Хүний гараар могой бариулах
2010/01/28, Пүрэв - 18:11
Б.Эрдэнэбаяр. Парис хот
Төрийн албыг орхин ганзагын наймаа, пүүс компани бараадан явцгааж байсан цаг саяхан. Тэрхүү сийрэг толгойтнуудын ард төрийн албаны голомтыг сахин үлдэж ороо бусгаа цагт төсвийн хэдэн төгрөгөөр гэр бүлээ тэжээсэн нэр зүүж цалингаас цалингийн хооронд өртэй амьдарсаар ирсэн үнэнч сэтгэлтнүүд байсан юм шүү. Одоо ч байсаар л байгаа. Гэхдээ тэр үеийнх нь хичээл зүтгэлийг нь таг мартаад тухайн байгууллагын албан хаагчдын тээр хойно шинэхэн даргын нүдэнд үл оногдохыг хичээн ажилдаа нухлуулж суугаа.
Төрийн албыг ядуу хэмээн хаалгыг нь саван гарагсад одоо бэлтэй чинээлэг болж, өөрийнхөө бор ходоодыг цатгасан хойноо улс төрчид, хурган дарга нарын өлөн нүд, ёроолгүй халаасыг төрийн албанд насаараа зүтгэсэн хүний санаанд багтамгүй мөнгөөр дүүргэн хүч түрэн орж ирээд, өнөөх төрийн албандаа насаараа зүтгэсэн “доожоогүй” нөхдийг тас гэдрэг нь мөргөж унагаад гайгүйхэн албан тушаалд нь сууцгааж байгаа нь нэн үнэн болсон юм.
Мэдээж хэрэг, төрийн албанаас олон жил хөндийрсөн хүмүүс чинь албаны ёс зүй, соёл, төрийн албан хаагчийн жудаг, хүнлэг чанарыг таг мартсан байдагийг хэн ч хэлнэ. Тиймдээ ч, хамт ажиллаж байхдаа хамгийн хуншгүй зан гаргах, худал ховлон матах, даргад өмнөөс нь ичиж үхмээр долигнох, өчүүхэн зүйлийг дэлбэртэл нь хөөргөх, хүний ажлыг булшлан дарах зэрэг аль болж бүтэхгүй юмыг сүүхээчлэн хэрэгжүүлэхдээ гарамгай байхыг нь яанаа.
Төрийн албыг хүчгүйдүүлэн сулруулж буй хамгийн гутамшигт зүйл бол энэ мэт эрээ цээргүй байдлыг дээрээсээ өөгшүүлэн дэмжиж байгаад байгаа юм даа. Ёстой алба ёсоороо явагддаг байхад аливаа салбарын удирдлага нь тэр салбараасаа тавигдаж, түүнийг хамт олон хүлээн зөвшөөрч удирдлагад нь хичээнгүйлэн зүтгэдэг байсан юм. Тэгэхээр албандаа амжилт гаргаж өсөн дэвжих хүслээр өөрийгөө тордож боловсруулагчид ч олон байлаа. Тэдгээрийг ч боловсон хүчний алба анхааралдаа авч залж удирдах, дэмжин чиглүүлэх бодлоготой байсан билээ.
Одоо бол хэн нэгэнд хамгийн долдой хэлбэрээр ойртож, эрхэмсэг нэр төр, бардам байдлыг уландаа гишгэн гүйлдсэн адгийн шаарууд хариуцлагатай албанд очиж байна. Өөдгүй шаарууд очоод ч зогсохгүй эцсийн харицлага, хожмын уршгийг ч тооцохгүйгээр амин чухал албан тушаал, ажлын байруудад өөрсдийн адил хувалзнуудыг хүчээр оруулж байгаагаас нийгэмд төрийн албаны нэр хүнд шалдаа бууж, иргэдэд хор уршигтай гамшиг хохиролууд улам бүүр гаарч байна.
Өөрөө хэн нэгнээр шууд дэмжүүлэн ажилд орсон хүн төрийн албыг ийм байдгаар ойлгож дараа дараачийн хүний гуйлтуудыг маш энгийн зүйл мэтээр хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нөхрийг гуйж, эсвэл шахаж, тулгаж хууль, ёс журманд харш үйлдэл хийлгүүлэх маш амархан болж байгаа юм. Онцгой байдлын алба, Эрүүл мэндийн салбар, хууль сахиулах байгууллага гэсэн хүний амь нас, иргэдийн эрх чөлөө, хүний эрхтэй холбоотой байгууллагуудад энэ мэт шинээр орогсдын балаг маш хор уршигтай бөгөөд тэр хор уршгийг гуйж ажилд оруулсан дарга, хэрэгжүүлж өгсөн гар хөлүүд үүрэхгүй нь аймшигтай. Хүний гараар могой бариулж хийсэн бусармаг үйлдлийн хор уршгийг албандаа чин сэтгэлээр зүтгэж байгаа олон жилийн туршлагатай жирийн нэгэн албан хаагч үүрч байдаг юм. Энэ нь туйлын харамсалтай.
Амьдрал дээр улс төр, хувийн хүчин зүйлээр шууд ажилд орж байгаа тохиолдол маш олон. Тэдгээр ажилд шууд орогсдын ажлаас гарч явах нь анх орсоноосоо тэс эсрэгээр өрнөдөг. Өөрсдийнхөө хэн байсан, яаж орсоноо мартаад “намайг хууль бусаар халж, сольж байна” хэмээн шүүхээр өргөдөл барьж, танил тал, хээл хахуулиараа л түрий барин хөөцөлдөж эхэлнэ дээ.
Төрд зүтгэж байсан нэгэн нь бол удирдлагын бодлого, шийдвэрийг даганаа хэмээн дуугүй одох нь олонтаа.
Эцэстээ төрийн албанд орох гэж хэн бүхэн бодож мөрөөдөх нь хүний эрхийн асуудал. Мэдлэг чадвар, дадлага туршлагатай хэн нэгэн ажиллах л ёстой алба л даа. Харин бусдын эзэмшсэн мэргэжил, хийж байсан ажлыг хэн нэгнээр дулдуйдан булааж авах л ёсгүй эд. Тухайн байгууллагад анх орсон ажилтны хийх ёстой ажил, дамжих ёстой үе шатыг дамжаад очих газраа хүрвэл хууль ёсондоо ч таарна, хүний жудагт ч зохистой баймаар юм.
Энэ өгүүллийг төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн мянга мянган шударга албан хаагчдын төлөө бичлээ. Тунгаан үзэж саналаа нэмэрлэнэ үү.
- 1716 уншсан
- Хэвлэх хувилбар

Санал, сэтгэгдэлүүд
YNEN
Yag ynen.Qor xelex yum alga ...
saihan bichijee . bi ch bas
saihan bichijee . bi ch bas toriin alband halt ajiilaj baisan . odoo bol ugui l dee .
ooroo Parist amdardag yumuu. bi ch bas France-d amdardag l daa . gehdee ireed udaagui . holbogdohiihg husch bn . hundetgesen : Gun
Миний эргэн тойронд ийм
Миний эргэн тойронд ийм зүйл бишгүй л болсон болсоор л байна. Манайд нам яриж эсвэл намын бодлогоор төрийг залах гэдэг асуудал байнга байгаа. Ардчилсан намд голдуу ийм эрээвэр хураавар хүмүүс дүүрэн байгаа. Монголд залуу үеэ бэлдээд бэлтгээд байж байхад нэг сонгуулиар бараг бүх зүлийг үгүйсгэж ,ажил алдуулах нь элбэг байдаг.
http://www.youtube.com/watch?
http://www.youtube.com/watch?v=rcWpV3M6-Lw
1928 онд И.Новокшенов гэж хүний романаар сэдэвлэн бүтээсэн "Потомок Чингисхана" буюу "Чингис Хааны үр удам" гэсэн Оростой хамтарч хийсэн дуугүй кино гэж кино байна...Текст нь Англи хэл дээр байна.
Бидний Өвөг эцэг эмэг эх минь ийм л байж дээ, навсганалдацгаагаад. Одоо бол байр байшинд амьдарч, гадаад дотоодод (хар болон ногоон гэрлээр)явж, тэр үеээ бодвол их хөгжиж,,,,харин ёс суртахууны хувьд тэр үеийнхтэй байтугай, 20 жилийн өмнөхтэй харьцуулбал 100% доошилсон гэж бодож байна...
юутюбе дээр 12 хэсэгт хувааж оруулсан байна.
ПОТОМОК ЧИНГИСХАНА -- CENGİZ HAN'IN TORUNU (1928) 1/12 ---- 12/12
toriin alband nasaaraa
toriin alband nasaaraa zutgesen ulsuudiin emgeneltei huvi zayanii tuhai mash unen bichjee tanii tsaashdiin ajild amjilt hisie ee
Та үнэнийг элдэвгүйгээр
Та үнэнийг элдэвгүйгээр бичжээ Өнөөдөр МОНГОЛД үнэнийг булшлах их ажил өрнөж намчирхах солиорол даанч их даамжирчээ Үнэнийг хэлсэн Ард иргэдээ эгэл жирийн төрийн албан хаагчдаа мөрдөж мөшгих айлгаж ичээх үйл ажиллагаа хүчний гэж өөрсдийгөө тодотгодог байгууллагын ажилтнуудын зүгээс үлэмж ихэсчээ Хамгийн сүүлийн жишээ гэхэд Улсын Их Хурлыг дарамталсаар утас чагнах асуудлыг парламентаар хэлэлцүүлсэн явдал юм Хүнийг зохиомол хэрэгт унагаж хэлмэгдүүлэх нь үргэлжилсээр байна Энэ бүхэн улс төрийн захиалгаар хийгдэж байгаа бололтой Түүх давтагддаг гэдэг үнэн бололтой дог 1937 оны үеээр л ийм хилс хэрэг их байсан гэж ном мэдээллийн хэрэгслүүдээр бичиж мэдээлж байсан шүү дээ Хэлмэгдүүлэлт хэзээ дуусах юм бэ
Thanks for sharing. I just
Thanks for sharing. I just readout interesting website’s your informative topic. I appreciate your thought about it. It’s really so useful for all especially for me because I want to get knowledge of every kind. I just want to say that your describing sense is so nice and easy to understandable therefore, I appreciate and love it. Thanks again.
chanel handbags
chanel handbags
toriin alband nasaaraa
toriin alband nasaaraa zutgesen ulsuudiin emgeneltei huvi zayanii tuhai mash unen bichjee tanii tsaashdiin ajild amjilt hisie ee
Сэтгэгдэл бичих