248-р сар2016

Бямба, 08 6-р сар 2002 18:24

Хөгжимчин Н. Батчулуунтай Бачи хийсэн ярилцлага

Written by  G.Ganzorig
Rate this item
(0 votes)

http://wwwmongoliadcorg вэб хуудаснаас авав

2002 оны 5 сарын 2, Вашингтон хот
http://www.mongoliadc.org вэб хуудаснаас авав.

Америкийн Нью Йорк хотод оршин амьдарч хөгжим уран бүтээлээ тууривж яваа залуу хөгжмийн найруулагч, хөгжимчин Нянгарын Батчулуунтай хийсэн ярилцлагыг Монголчууд та бүгдэдээ толилуулж байна. Батчулууны хөгжмийг интэрнет дээрээс WWW.MP3/BACHI хаягаар орж сонирхон сонсож болно. Таалан соёрхоно уу.

ГГ: Сайн байна уу, бидний урилгыг хүлээн авч, цаг зав гаргаж, Монголчуудын Холбооны веб сейт-д зориулан ярилцлага өгч байгаад баярлалаа. Та өөрийгөө бидэнд товчхон танилцуулна уу?

Улаанбаатар хотод төрсөн. Манай гэрийнхэн хөгжимчин хүмүүс л дээ. Аав маань Нянгар гэж угалзан бүрээ үлээдэг их сайн хөгжимчин байсан юм. Ааваасаа л хөгжмийн анхны А, Б-г сурсан даа. Манай аавыг Монголд бол хүмүүс их сайн мэднэ. Би Монголд хөгжмийн сургуульд нийтдээ 7 жил сурсан, дараа нь Москвад, мөн Лондонд хөгжмийн сургуульд үргэлжлүүлэн суралцсан, аргил хуур, пиано, хөгжмийн онол зэргийг үзэж судалж байлаа. Хөгжимчин, дуучин, бүжигчин хөгжмийн найруулагчийн чиглэлээр л голлон суралцсан. Нилээд хугацаагаар хөгжмийн найруулагчаар ажилласан, харин одоо өөрөө нилээд ая зохиогоод байна. Би Нью Йорк-д 3 жил гаруй амьдарч байна.

ГГ: Чиний бичдэг хөгжмийн зохиол хөгжмийн ямар урсгалд багтах вэ?

НБ: Поп танец юм даа, бас чойнсе гэх шинэ урсгал одооноос эхлэн маш их хөгжиж байна. Нью Йорк-д их сайн дэлгэрээгүй ч хүмүүс маш их сонирхож байгаа л даа. Чойнсе гэдэг энэ урсгалыг би сонирхон оролдож байгаа, эндхийхэн ч миний талаар бас их сонирхож байгаа.

ГГ: Би чиний хөгжмийн заримыг интэрнeтээр дамжуулан сонссон. Мөн чиний явуулсан зүйлсийг харсан. Хүмүүс ч мөн их сонсдог юм байна. Тэд чиний бичсэн Seven Angles, Dance with Me гэдэг бүтээлийн талаар маш их магтаж бичжээ. Аятайхан хөгжим болсон юм билээ.

НБ: За их баярлалаа, 1997 оноос хойш би нийтдээ 10 гаруй дуу хөгжим хийгээд байна. Тэр бол сонгодог хөгжим маягийн зүйл байгаа юм. Seven Angles миний бодлоор нилээд сүртэй тийм гоё хөгжим болсон. Энэ дууг бичихдээ би монголын тал нутгийг их бодож бичсэн, хөгжим эхлэхэд монголын тал нутгийг дүрслэж байгаа юм. Уг нь хүмүүст таалагдсан байх, Нью Йоркийн хэд хэдэн том том продюсерууд намайг хамтран ажиллахаар урьсан байгаа. Би ер нь Чулуунбаатар гэдэг өвөр Монгол ахтай бас хамтарч нилээд юм хийж байгаа л даа.

ГГ: Энэ хөгжмийн хэмнэл, хөг аялгуу нь надад хурдан морины явдлыг санагдуулах шиг болсон.

НБ: Тэр яг үнэн, хурдан морины явдлыг дагуулж бичсэн юм. Төгсгөлд нь нэг хүний дуу гарч байгаа нь хөөмий, хархираа юм шүү дээ, би их л оролдож байж компьютерээр гаргаж авсан юм, нилээд адилхан болсон байна билээ. Миний бодлоор бол монгол өнгө аястай дуу болсон байгаа юм.

ГГ: Чи хөгжим, зохиолоо яаж бичдэг юм вэ, даралтат хөгжим дээр юм уу, цахилгаан хөгжим дээр өөрөө хийдэг юм уу?

НБ: Тийм, бөмбөрийн машин гэх мэт хэдэн элeктрон машин дээр хийдэг юм.

ГГ: Чи өөрөө бас шүлэг бичдэг юм уу? "Надтай бүжиглэ" (Dance with Me) гэдэг дууны үгийг чи өөрөө бичсэн юм уу?

НБ: Тийм, шүлгийг би бичсэн юм. Хөгжим нь эндхийн маягийнх боловч шүлэг нь маш өөр. Эндхийн хар арьстан хүмүүс эсвэл өөр бусад хүмүүсийн бичдэг маяг, загвар байдаг юм, түүнд би захирагдаагүй. Монгол шүлгийн маягаар бисэн. Жишээ нь монгол шүлэг чинь толгой холбосон:

Найз минь чи
Наддаа ирээч
Надтай хамт бүжиглээч ...

гэх мэт нэг иймэрхүү байдаг шүү дээ. Тиймэрхүү маягаар бичсэн юм л даа. Үүнийг сонссон хүмүүс энэ шүлэг нь өөр байдалтай байна гэдэг юм. Би хариуд нь надад өөрийн гэсэн хэв маяг байх шүү дээ гэж хэлдэг. Тэгээд хүмүүс дуртай л байх шиг байдаг юм.

ГГ: Монгол арга барилтай юм байна л даа.

НБ: Тийм юм даа.

ГГ: Чиний явуулсан зарим бичиг цаасыг үзэж байхад Норовбанзад гуайн Тал нутаг гэдэг дуу байгаа гэж байсан тэр ямар учиртай юм бэ?

НБ: Би одоо түүнийг хийх санаатай оролдож байгаа. Гэхдээ гараагүй, дуусаагүй байна, Уг нь би Нью Йоркоор нилээд хайсан боловч уртын дуу дуулчих хүн олдохгүй болохоор их хэцүү байна. Хөгжим нь бол байгаа. Монгол хүний хийсэн бүтээсэн юмыг гаргаж ирэхсэн гэж бодох юм, Монгол маань Ази тивийн нэг хэсэг, энд хөгжмийнхөн дунд Азиуд нэг их нэр хүнд олж чадаагүй байна. Ганц нэг Испаниуд гарч ирж байна. Миний хөгжмийг сонсоод хүмүүс гайхаад Ази хүн байгаагүй энэ хаанаас гараад ирэв? гэх маягийн юм хэлж Япон уу гэх мэтээр янз бүрээр асууж л байдаг юм. Тэгэхээр нь би Монгол хүн гэж хэлдэг юм.

ГГ: За их баярлалаа. Тантай хийсэн ярилцлагыг бид тун удахгүй Монгол Холбооныхоо вэб хуудсандаа гаргах болно. Цаашдын чинь уран бүтээлд их амжилт хүсье! Монгол гэдэг нэрээ байнга дуурсгаж яваарай!

НБ: Танд маш их баярлалаа, баяртай!

 

Read 1302 times Last modified on Пүрэв, 12 4-р сар 2012 13:00

6 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter