намд төрөө, ирээдүйгээ даатгаж болох уу? Чононд хоттой хонио даатгаж болох уу?

Үнэнийг хэлэхэд МАН засаг барьж байхдаа хэн нэгэн улс төрчийг авилгын хэргээр шүүж, шийтгэж байсан уу? Байхгүй. АН? Хэдэн арваар нь. Түүний дотор өөрийнхөө авилгачдыг ч тэр. АН-ын авилгачдыг гэсгээж байгаа нь алагтай, цоогтой, дутагталтай гэдгийг хүн болгон мэднэ. Гэхдээ МАН, АН хоёрт байгаа зарчимын маш чухал ялгаа бол МАН авилгын асуудалд ямагт МАН-ын эрх ашгийн үүднээс ханддаг бол АН Монголын эрх ашгийг намынхаа эрх ашгаас дээгүүр тавьж чаддаг явдал юм. Чухам АН-аас дээгүүр Монголын, намаас дээгүүр төрийн эрх ашиг гэж байна гэж харж байгаа учраас л АН өөрийнхөө авилгачдыг шүүж, шийтгэж чадаж байгаа юм. Ямагт биш нь илэрхий. Гэхдээ л Монголын эрх ашгийг АН өөрийнхөөсөө дээгүүр тавьж чаддаг юм. Офшоорын асуудал түүний нэг тод жишээ байсан. Офшоорын асуудал МАН авилгын асуудалд үргэлж МАН-ын эрх ашгийг төрийн, Монголын эрх ашгаас дээгүүрт тавьдагын бас нэг баталгаа байсан. Монголын эрх ашгийг өөрийнхөө эрх ашигт, төрийн эрх ашгийг өөрийнхөө сонирхолд захируулдаг намд ирээдүйгээ даатгаж болох уу?

 

Хүнийг шинжье гэвэл нөхрийг нь, үйлийг нь шинж биш бил үү?

 

Мэдээж та “Энэ ч арай туйлширч байна аа. Ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай. МАН-д ч АН-д ч муу нь ч байгаа сайн нь ч бас байгаа. Намаар туйлшрахгүй хүнээ харж сайн хүндээ саналаа өгөх нь зөв” гэх байх. Тиймээ. Таны зөв. “Тэгвэл ингэж бичиг цаас болох хэрэг юу байна? Томъёо амархан. Төрд эрх барьсан бол авилгад сэжиглэгдэх, төрийн эрх баригч офшоортой бол авилгын гэмтэй. Хэн хэн офшоортойг хүн бүхэн мэднэ. Тэдний дундаас өнөөдөр МАН-ын Сү. Батболд, Д. Цогтбаатар, Ц. Сандуй, Ч. Ганзоригийн хүү Тэмүүлэн, АН-ын С. Баярцогт, Э. Бат-Үүл нар нэр дэвшсэн. Үүний төлөө бичиг цаас болох хэрэг юу байна?” гэх байх. Таны зөв! Гэхдээ хүнийг танъя гэвэл нөхрийг нь тань гэдэг бус уу? Хүнийг шинжье гэвэл үйлийг нь шинж гэдэг бус уу?

Ингээд харахаар офшоортнуудын үнэмлэхүй олонх нь МАН-ын С. Баярын удирдлага дор “баг болон” ажиллаж байсныг та харах болно. С. Баяр 2007 оны 11 сарын 22-оос 2009 оны 10 сарын 28-ны хооронд Ерөнхий сайдаар ажиллахдаа 2 засгийн газар байгуулсны эхнийх нь дан ганц МАН-ынх, удаах нь АН-ыг “оруулсан”, эсвэл “дагуулсан” засгийн газар байв. Офшоортнууд бүгд С.Баярын хоёрдахь засгийн газарт бөөгнөрч байна. Сү. Батболд Гадаад хэргийн сайд нь, С. Баярцогт Сангийн сайд нь, Д. Цогтбаатар Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга нь байсан бол Ч. Ганзоригийг мөн С. Баяр 2008 онд Эрдэнэтийн захирлаар томилсон. Офшоор С. Баярын засгийн газрын цорын ганц гэм биш. С. Баярын засгийн газрын ГТГ-ын дарга Д. Амарсайхан нь мөнгө угаасан хэрэгт шалгагдан хоригдож байгаад нас нөгчсөн бол, АМГ-ын дарга Д. Батхуяг нь албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 6.6 жилийн ял сонссон байна. Дээрээс нь “Петровисийн” Ч. Давааням С. Баярын эхнэр, хүүхдүүдэд сая сая долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэдэг бол “Петровисийн” Ж. Оюунгэрэл Д. Цогтбаатарын өмнөөс офшоорынх нь 250 мянган долларыг нь төлснийг Д. Цогтбаатар өөрөө илчилсэн. Харин Ч. Давааням, Ж. Оюунгэрэл нарын “бизнесийг” Ш. Отгонбилэг Эрдэнэтийн хөрөнгөөр тэжээсэн гэдгийг хэн хүнгүй мэдэх төдийгүй Ж. Оюунгэрэл ч өөрөө бахархан дурсдаг. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо бус уу. Энэ харин МАНАН биш үү? Ерөөс МАН, АН-аас бүрдсэн МАНАН биш харин МАН-тай нийлсэн АН-ын хэдээс бүрдсэн МАНан бус уу.

Ингэхээр та бүхэн улс төрөөс гарсан С. Баяр энд ямар хамаатай юм бэ гэх байх. С. Баяр “би улс төрөөс гарсан, дараагийн үеийнхний ээлж” гэж телевизээр ярих болгондоо давтдаг. Түүнд нь ч олон хүн итгэдэг байх. Тэгвэл улс төрөөс гарлаа гэвэл яаж гардгийн яруу тод жишээг хар. Тэгээд тэр яруу тод жишээг С. Баярын ярьж байгаа яриа, хийж байгаа үйлдэлтэй харьцуулаад хар. Тэгээд С. Баяр улс төрөөс гарч уу эсвэл хөшигний ард сууж, хор найруулж, хуйвалдаан зохиож, бусдыг залуурдaж МАН-ыг “мафийн” улс төр болгож уу гэдгийг өөрсдийнхөө нүдээр хар.

Жамбын Батмөнх гэж нэг эрхэм Монголын төрийг 1984-1990 оны хооронд удирдаж байгаад 1990 оны 3 сард ажлаа өгч, улс төрийг орхисон. Тэр эрхэм 1997 оны 5 сард энэ хорвоог орхих хүртлээ бүхэл бүтэн 7 жилийн туршид юу хийж, яаж улс төрийг орхисон бэ? С. Баяр шиг намын даргын албан тушаалаасаа зууралдсан уу? С. Баяр шиг намын эрх барих байгууллагын гишүүн байсан уу? С. Баяр шиг намын, улс төрийн элдэв чухал шийдвэрт ил, далд байнга оролцож байсан уу? С. Баяр шиг байнга л хэвлэл, мэдээллээр улс төрийн байр суурь сурталддаг байсан уу? С. Баяр шиг намын сонгууль удирдах нь битгий хэл сонгуулийн цуглаан дээр асуулт асууж байсан уу тэр эрхэм? Жамбын Батмөнхөд тийм боломж байгаагүй юу? Жамбын Батмөнх тийм юм хийсэн үү? Улс төрөөс гарах гэж түүнийг, түүний хийснийг хэлдэг юм. Та бидний өөдөөс харж сууж байгаад улс төрд “Орвол ор, гарвал гар. Орсон ч биш гарсан ч биш тэр хавьд дүүжигнээд, сүүтэгнээд л харагдаад байх бол утгагүй” гэж нүдээ ч цавчихгүй, нүүрээ ч улайлгахгүй хээв нэг дүрэмдээд сууж байгаа С. Баяр улс төрөөс гарсан байна уу? Эсвэл М. Энхболдыг “ичээж” МАН-ыг хөшигний араас залуурдаад сууж байна уу? Чухам “офшоорчдын багын ахлагч, ерөнхий офшоорчин” энэ этгээд МАН-ын сонгуулийг удирдаж байгаа учир МАН офшоорчдыг өмгөөлөн, хамгаалж байна бус уу.

Чухам тийм учраас л “Баригдаагүйг шүүдэггүйг, шийтэгдэггүйг” мэдсээр байж баригдсан офшоорчдоо шийтгэх нь битгий хэл харин ч тэдэнд , хэлээ бариулчихаад байна бус уу М. Энхболд. Тийм ч учир ард түмэн амьсгаа даран хүлээж байхад М. Энхболд “нүдэн балай, чихэн дүлий алга болж” оронд нь С. Бямбацогт “Офшоортой байхыг хуулиар хориглоогүй”, “хүний эрхийг зөрчиж байна” гэж С. Баярцогтыг зоригжуулан, өөгшүүлж Сү. Батболд, Д. Цогтбаатар нарыг хамгаалж З. Энхболдыг буланд шахаж ганцаардуулсан бус уу. С. Бямбацогт МАН-ын тэргүүн, МАН-ын нүүр царай юм уу? “Хар хүний өмнөөс шар хүн” гэж тэр хэний өмнөөс “нүүрээ улалзуулж, нүдээ гөлөлзүүлэх” болов. МАН-ыг хэн удирдаж байна вэ?

Ард олноо буудан хөөж, хомроголон баривчилж, хорин цагдаж байсан, авилга, офшоорыг цэцэглүүлсэн, 10 гаран сая долларын үл хөдлөх хөрөнгийн арилжаа хийсэн этгээд МАН-ыг атгачихаад Монголыг ахин атгах гээд байна бус уy? МАН-ыг сонгуульд удирдаж байгаа энэ этгээд ялалт байгуулбал “мэргэжлийн засгийн газар” байгуулах санаагаа хэрэгжүүлж ерөнхий сайд болохгүй юмаа гэхэд Монгол улсын сайд болоод засгийн газрыг чинь атгахгүй гэсэн баталгаа байна уу? Цагтаа намын дарга, Засгийн газрын ерөнхий сайдаа түлхэн унагаж төрийн эрх мэдлийг булаан авч байсан бус уу энэ этгээд. Итгэхгүй бол эдүгээгийн МАН-ын дарга М. Энхболдоос асуугаарай. Хохирогч нь М. Энхболд өөрөө байсан юм. Өөрийг нь өөд нь татсан өөрийн намын ерөнхийлөгчөө өрөөлийн өрсөлдөгчтэй нь нийлж хөнтөрч байсан бус уу С. Баяртан. Эргэлзэж байвал Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж хоёроос лавлаарай.

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж энэ бус уу. Ийм этгээдүүдэд амь, амьдралаа даатгаж болох уу? Тиймээс МАНанг зайлуулж, төрөө авилгачдаас цэвэрлье гэвэл МАН-ыг бүү сонго!

 

Жич:

 

Энэ нийтлэлийг бичиж дуусаад нийтлүүлж амжаагүй байхад МАН-ын үнэн нүүр царайг илчилсэн аудио бичлэг дэлгэгдэж Нийслэлийн МАН-ын дарга Ц. Сандуй уг бичлэгийг алдагдсан бичлэг гэдгийг хүлээн зөвшөөрөв. Уг бичлэг МАН-д авилгаүндэсний, системийн, нам даяарх үзэгдэл” болсныг нотолсон төдийгүй МАН улс, эх орон, ард түмний төлөө зүтгэх ёстой улс төрийн нам бус харин эрх мэдэл, мөнгөний төлөө өөрөө өөртөө үйлчилдэг, зүтгэдэг улс төрийн мафи болсныг харууллаа. Тэр ч байтугай Монголын төрийн бүх эд эсийг системтэйгээр түүний дотор “хууль эрх зүйн хэлтсийг” нь хүртэл авилгын институц болгон хувиргадаг болох нь нотлогдлоо. МАН Монголын төрийн төлөө, Монгол улсын төлөө, Монголын ард түмний төлөө зүтгэдэг улс төрийн нам бус харин Монгол улсыг, Монголын ард түмнийг тонон, сорон мөлжиж, дарангуйлахын тулд Монголын төрийг авилгын мафийн хар аалзны тор, наймаалж болгон хувиргах бүлэг болон хувирсныг илчиллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаарт заасан Монголын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “aрдчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” ёс, зарчим, үнэт зүйлсийг МАН уландаа гишгэжээ. Ийнхүү МАН бидний Монгол улсын нүдний цөцгий мэт нандигнан хайрлаж, тахин шүтэж, эрхэмнэж байх ёстой үнэт зүйлс, зарчимуудыг умартан ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх ёстой улс төрийн намын оршин буй утга учраа (raison d’etre) бүрмөсөн алдаж Монголын ард түмний эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэлд халдан Монголын төрийн ардчилсан ёс, шударга ёс, хуулийг дээдлэх ёсыг бусниулан өөрсдийн хомхой бүлэгт үйлчлүүлэх хэрэгсэл болгосон бүлэглэл болох нь нотлогдлоо. Энэ нам Бодоо, Данзан, Сүх нарын байгуулж, Балсан, Бал нараар дамжиж Батмөнхийн ардчилалтай залгуулсан нам байхаа больж. Ийм намд Монголын төрд битгий хэл Монголын хөрс шороон дээр гишгих газар олдох ёсгүй.  

Read 1753 times Last modified on Ням, 26 6-р сар 2016 20:22

6 comments

  • Comment Link Баасан, 15 7-р сар 2016 15:01 posted by Зочин

    Энэ нийтлэлд бичсэн зүйл үнэн байсныг цаг хугацаа харуулна. Тэр үед эсрэг юм бичээд байсан хүмүүс юу гэхийг нь харъя.

  • Comment Link Баасан, 01 7-р сар 2016 10:00 posted by Ажиглагч

    Үгүй дээ Шизоот гуай андуураад байна. Таны энэ бичиж байгаа энэ сэтгэгдэлээс чинь харахад та бол хэт туйлширсан мэдлэг багатай, бас юмыг сайн мэдэхгүй байж дураараа ярьдаг хүн байна. Мөнх-Эрдэнэ багш бол Монголд байтугай дэлхийд гэж яригдах чансаатай судлаач. Энэ хүний бичсэн нийтлэлтэй та санал нийлэх алба байхгүй гэхдээ хүнийг гутаан доромжлох хэрэггүй болов уу. Манайхан юманд авах гээхийн ухаанаар хандаж сураасай.

  • Comment Link Мягмар, 28 6-р сар 2016 17:34 posted by Zochin

    Монголын улс төрийн өнгөрсөн болон одоогийн байдлыг бодитой судлан шинжилсэн сайн нийтлэл болсон байна. Манай судлаачид иймэрхүү нийтлэл бичиж баймаар юм даа. Баяр хүргэе

  • Comment Link Даваа, 27 6-р сар 2016 18:50 posted by МУИС-ийн багш

    Мөнх-Эрдэнэ багш шиг өндөр боловсролтой, өндөр түвшинд судалгаа хийдэг хүний хэлж буй үгийг сонсох хэрэгтэй. Австрийн ШУА, Стэнфордын Их Сургууль, Принстоны Их Сургуульд ажиллаж, одоо Макс Планкын Институтэд ажиллаж байна. Түүнээс өөрөөр судлаачийн чансааг яаж илтгэх вэ. Өмнө коммент бичсэн хүн бол зүгээр л нэг нэрээ нуусан атаархагч шүү дээ.

  • Comment Link Даваа, 27 6-р сар 2016 13:57 posted by хэхээ

    Офшоорийн ардаас гадаадын нохой болсон нөхдүүд гарч ирдэг. Сайн нохой бол гарч ирэхгүй. Гадаад эзэд нь нуудаг бол эзнийхээ үгийг сонсохгүй томроод байвал Монголын тамын тогоонд унагаах гэж дэлгэсэн байх бий.

  • Comment Link Ням, 26 6-р сар 2016 14:07 posted by Шизоот

    Ийм нэг мэдрэл муутай гар муис-т бдий. Илт шизотой гар.
    Тvvxээр японд хамгаалсан гэх. Монголын тvvxээр гэж бгаа шуу хаха
    Монголын ястан хоорондын зерчлийг хэрхэн хурцатгаж болох тухай судалгаа хийж барууныханд зарж амьдардаг байж магадгуй этгээд.

    Энэ мэтийн мэдрэл муутнуудад монголын улстерийг муулах шvvx эрх байхгуй шуу. Хужаа руугаа тонил

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter