”Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” - Хандивын аян
2009/05/01, Баасан - 20:00
Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний дэргэдэх Цахим Өртөө Холбоо ТББ-аас санаачлан Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Монгол угсаа гаралтай xазара үндэстний хоёр шилдэг сурагчийг Монгол Улсад тодорхой мэргэжлээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр эхлүүлснээ зарласан билээ. Хөтөлбөрийн хүрээнд Афганистанд ахлах сургууль төгссөн, хөтөлбөрт тусгасан мэргэжлээр суралцах хоёр шилдэг оюутныг шалгаруулан Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэг олгох болно.
Тэтгэлэгт хөтөлбөр нь монгол хэлний бэлтгэлийг оролцуулаад нийт 5 жил үргэлжлэх бөгөөд үүнд сургалтын төлбөр, дотуур байр, хоол, ном бичиг хэрэглэл, Афганистан улсаас ирэх очих унааны зардал, сургуулийн бусад зардлууд орж буй болно. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хазара оюутнууд нь Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Монгол, Хазарын ард түмний найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулах юм.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтийг Цахим Өртөө сүлжээний гишүүд, хувь хүмүүс, бизнес, олон нийтийн байгууллагуудын хандиваар бүрдүүлнэ. Цахим өртөө Холбооны энэхүү санаачлагыг дэмжиж, хандив өргөхийг та бүхэнд уриалж байна!
Хандив хэрхэн өргөх вэ?
Хандивыг Цахим Өртөө холбооны оффист биеэр, дансаар, эсвэл интернэтээр олон улсад итгэмжлэгдсэн Paypal системээр Visa/Mastercard/American Express хэрэглэн өргөх бүрэн бололцоотой.
Хандивлагчын овог, нэр, төлөөлж буй байгууллага (хэрэв аль нэг байгууллагыг төлөөлж буй бол), улс хот, хандивын хэмжээ, хандив өргөсөн огноог Цахим Өртөө сүлжээний www.tsahimurtuu.mn/scholarship.htm хуудсанд байрлуулж, нийтэд ил тодоор зарлан мөнхжүүлнэ.
Дансаар шилжүүлэх:
Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгийн сан
Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны дугаар: 499136189 (төгрөг), 499136190 (валют)
Биеэр хүрэлцэн ирж хандив өргөх:
Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу-49
Монгол улс, Улаанбаатар хот
Утас / Факс: 976-11-312920
Интернэтээр хандивлах:
Доорх зурган дээр дарж хандиваа өргөнө үү:
*** PayPal нь Аmazon.com гэх мэт дэлхийд танигдсан сүлжээнүүдийн хэрэглэдэг, үнэгүй бүртгэл бүхий төлбөрийн үйлчилгээ юм. Төлбөрийн гүйлгээг PayPal-аар явуулах учир кредит картны болоод бусад нууц мэдээлэл тань бидэнд харагдахгүй болохыг анхаарна уу.
(Хандивлагчдын нэрс 1-5 хоног тутамд шинэчлэгдэх болно. Энд дарж үзнэ үү.)
Нэмэлт Мэдээллүүд
Цахим Өртөө Холбооны товч танилцуулга
Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа 3000 гаруй гишүүд, дэмжигчдийг цахим сүлжээгээр нэгтгэн холбосон Монгол хийгээд Монголч түмний мэдээлэл солилцооны талбар болсон Цахим Өртөө Холбоо нь Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн санаачлагаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага юм.
Эрхэм зорилго: Монголын иргэд төрөлх эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр амьдрах нөхцөлийг хамгийн зөв, оновчтой хувилбараар бүрдүүлэхэд тал бүрийн боломжоо ашиглан манлайлан оролцоход оршино.
Холбооны үйл ажиллагаа: Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээг түшиглэн явагддаг бөгөөд өөрийн дүрмийн дагуу Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Холбооны Гүйцэтгэх Алба, тив улс орнууд дахь монголчуудын төлөөлөл, мэргэжлийн хэсгүүд гэсэн бүтэцтэйгээр ажилладаг.
Цахим Өртөө Сүлжээгээр хэлэлцэгдэж буй санал санаачлагууд нь тус Холбооны ажил хэргийн томоохон хэсэг, сүлжээний гишүүд дэмжигчид нь тодорхой ажлыг хийж гүйцэтгэх багийн гол тулах хүчин болж байдаг.
Манай хаяг:
Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу-49
Монгол улс, Улаанбаатар хот
Утас / Факс: 976-11-312920
Вэб хаяг: www.tsahimurtuu.mn
И-мэйл хаяг: holboo@tsahimurtuu.mn
Афганистан Улс:
Зүүн хойд Азид 652.225 хавтгай дөрвөлжин км газар нутаг эзлэн оршдог, 28.717.213 хүн амтай, хүн амын 55 гаруй хувийг афганчууд, үлдэх хувийг тажик, хазарууд, чараймак, узбек, туркмен зэрэг үндэстнүүд эзэлдэг бөгөөд хүн амын ихээхэн хэсэг нь нүүдэлчин амьдралтай. Нийслэл Кабул хотод 2 сая гаруй хүн оршин суудаг. Албан ёсны хэл нь пушту, дари. Хүн амын ихэнх нь лал, сунит шашин шүтдэг. Афганистан улс хойд талаараа , Узбекстан, Тажикстан, зүүн талаар БНХАУ, өмнө талаараа Пакистан, баруун талаар Иран улстай хилэлдэг.
Афганистаны газар нутаг дээр ХҮIII зууны дундуур анхны төвлөрсөн Дураны эзэнт гүрэн бий болсны дараа бараг зуу шахам жилийн турш Англичууд эзлэн дагуулах бодлого барьсаар 1879, 1893 онуудад өөрийн эрхшээлд оруулж амжсан байна. Гэвч 1919 онд Афганистан улс тусгаар тогтнолоо зарлаж, 1921 онд Англи, Афганистан улс энх тайвны гэрээнд гарын үсэг зуржээ. Афганистан улс 1747-1973 оны хооронд хаант засаглалтай орон байлаа. 1973 оны ҮII сарын 17 нд гарсан зэвсэгт эргэлтийн үеэр хаант засгийг түлхэн унагаж бүгд найрамдах улс тунхагласан байна. Гэвч засгийн эрх баригч М.Дауд үнэн чанартаа хаант ёсны дэглэмийг мөрдөж, улс орондоо ардчилсан дэвшилтэт үзэл баримтлалтай байгууллагуудыг мөрдөн хавчиж, тэдгээрийн удирдагчдыг хоморголон баривчилж байснаас улс оронд тогтворгүй байдал бий болж 1978 оны 1Ү сарын 27-нд үндэсний ардчилсан хувьсгал гарч, мөн сарын 30-ны өдөр Бүгд найрамдах ардчилсан Афганистан улсыг тунхаглаж, Афганистаны ардын ардчилсан нам засгийн эрхийг гартаа авсан байна.
Энэ үеэс эхлэн шинэ хуучны хооронд эрс ширүүн, хайр найргүй тэмцэл өрнөж, 1979-1989 онуудад ЗХУ-ын цэрэг эрх баригч засгийн газрын талд байлдаж байсан хэдий ч талибанчууд 1990 онд Афганистаны ихэнх нутгуудад хяналтаа тогтоож чаджээ. Талибанчууд 2001 оны IХ сарын 11-нд АНУ-ын эрх ашигт халдсан учир АНУ, Английн цэргийн анги нэгтгэлүүд Афганистан улсад орсон байна. Ихэнх газар нутаг нь уулсаар хүрээлэгдсэн энэ оронд 1984 оны тоогоор: бод мал 3.8 сая, хонь 19 сая орчим, үүнээс каракуль хонь 4.5 сая, ямаа 3 сая, адуу, луус 1.7 сая орчим байжээ. Зам харилцаа муу хөгжсөн. 18 мянган км замын 3 мянган км зам хатуу хучилттай бөгөөд төмөр замын нийт урт 10 гаруй км. Хатаасан жимс, байгалийн хий, хөвөн, хивс, каракуль зэрэг барааг гаргаж, оронд нь машин, тоног төхөөрөмж, тээврийн газрын тосны бүтээгдэхүүн импортлодог байна. Мөнгөний нэгж нь афган. 3000 афган = 1 US$ (1996) Манай улс Афганистан улстай 1962 оны II сарын нэгний өдөр дипломат харилцаа тогтоосон байна.
Эх сурвалж: www.baabarpedia.mn
Хазара үндэстэн:
Хазара үндэстэн нь Афганистаны төв хэсэгт оршин суудаг тус улсын гурав дахь том үндэстэн (9 %) юм. Тэдний ихэнх нь Шиа мусулманчууд байна. Түүнчлэн хөрш зэргэлдээ Иран, Пакистанд ч олноор цагаачлан суурьшсан байна.
Тэдний гарвал үүслийн талаар хэд хэдэн таамаглал байдаг бол хамгийн боломжтой нь Чингис хааны байлдан дагууллаас үлдэж хоцорсон монголчууд юм. Хазаар гэдэг нь персээр мянга гэсэн утгатай бөгөөд мянгат цэрэг гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Нийт хүн ам нь 3-4 сая. Тэд шашин шүтлэгийн ялгаанаас болж Талибаны дэглэмийн үед ихээхэн зовлон зүдүүр амсч, үндсээрээ устгагдах хүртэл аюулд ойрхон байжээ. Хазаарчууд перс болон тус хэлний аялга болох хазараги хэлээр ярьдаг. Царай төрх нь бусад паштун, тажик зэрэг афганы бусад үндэстнүүдээс тэс өөр, эрчүүд нь сахалгүй, монгол царайтай, мал маллан амьдардаг нүүдэлчин улсууд. Хэлэнд нь монгол угшилтай үгсүүд элбэг тааралдана.
Өнгөрсөн онд Бээжинд болсон Олимпод оролцсон Рохулла Никпай хэмээх 21 настай залуу тус улсыг төлөөлсөн цөөхөн тамирчны нэг байсан бөгөөд таеквондогийн төрөлд дэлхийн аварга Хуан Рамосыг 4-1 харьцаагаар ялан тус улсын хамгийн анхны бөгөөд цорын ганц хүрэл медаль хүртсэн байна.
Цахим Өртөө Холбоо
Улаанбаатар
2009.03.16
- 2802 уншсан
- Хэвлэх хувилбар

Санал, сэтгэгдэлүүд
good job. udahgui handiv
good job. udahgui handiv orgono oo.
ene tosol tsaash ny urgeljleh yum uu? esvel ingeed zosgoh yum uu?
urgeljluulvel zugeer shuu!
bas ug ny TBB-uudiin tuhai huulind oorchlolt orood aj ahuin negjuud 1% iin tatvaraa oorsdiin hussen uil ajillagaag demjij yamar negen san, TBB-d handivlaj boloh talaar yum yavaad baisan. ene herev batlagdchihsan bol company-uudtai yarij uzeerei gej zovloyo. aly 1 2 3 jiliin omno ene huuli yarigdaj baisan. odoo yasan yum baigaan.
MONGOLCHUUDAA
Ene yamar gaixaltai saixan sanaa, uil xereg ve! Mash ix demjij baina. Xazarachuud bol Mongoliin min ugsaa, garval negt axan dvvs. Udaxgui xandiv orgonoo. Ta buxend amjilt xusie.
ДАЯАРМОНГОЛ
ДАЯАРМОНГОЛ
MASH SAIN BAIN SHUU
mash sain bn
vnheer zow shiidwer garchee olon oyutan suraltsuulahaas gadna xazar xvmvvsiig olnoor ni mongolruu tataj irgene bolgoh xeregtei shvv adilhan chingisiin udam bolson ahan dvvsee muuhai tirorist ornoos awartsgaay mongolchuda
хазара
сайн уу тэд үнэхээр өвөг дээдсийн минь хийсэн балгийг үүрч байгаа юм байнав Тэдэнд туслах хэрэгтэй. Тэднийг яагаад эх орондоо амьдруулж болохгүй гэж. тэртээ тэргүй хэт цөөхөн хүн ам хэтэрхий том газар нутаг гээд байдаг биздээ, бас цусны шинэчлэлтээ хийх цаг болсон юм биш үү, нөгөө талаас хямд ажиллах хүч ирэх нь. Гэхдээ бага багаар боловсрол болон сургалтаар дэмжих замаар тэднийг эх орондоо амьдрахыг зөвшөөрөөч хууль тогтоогч нараа
Сэтгэгдэл бичих