255-р сар2016

Лхагва, 12 6-р сар 2013 02:59

Түмэнтэйгээ ойрхон төрийн сайд

Written by 
Rate this item
(0 votes)

Н.Номун-Эрдэнэ, Швед. Стокхольм, 09.06.2013

Балдангийн Энхмандах хэмээх энэ эгэл, эрхэм хүнтэй 1995 оны 9-р сард МУИС-ийн оюутан болж нийслэлд орж ирсэн үедээ анх уулзаж байсан нь санаанд тун илхэн байна. Энэ хүнтэй дарга, багш,сайд бөгөөд эрхэм сайн анд ах гэсэн салшгүй сайхан харилцаатай явсаар байгаа билээ.

Багаасаа пионерийн идэвхитэн байсан, за тэгээд угаас МАХН /одоо МАН/ угшилтай, үзэл бодолтой байсан болохоор намыг дэмжигч оюутны бүтэц бий болгоё гэдэг үүднээс хэсэг нөхдийн хамтаар МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Энхмандах дээр очсон. Эхэндээ их л сүрдэж байлаа. Улаанбаатарт ирээд автобусныхаа учрыг олж, эхний семестерээ ч даваагүй "юмнууд" байж эрх баригч намын дээрээсээ 2-р хүнтэй уулзаад сууж байна гэхээр сүрдэх нь аргагүй байгаа биз дээ.

За тэгсэн дарга маань оюутан залуус та бүхэн хичээл номондоо анхаарахын хажуугаар нийгмийн идэвхитэй байна гэдэг тун сайн хэрэг. Дэмжинээ гэдэг үгэнд урамшаад л хамтын ажил маань эхэлж, миний дарга болсон нь тэр билээ.

1999 онд их сургуулиа төгсөх үед дипломын удирдагч багшаар ажиллаж, багш шавийн барилдлагаатай болсон нь тэр юм.

2009 онд төрөө төлөөлсөн Скандинавын орнуудад суух элчин сайдаар томилогдоход нь хамгийн ихэд олзуурхан баярласан хүний нэг нь би. Шведийн Вант улсын нийслэл Стокхольм хотноо Элчин сайдын яам байгуулагдахад нъ тодорхой хүмүүс тусалж дэмжсэний нэг нь байсандаа баяртай байгаа.

Б.Энхмандах сайд ирэнгүүтээ Монголчуудынхаа төлөө хийсэн хамгийн анхны ажил нь хараар ажиллаж, амьдарч байсан Монголчуудыг ямар ч бичиг баримтгүйгээр ( буцах үнэмлэх) Монгол руу хомроглон буцааж байсаныг зогсоосон явдал байлаа. Шинэ тутам байгуулагдсан Элчин сайдын яам нь хүн хүч багатай, за тэгээд хөрөнгө төсвөөр ч маруухан байхад ихэмсэг бус энгийн даруу хүний хүмүүстэй ойлголцох чадвар л авч явдаг юм байна даа гэж бодож байна.

Ленинградын улсын их сургуулийг нийгмийн ухааны мэргэжлээр төгсөж, их сургуульд багшаар ажил амьдралынхаа гарааг эхэлж, эвлэлийн ажлаар залуусын дунд орж ажиллан, боловсролын системийн хяналт шалгалтын байгууллагын анхны дарга хийж, үзэл бодлоороо нэгдсэн улс төрийн хамгийн нөлөө бүхий намд том дарга, зөвлөхийн албыг ч хашиж, дипломат албанд зүтгэж, байгаль орчин, гадаад харилцааны дэд сайд, Скандинавын 4 орон хариуцсан анхны элчин сайдаар ажиллаж бидний хүндэтгэлийг хүлээсэн энэ хүн бол Балдан гэдэг алдартай багшийн хүү Энхмандах сайд маань юм.

Дурсамж: 2010 оны Шведийн Монголчуудын наадмаар бөхийн цол дуудах хүнгүй болчихдогийн байна. Тэгээд жоохон сандраад байтал сайд маань би гараад дуудчихая гээд л гүйж гараад зүүн, баруун талд нь гараад аймгийн 2 арслангийн цолыг хөнгөхөн дуудчихсан юм даа. Тэнд цугласан олон уухайн дуу, алга ташилтыг үзүүлэх шиг болсон юм.

Элчин сайд хүн гарч ирээд бөхийн цол дуудчихаар сонин санагдсан нь дамжиггүй.

Скандинавын орнуудаас хамгийн их Монголчууд суурьшиж амьдарч байгаа нь Швед улс. Элчин сайдын яам ч Стокхольмд байрладаг учраас энд ажиллаж амьдарч Монголчууд руу гол үйл ажиллагаа нь чиглэдэг.

Элчин сайдын яам, Швед улсад үйл ажиллагаа явуулдаг Швед дэх Монголчуудын Үндэсний холбоо,MGL спорт клуб, урлагийн ажилтны Бид Монголчууд холбоо зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэдгээрийн үйл ажиллагаанд дорвитой дэмжлэгүүдийг үзүүлж ажилласаныг дурьдахад таатай байна.

Элчин сайд хүн нэг томилолтын хугацаандаа хавсран суугаа 4 орондоо төрийн тэргүүний айлчлалыг зохион байгуулсан нь гадаад харилцааны түүхэнд байдаггүй гэж сонссон юм байна. Монгол улс болон хариуцаж байгаа орнуудын улс төрийн болон эдийн засгийн харилцаа нэмэгдэж, Монголчуудынхаа найдвартай ар тал нь болж , тэднээ бололцоотой бүхий л байдлаар дэмжиж ажиллаж чадсан нь Элчин сайдын яамны хэлэх ёстой амжилт. Олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүсийн оролцоо дэмжлэг байсан нь дамжиггүй.Гол хоорондын харилцааг нь зөв зангидаж, зохион байгуулж хамтран ажиллаж чадсан нь элчин сайд хүний чадвараас хамааралтай. Элчин сайдууд анх ажлаа эхлэхдээ иргэдтэйгээ уулзах нь байдаг ч буцахдаа иргэддээ хийсэн ажлаа тайлагнаад явсан нь хэд байдаг юм бол. Цаашдаа энэ жишгийг дагууштай. Өөрөө эрдэмтэн хүн болохоор сайдын ажлынхаа хажуугаар умардын орнуудын хөгжлийн туршлагыг судалж томоохон бүтээл гаргаад амжсан. Тэрээр өмнө ажиллаж байсан орнуудын Монголчуудтайгаа ч байнгын холбоотой байж дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилласаар байдаг. Үүний нэгэн жишээ нь "Англи улсад элчин зөвлөх байхдаа хамтран зохион байгуулж байсан "Монгол орны хөгжилд" чуулга уулзалтыг байнга дэмжин туслаж  ирсэн бөгөөд, 7-р чуулганд зочин илтгэгчээр уригдан оролцож, 8-р чуулганыг Швед улсын нийслэл Стокхольм хотноо хүлээн авч, Швед дэх Монголчуудтайгаа хамтран маш амжилттай зохион байгуулсан нь чуулганыг шинэ түвшинд гаргаж ирсэн сайхан үйл хэрэг болсон" хэмээн Британийн Монголчууд бахархан дурсдаг явдал.

Байгаль орчны дэд сайд байхдаа өөрөө санал тавиад яамныхаа хэмжээнд өөрийгөө үнэлүүлэхээр нууц , нэргүй санал асуулга яам, агентлагийн ажилтнуудынхаа дунд явуулж үзэж өндөр санал авч байсан гэж яаманд нь ажиллаж байсан хүнээс сонссон. Өндөр алба хашиж байгаа хүмүүс удирдуулж байгаа хүмүүсээсээ үнэлгээгээ тогтоолгодог байх хэрэгтэй гээд Төрийн албаны зөвлөлд бусад яам, газруудад нэвтрүүлэх санал тавиад бараагүй юм билээ. Манайхан уначихна гээд айсан байх л даа. Энэ хүн ардын багш хэмээн дуудуулж, төр түмнийхээ итгэлийг хүлээж өндөр ажил алба хаших зэргээр босоо хийморьтой хүний амьдралын замналаар яваа эгэл хүн билээ. Сайн сайхан яваа эр хүний үндэс язгуур нь сайн хань, гэр бүл гэж ярьдаг. Сайдын маань гэр бүл Д.Оюунбилэг эгчийн гавъяа оролцоог дурьдахгүй өнгөрвөл алдас болох биз ээ. Энд ямар нэг бялдуучлах юм уу, эсвэл тал засах гэсэн бодол алга. Шаардлага ч байхгүй. Байгаа бодит байдал, бидний харилцаа л ингэж үргэлжилсээр байгаа билээ. Шведээс сайдыгаа үдэж өгсөн ч дахин өөр байдлаар хамтран ажиллах эхлэл гэж бодож байна даа. Удахгүй уулзахын ерөөл өргөж, сайн сайхныг хүсье.

 

Read 3328 times Last modified on Лхагва, 12 6-р сар 2013 03:07

10 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter