Монголын цэрэг Англи, Францтай байлдаж явжээ

Ш.Баатар

XIX зууны дундуур монголчууд Англи, Францын цэрэгтэй байлдаж явсан үнэн түүх бий. Их Чин улс гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, дэлхийн хөгжлөөс хоцорсон тэр цагт колоничлогчдын флот Шар тэнгист нэгэнт зангуугаа хаясан байлаа. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.

Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн босогчид Нанжин (өмнөд нийслэл) хотыг эзлэн авсны дараа цэргийн хүчээ Бээжингийн (умарт нийслэл) зүгт эргүүлжээ. Хамгийн эхний том тулаан Жиантанд 1851 оны 1 дүгээр сарын 1-нд болсон ба Манжийн морьт цэргийн монгол захирагч Ихдамбын удирдсан 7 анги Тайпингийн бослогын цэргийн галын шугамыг сэтлэхийг орoлдсон боловч араараа бүслэгдэж шахагдан жижиг толгод руу ухарчээ. Бусдаасаа таслагдсан түүний 300 орчим цэрэг, дарга алагдаж, гүүрэн дээр морь нь бусгахад мориноосоо унасан Ихдамба босогчдын явган цэрэгт алагджээ. Удирдлагагүй болcон манжийн цэрэг гол гатлан ухарсан байна. 1851 оны 10 дугаар сарын 10-нд Манжийн цэргийн Улаантай жанжины цэрэг Ёнгон хэмээх газрыг босогчдоос буцааж авaх гээд бүтсэнгүй ухарчээ. Тайпингийн босогчдын цэрэг Бээжинд ойpтох тутам Манжийн Түгээмэл Элбэгт хаан улам сандарч, итгэлтэйгээр нь Монголын өвөр 49, ар 86 хошуунаас морин цэрэг дайчлан татаж, Хорчин монгол жанжин Сэнгэринчинд цэргийг захируулжээ. 1825 онд 24 настайдаа Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин Манжийн хааны гүнжтэй гэрлэж жүн (хоёдугаар зэргийн) ван болсон байна. Манжийн хааны ордны хамгаалалтанд байсан үнэн итгэлт эфү Сэнгэринчин Хаант Оросоос галт зэвсэг зөөсөн 300 орос цэргийг Их Хүрээнд оруулaлгүй, их буу, зэр зэвcгийг Хиагтад тосч авcaн тухай мэдээ байдаг. Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавъяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ванд өргөмжилжээ.



Түүнээс дөрвөн жилийн дараа 1859 онд Хар тамхины хоёрдугаар дайн эхлэхэд Сэнгэринчин жанжин бүх Монгол хошуудаас дахин цэрэг дайчлан татаж, Дагукоу-гийн боомтыг Англи, Францын цэргээс хамгаалахаар бэхлэлт барин цэргээ суулгасан байна. 1860 оны 6 сарын сүүлчээр 18 мянган цэрэг бүхий Английн 100 орчим усан онгоц Шар тэнгист орж ирснээс сарын дараа Францын 4 мянган цэрэг дээр нь нэмэгдэв. Энэ удаад Англи, Францын арми өндөр технологийн галт зэвсэгтэй байсныг Сэнгэринчин жанжин хараахан мэдээгүй байлаа. Сэнгэринчин жанжин Дагукоу, Бэйтангийн хойгийн бэхлэлтийн дагуу газрыг миньжүүлсэн боловч, урвагч хятад цэрэг Английн талд мэдэгдсэн учир тэд шөнөөр эргийн дагуу суулгасан минийг саармагжуулж амжсан байна. 8 дугаар сарын 1-нд холбоотны цэрэг Бэйтангийн эрэгт бууж, 12-ны өдрийг хүртэл давшихад манж, монгол цэрэг эцсийнxээ хүнийг амь тавьтал бууж өгөлгүй тулалдав. Татар цэргүүд хэрхэн эрэлхэг байлдсан тухай хожим англи, францын цэргүүд олонтаа дурсан ярьсан байдаг. Хүлээлтэнд байсан морин цэрэгтээ Сэнгэринчин довтлох тушаал өгөхөд эрэг рүү дайран орсон монгол цэргүүд пулемётны шуурган галд өртөж бүгд хиар цохиулжээ. Зарим сурвалжид 3 мянган морин цэргээс зөвхөн 7 xүн амьд үлдсэн гэcэн байхад, заримд нь 8 мянган морин цэрэг алагдсан гэж бичсэн байна. Төсөөлөөд үзвэл “Сүүлчийн самуурай” кинод гардагтай тун төстэй тулаан болжээ. Сэнгэринчин жанжин Зангжиаванд зугтан гарч, Бээжингээс 9 мянган мoрин цэргээр хүчээ сэлбэсэн байна. Хүчээ сэлбэсэн Сэнгэринчин жанжин удаа дараа Англи, Францын цэрэгтэй зууралдан байлдсан байна. Түүний цэрэг гаргууд сайн байлдсан боловч асар их хохирол амсчээ. Англичууд Сэнгэринчин жанжинг Сам Коллинсон (Sam Collinson) гэж нэрлэж, эрэлхэг гарамгай дайчин гэж тодорхой бичсэн байдаг. 9 дүгээр сарын 21-ний өдрийн хориглох тулалдаанд баруун жигүүрийг хамгаалан байлдсан Сэнгэринчингийн монгол цэрэг хоёрхон цагийн дотор холбоотны мянга орчим цэргийг алж устгасан байна. Зүүн жигүүрийг хамгаалан байлдсан Mанжийн Шэнг-бао жанжины цэрэг мөн 2 цагийн дотор мянга орчим франц цэргийг устгасан байна. Энэ тулалдаанд Mанжийн 30 орчим мянган цэрэг орoлцсон бөгөөд Шэнг-бао жaнжин хүндээр шархдаж Бээжинд хүргэгдсэн гэдэг. Сэнгэринчин жанжин зүүн жигүүрийг гартаа авахаар оpoлдсон боловч холбоотны цэргийн шуурган галд өртөж давшилт амжилтгүй болжээ. Энэ Байлишиао-г хамгаалан байлax тулалдаанд Mанжийн үлдсэн 25 мянган цэргийн ихэнx нь амь үрэгдэж ялагдсан боловч холбоотны цэрэгт асар их хохирол учруулсан учир тэд цааш давшиж Бээжинг эзэлж чадаxгүйд хүрчээ. Сэнгэринчин жанжины зэрэг дэвийг бууруулан түүний цэргийг Шандуны хойгт гарсан Ниан босогчдыг даруулахаар хөдөлгөжээ. Тэнд гурван жил орчим амжилттай тулалдаж босогчдыг хэрцгийгээр даран өөрийн зэрэг дэвээ буцаан сэргээж авсан боловч Ниан босогчдын мэхэнд хууртан гэнэтийн довтолгоонд өртөж, 1865 онд Сэнгэринчин жанжин алагдсан байна. Түүнийг амь үрэгдсэнээс 3 жилийн дараа 1868 онд уг бослого бүр мөсөн дарагджээ.

Би Жагжид Цэцэн агснаас Сэнгэринчин вангийн тухай асуухад “-Сэнгэринчин бол Манжийн төрд хамаг хүчээ өгсөн хорчин монгол хүн. Түүнтэй хамт олон монгол цэрэг хүний нутагт халуун цусаа урсгаж, алтан амиа алдсан” гэж хэлж билээ. Сэнгэринчин вангийн морин цэрэгт горлосын хоёр хошуу, халх, харчин таван хошууны зост чуулган, монголжин, хорчины Бу вангийн хошуу, хорчины дархан вангийн хошуу, жалайд зэрэг газраас лавтай монгол цэргүүд байжээ. Энэ бүгд “Сэн вангийн магтаал”-д тодорхой орсон байдаг. 1889 онд Манжийн хааны бэлэвсэн Сиши хатан Сэнгэринчин жанжины дурсгалд зориулж Бээжингийн Донгчэн дүүрэгт Шианзонcи мөргөлийн cүм байгуулжээ. Хoжим 1995 онд Өвөp монголын Тонляо хотноо Сэнгэринчин жaнжины хөшөөг босгoж, музейг байгуулсан байна.

Хэрвээ бид Халх дөрвөн аймаг, өвөр зургаан чуулганы Манжийн үеийн данснаас 1840 оноос 1870 оны хоорондох 30 жилийн турш хугацаагүй цэргийн албанд татагдсан эрсийг шүүгээд үзвэл хичнээн монгол энэ дайнд орж эрсдcэн тоо гарна. Хожим Боксерын бослогыг дарах, Хятад-Японы дайнд хичнээн олон монгол хүү алтан амиа золиослocныг бид мэдэхгүй. Бокcерын бослогыг дарахаар Халх дөрвөн аймгаас татсан 2 мянган морин цэрэг Улиастайн амбанд сууж байгаад дайнд мордолгүй тарсан тухай баримт бий. Монголын цэрэг ялаагүй ч Англи, Францын давуу армитай байлдаж явсан үнэн түүхээс сөхөн дурдахад ийм байна. Энэ бол 100 гаруй жилийн тэртээ болсон бодит түүх. Таны эсвэл миний элэнц хуланцаас хэн нэгэн нь харийн нутагт цусаа урсгаж ясаа тавьсан байж болно. Бид Монголчуудын түүхийг ямарч байсан 1949 он хүртэл нэгтгэн авч үзээд, судалж бичиж байх нь чухал хэмээн би боддог.

Ш.Баатар, Сан Франциско АНУ

Санал, сэтгэгдэлүүд

bat

cak

sonin tyyh bna.ushuu olon mongol tuuragtnii tuhai sonin duulgaarai atand amjilt hysie

munkh

Ih sonirholtoi bichsen baina.

Ih sonirholtoi bichsen baina. Barag nudend haragdaad ongorloo. Ene tuukhiin talaar kino hiivel goe yum butne shuu. Medeej Mongolchuud gantsaaraa chadahgui baih. Hyatad, Europe-n neg orontoi hamtarval neleen tom hemjeenii tuuhen baildaany kino hiij bolmoor yum shig. Neleen tsus asgaruulsan kino l boloh baih, gehdee neg hiichehvel ch Gladiator metiin kinony hemjeend ochij bolohoor sanaa end yavagdaad baina. TerCambridge-d baidag zuragnuudyn harah yumsan.

Ganaa

Та тун чухал баримтуудыг олжээ.

Юуны өмнө монголын түүхийн нэн "бүдэг" асуудлыг хөндөн тавьсан Танд ихэд баярлаж байна. Би зориудаар судлаагүй боловч оочин цоочин баримтуудтай тааралдаж байсан. Энэ үйл явдал монголчууд байлдаан тулалдаанд ямагт эрэлхэг зоригтой гэдгийг илт харуулдаг юм. Тухайн үед манж гүрний харъяанд байсан монголчууд энэ тулалдаанд эрэлхэг гавъяа байгуулахын хамт хүн хүчний асар их хохирол хүлээсэн байдаг. Германы колонийн генерал "Монгол хүнийг олзолж болохгүй, заавал алах хэрэгтэй" гэсэн тушаал өгч байсан ч тохиолдол байдаг юм бил ээ. Лав л хятадуудаас хамаагүй илүү эрэлхэг байсан юм шиг надад санагддаг. Харин энэ дайны дараа манай монголд (халхад) идэр насны эр хүн их цөөхөн болсон тухай баримтууд хааяа байдаг юм. Танд дахин баярлалаа. Энийгээ заавал үргэлжлүүлээрэй. Танд амжилт хүсье.
Судлаач Д.Ганхуяг

Ganaa

Өө, мартчихаж.

Уучлаарай. Нэг юм мартчихжээ. Европын галт зэвсэгтэй цэргийн өөдөөс морь, нум сум, жадтай байлдаж ийм амжилт олсныг нь бодохоор надад үнэхээрийн бахархал төрдөг юм аа.

Sh.Baatar

Ганхуяг ахад баярлалаа

Сэтгэгдэл үлдээсэн таньд баярлалаа. Монголчууд бид дор хаяж Манж Чин улсын үед ямаршуухан байсан талаар бид заавал мэдэж байх ёстой шүү дээ. Тэр асар холын Чингис хааны түүхийг судлах нь сайхан л зүйл, гэхдээ үр өгөөжийн хүвьд нэн ойрын түүхийг яаж гүйцэх вэ. Сэнгиринчин жанжиныг би зорьж судалсангүй. Aнгличууд энэ жанжины тухай маш их бичдэг. Бүр "Cambridge History of China" түүхийн номны 10-р ботьд энэ талаар орсон байдаг. Сайн судлах хүнд үзэх материал тун олон бий. Тэр цэргүүд их өлсгөлөнд нэрвэгдсэн тухай олон сонин баримт байна. Англи цэргийн гэрчилж байснаар морьтой монгол цэрэг үхсэн хүний хүүрнээс өрөөсөн гуяыг сэлмээр тас цавчаад хэнэгч үгүй аваад явж байсан тухай канабалист мэдээ ч байдаг. Ер нь тэр монгол цэргүүд айxтар зовж зүдэрч, үхэж үрэгдсэн юм билээ.

Харин ч Монголчууд Хаант оросоос галт зэвсаэг худалдан авч байж. Тайпэнгийн бослогыг монголчууд хэрхэн дарж байгаа тухай олон том цуврал зураг Харвардын их сургуулийн Азиа судлалын Янгченын нэрэмжит номын санд байдаг юм билээ.
Ш.Баатар

Г.Баттулга

Зурган баримтын тухайд

Ямар сонирхолтой юм бэ

том цуврал зураг Харвард д байдаг гэлээ тэр зурагуудаас дэлгэхийг хичээнгүйлэн хүсэе.

Би урд нь сайтаар огт орж үздэггүй мэргжилийн мэдээлэлтэй холбоотой л сайт ууд уншдаг байсан энэ сайт ч миний сонирхолыг маш их татаж байна.

Ganaa

Тийм байх аа

Тийм байх аа. Би гадарлахаас нэг их цаашлаагүй ээ. Хар тамхины хэд хэдэн дайн, бослого зэрэг олон жил сунжирсан олон юманд манайхан хутгалдсан байх. 2011 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ үеэр Таны ажил ч их хэрэгтэй дээ. Чадахгүй байж би ч гэсэн сонирхоод байгаа юм аа.
Судлаач Д.Ганхуяг

P.ªëçèéáàò

Òàëàðõàë

Òàíû íèéòýëñýí ò¿¿õèéí áàðèìòûã óíøààä ñýòãýë èõ õºäºëæ áàéíà.Ìîíãîë ãýäýã íýð,ìîíãîë õ¿í áîëæ òºðñíººðºº áàõàðõàõ,ñýòãýë ä¿¿ðýí æàðãàëòàé ÿâàõ öàã èðíý ãýäýãò èòãýæ áàéíà. Äàõèàä , ò¿¿õèéí îëîí ñîíèðõîëòîé áàðèìò íèéòëýõèéã õ¿ñüå. Òàíä ýð¿¿ë ÷èéðýã áàéõûã , àæèëäàà óëàì èõ àìæèëò ãàðãàõûã åðººå

P.Єлзийбат

Талархал

Таны нийтэлсэн тїїхийн баримтыг уншаад сэтгэл их хєдєлж байна.Монгол гэдэг нэр,монгол хїн болж тєрснєєрєє бахархах, сэтгэл дїїрэн жаргалтай явах цаг ирнэ гэдэгт итгэж байна. Дахиад, тїїхийн олон сонирхолтой баримт нийтлэхийг хїсье. Танд эрїїл чийрэг байхыг, ажилдаа улам их амжилт гаргахыг ерєєе

Baska

Бидний түүх

Иймэрхүү зүйл унших бүртээ эх түүхээ ямар бага мэддэг юм дээ гэж харамсах юм. Нэгэн цагт Монголчуудын түүх үнэн мөнөөрөө судлагдан цэгцлэгдэнэ гэдэгт найдаж байна. Таны түүхийн эрэл хайгуулд амжилт хүсье.

D.Gantogtokh

Түүхийн үнэнийг хүйч үедээ үлдээх чухал

Би жирийн л нэг инженер хүн.Монголын түүх судлалд тодорхой судлагдаагүй үеүүд нэн арвин байна.Ялангуяа Монголын их эзэнт гүрний үеийн түүх судлалын материал нэн хомс байх юм.Намайг социализмын үед Украйны Запорожьед сурч байхад орон нутгийн судлах музейд Монголын хаанчлалын үеийг харуулсан томоохон танхим байгуулчихсан Монголчуудын үед ийм байлаа гээд л тодорхой эд өлгийн дурсгал,зураг дээр тайлбарлаж байж билээ.Саяхан Японы Ямагучи мужид явж байхад Япончууд Хубилайн сүүлчийн Монгол цэргийн шарил хадгалагддаг бунхан гээд хадгалж хамгаалж байдаг юм байна лээ.Монголчууд Япон руу дайрч шуурганд сүйрсэний дараа бараг 100 жил шахуу нэг арал дээр нь Монголчууд байсан гэсэн ойлголт авсан

behee

tuuh

sain bna u? Baatar ahaa tanii Tsetsen Jagjid guiatai hiisen neg yariltslagiig heden jiliin omno unshij bsan sanagdaj bna.
Bas ene bichsen MGL chuud Angli Frenchiin esreg baildaj bsan tuhai duulj bsan bolowch tani shig ingej nariiwchlan unshij sonsoj bsangui ee. Sonirholtoi tuuh bichsend tam bayarlalaa. Bid bugdeeree l khokh tolbot tengeriin ur sad.

Amgalan

Ene ih saihan tuuh bna bi

Ene ih saihan tuuh bna bi tuuh sn medehguilde herwe mini bodloor boldog bol iimerhuu tuuuhen uil yawdlaar saihan saihan kinonuud hiij chaddag bol ene ih olon hund huren bas bidnii yariad bdag undsehrg uzeldch ih noloo uzuuleh bhda deer n nemed helhed mongolchud ugasa sn bailddag shude ene tal dr margah hench bhgui bha.

anhaa

Түүхийн чухал учиг байна

Энэ мэдээ Монголын түүхийн Манжийн эрхшээлийн үед холбогдолтой чухал мэдээ байна. Харамсалтай нь энэ тухай Монголд бараг хэн ч мэдэхгүй гэхэд хэлсдэхгүй байхаа. Үүнийг цааш нь нарийвчлан судалвал Манжийн эрхшээлийн үеийн түүх тэр дундаа Монгол цэргийн түүхэн уламжлалыг тодруулад их л хэрэгтэй хэрэглэгдэхүүн болох нь лавтай юм.
Мөн тэр <<Тайпэнгийн бослогыг монголчууд хэрхэн дарж байгаа тухай олон том цуврал зураг Харвардын их сургуулийн Азиа судлалын Янгченын нэрэмжит номын санд байдаг>> - ыг цөөнийг ч гэсэн олон нийтэд дэлгэх боломж байдаг болов уу
Г.Анхсанаа

oyunaa

tsahimurtuu anh garch bsan

tsahimurtuu anh garch bsan baihaa"Idriin dursamj" geed uguullegiig haanaas olj unshih ve? medeh humuus helj ugnu uu? thanks

Бат

Гайхалтай

Гайхалтай юм. Ийм түүхийг анх удаа л сонслоо. Монголчуудыг манжийн дарлалд ороод ихэнх эрчүүд нь лам болж өмнөх дайчин чанар нь буурч , ганц нэг сайн эрчүүд гарч ирж байсан байх гэж бодож байлаа. Харин энэ түүхийг уншаад сэтгэл маш их хөдөллөө. Ийм сайхан бахархмаар түүхийг бидэнд мэдүүлж өгсөн танай хамт олонд талархаж ажлын өндөр амжилт хүсье.

boldisu

Unekheer saikhan zuil bichsen

Unekheer saikhan zuil bichsen baina shuu. Gehdee tuukhch BOldbaatar gedeg hun bas mundag hun baina lee dee. Ter hun hangiin ankh ene tukhai tv-eer olon niited yarsan uim shuu.

has

saikhan niitlel baina

Mongoliin tuukhiin sain sudlagdaagui ueiig gyarkhai ajij bichsen baina. bayarlalaa tand.
Ene ueiin tuukhtei hamaagui bolobch doorkh zuiliin tuhaid manai erdemten merged bodoj uzbel zugeer bolbuu gesen uudnees bichlee.
nuudelchin mongolchuud 13-r zuund huchirheg bolson shaltgaanii tuhai olon yanziin taamag baidag bolobch neg undsen dugneltend odoog boltol khureegui bilee. Manai erdemtediin bichij bui zuil bol ted mash sain baildakh chadbartai, olon turliin baildaanii taktiktai baisan geed l bicheed baidag, yag chukham tednii huchirkheg bolson gol shaltgaan yu be?
ene talaar buur sain bodokh kheregtei bolbuu.
Minii bodloor tumurlug bolobsruulalt holbootoi bolbuu gej bodnom. Ted tumur bolobsruulakh technology sain ezemshsen tul zer zebsgee uursduu uildberlen hiij baisan gesen sanaa yum. Getel mongol nutagt yabuulsan archaeologiin sudalgaanii medeeg uzkhed mongol nutagt tumur hailuulj baisan tuhai medee barimt mash homs, tsergiin zebseg bolokh tumur zev, togoonii hagarhia, ild, jijig khutag, teregnii tsun zereg l baidag. Tuuniig uildberlen gargaj abakh tumriin tuuhii ediig ted haanaas abdag baisan be? gesen asuudliin talaar odoog urtel yamarch sudalgaa baikhgui baina.
manai nert erdemten uugan archaeologch PH.Perlee guain "Mongoliin metallurg bolobsruulaltiin asuudald" nertei neg uguul baidag ba tus uguulliig manai erdemted ikhed huulan, nuudelchin mongolchuudin tumurlug bolobsruulaltbolon zer zebsgiin talaar bichikh bolbol ter uguullig ug useg aldalgui huulan bichikh yum.
Ene talaar manai erdemten sudlaachid ankhaarlaa handuulj ertnii mongolchuudiin tumurlug bolobsruulalt tuunii hugjil, ue shatuudiin talaar sudalgaag hiih ni ezent gurnii tuuhiig sergeen todruulakh neg chuhal alkham bolokh bolbuu gej bodnom.

Булган

Баярлалаа

Манай монголчуудтай хол
боотой ийм түүх олон бий. Манж Чин улсын харьяаны монголчууд манж нарын хувьд хятадуудаас илүү итгэлтэй, гүрэн дотроо хоёрдугаар зиндаанд байсан, нөгөө талаар угийн өндөр дээд удам угсаатай, эрэлхэг баралхаг явсны учир цэргийн хэрэгт их хэрэглэгдэж явсаан.

Ижил мөрөнд нүүж очсон халимагууд Оросын олон удаагийн дайнд явж мөн л эрэлхэг дайчнаа харуулж байсан. 1812 оны Наполеоны дайнд л гэхэд ойрд монголчууд атаман Платовын удирдлагад явж Парис хүрсэн. Гайхалтай эрэлхэг зоригоо харуулж байсан гэдэг. Энэ бол халимагуудын талаарх ганц жишээ.

Сүүлд Маогийн хятадууд ч монголчуудыг Түвдийн бослогыг дарахад явуулж л байсан, түвдийн өндөодөгт тулалдаж чадах нь монголчууд байсан гэдэг ч дэмий үг биш биз.

Өөр бас бус олон мэдээ сэлт бий. Зөвхөн ганц нэгийг дурдлаа.

Монголчуудын түүхийн талаар ховор сонин мэдээ сэлт гарган тавьж буйд Баатар таньд талархаж байна. Таны бичвэр нийтлэлүүдийг уншиж байсан. Хойшид ч бичсээр байх биз хэмээн найдана.

Булган

Баярлалаа

Манай монголчуудтай хол
боотой ийм түүх олон бий. Манж Чин улсын харьяаны монголчууд манж нарын хувьд хятадуудаас илүү итгэлтэй, гүрэн дотроо хоёрдугаар зиндаанд байсан, нөгөө талаар угийн өндөр дээд удам угсаатай, эрэлхэг баралхаг явсны учир цэргийн хэрэгт их хэрэглэгдэж явсаан.

Ижил мөрөнд нүүж очсон халимагууд Оросын олон удаагийн дайнд явж мөн л эрэлхэг дайчнаа харуулж байсан. 1812 оны Наполеоны дайнд л гэхэд ойрд монголчууд атаман Платовын удирдлагад явж Парис хүрсэн. Гайхалтай эрэлхэг зоригоо харуулж байсан гэдэг. Энэ бол халимагуудын талаарх ганц жишээ.

Сүүлд Маогийн хятадууд ч монголчуудыг Түвдийн бослогыг дарахад явуулж л байсан, түвдийн өндөодөгт тулалдаж чадах нь монголчууд байсан гэдэг ч дэмий үг биш биз.

Өөр бас бус олон мэдээ сэлт бий. Зөвхөн ганц нэгийг дурдлаа.

Монголчуудын түүхийн талаар ховор сонин мэдээ сэлт гарган тавьж буйд Баатар таньд талархаж байна. Таны бичвэр нийтлэлүүдийг уншиж байсан. Хойшид ч бичсээр байх биз хэмээн найдана.

Jagi

Энэ дайнд оролцож явсан хүний тухай хүүгээс нь би сонсож байсан

1850 оны хар тамхины дайнд манай эцэг оролцож байсан гэж ярьж байсан хүнийг би санаж байна. Нанжин хотыг чөлөөлөх гэж байлдаж байсан гэдэг. Хятадууд ядуу аиьдралтай, хэцүүхэн байдалтай байсан гэж ярьж байсан. Монголчууд бас гар хоосон байгаагүй. Арай бүдүүлэг боловч адилхан л цахиур буу хэрэглэж байсан гэдэг юм билээ. Мөн онцолж хэлээд байсныг санахад их халуунд хэцүү байсан гэдэг. Анх очоод сүүдэрт суухад хөлс гоожоод байх суух газаргүй болж байсан гэдэг. Унах унаа, хоол хүнсээ эндээс авч явсан гэдэг.Үхрийн махыг борцолж нүдээд үнхэлцэгт нь багтаагаад аваад явсан байдаг. Их халуунд бас цэргийн дунд болон хятадууд,гадаадын цэргийн дотор ч өвчин гарч байсан гэдэг. 5 жилийн хугацаатай явсан боловч 10 орчим жил болсон юм шиг байдаг. Хугацааг нь санахгүй байна. Харин Кантон, Шанхай гэдэг хотын тухай ярьж байсан гэдэг. Тэр нь өнөөгийн Гуанжоу, Шанхай хотууд юм билээ. Нанжин гахай гөлөм гэж их сайн морины эмээлийн гөлмийн тухай эндээс л монгол даяар их дэлгэрэнгүй болсон шиг байгаа юм. Ногоон хүрээтэй, шар маажинтай гөлмийн хуучирсан хэсгийг над үзүүлж байсан санагдана. Мөн энэ үеийн цахиур буу ч зарим айлд байдаг байх.Энэ тухай 68-71 оны хооронд ярьсан.Яг сайн санахгүй байна.
Дашрамд дурдахад би бас нэг сонин учралаар жанжин Сүхбаатараас Хиагтад байхдаа Хатанбаатарт бичсэн захиаг хүргэж өгсөн партизан хүнтэй энэ тухай нь ярьж байсан . Түүний ярианаас санах нь Хиагтаас Улиастай хүртэл нууц морин өртөө байсан гэх бөгөөд анх гарахдаа бүх биеэ хадгаар ороож, гарсан ба шөнөдөө дөнгөж нүдний хор гаргах төдий дуг хийж аваад зарим үед 3 хоног, зарим үед 5-7 хоногийн турш давхиж морин өртөөгөөр нууц захиаг хүргэж байсан гэдэг. Очоод мориноосоо буугаад шээхэд улаан өнгөтэй, цусаар шээдэг байсан гэдэг. "Төгсгөл" кинонд гардаг "эхлэх боллоо" гэсэн барон Унгерний бичгийн учрыг тайлж, Хатанбаатарын монгол цэргүүдийн амийг аварч байсан гэдэг. Энэ тухай 81 оны хавьд ярьж байсан. Дараа жил нь золгохоор очих гэхэд тэр партизан өөд болсон байсан.
Мөн барон Унгерний монгол цэргийн жанжин Бишрэлт гүн Зундуйн тухай мэднэ. Бишрэлт гүн нь манай хамаатан бөгөөд саяхан 2 жилийн өмнө охин нь нас барлаа. Бидний хажуугаар цаг хугацаатай хамт түүх өнгөрөөд л байх юм.
Залуучууд эх түүхээ сонирхож, гаргуун мэдэхийн дээр тэр түүхийн нэгээхэн хэсэг нь мөн гэдгээ мэдэрч, цаг үетэйгээ хөл нийлүүлж, түүхийг бүтээн чиглүүлж, алдсанаа олж, олсоноо баяжуулах хэрэгэй санагдана.Залуу хүн бүр би эх орондоо юу бүтээж, юу хийж чадах вэ, яавал эцэг өвгийн алдсаныг эргүүлж авч, олсоныг хадгалан хөгжүүлж чадах вэ гэж бодмоор байна. Энд миний бодлоор орчин үеийн шинжлэх ухаан түүн дээр тулсан цэрэг техник аж үйлдвэр, тайван цагийн аж ахуй их чухал юм. Уламжлалаа ч алдахгүй байх хэрэгтэй юм. Тухайлбал Ионгол дээл хувцас гээд....
Тэгвэл та үүний төлөө юу хийж чадаж байна вэ, юу хийхээр төлөвлөж, өөрийгөө хэрхэн бэлдэж чадаж байна вэ. Дээрх нийтлэлд Монгол цэргийн довтолгоог зогсоогоод байгаа нэг юм бол пулёмет, юмуу эсвэл хурдан буу байх шиг байна. Мөн 1945 онд И.А.Плиевийн "Говь Хянганд тулалдсан нь" номонд бичсэнээр бол Квантуны армийн бүрэлдхүүнд байсан 4-5000 хүнтэй Өвөр Монголын Дэ вангийн морьт дивизийг агаараас хэдхэн Оросын шонхор нисгэгчид пулемётлан, бөмбөгдөх замаар тараагаад хаячихсан шүү.Анх үүнийг дарахад нилээн дайн хийнэ гэж тооцоолсон шиг байгаа юм. Гэтэл агаараас хамгаалалтгүй тэд юу ч болсонгүй. Тэхээр өнөөдөр асуудлыг шинжлэх ухаан л бүрэн шийдэж байна шүү.Улсаа хөгжүүлье гэвэл шинжлэх ухаан, техник, технологиор оролдогтүн. Тэгвэл нэгэн цагт "Их монгол улс" ахиад л босоод ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Ядахад л Буриад, Өвөр Монгол, Урианхай-Тува, Зүүн гараа авчих юм сан.
Ирээдүйн дайн бол галаар галав юүлсэн,төмөр цэрэг байлдсан дайн болно гэж их мэрэгчид бошиглосон гэдэг.Гал нь мэдээж-цөмийн зэвсэг, төмөр цэрэг нь мэдээж-Робот. Тэхээр та энэ талаар юу мэдэх чадах вэ? Тайван цагт сайн бэлдсэн хүн дайны цагт бага хохирол амсана.
Эсвэл бид 10 мянган гамин орж ирэхэд яаж ч чадалгүй буугаад өгсөн түүхээ давтах уу? Ирээдүйн "гэмин"-д номхон хонь шиг өрлүүлээд ганц ган хийж, амжилгүй сөнөх үү? Эсвэл 37 он давтагдахгүй гээд Оросыг дагаад далдаганах уу? Яагаад бид өөрсдийн төмөрлөгийн үйлдвэр, танк, нисэх онгоцны үйлдвэртэй байж болохгүй гэж. Биднийг юм хийж чаддаг байхын эсрэг зогсоод байх хүч байна уу?Гадаад уу? Дотоод уу? Хэн биднийг хаагаад байгаа юм бэ?Хэн биднийг бэлэн юм хэрэглээд ангайж суухыг сонирхож байна вэ? Хэн бидний газраас хамгийн их цамөлж авсан бэ? Тэд биднийг унтаж байхыг хүсээд байгаа юм биш үү?
Агуу их зүйлийг хийж чадсан баатарлаг өвөг дээдэс маань бидний өмнө нэг хөриуцлага тулгаад байгаа юм биш үү?

Menopause Treatment

Its surprising for me that

Its surprising for me that the government is mulling a second round of compensation for those affected by the land acquisition for the Nano plant in Singur. This will cost the government crores of rupees every year.

credit scores

I admire the valuable

I admire the valuable information you offer in your articles. I will bookmark your blog and have my children check up here often. I am quite sure they will learn lots of new stuff here than anybody else!

organisme de credit

Congratulation!

Good work! Your post is an excellent example of why I keep coming back to read your excellent quality content that is forever updated. Thank you! agree to all said above.. the post is really good. You had done a great job, sir.
Thanks,
[url=http://organismedecredit.org/]organisme de credit[/url]

organisme de credit

Congratulation!

Nice information, valuable and excellent design, as share good stuff with good ideas and concepts, lots of great information and inspiration, both of which we all need, thanks for all the enthusiasm to offer such helpful information here.

buy wow account

My view

I admire the valuable information you offer in your articles. I will bookmark your blog and have my children check up here often. I am quite sure they will learn lots of new stuff here than anybody else!

wholesale general merchandise

Thank you! agree to all said

Thank you! agree to all said above.. the post is really good. You had done a great job, sir.
Thanks,

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй.
  • Allowed HTML tags: <b> <i> <u>
  • Lines and paragraphs break automatically.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.