Энэ 6 сарын 25-27 -ны өдрүүдэд АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Монгол Соёлын Төв, Вашингтон Хот Орчмын Монголчуудын Холбооноос хамтран томоохон цогц арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Үйл ажиллагааны хүрээнд Монгол судлалын бага хурал, АНУ дахь Монголчуудын Холбоо, Байгууллагуудын Удирдлагын Зөвлөлдөх Уулзалт, мөн АНУ дахь Биеийн тамир, Спортын Ажилтны Чуулга Уулзалт болон Улсын заан, харцага цолтой бөхчүүдийн барилдаан, Урлагийн тоглолт зохион байгуулагдах юм. Хөтөлбөрийг та бүхэнд толилуулж байна:
2010/06/23, Лхагва - 02:04 — Цахим Өртөө Холбоо
- Сэтгэгдэл: 12
- Дэлгэрэнгүй
- 1055 уншсан
2010/06/23, Лхагва - 00:25 — Цахим Өртөө Холбоо
2010 оны долдугаар сарын 23 • Улаанбаатар, Монгол Улс
Мэдлэгт суурилсан нийгэм, мэдлэгт суурилсан сургалт, мэдлэгт суурилсан хөгжил, мэдлэгт суурилсан бизнес гэж өнөө үед зөвхөн Монголд ч бус хаа сайгүй ярьдаг болсноос гадна янз бүрийн онол ч гарчээ. Эх нутагт маань энэ талаар анхаарч, их дээд сургуулийн оюутан сурагчдад лекц уншиж, телевизээр ярилцлага өгч, сонинд нийтлэл гарч байгааг хилийн чанадад суугаа монголчууд нэн талархалтай хүлээн авч байдаг юм аа. Гэтэл чухам энэ онолыг боловсруулалцаж, барууныханд зааж, тэднийг хөгжүүлдэг гэж болохуйц мэргэжилтнүүдийн дотор мэргэжлээрээ олон жил дагнан ажилласан, хилийн чанадад тогтвор суурьшилтай ажил эрхэлдэг монголчууд олноороо байна. Тэдний хийдэг ажлаас эх орондоо хүргэж, нутагшуулах эхний алхмыг бий болгох, бусад олон ажилд хувь нэмэр болохоор энэхүү лекцийг явуулахаар шийдсэн билээ.
- Сэтгэгдэл: 10
- Дэлгэрэнгүй
- 925 уншсан
2010/06/16, Лхагва - 16:28 — Цахим Өртөө Холбоо
Н.Ууганбаатар, Стокгольмийн Эдийн Засгийн Сургууль, Стокгольм Хот, 2010 он
Бид бол түүхийн нугачаан дунд яваа хүмүүс. Ардчилал болон капитализмруу шилжсэн бидний шилжилт; дэлхийн бусад улс орнуудын байдал; байгаль дэлхийн ая зан; энэ бүхнээс үүдэлтэй гэмээр хүмүүс бидний бухимдал, уцаарлал, гомдлол гээд л... Жишээ нь бидний хувьд Чухам олохоосоо алдах нь их байна уу? Эсвэл энэ өрнөдийн гаралтай капитализм-ардчилал хоёрын хослол нь бидэнд төдийлөн тохирохгүй байна уу? Аль эсвэл бид энэ бүхний учрийг нь нэг их сайн олохгүй, тэрнээсээ болоод боломж бололцоог нь бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна уу? гээд олон асуултууд асууж болох мэт. Хүн төрлөхтөн асуулт асуусаар л өдийг хүрсэн юм чинь, уг нь асууст асуух гэдэг гэмгүй; тэр ч бүү хэл зөв хэлбэрээр нь асууж чадвал тустай үйлдэл байх учиртай.
- Сэтгэгдэл: 17
- Дэлгэрэнгүй
- 1266 уншсан
2010/06/10, Пүрэв - 00:15 — Д.Цэрэнбат
Х.Эрдэмбилэг (mongolchuud.blogspot.com), Лондон- Сэтгэгдэл: 12
- Дэлгэрэнгүй
- 1520 уншсан
2010/06/08, Мягмар - 22:14 — Д.Цэрэнбат
Хөөрөлдсөн Д.Цэрэндорж, www.zamdaan.com Сан Франциско хот, 2010.1.25
Америкт сургууль төгсөөд нутгаа зорьсон залуучуудын нэг Даваабатын Сайнбаяртай уншигч таныг уулзуулья. Чикаго хотноо компьютерийн программ хангамжийн мэргэжлээр суралцаж төгсөөд америкийн хай тек компанид хэсэг хугацаанд хүчээ үзсэн тэрбээр Монголдоо очоод Медиа группийн удирдах зөвлөлд ажиллахын зэрэгцээ дэлхийн Монголчуудын интернэтийн анхны сүлжээнээс салбарлан гарсан “Цахим Өртөө Холбоо” ТББ-г удирдан чиглүүлж яваа нэгэн билээ. Монголын пүүс компаниудын ажлын байрны Job Fair 2010 for Mongolian professionals in the USA үзэсгэлэн яармагийг зохион байгуулах ажилд оролцон Америкт ирэх үеэр нь түүнтэй уулзаж ярилцсан юм.
- Сэтгэгдэл: 8
- Дэлгэрэнгүй
- 1194 уншсан
2010/06/04, Баасан - 15:27 — Б.Эрдэнэбаяр
Б.Эрдэнэбаяр. Парис хот
Сангийн яам нь санаачлаад төрийн албан хаагчдыг олноор нь цөөрүүлж төсвийн мөнгийг хэмнэх юм гэнээ. Тэгтэл тэр нь нөгөө л 2000 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараагаар бий болгосон дэд сайд нар, учир утгагүй олон дэд дарга нарын талаар л яриа болж байх шиг байна. Тэгээд баахан мөнгө хэмнээд байгаа юм байх. Уул нь ажил бодож гаргаж ирсэн албан тушаалууд ч биш л дээ.
Түүнээс биш төрийн алба, засаглалын талаар онц гойд шинэчлэл, менежментийн дорвитой шийдлээр гаргасан ажил л лав биш болж таарч байна.
- Сэтгэгдэл: 4
- Дэлгэрэнгүй
- 862 уншсан
2010/05/30, Ням - 18:36 — Д.Цэрэнбат
“Аса аварга ирэх гэнэ” гэсэн яриа нилээд хоногийн өмнөөс дуулдаж эхлэв. Бүр өдөр андуурч Монголчууд “Монгол паб”-д цуглаж хүлээсэн ч тохиол бий. Британийн Монголчууд аваргынхаа дүрийг нь харж дууг нь сонсохоор тэсэн ядан хүлээцгээж байсан нь тэр.
Хүлээсэн аварга маань иржээ. Тэрээр Японы TBS (Tokyo Broadcasting System) телевизийн нэвтрүүлэгт оролцох, өөрийн найз, алдарт цэцэрлэгч Ishihara Kazuyuki-ийн урилгаар түүний оролцож буй Хатан хааны олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн Chelsea Flower Show-г үзэж найзыгаа дэмжих, Шотланд дах “Yokozuna” вискиний үйлдвэрт айлчилах, өөрийн багш Б.Эрдэнтуяатайгаа уулзах гээд цөөн хоногт амжуулах олон ажилтай иржээ.
- Сэтгэгдэл: 11
- Дэлгэрэнгүй
- 2018 уншсан
2010/05/28, Баасан - 17:11 — Цахим Өртөө Холбоо

Д.Золзаяа, "Өдрийн шуудан" 2010.05.27 №127. www.cooperation.gov.mn
Гадаад улсаас манай улсад ирж, ажиллаж амьдарч буй иргэдийн хэргийг эрхлэх тусгай агентлаг байдгийг бид мэднэ. Харин гадаадад амьдарч буй өөрийн иргэдийн асуудлыг цогцоор нь анхаарах байгууллагагүй явсаар өнөөг хүрлээ. Харин саяхнаас Засгийн газрын дэргэд Зөвлөл байгуулагдан хилийн чанадад амьдарч буй 200 мянга орчим иргэдээ төрийн бодлогын түвшинд анхаарч эхэлснээрээ онцлог юм. Тэгээд ч харьд суугаа монголчуудын 90 гаруй хувь нь сонгуулийн эрх бүхий, оюуны болон хөгжлийн өндөр чадамжтай иргэд байдаг юм. Энэ сэдвээр Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.
- Сэтгэгдэл: 9
- Дэлгэрэнгүй
- 1667 уншсан
2010/05/27, Пүрэв - 06:36 — Цахим Өртөө Холбоо
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 18–22-ны єдрүүдэд ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд ноён Г. Вестервеллегийн урилгаар ХБНГУ-д албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалынхаа төгсгөлд Монгол Улсаас ХБНГУ-д сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзаж халуун яриа өрнүүлэн, тэдний санал сэтгэгдлийг сонсож харилцан ярилцсаны үр дүнд цаг үеэ олсон шийдвэрүүдийг гаргалаа.
- Сэтгэгдэл: 5
- Дэлгэрэнгүй
- 1102 уншсан
2010/05/20, Пүрэв - 05:55 — Д.Цэрэнбат
Британийн Монголчуудын уламжлалт Монгол орны хөгжилд 6-р чуулга уулзалтад Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуулийн докторанд Н.Ууганбаатар ирж оролцон “Мэдээллийн онол ба түүний боломжит хэрэглээнүүд” илтгэлээрээ Цахим Өртөөний нэрэмжит Эрдэм өргөмжлөл мөн Холбооны гишүүдийн хамтын бүтээл болох номын дээжсээр шагнагдсан билээ. Энэ өргөмжлөлийг хүртсэн илтгэгчээс ярилцлага авч Цахим Өртөөгөөрөө уншигчдад хүргэдэг уламжлал ёсоор Н.Ууганбаатартайгаа хөөрөлдлөө.
Мөн энэ дашрамд бидний чуулганыг дэмжиж илтгэгч Н.Ууганбаатарыг ивээн тэтгэсэн Шведийн Вант Улсад суугаа элчин сайдын яамны хамт олон, элчин сайд Б.Энхмандах танаа гүнээ талархаснаа илэрхийлье.
- Сэтгэгдэл: 5
- Дэлгэрэнгүй
- 1512 уншсан
