2010/09/01, Лхагва - 05:10 — Д.Цэрэнбат
Монголын Радио Телевизийн нэрт нэвтрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Рэгзэнгийн Доржбат 2010 оны 8 сарын 30-ны өдөр хүнд өвчний учир Лондон хотноо таалал төгслөө.
Р.Доржбат нь 1942 онд Баянхонгор аймагт төрж, аймагтаа бага сургуулиа төгсөн нийслэлийн 6-р дунд сургуулиа онц дүнтэй дүүргэж, улмаар Улсын Багшийн Дээд Сургуульд түүх газар зүйн багшийн мэрэгжил эзэмшсэн байна.
Тэрээр 1963 онд Монголын радиогийн нэвтрүүлэгчийн шалгаруулалтанд тэнцсэнээр 1990 оныг хүртэл өөрийн ажил амьдралынхаа 33 жилийг Монголын Радио, Тeлeвизтэй холбосон Алтан үеийнхэний нэгэн тод төлөөлөл, Монгол түмэндээ цээл саруул хоолой, цэл залуухан дүр төрхөөрөө танигдан мөнхөрсөн нэрт нэвтрүүлэгч байлаа. Түүнчилэн тэр "Эр цэргийн итгэл", "Тулалдаан" тeлeвизийн жүжгүүд , "Ардын Хатан баатар Магсаржав" 2 ангит уран сайхны кинонд Их жанжин Д.Сүхбаатарын дүрүүдийг мөнхөлсөн ба Лондон хотноо Английн телевизийн Хубилай Хаан баримтат кинонд Хубилай Хааны дүр зэргийг бүтээсэн авъяаслаг уран бүтээлч байв.
Р.Доржбат нь 1990 оны Монголын ардчилсан нийгмийг байгуулахад сэтгэл, зориг гарган зүтгэн оролцсон Aрдчилсан хувьсгалч, 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их хурлын Депутат, 1990-92 онд Монгол Улсын Засгийн Газарт референтээр ажилласан Монголын төр нийгмийн гарамгай зүтгэлтэн юм.
- Сэтгэгдэл: 1
- Дэлгэрэнгүй
- 211 уншсан
2010/08/26, Пүрэв - 13:54 — Д.Цэрэнбат
Олимпийн аварга Г.Эрдэнэболдын дасгалжуулагч Ц.Алтантөгс цагтаа хилийн чанадын тэмцээнүүдэд чамгүй амжилт гаргаж явсан нэгэн. 22 жилийн тэртээ Унгарт болсон спортын гимнастикийн “Нөхөрлөл” ОУТ-ий цагаригт дүүжингийн төрөлд хүрэл медалиар энгэрээ мялаасан энэ эр улсын аварга цолоо олонтаа хамгаалсан нэгэн. Спортоо орхисны дараа амьдралын мөр хөөн, гадаадад хэсэг хугацаанд аж төрөхдөө нүүдлийн циркт хүч сорьж явсан тэрбээр эх орондоо буцсан цагаас буюу 2004 оноос гимнастиктаа эргэн ирж залгамж үеэ дасгалжуулах ажилд ханцуй шамлан орсон бөгөөд жилийн дараа ирээдүйн олимпийн алтан медальтныг секцэндээ бүртгэн авсан түүхтэй. Энэ хугацаанд багш, шавь хоёр олон ч тэмцээнд хүч сорьж, хур туршлага хуримтлуулжээ.
- Сэтгэгдэл: 3
- Дэлгэрэнгүй
- 471 уншсан
2010/08/25, Лхагва - 18:26 — Цахим Өртөө Холбоо
“UPS Монгол” Олон улсын буухиа шуудан (www.ups.com, www.ups-express.mn),“Цахим Өртөө Холбоо” ТББ (www.tsahimurtuu.mn) хамтран ажиллах харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2010 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Чингис зочид буудалд боллоо.
- Сэтгэгдэл: 1
- Дэлгэрэнгүй
- 272 уншсан
2010/08/20, Баасан - 16:13 — Д.Цэрэнбат
Проф Др Д Бум-Очир, МУИС-ийн НШУС-ийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим
Бөө мөргөлийг товчхоноор монголын соёлын хамгийн үнэт зүйл буюу амин сүнс нь гэж үнэлэн тодорхойлж болно. Ийнхүү чухалчлахын учир нь олон ишт утгаар тайлбарлагдана. Олон шалтгаанаас хамгийн чухал нь бөө мөргөл бол монголын соёлын агуулга буюу утга санааны гол тээгч юм. Учир нь антропологийн ухаанд үздэгчлэн аль ч үндэстэн угсаатны шашин суртахуун гэдэг бол тэдний соёлын мэдлэг ухаан (knowledge) юм. Энэ мэдлэг ухаан тухайн соёлд байдаг зан заншил, ёс дэг, дүрэм горим гэхчилэн бүх л харилцааг зохицуулж тайлбарлан утга төгөлдөр болгодог байна. Тухайлбал, өнөөгийн хүн төрөлхтний мэдлэг, шинжлэх ухаан байдаг бол харин манай ардын мэдлэг ухаан саяхныг болтол бөө мөргөл байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан ардын мэдлэг ухааныг орлож гарч ирсэн өрнө дэхины бүтээл гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Ингээд XX зуунд хүчтэй хөгжсөн Европ төвтэй шинжлэх ухаан гэдэг зүйл манай ард түмний олон мянган жилийн түүхтэй соёлын мөн чанарыг бүрэн дүүрэн зөв зүйтэй тайлбарлаж чадахгүй байгаа нь өдгөө улам бүр тодорхой болж байна. Нэгэнтээ тайлбарлаж чадахгүйд хүртэл тухайн соёлын зүйлс утга учиргүй хоосон мэт болж улмаар мартагдан үгүйрэх явдал бий болдог бөгөөд үүний үр дүнд уламжлалт соёлоо гээж өөрийн үнэт зүйлээ алдахад хүрдэг байна. Тиймээс монголын соёлын мөн чанарыг шинжлэх ухаанаар эрэлхийлэхээс гадна бас бөө мөргөлөөс хайх нь нэн чухал ач холбогдолтой болоод байна.
- Сэтгэгдэл: 1
- Дэлгэрэнгүй
- 517 уншсан
2010/08/17, Мягмар - 05:56 — Цахим Өртөө Холбоо
Нинжбатын Ууганбаатар, Стокгольмийн Эдийн Засгийн Сургууль, Sweden
Философи бол xүний аливаа зүйлсийн тухай бодох оюунлаг аxуйг бүрдүүлэгч нь юм. Иймд мэдээллийн гэгдэх эрин үетэй золгож буй хүн бүр, мэдээлэлтэй холбоотой философи санаануудыг сонирхон үзэх хэрэгтэй.
Энэхүү бүтээлийн эхний хэсэгт, өрнөдийн философи дахь мэдээлэлтэй холбоотой хоёр үндсэн салбар ухааныг (эпистемологи болон мэдээллийн философи) танилцуулахыг зорьсон юм. Эпистемологи (мэдлэг судлал) нь эртний Грек философчидийн сонирохсон анхны сэдвүүдийн нэг байсан бол, Мэдээллийн философи (information philosophy) нь ‘Мэдээллийн Технологийн дэвшилээс үүдсэн философи асуудлуудыг судлахаар’ 1980 аад оноос эхлэн бие даасан салбар ухаан болон хөгжиж байна.
- Сэтгэгдэл: 5
- Дэлгэрэнгүй
- 673 уншсан
2010/08/09, Даваа - 15:00 — Цахим Өртөө Холбоо
2010.07.21
Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”, “Цахим Өртөө Холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулсан "Эх орны хөгжилд-бидний оролцоо" сэдэвт гадаадад байгаа монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор амжилттай зохион байгуулагдлаа.
АНУ-ын “Азийн сан” Уг чуулга уулзалтын дэмжигч байгууллагаар оролцов.
Чуулга уулзалтад нийт 385 иргэд онлайн бүртгүүлж оролцсоноос 202 нь дэлхийн 26 улс оронд ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол Улсын иргэд, монголчуудын холбоодын гишүүд, 183 нь гадаадад боловсрол эзэмшиж, эх нутагтаа эргэн ирэгсэд бөгөөд гадаадад төгсөгчдийн холбоонд бүртгэлтэй залуучууд байв. Мөн түүнчлэн УИХ, Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөл 70 шахам зочид чуулга уулзалтанд хүрэлцэн ирлээ.
- Сэтгэгдэл: 18
- Дэлгэрэнгүй
- 848 уншсан
Танд энэ өдрийн халуун мэндийг хүргэе!
Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд тавтай морилно уу. Сүлжээг ашиглах талаар зарим зөвлөгөө, сануулгыг толилуулъя.
Хэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/
Хэрэв та ямар нэгэн зүйл асуух, хэлэлцэх гэж байгаа бол:
Юуны өмнө тухайн асуудлын талаар өмнө ярилцаж байсан эсэхийг сүлжээний архив хуудас руу http://groups.google.com/
- Дэлгэрэнгүй
- 579 уншсан
2010/08/08, Ням - 05:46 — Д.Цэрэнбат
ХБНГУ-ын Мюнхэн хотноо буудлагын спортын 50 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2010 оны 7 сарын 29-нөөс 8 сарын 11-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд Монголын 19 тамирчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр залуучуудын хийн гар бууны 10 метрийн төрөлд оролцсон “Champion” клубын тамирчин Ц. Хонгорзул алтан медаль хүртэж, дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн боллоо. Тэрээр энэ төрөлд нийт 80 гаруй тамирчин онч мэргэнээ сорьсоноос 382 оноогоор ийнхүү тэргүүн байр эзэлсэн бол Францын тамирчин 381 оноогоор хоёрдугаар байр, Солонгосын тамирчин 380 оноогоор гуравдугаар байр тус тус эзэлжээ. Ингээд дэлхийн шинэ аварга болон түүний багш, гавьяат дасгалжуулагч Л. Ундралбат нартай утсаар цөөн хором хөөрөлдсөн юм.
- Сэтгэгдэл: 5
- Дэлгэрэнгүй
- 608 уншсан
2010/08/06, Баасан - 12:38 — Цахим Өртөө Холбоо
[Call for papers - Илтгэл хүлээн авч байна]
Судалгаа шинжилгээний ажлын үр дүн: Улс орон, бүс нутаг болон олон улсын түвшинд хүн амын шилжилт хөдөлгөөний үйл явц, мөн чанарыг судалдаг эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцдэг уламжлалт эрдэм шинжилгээний хурал нь ШУТИС-ийн НТС-д сүүлийн 6 жил дараалан амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцдог төдийгүй гадаад, дотоодын олон эрдэмтэд, судлаачид дэлхийн 10 гаруй оронд амьдарч байгаа Монголчуудын улс төр, нийгмийн олон талын асуудлын талаар олон илтгэл хэлэлцүүлж иржээ.
- Сэтгэгдэл: 6
- Дэлгэрэнгүй
- 738 уншсан
2010/07/22, Пүрэв - 05:42 — Д.Цэрэнбат
Профессор Пүрэвийн Увш
(“Зөгийн үүр” хөтөлбөрт зориулав.)
2000 оны эхээр тэр цагийн улс төрчид Mонгол улсын хөгжил, монгол хүний төлөвшлийн талаар ухаан бодлоо уралдуулж, бодлого боловсруулж, алдаа, оноогоо шүүж явсанаас санаанд үлдсэн нь нийгмийн, түүний дотор хүний хөгжлийг гэр бүлийн хүрээнээс ангид авч үзэх боломжгүйг ухааран, гэр бүлд чиглэсэн төрийн бодлого боловсруулах, гэр бүлийн гишүүдийг ганцаарчилсан биш, гэр бүлд нь суурилсан бодлогоор хөгжүүлэх нь илүү үр дүнтэй болохыг олж харж, улмаар тухайн үеийн Ерөнхийлэгчийн санаачлагаар “Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого” хуульчлагдаж, “Гэр бүлийн тухай хууль” батлагдаж байсан билээ.
- Сэтгэгдэл: 3
- Дэлгэрэнгүй
- 1266 уншсан


