Хаан хор
2009/11/06, Баасан - 11:50
Эртний Египетийн хатан хаан Клеопатра дайнд ялагдан аргагүй байдалд орж амиа хорлохдоо саванд тусгайлан бэлдсэн наж могойгоор өөрийгөө хатгуулдаг. Македеоны Александрын үеэс хаадууд, дээдсүүд бие биеийгээ сэмхэн хөнөөх хэрэг гарвал хортой мөөг мэтийн олон төрлийн ургамлын гаралтай хор хэрэглэдэг байсан талаар судар бичигт өгүүлдэг.
Гэтэл таалагдахгүй нэгийгээ цааш нь харуулахын тулд хүн төрөлхтний түүхэнд анх ашигласан онцгой нэгэн хор буй. Үүнийг хүмүүс эртнээс нааш “Хаан хор” гэж нэрлэсэн ба монголоор хүнцэл, орос ах нар мышьяк, англиар arsenic гэж уншина. Хулганыг оросоор мышь гэдэг биз дээ. Ямар ч гэсэн оросууд энэ хорыг анхнаасаа хулгана, хархыг устгахад өргөн ашигладаг байсан учир мышьяк гэж нэрлэсэн ч байж болох. Харин “Арсен” гэдэг нь грек хэлэнд хүчтэй гэсэн санааг агуулдаг болохоор энэ бодис ямар ч гэсэн чамгүй л эд байж таарч байна.
Огт амт, үнэргүй 60 мг ийм бодисыг ус юм уу дарсанд холиод уулгахад ямар ч амьтныг хоромхон зуур цааш нь харуулах хүчтэй хирнээ бага тунгаар байнга хэрэглүүлэх юм бол хэдэн сарын дараа чимээгүйхэн нүд аниулдаг ийм хорыг алхимичид гаргаж авсан нь эхлээд дээдсийн хүрээлэнгийнхний дунд бие биеэсээ чимээгүй өшөө авах боломжийг бий болгосон гэдэг юм билээ.
Хүчтэй хордсон хүн бөөлжих, гэдсээр нь хатгах, гүйлгэх зэрэг яг л хоолны хордлогын шинж тэмдгүүд илэрч байгаад нүд анина, гол нь хохирогчийн биед хор уусан гэх ямар нэг шинж тэмдэг дараа нь илэрдэггүй учир үйлдсэн этгээд гэм зэмгүй өнгөрдөг байж. 18-р зуунд Францын Людовик хааны хайртай Маркизыг 25-хан насанд нь ордныхон хуйвалдан хүнцлээр хордуулж алсан боловч, тэр үеийн тэргүүлэх бүх эмч нар төрөл бүрийн задлан шинжилгээ хийсний дүнд үхлийн шалтгааныг тодорхойлохдоо биенд нь ямар нэг бодисд хордсон нь тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хаандаа итгэлтэйгээр гаргаж өгч байжээ.
Хүнцэл химийн бодисынхоо хувьд үелэх системийн 33-т жагсдаг жирийн л нэг металлоид гэхдээ зарим бодистой урвалд орохоороо заналт зэвсэг болж хувирна. Хүнцлийн исэл гэх /As2O3/ энэ үхлийн цагаан нунтгийг XIY зуунаас эхлэн Европын хаад хатад, ордныхны хүрээнд эхлээд нууцаар ашиглаж эхэлсэн ба энэ нь цаашдаа хүрээгээ тэлсээр баян эцэг эхийнхээ өв хөрөнгийг булаалдсан ах дүү, амраг садангууд, бие биенийгээ үзэн ядсан нууц амрагууд сүүлдээ бүр хоорондоо дайсагналцдаг шашны урсгалын лам хуврагууд ч өшөө авалтынхаа гол зэвсэг болж хувиргасан байна. Хаадын хор гэх энэ хороор Александр IV, Александр VI хаадууд, Екатерина хатан, Чезар гэх мэт дээдсийн хүрээлэнгийн гэгдэх 600 хүнийг хордуулж амжсан гэдэг. Үүний зарим тохиолдлууд нь Александр Дюмагийн зохиолуудад ч гардаг.
Их Британийн Георг III хаан нь сэтгэцийн өвчнөөр үе үе өвдөж энэ үед нь түүнд номхруулдаг цамц хүртэл өмсгөхөд хүрдэг байжээ. Эрдэмтэд түүний гэнэтийн үхлийн шалтгааныг дөнгөж 2005 онд Георг хааны үснээс авсан шинжилгээгээр гарсан хүнцлээр нь илрүүлжээ. Хаанд өгдөг байсан эмийн бэлдмэлд нь хүнцэл ихээр хольж өгсөөр залуухнаар нь хорвоог орхиулсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Хэрэв дундад зууны үед хүнцлээр хордож үхжээ гэдгийг Европод тогтоох арга байгаагүй бол хятадын химичид үүнийг тогтоож чаддаг байлаа. Харамсалтай нь шинжилгээний арга нь бас л нууцлагдаж өнгөрсөн юм. Хүнцэл заримдаа цагаан тугалганд ч байдаг. Иймээс шинэхэн, цагаан тугалган саванд нэлээд хугацаагаар байсан ус, дарсанд хүмүүс бөөлжиж гэдсээр хатгуулах маягаар үе үе хорддог байсан тухай бичиг зохиолд дурдсан байх нь цөөнгүй.
1804 онд Францын эзэн хаанаар өргөмжлөгдөж Европын ихэнх улс орнуудыг өөрийн хараат болгосноороо түүхэнд тод томруунаар үлдэж чадсан алдарт жанжин Наполеон 1821 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч үхлийнх нь шалтгаан бараг хоёр зууны турш таавар хэвээр, эрдэмтдийн анхаарлыг татсан асуудлын нэг байсаар ирсэн билээ.
“Би удахгүй үхнэ гэдгээ мэдэж байна. Таалал төгссөний дараа миний биед задлан хийж ходоодыг минь анхааралтай шинжлэхийг хүсч байна…Задлан шинжилгээний үр дүнг хүүд минь илгээхийг хичээнгүйлэн хүсье” гэсэн захиаг Наполеон нас барахынхаа өмнөхөн өөрийн хувийн эмчдээ хандан бичиж байжээ.
51-хэн насандаа цэл залуугаараа хорвоог орхисон тэрээр амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд улам бүдүүрсээр байв. Илүүдэл жин нь хүнцлээр хордсоны гол шинж тэмдэг болдог байна. Нас барснаас нь хойш бараг гучин жилийн дараа түүний шарилыг Ариун Елений арлаас Парисд авчирч дахин оршуулахад шарил нь огт муудаагүй байгааг үр хүүхэд нь хараад хөшиж орхисны учир мөн л нөгөө хүнцэл гайхалд байж. Хүнцэл амьд амьтныг хөнөөдөг хирнээ цогцсыг нь муутгалгүй хадгалдаг шидтэй эд гэнэ. Хорны ертөнцөд цианид гарч ирэхээс өмнө хүнцэл ийнхүү дэлхийг эзэгнэж байлаа.
Гэтэл манайд энэ бодисын тархалт ямар хэмжээнд байгааг авч үзвэл уншигч та гайхаж мэднэ. Нийслэлийн Налайх дүүрэгт хуучин шилний үйлдвэрийн хашаанд 40 гаруй тонн гаруй хүнцэл олон жил харуул хамгаалалтгүй хэвтэж байгаа талаар хэвлэлүүд нэг үе шуугиж байгаад л мартсан. Одоогоос 20 гаруй жилийн өмнө үйлдвэрийнхэн уг бодисыг Хятадаас оруулж ирээд шил үйлдвэрлэхдээ ашиглаж байгаад орхижээ. Энэ юу ч биш.
Алтны үндсэн ордонд мөнгө ямагт агуулагдддаг. Мөнгийг хүнцэл байнга дагалддаг. Асгатын мөнгөний ордыг ашиглахаа хойшлуулаад байгаагийн нэг шалтгаан нь хүдэрт нь хүнцлийн агууламж өндөртэйнх. Тэгвэл энэ орд төдийгүй Бороо Гоулдынхны алтыг нь аваад хаягдлыг нь асгаад тамын тогоо болгоод хаячихсан нууранд жилд хэдэн мянган тонноор нь ашигладаг цианид нь үлдээгүй юмаа гэхэд нөгөө хүнцэл гайхал чинь тэнд баталгаатай байж л байгаа. Мөн Монголоор нэг тарчихсан хэдэн арван мянган нинжа нарын гэртээ нүдэж байгаа чулуу шороотой нь холилдоод манарч л байгаа.
Ганц хоёрхон жишээ татахад циант мөнгөн усанд сумаараа хордсон Хонгорын төвийн худгаас авсан дээжинд хүнцэл илэрсэн тухай өнгөрсөн жил Германы эрдэмтэдийн судалгааны тайланд туссан байна лээ.
Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Ханбогд зэрэг нилээд олон суманд нинжа нарын мөнгөн усаар алт угааж байсан худгуудын ойролцоо хөрснөөс авсан дээжинд хүнцэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн зуу дахин их хэмжээтэй байгааг манай эрдэмтэн судлаачид бас илрүүллээ. Эдгээр сумдад тєрєлхийн гаж хєгжилтэй нярай ч сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болсон нь өнөөдөр хүн бүрийн зүрхийг түгшээж байна.
Уудаг усныхаа ганц эх үүсвэр дээр үхлийн хор зуурч суудаг увайгүй хүмүүс манайхаас өөр улс орноос олдохгүй нь лавтай. Ийнхүү хүнцлийн хор агуулсан алттай шороог мөнгөн ус цианид гэх хоёр аюултай хороор угаан зогсож байгаа хүнээс ялангуяа эх хүнээс юу үлдэх юм бэ. Хэн ч бодсон ойлгомжтой.
Алтны шороон орд руу шүлэнгтэн дайрагсад гол усыг хүн бүү хэл мал ч уухын аргагүй болтол бохирдуулан ширгээж хорлодог. Тэгвэл алтны үндсэн орд гэх уулын чулууг дэлбэлж ухаж аваад тээрэмдэж байгаа, гэр орондоо төмөр ууранд нунтаглаж суугаа тэр хэд өөрсдийгөө бүү хэл үр хүүхдээ хордуулахаас буцахаа байсны зэрэгцээ алс холоос мах сүүгий нь зөөгөөд идэж байгаа манийгаа хүртэл хаан хорны тунгаар аажим аажмаар мажийлгаж мэдэх нь. Ингээд бодохоор алт дагасан шуналын улангаслаас үүдсэн энэ гамшиг Монголчууд бидэнд аль хэдий нь нүүрлэжээ гэхэд нэг их буруудахгүй нээ.
Ш.Пүрэвсүрэн
- 2567 уншсан
- Хэвлэх хувилбар

Санал, сэтгэгдэлүүд
Hamgiin gol n' yu hiih
Hamgiin gol n' yu hiih ve????? Bugd medej l baigaa...
Tor zasag yu ch hiihgui, bid l hoorondoo tiim baina iim baina gej yrisaar ene Mongol uls suirlee...
Маниусыг удирдаж
Маниусыг удирдаж байсан/байгаа хүмүүст даанч өөрсдийн гэсэн толгой алга...
Хятадыг хар л даа...Юаныхаа доллартай харьцах ханшийг зохиомлоор маш доогуур барьж байна... Энэ нь Хятадын барааг дэлхийн зах зээлд дээр хямд байхад туслаад зогсохгуй долларыг шахаж байнавш...Америкууд манай худалдааны тэнцэл алдагдаад сүйд боллоо, танайх ханшаа сул тавиа гэхэд өөдөөс нь маниусийнхаар бол салаавч үзүүлж байх..
Америкийн засгийн газрын бондын ихэнхийг нь Хятадын засгийн газар эзэмшдэг гээд боддоо...Америкийн нэрт эдийн засагч, саяхан Нобелийн шагнал авсан Пол Кругман; "Манай эдийн засаг хямарч доройтод, гадаад өр хэдэн триллионд хүрсэн энэ үед Хятадууд бидэнд туслаад юаныхаа ханшийг суллачихвал бид тэдэнд "Thank you" зурвас явуулах байна" гэж хүртэл доош орсон ш дэ...
"Хожно гэж тоглодог болохоос хожигдоно гэж тоглодоггүй юмаа" гээд гөх инээд нь хүрч суугаа байхдаа, гятадуудын...
Гэтэл манайхан капитализм байгуулах гээд Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас зөвлөгөө аваад л байдаг аваад л байдаг, Улс нь улам ядуураад л байдаг ядуураад л байдаг....Төгрөгийнх нь ханш хүчиндүүлчихсэн амьтан шиг навсайгаад уначихсан...Өрөндөө баригдаад өтөндөө идэгдчихсэн, Улаанбаатар нь утаанбаатар болоод, бохир заваанаараа 1-т бичигдэж байгаа байх...
Хамгийн гол нь төр эргүүлсэн хүмүүс (Элбэгдөрж Бат-үүл өөр хэн хэн ч билээ) дэндүү арчаагүй загнасан гэж боддог... Арга ч үгүй биз дээ...мэдлэг чадвараар дутуу, гадныхны ам харсан, тэднийг мундаг гээд бодчихсон, бас л маниусын адил Монголчууд байсан юм чинь....
Одоо харин юуг яаж хурдтай өөрчлөх вэ гэдэг л байна,.....
Их Хурлын гишүүн Мөнх-Оргил, Сангийн сайд Баярцогт нарын эхнэрүүд Америкт эдийн засгаар зэрэг зээхий хамгаалсан хүмүүс байдаг. Эдийн засгаар Амеркад болон бусад хөгжилтэй орнуудад сурсан барьсан хүмүүс, жишээ нь; UK dahi Др.Эрдэнэбат, Рагчаасүрэн, өөр бусад хаана хэн байна, бодвоl хоорондоо холбоотой байдаг биз....Одоо та нар нэг юм бодно байгаа... Энэ улс эх орон чинь сүйрч дууслаа шүү!!!!!!!!!!!!
зүгээр ач холбогдол муутэй
зүгээр ач холбогдол муутэй шүүмж:
ишлэл: "монголоор хүнцэл, орос ах нар мышьяк, англиар arsenic гэж уншина." юм л бол орос ах гэх юм. зүгээр -оросоор эсвэл орос хэлээр- гэж бичихэд болохгүй юм байхгүй шиг л санагдах юм.
зүгээр ач холбогдол муутaй
зүгээр ач холбогдол муутaй шүүмж:
ишлэл: "монголоор хүнцэл, орос ах нар мышьяк, англиар arsenic гэж уншина." юм л бол орос ах гэх юм. зүгээр -оросоор эсвэл орос хэлээр- гэж бичихэд болохгүй юм байхгүй шиг л санагдах юм.
Эцэг эхчүүд та бүхэн
Эцэг эхчүүд та бүхэн www.davlagaa.mn гэсэн вебсайтанд боловсролын салбарын талаар санал, сэтгэгдлээ бичиж бидэнтэй хамтарч ажиллана уу!
Эцэг эхчүүд та бүхэн
Эцэг эхчүүд та бүхэн www.davlagaa.mn гэсэн вебсайтанд боловсролын салбарын талаар санал, сэтгэгдлээ бичиж бидэнтэй хамтарч ажиллана уу!
Эцэг эхчүүд та бүхэн
Эцэг эхчүүд та бүхэн www.davlagaa.mn гэсэн вебсайтанд боловсролын салбарын талаар санал, сэтгэгдлээ бичиж бидэнтэй хамтарч ажиллана уу!
Эцэг эхчүүд та бүхэн
Эцэг эхчүүд та бүхэн www.davlagaa.mn гэсэн вебсайтанд боловсролын салбарын талаар санал, сэтгэгдлээ бичиж бидэнтэй хамтарч ажиллана уу!
Эцэг эхчүүд та бүхэн
Эцэг эхчүүд та бүхэн www.davlagaa.mn гэсэн вебсайтанд боловсролын салбарын талаар санал, сэтгэгдлээ бичиж бидэнтэй хамтарч ажиллана уу!
Лам бус луйварчин
Миний найз бүсгүй саяхан Улаан-Үүдээс нэг монгол лам ирсэн сурагтай үзүүлнэ гээд очиж билээ. Гэтэл хэдэн өдрийн дараа лам бус луйварчин байсан юм байна гэж ярьж билээ. Дундговь аймгийн театрт найруулагч хийж байсан Гүр овогтой Мэндсайхан гэгч нь /өөрийгөө Гүр лам гэх/ нэг л өдөр лам болчихсон Улаан-Үдэд байгаа монгол, буриад зон олны зовлонгоор жаргал хийж засал хийсэн болж хэдэн төгрөгийг хуу хамж аваад монголд ирсний дараа хүүхэн авч буудал хэсч хоног төөрүүлдэг болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа аж. Хэдэн төгрөг нь дуусаад ирэхээр дахиад л Улаан-үүдийг зорьж хэдэн төгрөгний эрэлд гарна. Энэ мэтээр хичнээн ч жил 2 улсын хооронд, хичнээн ч хүнийг хулхидаж явсныг ёстой л бурхан гэрчилэх байх. Би буудалд байрлаж байгаа гээд ирж үзүүлсэн,өөртөө таалагдсан эмэгтэйг өвөрт нь орохгүй болохоор элдвээр доромжлон харааж, ерөөдөг гэнэ.Хүн дүрст лам нар олширсон болохоор хүмүүн та бүхэн энэ захиаг уншиж байгаа бол ах дүү, элэг нэгт буриад түмэндээ сэрэмжлүүлэг болгон хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Гүр лам гэж Гул мал байсан юм байна шүү!!!!!!
сайн байна уу
та надад нэг туслаач 1990 оноос хойших монголд болсон улс төрын жагсаал цуглааны талаар мэдээлэл өгч туслаач
Эдийн засгаар Амеркад болон
Эдийн засгаар Амеркад болон бусад хөгжилтэй орнуудад сурсан барьсан хүмүүс, жишээ нь; UK dahi Др.Эрдэнэбат, Рагчаасүрэн, өөр бусад хаана хэн байна, бодвоl хоорондоо холбоотой байдаг биз....Одоо та нар нэг юм бодно байгаа... Энэ улс эх орон чинь сүйрч дууслаа шүү!
chanel handbags
chanel handbags
The rural population of
The rural population of bengal were kept happy with Roti and Kapada without Makhan.Today with ensuing elections no political party will allow them to go free and emerge out of the "Jute Curtain".CPM will have to pay for its sins committed all these 30 years plus.
ишлэл: "монголоор хүнцэл,
ишлэл: "монголоор хүнцэл, орос ах нар мышьяк, англиар arsenic гэж уншина." юм л бол орос ах гэх юм. зүгээр -оросоор эсвэл орос хэлээр- гэж бичихэд болохгүй юм байхгүй шиг л санагдах юм.
The rural population of
The rural population of bengal were kept happy with Roti and Kapada without Makhan.Today with ensuing elections no political party will allow them to go free and emerge out of the "Jute Curtain".CPM will have to pay for its sins committed all these 30 years plus.
Сэтгэгдэл бичих